Льюис Кэрролл "Алиса гайхамшгийн оронд"

 


"Алиса гайхамшгийн оронд". Английн зохиолч, математикч, яруу найрагч Льюис Кэрроллын 1865 онд бичсэн хүүхдийн зохиол. Уг зохиолд, Алиса хэмээх бяцхан охин туулайн нүхэнд унаснаар хүн дүрстэй амьтдын ертөнцөөр аялж байгаа тухай өгүүлдэг. "Алиса гайхамшгийн оронд" нь уран зохиолын утгагүй зохиол төрөл жанрын жишээ гэж үздэг ба Викториан эриний уран зохиолын хамгийн алдартай бүтээлүүдийн нэг үнэлдэг; энэхүү зохиолын өгүүлэмж, бүтэц, дүрслэл хийгээд дүрүүд нь уран зохиолд, поп соёлд, нэн ялангуяа фантааз жанрт гүн гүнзгий нөлөө үзүүлжээ. Эл бүтээлийг хүүхдийн уран зохиолд дидактикизмын эринийг дуусгавар болгоход түлхэц болж, хүүхдэд зориулсан зохиол нь баяр баясгалантай юмуу зугаацуулахад чиглэсэн эринийг эхлүүлсэн гэдэг. Зохиолын гол баатар болох Алисагийн нэрийг Кэрролл мэддэг байсан охин Алиса Лидделл-ээс авсан гэдэг ч судлаачид дүрийг яг түүнээс үндэслэсэн эсэх талаар санал зөрөлддөг. "Алиса гайхамшгийн оронд" роман өнөөдөр 174 хэлэнд орчуулагдаж, кино филм, театрын жүжгээс видео тоглоом хүртэл хөрвүүлэгдэн бүхий л насныхны мэддэг бүтээл болжээ.

ҮНДСЭН САНАА. "Алиса гайхамшгийн оронд" зохиолын турш Алиса янз бүрийн абсурд бие махбодийн өөрчлөлтүүдийг туулдаг ба хэзээ ч зөв хэмжээтэй байхгүй байгаагаа мэдэрсэн таагүй мэдрэмж нь бэлгийн бойжилтын үед тохиолддог өөрчлөлтүүдийн симбол юм. Алиса эдгээр өөрчлөлтүүдийг трауматик шинжтэй гэж үзэж, эдгээр өөрчлөлтийг туулахдаа тухгүй байдал, бухимдал, гуниг зэргийг мэдэрдэг. Тэрээр бие махбодийн тав тухтай хэмжээгээ хадгалахын тулд тэмцдэг; 1-р бүлэгт тэрээр цэцэрлэгт ороход хэт том эсхүл хэт жижиг байгаагаа мэдээд бухимддаг; 5-р бүлэгт хүзүү нь абсурд байдлаар урт хэмжээтэй болоход тэрээр биеийн тодорхой хэсгүүдээ хянах чадвараа алддаг. Энэхүү тогтмол хэлбэлзэл нь хүүхдийн бие махбодь өсөж томрох үед хэрхэн өөрчлөгдөж, бэлгийн бойжилт ямар мэдрэмж төрүүлдэг болохыг илэрхийлдэг. "Алиса гайхамшгийн оронд" зохиолд Алиса тодорхой шийдэлгүй мэт санагдах цуврал тааваруудта тулгардаг ба энэ бол амьдрал гэдэг бодсон шиг байдаггүй гэдгийг илтгэсэн зохиомж юм.

  Алиса өөрт нь тулгарч буй нөхцөл байдал тодорхой утга учиртай болно гэж найдаж байгаа ч энэ бүхэн түүний Гайхамшгийн оронд учраа олох гэсэн чадамжийг удаа дараа бусниулдаг. Алиса амьтдын цуглааны гүйлтийг ойлгох, Галзуу Малгайтын тааварыг тайлах, Хатан хааны хөгийн крикет тоглоомын учрыг олох гэж хичээдэг ч ямар ч үр дүнд хүрдэггүй. Бүхий л тохиолдолд Алисатай учирсан тааварууд болон сорилтууд ямар ч зорилго, хариултгүй үлддэг. Льюис Кэрролл логикч байсан ч энэхүү зохиолдоо онигоо, оньсого, логикт тоглоомоор бүдүүлэг комеди бүтээдэг; Алиса тулгарсан нөхцөл дэх асуудал, оньсого, тааварт тоглоомуудын учрыг олох юмуу шийдэлд хүрнэ гэж бодож байсан ч логик эсхүл утга учрыг нь олох боломжгүйг ухаардаг. Кэрролл асуудлууд танил, шийдэгдэх боломжтой мэт санагдаж байсан ч амьдрал хэрхэн хүлээлтийг бусниулж, тайлбарыг эсэргүүцдэг талаар ёжтойгоор энэ зохиолоороо хариулсан. Алиса өөрийгөө үхлийн эрсдэлд байнга оруулдаг ба хэдий аюул занал хэзээ ч биелдэггүй ч зохиолд гарах хачирхалтай үйл явдлуудын ард үхэл нуугдаж байгааг сануулдаг.
Үхэл 1-р бүлэгт гарч ирдэг; хүүрнэгч Алиса байшингаасаа унасан талаар дурддаг, энэ нь түүнийг үхэлд хүргэж болзошгүй юм. Алиса өөрийг нь хөнөөж болзошгүй эрсдэлтэй алхмуудыг хийдэг ч үхлийг хэзээ ч боломжит үр дагавар гэу хардаггүй ба гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд тэрээр Гайхамшгийн оронд үзэж мэдэрсэн нь харагдаж байгаагаас хамаагүй илүү аюултай болохыг ухаардаг. Хатан хаан "толгойг нь ав!" гэж хашгирахад Алиса Гайхамшгийн оронд бодсон хүлээлтүүд нь байнга бүтэлгүйтдэг хачирхалтай ертөнц биш байж болохыг ойлгодог. Үхэл нь жинхэнэ аюул заналхийлэл байж болох аж, учир нь, Алиса өөрт нь тулгарч буй эрсдлүүд нь эцэстээ хачирхалтай, абсурд биш байх магадлалтайг ойлгож эхэлдэг.

  МОТИФ. "Алиса гайхамшгийн оронд" романы үйл явдал Алисагийн зүүдэнд өрнөдөг бөгөөд жинхэнэ ертөнцийн дүрүүд болоод үзэгдлүүд нь Алисагийн ухаангүйн төлөвийн элементүүдтэй холилддог; зүүдний мотиф нь түүхийн утгагүй, салангид тоо томшгүй үйл явдлуудад тайлбар болдог. Зүүд шиг, өгүүлэмж нь зүүдлэгчийн өөртэйгөө хийгээд өөрийнхөө ертөнцтэй харилцсан мэдрэмжээ тайлбарлахыг оролдсон янз бүрийн эпизодик үйл явдлуудтай тулгарахад хүргэдэг. Алисагийн туршлага нь утга учир бүхий ажиглалт хийхэд болохуйц авч энэ нь тусгайлсан болоод уялдаа холбоотой тайлбарыг эсэргүүцдэг. Алиса аяллынхаа туршид Гайхамшгийн орны цорын ганц баталгаатай аспект бол өөрийнх нь бодсоныг бусниулж, хорвоо ертөнц дэх байгалийн дэг журмын талаарх ойлголтыг нь сорих болно гэдгийг түргэн олж мэддэг. Гайхамшгийн оронд, тэрээр тоо үржүүлж чадахгүй болж, цээжилсэн шүлгээ мартаж, сурсан бүхэн нь бодсон шиг нь утгатай биш болсныг олж мэддэг; тэр ч байтугай Алисагийн бие махбодийн хэмжээ түүхийн туршид тогтворгүй өсөж бас агшин гажууддаг.

  Гайхамшгийн орон нь түүний туршлага, мэдрэмжээ шалтгаан ба үр дагаврын хоорондын хамаарлаас ойлгож чадах логик хүрээнд багтаах хүслийг нь үгүйсгэдэг. Кэрролл энэ зохиолдоо хэл шинжлэлийг ашиглан үгээр тоглож, текстийн туршид үгсийн олон утгыг хэрэглэн нааддаг ба Кэрролл үг, хэллэг зохиож, үгсийн шинэ утгыг хөгжүүлдэг. Алисагийн гайхширсан үг, хэллэгүүд түүний хүрээлэн буй орчин хийгээд хүрээлэн байгаа бүхнийг дүрслэхэд ашигладаг хэл яриа нь хүлээлт, дадсан дадлаас давж өргөжиж байгааг харуулж байна. Гайхамшгийн оронд юу ч боломжтой ба Кэрроллын хэл яриаг удирдаж байгаагаас юу ч хязгааргүй гэсэн утгын тусгал болж байна.

СИМБОЛ. "Алиса гайхамшгийн оронд" романд бараг бүх объект симболын үүрэг гүйцэтгэдэг хэдий ч аль нь ч яг тодорхой нэг зүйлийг илэрхийлдэггүй. Гайхамшгийн орны объектуудын симболын цуурайнууд нь ерөнхийдөө тэдгээрийн гарч ирдэг эпизод бүрт агуулагддаг; ихэнхдээ симболууд нь тодорхой утгыг илтгэхийн тулд хамтдаа ажилладаг. Цэцэрлэг бол Алисагийн нэвтрэхийг зөвшөөрдөггүй гоо үзэсгэлэн, ариун гэнэн байдлын идеал орон зай болох Едений цэцэрлэгийг симболчилж байна. Харин илүү абстракт түвшинд цэцэрлэг нь хүслийн мэдрэмжийг илэрхийлж болох буюу Алиса эрч хүч, сэтгэл хөдлөлөө үүнд л хүрэхэд төвлөрүүлдэг билээ.

Симбол нь хоёр утгатай байгааг харуулсан нэгэн жишээ бол Алиса насанд хүрэхдээ орхих учиртай хүүхдийн гэнэн ариун мэдрэмжээ хадгалж үлдэхийг хүсч байгааг онцлон тэмдэглэсэн явдал юм. Цэцэрлэгийн нэгэн адилаар жаран хөлтийн мөөг нь олон симбол илэрхийлэмжтэй байдаг. Жаран хөлтний мөөгийг зарим судлаачид сексийн аюул заналхийлэл гэж үздэг; мөөгний эр билэг эрхтэнтэй төстэй хэлбэр но эр хүний сексийн дур хүслийг симболчилдог гэж үздэг аж. Албан өөрийнхөө биеийн хэлбэлзэлтэй хэмжээг хянахын тулд мөөгийг зохистой хэрэглэх ёстой бөгөөд энэ нь бэлгийн бойжилттой холбоотой бие махбодийн тавгүйтлийг илэрхийлдэг. Мөн зарим судлаачид мөөгийг Алисагийн Гайхамшгийн орны талаарх сюрреал, гажуудсан мэдрэмжийг нэгтгэдэг сэтгэцийн халлюциноген гэж тайлбарладаг. 

Comments