In the Realm of the Senses (1976). Японы зартай кино найруулагч Nagisa Oshima-н бичиж, найруулсан эротик арт кино. Sada Abe гэгч хүүхний 1936 оны аллага болоод найруулагч Tatsumi Kumashiro-н "The World of Geisha" гэдэг насанд хүрэгчдэд зориулсан киноноос санаа авч бүтсэн уг киноны хамтарсан продюсер, хамтарсан кино зохиолчоор Японы насанд хүрэгчдийн киноны алдартай артист Koji Wakamatsu ажилласан. Япон, Францын хамтарсан бүтээл болох эл кино нээлтээ хийгээд маш их маргаан дэгдээсэн ба гол дүрүүдэд тоглосон Eiko Matsuda, Tatsuya Fuji хоёрын бодит секс сцэнүүд энэ бүтээлийг шедевр, онцгой кино болгосон. Кино сексийн донтолт, хүчний динамик, хүчирхийлэл ба хайрын хооронд нимгэн хана оршдог сэдвүүдийг судалж, нийгмийн дарамтын эсрэг тэмцлийн туйлын үр дагаврыг илэрхийлэн үзүүлдэг.
"In the Realm of the Senses" бол сексийн хорио цээр нурж, зоримог, цочирдуулам психосексийн үлгэр гэлтэй. Nagisa Oshima-н энэхүү эротик шедевр анх 1976 онд Нью-Йоркийн кино наадмаар нээлтээ хийхдээ л хориглогдсон. Эл бүтээл тэр үедээ цочирдом гайхам байсан, одоо ч цочирдом хэвээрээ л байна; яагаад гэвэл Oshima-н жүжигчид дэлгэцнээ жинхэнээсээ хурьцдаг ба ихэнх хүмүүс үүнийг порнограф гэж үздэгийг буруутгах аргагүй. Энэ бол хүн бүрт, олонхид таарахгүй боловч онцгой гойд мэдрэмж төрүүлэх кино болой. Theyshootpictures сайтын бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 321-р байрт жагсаж буй энэхүү киноны үйл явдлыг товчхон хүргэе.
Өгүүлэх нь, залуухан хоёр хүүхэн нэг хөнжилд тэврэлдэн хэвтэнэ. Унтаж амрах ёстой тэд үүрийн ягаан туяанд арай өөр учиртай тэврэлдэх буюу арай эгчмид хүүхэн нь өөрөөсөө дүү хүүхний гоо үзэсгэлэнгийг нь шагшин магтахын сацуу булбарай арьс, энхрий биеийн шохоорхонгоо чихээс нь авхуулаад хацар, уруулын озонгоо зогсоо зайгүй хөх, цээжийн базлан оролдон, дүү хүүхэнд элдэвийн завхай үгс, үүн дотор ижил хүйстэний эрээ цээргүй янаглалыг санал болгоход нарны сэргэх шаргал туяанаас болсон уу, эсхүл өөрийг нь ичих нүүргүйгээр оролдсонд баясан тачаадсанаас уу, ягааран туяарсан царайн төвөгшөөсөн хэрнээ битгий зогсоорой гэсэн хүслийг илтгэх энэ хүүхнийг Sada Abe гэх бөгөөд хэдхэн жилийн өмнө биеэ үнэлэгч явсан тэрээр одоо зочид буудлын үйлчлэгчээр ажиллаж буй бөгөөд тэрээр хамтран ажиллагч хүүхэнтэйгээ хамт нойрсох гээд хэвтэж байгаа нь энэ ээ. Эгчмид хүүхэн Sada-д хандаж: хоёулаа хамт явж нууцаар эзнийг сэмхэн харъяа гэснээр хүүхнүүд өглөө болгон ажилдаа явахаасаа өмнө эхнэртэйгээ хурьцдаг эзнийхээ зуршлыг нүдээр үзэн чихээр сонсоно.
Sada-ын ажилд орсон зочид буудлыг Kichizō Ishida гэх хүүхнээс бараг арав насаар ах залуу эхнэрийн хамт эрхлэх явуулах ба буудлын бусад ажилчин хүүхнүүд Sada-г янхан байсан хэмээн доромжлох хэдий ч хэн нь ч түүн шиг хөөрхөн, дур татам биш болой. Хурьцалын эгэлгүй хүсэл хийгээд гоо зүйн мэдрэмтгий зочид буудлын эзэн Kichi бүргэдийн хурц нүдээрээ Sada-ын яндашгүй бал бурамын амт, үзэж ханахгүй гоо сайхныг хараад зүгээр өнгөрүүлсэнгүй буюу эзний хувиар өрөөндөө дуудах юмуу, ямар нэгэн байдлаар хоёулахнаа үлдэх аргыг олчихоод байлаа. Kichi бэлэг эрхтэнээрээ ямар галзуу халууны дээр төвөгтэй ертөнцийг нээснээ мэдсэнгүй, харин Sada энэ бүлээн төөнөсөн хатуухан түлхүүр өөрийнх нь сэтгэлзүйн хэв хэмжээг эвдэн болохгүй ертөнц рүү гүн орохыг гадарласангүй. Тэдний нууц амраглал зочид буудлынх нь бүх өрөөг дүүргэхээр нойтон, чийглэг болж ирэхэд Kichi хүүхнээ дагуулан зочид буудал, амралтын газраар эрх дураараа аялах болно. Хатуу уламжлалттай, хуучинсаг үзэлтэй япон улсад эр нөхөр гэртээ ноён шиг байдаг байв.
Sada хайртынхаа бэлэг эрхтэнг үнсэн таалангаа барагалж бүүвэйн дуу дуулах агаад дөнгөж нойрноос сэрсэн Kichi хүүхэнд хандаж: чи шөнөжин нойргүй ингэж хонов уу гэхэд Sada тийм гээд би багаасаа бусдаас илүү мэдрэмтгий байсан, заримдаа өөрийгөө галзуу солиотой гэж ч боддог байсан учир эмчид ч үзүүлж байсан гэж хэлээд залуугаа хүзүүдэн тэврэхэд Kichi би шээгээд ирье, түр хүлээ гэхэд Sada үгүй, би шөнөжин хүлээсэн, яг одоо хийе, миний дотор бүхнээ урсаг гэдэг \эндээс тэдний ероолгүй гүн хүсэл тачаалыг харж болно\. Нууц амрагууд садар самуун явдлаа бусдаас нуусангүй, ичиж зовохгүй хаа хамаагүй загас наадуулах агаад буудлын ажилчид тэднийг эрхтэнүүдээ салгадаггүй гаж донтонгууд гэх бөгөөд хүүхнийхээ сарын тэмдэгийн цусыг амтлах залуу хийгээд хоол идвэл нойр хүрч унтана, ингэснээр секс хийх цагаа алдана гэж үзэн архи л уун ойр зуурын юм идэхийг хүсэх хүүхнийг хэн эрүүл саруул гэх билээ. Хосуудын хамт байх хугацаа дуусахад Sada асар их уурлаж бас хардах ба зам салах хүртлээ Sada залуугийнхаа эрхтэнээс гараа огт салгадаггүй.
Эхнэртэйгээ үүл бороо болж болохгүй гэж Kichi Sada-даа амалсан ба амалсандаа ч хүрэх бол Sada мөнгө олохын тулд хөгшин багш профессортойгоо явалдана \нэг янхан болсон бол үүрд янханаараа үлддэг\. Ингээд долоо ч хонолгүй тэд ахин уулзалдахад Sada Kichi руу хутга барин дайрч: чи эхнэртэйгээ унтсан уу? Чи өөр хүнтэй унтаж болохгүй гэсээр Kichi-г бараг хүчиндэнэ. Sada-ын дур тавилтын тоогоор залуугаа хардах, зөвхөн минийх гэсэн солиорлын хэмжээ галзуутай хурдасах агаад Kichi-г эхнэр рүү нь, ер нь хаашааа ч явуулахгүй гээд хувцасын хүртэл өгөхгүй. Тэд өөрсдийгөө бусдаас тусгаарлан энэ ханаж чадашгүй, хэзээч зогсохгүй хурьцалын нойтон бузар ертөнцөдөө түгжихийг хүсэх бөгөөд тэд энгийн сексээс гаж, хүчирхийлсэн, хамгийн аймаар хурьцалаас өөрсдийн дур ханамж, сэтгэлийн хангамжаа авахыг хүснэ; өөрөөр хэлбэл, Kichi Sada хоёрын секс дур ханамж энгийн хурьцлаас илүү даван хайраа бүрэн дүүрэн илэрхийлэх сексийн мэдрэмжээс хэтрэн садист хэлбэр рүү ороод энэ бүх гаж хувьсал яван явсаар үхэлд хүрэх буюу хайрын, дур ханамжийн эцсийн цэг яагаад ч ямар нэгэн сексийн төрөл биш харин энэ эцсийн, дээд ханамжийн төгсгөл нь үхэл юм байна гэдэгт амрагууд маань хүлээн зөвшөөрнө. Хурьцах явцдаа Sada Kichi-г алах ба энэ бол тэдний л мэдрэх, зөвшилцсөн нандин холбоо буюу хэтийдсэн хүсэл тачаалын галыг үхлийн хүйтэн мөс л ингэж унтраах ёстой байжээ.
Кино нээлтээ хийхэд зарим критикүүд Oshima өмнөх кинонууддаа нарийн эмзэг сэдэв хөндсөн байсан бол энд сексийг илэрхий нухацтай хүрээнд авч үзэн тодорхой зоримог мэдэгдэл хийхийг хүссэн байна гэж дүгнэсэн. Хуял тачаалын ертөнцийг Oshima шиг ингэж өргөн хийгээд гүн гүнзгий авч үзсэн кино урлаач ховор. Энэ кино биднийг хүрээлж буй бүхэн секс шинж чанартай мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ бол порнограф мөн биш гэсэн маргаан нээлтээ хийснээс нь хойш дагаж байгаа ч "In the Realm of the Senses" нь уламжлалт порно киноны орхидуулдаг, зориуд зайлсхийдэг тэр дүрүүдийн дотоод сэтгэлзүйг хурцаар мэдрүүлэх, хоёрдмол байдалгүй хуурамч бус бодит сексийн сцэнүүд агуулснаараа өөр байж ялгардаг. Японы гадаад бодлого түрэмгий болж байсан үед (1930-аад он) гол дүрийн амраг хоёр харилцаагаа бүрэн хувийн шинжийг төгс секстэй нэгтгэхийг оролддог ч дэлгэцнээ олон тооны идэвхгүй ажиглагчдын "хяналтад" байдаг буюу идэвхгүй ажиглагчид байхгүй үед ч киноныхоо үзэгчдээс зайлсхийж чаддаггүй.
Философич Bishop Berkeley-н хэлснээр; "хувийн гэдэг үргэлж олон нийтийнх байдаг" үг энд таарч байна. Үхэл ба эротизм хоорондын холбоог нухацтай судалсан судалгаа, эсхүл зүгээр л жигшүүртэй порнограф байх нь хамаагүй, энэ бол маргаангүй хүчирхэг, загварлаг, сэтгэлийн гүнд хүрэхүйц бүтээл билээ. Японд цензурын хуулиар уг киног Oshima-н төсөөлсөний дагуу хийхийг зөвшөөрөхгүй байсан тул төслөө Францын продакшн гэж бүртгүүлснээр цензураас бултаж чаджээ. Засч янзлаагүй бичлэгийг Франц руу боловсруулахаар илгээсэн. Японд нээлтээ хийхэд киноны секстэй хэсгүүдийг дахин хүрээлэх, бүдгэрүүлэх замаар харааны зарим нэг цензур тогтоосон. Киноны зураг авалт болон кино зохиолын тэмдэглэл бүхий ном хэвлэгдэн гарсныг 1976 онд Японы засгийн газраас тус хэвлэлийн газрыг, мөн найруулагч Oshima-н эсрэг садар самуунтай холбоотойгоор хэрэг үүсгэжээ. Oshima шүүх хуралд гэрчээр оролцсон ба тэрээр шүүх дээр "Илэрхийлэгдсэн зүйлс огтоос садар самуун биш. Нуугдмал зүйлийг садар самуун гэдэг" гэж мэдэгдсэн.
Oshima болон хэвлэлийн газрыг 1979 онд гэм буруугүй гэж үзсэн; засгийн газар давш заалдах гомдол гэхээсээ ч Токиогийн Дээд шүүх 1982 онд шийдвэрийг хэвээр үлдээжээ. Дээр дурдсанчлан, эл бүтээл Нью-Йоркийн кино наадмаар хориглогдсон ч удалгүй ямар ч цензургүйгээр гарч эхэлсэн бөгөөд Баруун Германд мөн ийм явдал болжээ. Тодруулбал, Kichi Sada-ын үтрээнд өндөг чихэж оруулаад гаргаж ирээд иддэг хэсгээс болж хориглож байж. 1976 онд Лондонгийн кино наадамд үзүүлэхэд Британийн кино цензурын зөвлөл "In the Realm of the Senses" киног хувийн кино клубүүдээр гаргахыг л зөвшөөрчээ. Nagisa Oshima: "Садар самуун гэсэн ойлголт нь бидний харахыг хүссэн ч өөрсдөдөө хориглосон зүйлээ харахыг зориглох үед шалгагддаг. Бид бүх зүйлс ил болсон гэж мэдрэхэд садар самуун алга болж, тодорхой чөлөөтэй бий болдог. Гэсэн хэдий ч хүний харахыг хүссэн зүйл хангалттай ил болоогүй үед хориотой зүйл хэвээр үлдэж, садар самуун мэдрэмж хэвэндээ үлдэн, улмаар бүр ч илүүтэй садар самуун бий болдог". Кино бодит явдлаас сэдэвлэгдсэн билээ.
Sada Abe гэдэг эмэгтэй хурьцалын үёэр хайртай залуугаа санамсаргүйгээр хөнөөж, цагдаагаас зугтааж, энэ үедээ биедээ хайртынхаа билэг эрхтнийг авч явж байсан (огтлоод) ба баривчлагдан, яллагдаж байхдаа ч эрхтнийг биедээ хадгалсаар байсан гэдэг. Энэ бол бие биедээ маш их хайртай, хайр нь бараг солиорол болсон хоёр хүний түүх ба үүнийг Францаар "I'amoure fou" гэдэг. Францын найруулагч Jacques Rivette-н 1968 оны ийм нэртэй кинонд галзуу хайраасаа болж хоёр биенээ сүйрүүлж байгаа тухай өгүүлдэг аж. Sada Abe-н түүхтэй дээрх жишээ төстэй; мөн Sada-н түүхээр Япончууд өөр хоёр ч кино хийсэн буй. Oshima-нх зөвхөн зөвхөн хэтийдсэн хайр юмуу сексийн тухай биш, эсхүл эротизмыг мандуулах гэж энэ киног хийгээгүй, тэр Японы соёл, Япон хүнийг судалж, тайлбарлахын тулд "хорио цээрийг" эвдсэн. Үүний тулд бүхнийг харуулсан, мөн хүмүүсийн мэдрэмжийг өдөөх зураг авалтын хэв маяг хэрэгтэй байсан. "In the Realm of the Senses" киноны хоёр гол дүрийн жүжигчид эротик киноны жүжигчид шиг үзэгчдийг мэдрэмжийг ирвэгнүүлэхийг гэж зориогүй, найруулагчийн зохион бүтээсэн хатуу цөмт кино нь хоёр биенээ таашааж буй хоёр бодит хүний тухай байх ёстой байв.
Тэрээр порнограф жүжиглэлтээс илүү улс төржсөн эротик гүйцэтгэлийг хүссэн. Oshima-н бүх бүтээл нийгэм болоод түүнийг бүрдүүлдэг улс төрийн ойлголтыг шүүмжилдэг бөгөөд тэр шинэтгэлийг сонирхдог авч үүнийг дагасан нийгмийн хөтөлбөрүүдийг үгүйсгэж, хувь хүн болон түүний хэрэгцээг улс төрийн хувьд шийдвэрлэх ёстой гэж үзсээр иржээ. Тиймээс найруулагч маань нийгмийг бий болгоод дараа нь тодорхой хэмжээгээр хянадаг улс төрийн систем болох гол дайсантайгаа зоригтойгоор тулдаг байв. 1959-1999 оны хооронд гуч гаруй кино хийхдээ тэрээр нийгмийн асуудлыг хөндөхдөө гэмт хэргийн сэдвийг голлон барьж ашигладаг байв. "In the Realm of the Senses" кино ч бас анхнаасаа улс төрийн амбицтай байсан ба кино сексийн ёс суртахуунгүй байдлаасаа илүүтэй улс төрийн хувьд бэрхшээл дагуулсан гэдэг. Кинонд хаа сайгүй улс төрийн шүүмж байдаг; Sada анх зарц байсан бол удалгүй нууц амраг болдог, түүний мөнгө олох арга нь биеэ үнэлэх явдал ба тэр нийгмийн систем, түүний бүтэц, үйл ажиллагааг байнга шүүмжилдэг. Oshima-н олонх киноны нэгэн адилаар уг киноны гол дүрүүд нь гадуурхагсад төдийгүй өөрсдийнхөө ертөнцийг бүтээгчид болой. Тэд өөрсдийнхөө ертөнцөд янаг хайраа бадруулж, эцсийн тавилангаа урьдчилан харсан ч найруулагч тэдний эротик аяллыг сайшааж, нийгэм, улс төрийн бохир заль мэхтэй харьцуулахад тэдний төгсгөл ядаж л цэвэр ариун гэж тунхаглаж байна. Киноны авч үзсэн зүйрлэлийн түвшинд бүх Япончууд тухайн цаг үеийн феодалын нийгмээс ангид байх ёстой аж. Sada, Kichi хоёр зөвхөн сексийн дарамтаас гадна дайнч, милитаризмын Японоос зугтаж байна; тэд дайнд хүргэсэн сэтгэлгээний эсрэг төдийгүй бүхэл бүтэн соёлын эсрэг зогсож байна.

Comments
Post a Comment