Killers of the Flower Moon (2023). Америкийн мастер кино найруулагч Martin Scorsese-н туульсын, анти-Вестерн, гэмт хэрэгт драм. Кино зохиолыг Америкийн зохиолч David Grann-н 2017 онд хэвлэгдсэн "Killers of the Flower Moon: The Osage Murders and Birth of FBI" гэдэг баримтат номоос сэдэвлэн Eric Roth, Scorsese хоёр бичсэн. Киноны үйл явдал 1920-оод оны Оклахомад өрнөх бөгөөд Осайж үндэстний газар нутгөас газрын тос олдсоны дараа Осайж хүмүүс учир битүүлгээр үхэж эхэлнэ. Цуврал аллага, газрын баялгийн "хараалтай" энэ омог үндэстэн хэрхэн харилцаж байгааг кинонд үзүүлдэг. Киноны гол дүрүүдэд: Leonardo DiCaprio, Robert De Niro, Lily Gladstone нар тоглосон. Энэ кино Scorsese, DiCaprio хоёрын хамтарсан 6 дахь кино, Scorsese, De Niro хоёрын 10 дахь хамтрал болсон бол хөгжмийн зохиолч Robbie Robertson Scorsese хоёрын 11 дэх буюу сүүлчийн хамтарсан бүтээл болсон ба Robbie Robertson киноны нээлтээс өмнө нас барж, тус киног түүний гэгээн дурсгалд зориулсан байдаг.
2016 оны 3-р сард Imperative Entertainment номын кино болох эрхийг худалдаж авснаар хөгжүүлэлт эхэлсэн бөгөөд Scorsese, DiCaprio нар 2017 онд төсөлд нэгдэж, дараа жилийн эхээр продакшны ажлыг төлөвлөж байсан ч КОВИД-19 цар тахлаас болж наашилж цаашилсаар 2021 оны 2-р сард эхлүүлэхээр төлөвлөгдөж, уг киног Paramount Pictures, Apple Studios хоёр хамтран санхүүжүүлж, дистрибьютерээр ажиллахаар болсон. Үндсэн зураг авалтыг 2021 оны 4-10 сарын хооронд Оклахома мужийн Осайж болон Вашингтон хотуудад авсан ба $200-215 сая долларын төсөвтэй байсан нь Оклахомад хийгдсэн хамгийн өндөр төсөвтэй кино болгожээ. Үргэлжлэх хугацаа, хөндсөн сэдэв, үзүүлсэн амжилтаараа "Killers of the Flower Moon" кино нь Америкийн уугуул иргэдтэй харилцах харилцааг бодолтой харуулсныг үнэлэх ёстой; мөн энэ нь Scorsese болон түүний гайхалтай хамтрагчдын хувьд бас нэгэн оргил бүтээл нь болж байна. Кино Канны кино наадмаар нээлтээ хийж, National Board of Review-гийн шилдэг киногоор шалгарч, Оскарын наадамд нийт 10 төрөлд нэр дэвшиж, кино критикүүдийн хувьд тэр жилийнхээ хамгийн шилдэг киноны нэг болсон.
Судлаачид болон критикүүд кино ба номын сэдвүүдэд анализ хийхдээ "Killers of the Flower Moon" кино Холливуудын хуучны уламжлалт Вестерн кинонуудын хоорондох ялгаа дээр голчилсон. Критикч Jorge Cotte-н үзэж буйгаар; уламжлалт Вестерн кинонуудад хязгааргүй эрх чөлөөний тухай төсөөлөл байдаг бол Scorsese энэ кинондоо нефтийн босоо цооног болон эрх мэдэлтэй хүмүүсийн хүчирхийллийн хуйвалдааны хүрээнд Вестерн жанрын судалгаа хийсэн гэжээ. Мөн Cotte-н шинжилснээр ном ба киноны сэдэвчилсэн ялгаа бол Grann-н ном илүүтэй тайлагдаагүй гэмт хэргүүд дээр төвлөрдөгөөрөө ялгаатай аж. 1921-1926 он хүртэл Осайж үндэстнийг тарчлаан зовоосон олон арван шийдэгдээгүй аллага гарч, мөн үүний дагуу Холбооны Мөрдөх Товчоо үүссэн байдаг. Ном цочирдом аллага, шийдэгдээгүй хэргүүдийг тун нарийн ширийн бичсэн байдаг байхад кино үйл явдлыг дахин өгүүлэхдээ мөрдлөг, шинжилгээ судалгааг багасгасан. Номонд J. Edgar Hoover-н үйл ажиллагаа илүү гардаг бол кинонд хувь хүний шунал, хуйвалдаан, хулчгар зан хэрхэн өршөөж боломгүй хүчирхийлэл, дээрэмд живдэг болохыг онцлон харуулжээ. Критикч Niles Schwartz-н бичсэнээр уг кино нь теологийн хэмжээстэйгээс гадна бидний нийгмийн идеалийг завхаруулж буй шуналыг гол сэдвээ болгосон гэжээ.
Анхны кино зохиол Осайж үндэстний аллагыг мөрдөн шалгахаар Оклахомад ирж буй Thomas Bruce White болон Мөрдөн Байцаах Товчооны үйл ажиллагааны талаас өгүүлсэн байснаас гадна White-н дүрд DiCaprio тоглохоор байж. Энэхүү хувилбар нь Grann-н номонд илүү үнэнч хувилбар байсан. Scorsese анхны хувилбарыг цагдаагийн процедуртай зүйрлэж, мөн Roth, Scorsese хоёр энэ жанрыг сайн мэдэхгүй байсан тул зохиолоо дуусгах гэж зүдэрсэн гэдэг. Тэд зохиол дээр бараг хоёр жил ажилласны эцэст DiCaprio Scorsese-оос түүхийн гол цөм хаана оршиж байгааг асуужээ. Осайж хүмүүстэй уулзаж, оройн хоолонд орсны дараа Scorsese түүх нь Осайжийн талаас үзүүлэх ёстой болохыг ухаарсан байна. Тэдгээр уулзалтын үеэр Осайж хүмүүс Америкийн ветеран Ernest Burkhart болон Осайж омгийн Mollie Kyle хоёр үнэхээр бие биедээ хайртай байсан, тэд хайраар гэрлэсэн байсан гэж ярьжээ. Ernest, Mollie хоёрын хайрын түүх хийгээд нөхөр нь бохир бизнест оролцож байгааг мэдээгүй дүр эсгэн өөрийгөө хуурч байгаа Mollie-н байр байдал киноных нь гол цөм байх ёстойг найруулагч маань ойлгосон. Дараа нь, DiCaprio өөрийн дүрээ White бус Ernest болгон өөрчлөхийг санал болгож, Scorsese ч зөвшөөрсөн.

Үүний дараа Scorsese, Roth нар киноны үндсэн өнцгийг Осайжийн нийгэмлэг болгож, мөн Ernest болон түүний эхнэр хоёрын дундах итгэлцэл нурж байгааг, Ernest ба авга ах William King Hale хоёрын харилцааг онцлон харуулахын тулд зохиолыг шинэчилжээ. Дээрх өөрчлөлтүүд киног дүнсгэр, арилжааны хувьд сонирхол татахгүй болгоно гэж Paramount дургүйцэж байсан ба хожим Lily Gladstone хэлэхдээ, Осайж үндэстний оролцоо нь кинонд эерэг нөлөө авчирсан гэж хэлсэн буй. Scorsese киноныхоо алгуурхан, нам гүм хэмнэлийг найруулагч Ari Aster-н "Midsommar" ба "Beau Is Afraid" кинонуудын нөлөө байсан гэжээ. Кино зохиолд Paul Thomas Anderson оролцсон гэсэн цуурхал дэгдсэн бөгөөд тэрээр энэ тухай хариулахдаа, өөрийн бодлоо хэлсэн гэсэн байдаг. Киноны төгсгөлийг бичихдээ Scorsese, Roth хоёр өмнөх төстэй кинонууд үйл явдлыг хэрхэн "энтертайнмант" болгон буурдаг байснаас зайлсхийж кинондоо "хариуцлага хүлээхийг" хүссэн. Тэд 1959 оны "The FBI Story" зэрэг Холливуудын бусад төстэй кинонуудынх шиг төгсгөлийн янз бүрийн хувилбар бодож байсан авч Mollie, Ernest хоёрын харилцаанд төвлөрсөн радио жүжгийн хэлбэрийг сонгожээ. Широноос зайлсхийхийг хүссэн Roth төгсгөлийг Mollie-н хүндэтгэлд зориулж бичиж, Scorsese өөрөөс нь өөр хэн ч хийж чадахгүй гэж үзээд төгсгөлийн сцэн өөрөө гарчээ. 2019 оны зун De Niro төсөлд нэгдсэнээ зарласан бол 2020 оны өвөл DiCaprio De Niro-той хамтран тоглохоор болсноо мэдэгджээ.
DiCaprio цалин гэж $30 сая доллар авсан. 2021 онд Lily Gladstone болон Jesse Plemons хоёр нэмэгдсэн бөгөөд продакшн уугуул Америк жүжигчин хүссэн аж. Жүжигчдийг сонгодог найруулагч Ellen Lewis анх Scorsese-д Gladstone-г санал болгосон буюу Gladstone-н тоглосон "Certain Women" киног үзүүлж, Gladstone-н тоглолт Scorsese-н сэтгэлд хүрчээ. Gladstone Scorsese хоёр Zoom-ээр холбогдон католик шашны талаар ярилцсаны дараа Scorsese түүнийг эцэслэн сонгосон. DiCaprio бас Gladstone-той Zoom-ээр ярилцаж, DiCaprio түүнийг дэмжжээ. Критикч Brian Tallerico; "Төгсгөлдөө энэ кино яг л оньсого шиг, бүтээлч хэсэг болгон бүтэн зураглал бий болгохын тулд өөрсдийн үүргийг гүйцэтгэдэг". Канн дахь нээлтийн дараахан "Killers of the Flower Moon" киног критикч Peter Debruge "өег, эрэлттэй" хэмээгээд киноны түүх, сэдэв, дүрүүдийг магтсан боловч үргэлжлэх хугацааг баалсан; харин хурцадмал байдал нь Robbie Robertson-н хөгжмөөр мэдрэгддэг гэжээ. Критикч Peter Bradshaw уг бүтээлийг Америкийн зуун мэндэлсний тухай эвгүйцэм, экзистенциал хоррор туульс, геноцид цуврал аллагын аймшигт үлгэр гээд Gladstone-г сайшаажээ. Критикч Justin Chang найруулагчийн хувьд өмнө нь хийж байсантай адилгүй хэрнээ бас адилхан гэж бичжээ.
Киноны бүтэц нь уугуул иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн түүхийг чимээгүй өнгөрүүлснийг үзүүлснээрээ олны талархлыг хүлээсэн ба критикч Joel Robinson киноны камер дотогшоо бас үзэгчид рүү нэгэн зэрэг эргэдэг болохыг онцолсон. The New Yorker сэтгүүл Gladstone-н тоглолтыг киноны хамгийн сэтгэл татам дүр гэсэн байхад Chang түүний гүйцэтгэлийг "дөнгөж инээмсэглэх төдийхнөөр зарим жүжигчдийн бүрэл бүтэн монологоос илүү сэтгэл хөдлөлийн цуурайтуулж чаддаг" гэсэн буй. Найруулагч Alfonso Cuaron киног өндрөөр үнэлж; "Scorsese өгүүлэмжээс илүүтэй уур амьсгалыг илүүд үзэж, алсаас, эргэцүүлэх байр суурийг сонгосон ба хайртай хүнээсээ урвасан адгийн үйлдлээ зөвтгөж, сайн хүний дүр эсгэсээр байгаа эрд ёс суртахууны давуу талыг хялбархан өгөхөөс татгалзаж, мөн Америкчуудын сэтгэлд зүй ёсоор хадагдан үлдэх эрхтэй мартуулсан гэм нүгэлтэй үзэгчдийг нүүр тулуулдаг" гэжээ. New York сэтгүүл уг киног Оскарын шилдэг кино төрөлд нэр дэвшээд шагнал авч чадаагүй шилдэг кинонууд жагсаалтдаа багтаасан бол ScreenCrush сүүлийн 20 жилийн шилдэг 20 киноны жагсаалтынхаа 7-р байрт жагсаасан байна.
Нэгдсэн улс эрт үеэсээ л өөрсдийнхөө гараар бүтээгч хүмүүсийн түүхийг үнэлж, хүмүүсийг оргүй хоосноос баяжих боломжийг олгож ирсэн амбицтай хандлага хийгээд нийгмийн уян хатан чанараараа бишрэгдэж, үүгээрээ бахархагдан "Америк Мөрөөдөл" гэсэн үлгэр үүссэн. Гэвч "Killers of the Flower Moon" кинонд тодорхойлсоноор эдгээр үнэ цэнэтэй чанарууд бодсон шиг салшгүй хэсэг биш, харин ч хүний эрх мэдэлд дурлах, хорт шуналыг асаасан ба үүний үр дагаварт уугуул иргэд болон бусад Европын бус бүлгүүдийн эсрэг төлөвлөгдсөн аллага, хэлмэгдүүлэлтийн хохирогч болжээ. Үүний хамгийн тод жишээ бол William Hale ба тэрээр ял сонссоныхоо дараа ч өөрийнхөө зан төрхийг ердөө л бизнес байсан гэдэг. Түүний залуу насны амьдрал нь өөрийнх нь ёс суртахууны үнэ цэнийг харуулдаг авч адил "эрхтэй" гэсэн зарчим нь өөрийн ашиг сонирхлын төлөө юу ч хийх зөвтэй гэдэгт хүргэжээ. Номонд бас кинонд тухайн үеийн сонингуудын мэдээллүүдээс иш татдаг, энэ нь тухайн цаг үеийн уншигчдад Осайжийн баялаг бол хөдөлмөр шаардаагүй олдсон баялаг учир нийтэд тараагдах ёстой гэсэн итгэл үнэмшлийг олон нийтэд төрүүлсэн болохыг үзэгчид харна.
Гэвч үнэндээ Осайжийн баялгийг нийтэд түгээх гэхээсээ илүүтэй цөөнхөд оногдсон нь өнөөгийн Монголын баялгийн "хараалтай" тун адилхан технологи буюу тархи угаалт байжээ. Осайжууд баялгаа хэрхэн захиран зарцуулахаа мэддэггүй, үргэлгэн бас завхай муу хүмүүс гэсэн итгэл үнэмшлийг бий болгоод цаагуур нь хамаг баялгийг нь өөрсдийн бүлэгтээ хуваах нь эгээ л Монголын ямар төр байна, тийм ард түмэн байна гэдэг увайгүй, тэнэг лоозонтой адилхан билээ. Шударга ёс "Killers of the Flower Moon" кинонд олон талтайгаар, гэхдээ хамгийн анзаарууштай нь систем хийгээд хүмүүстэй хэрхэн харилцах талаар философийн шинжтэй гарч ирдэг. Шударга ёс хичнээн ойлгомжтой байсан ч Осайжууд юу ч хийдэггүй, дэндүү хэнэггүй байдаг. Осайж хүмүүс өөрсдийнхөө төлөө дорвитой тэмцэж, шударга ёсны төлөө тууштай тэмцэхийн оронд архидаж, завхайрч суусаар дууссан нь бидэнд эмгэнэлтэй ч сургамжтай ч түүх аж. Кинонд Mollie ихэвчлэн уламжлалт нөмрөгөө (хөнжил) өмссөн байдаг.
Хэдийгээр Осайжууд Америкийн хэв маяг, соёлыг хүлээн авчихаад байсан ч Mollie уламжлалт Осайж гоёлоороо өөрийгөө гоёдог ба үүгээрээ өөрийгөө өв уламжлалтайгаа холбодог. Мөн тэрээр үсний засалтаа 1920-оод оны тренд загвараар өөрчлөөгүй гэх мэтээр Америкийн соёлоос зайлсхийх хандлагатай байдаг. Хор нь эл бүтээлд Осайж үндэстэнд учирсан учир битүүлэг үхэл хийгээд төрөл бүрийн өвчнийг бэлгэддэг. Америкийн уугуул иргэдийг урт удаан хугацаанд айлгадаг байсан хуйвалдаан шиг хор нь илрүүлэхэд хэцүү байдлаар олон хоногоор дамжигдан үйлчилдэг. Mollie эм уугаад байна гэж бодсон хор уугаад байдаг нь Монголын гадаад бодлогыг эрхгүй санагдуулах. Кинонд гарах хор нь шууд утгаараа уугуул иргэдийг газар нутгаас нь хуурч, хорлож холдуулсан Европынхны архины түүхтэй холбогдоно.

Comments
Post a Comment