Крейцерийн сонат

 


Аймшигт аллагууд хардалтаас үүсэх нь цөөн бус ба их зохиолч Лев Толстой энэхүү туужаараа (1889 онд хэвлэгдсэн) хардалт болон хүний сэтгэл зүйд анализ хийхдээ тухайн нийгмийн байдал хүний сэтгэл зүй, зан араншинд хэрхэн нөлөөлдгийг гүн бөгөөд хурцаар тусгаж өгчээ.. уг номд хардалтын солиорлыг нэгдүгээр биеэс тод дүрсэлсэнээс гадна хууль, шашин, нийгэм болон ёс суртахууны шалтгаанаар сексийг тэвчих, сексээс татгалзах асуудлыг хөндсөн багөөд эротик хайр аз жаргалд аваачихгүй, эротик хайр нь бидний эх орон, шинжлэх ухаан, хүмүүнлэг чанар хийгээд бурханд үйлчлэхэд саад л болохоос биш хэзээч бидний үнэ цэнэтэй үйлсэд маань тус болохгүй гэж Толстой энэхүү туужийнхаа талаар хэлсэн байдаг, учир нь уг туужийг гарсан даруй шахуу Америк болон Орост хориглосон байдаг агаад нэгдсэн улсын ерөнхийлөгч Теодор Рузвелт Толстойг энэ номынх нь төлөө сексийн ёс суртахууныг гажуудуулагч хэмээсэн буй.. сексийг тэвчих энэ асуудал өргөн хэмжээнд маргаан дагуулсан бөгөөд Христиан идеал хайр болох бурханлаг хайр хийгээд хөршөө буюу бусдыг хайрла гэсэн санаанд хүрч, эротик хайр, гэрлэлт зөвхөн өөрийгөө л бодохоос хүн төрөлхтөнийг, мөн бурхныг хайрлахад саад болно гэж Толстой үзжээ.. Толстой христийн шашны ёс зүйд нийцүүлэн уг номоо бичсэн агаад номоороо хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, ядуучууд болон бие махбодийн хүнд хөдөлмөр эрхлэгчдийг онцлон тэмдэглээд тэднийг халуун дулаанаар тэвэрчээ.. Францын нэрт зохиолч Э. Зола эл туужийг эрүүл бус сэтгэлгээнээс төрсөн төсөөлөл, зүүд хэмээсэн байхад хожим Толстой энэ номынхоо талаар нэгэн захидалдаа номонд маань ямар нэгэн олиггүй зүйл бий, ямар нэгэн муу сэдэл намайг дотроос минь үүнийг бичихэд хөтлөж байсан хэмээжээ.. Английн философич Честертон Толстойн хэлэх гэсэн санааг ийн тайлбарласан буй: Толстой хүмүүнлэг үзлээр хүн төрөлхтөний ядуурал болон эрх чөлөөгүй зовлонг өрөвдөөд зогсохгүй мөн хүн төрөлхтөний таашаал цэнгэлийг өрөвдсөн, үүнд хөгжим болон эх оронч үзэл гэх мэт орно.. Толстой уг туужаараа үзэн ядахуйг гашуудан бодсон, бас хайрын талаар гашуудан бодсон бөгөөд Толстой болон ер нь бүх хүмүүнлэг үзэлтэнгүүд хүний жаргалыг өрөвддөг гэжээ.. 

ҮНДСЭН СЭДЭВ. Лев Толстой уг бүтээлдээ санааг нь зовоож байсан нийгмийн хэд хэдэн асуудлыг хөндсөн ба ёс суртахуун бол гол сэдэв юм. Гол дүр Васильевич Позднышев орчин үеийн ертөнцөд ёс суртахууны эзлэх байр суурь ямар хэвийн бус, аймшигтай болох тухай өгүүлдэг. Цэвэрхэн хувцасласан, боловсон зан авиртай хүн дотроо ялзарсан байдаг буюу эмэгтэй хүнтэй дотно харилцаанд орчихсон л бол эрэгтэй хүн эмэгтэй хүнийг зөвхөн таашаал авах объект л гэж хардаг ажээ. Толстой асуудлын шийдлийг өгдөггүй; учир нь, боломжоос хэтэрсэн тул бүхэлд нь дахин авч үзэх ёстой аж. Эмэгтэйчүүдийн эрхийн сэдэв өнөө үед маш алдартай сэдэв ч олон зууны тэртээ олон зохиолчдын анхаарлыг татдаг байсан ба учир нь, энэ асуудал эрин цаг бүрт байсаар ирсэн тул 19-р зууны төгсгөлд ч тийм онцгой зүйл байсангүй. Гэхдээ Толстой уг асуудлыг улиг болсон зүйл мэт хөндөхгүй, харин үүний мөн чанарт анхаарч, хүмүүс энэ асуудлыг хэрхэн авч үздэгийг тохуурхдаг. Эмэгтэйчүүд үнэхээр боловсрол эзэмшиж, үр дүнд нь чухал байр суурь эрхэлж эхэлсэн ч эрэгтэй хүн бүр эмэгтэй хүнийг эзэмших гэсэн нууцхан хүсэл тээсээр байдаг. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг өөрсөд шигээ адил тэгшхэн гэж үзээгүй цагт эмэгтэйчүүдийн эрхийг хэзээ ч нухацтай ойлгож чадахгүй. Гэрлэлт хайраас үндэслэх ёстой, эсхүл ядаж ийм байх ёстой ч гол дүрийн ертөнцийг үзэх үзэлд энэ нь хориглогдсон байдаг. Позднышев энэ бүгд худлаа, нэгэнт махан биеийн таашаал эдэлсэн хүн хэзээ ч жинхэнэ хайрыг олж чадахгүй гэдэгт итгэдэг. Гэрлэхээс өмнөх ариун онгон шинж л харилцан хайр дээр суурилсанаар гэр бүлийн бат бөх институцийг бий болгож магадгүй юм. 

СИМБОЛ БА ЗҮЙРЛЭЛ. Толстойн үзэж буйгаар эмэгтэй хүнийг боолчилж байхад эрчүүд тэднийг таашаалын хэрэгсэл гэж үзсээр байх аж. Эмэгтэйчүүдийг чөлөөлж, эрчүүдтэй адилхан эрх олгосон ч таашаалын хэрэгсэл гэж үзэгдсээр байх буюу эмэгтэй хүнийг бага наснаас нь ингэж үзэж, олон нийт ч ингэж бодсоор байхад боолчлол нь өөрчлөгдөхгүй юмаа. Эмэгтэй хүнд сурч боловсрох юмуу өөр ямар ч эрх олголоо энэ нь өөрчлөгдөхгүй бөгөөд эрэгтэй хүн засрахгүй буюу эрчүүд завхарсан боолын эзэн байсаар байвал эмэгтэйчүүд завхарсан боолууд хэвээрээ л байх ажээ. Эрчүүд эмэгтэйчүүдийг, эмэгтэйчүүд өөрсдийгөө өөрөөр хардаг болсон цагт л энэ нь өөрчлөгдөх ажээ. Позднышевийн эхнэр, Трухачевский хоёр Крейцерийн сонатыг тоглох мөч энэ гурван дүрийн амьдралын хамгийн чухал үе юм. Энэ нь тодорхой үнэн болох мөчийг симболчилдог буюу зол заяагүй байдлыг хэлж байна. Сонат тоглож байх үед Позднышевийн эхнэр, Трухачевскийн хооронд холбоос үүсдэг буюу тэдний нүд, сэтгэлийг нээж өгдөг. Лев Толстой бүтээлүүдээрээ Библи болон эртний домог зүйг дурддагаараа алдартай бөгөөд "Крейцерийн сонат" тууж ч үүнд хамаардаг. Эр хүний хавиргаас эмэгтэй хүн үүссэн, энэ байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж хөгшин худалдаачин уг бүтээлийг эхлүүлдэг. Адамын хавиргаар Еваг бүтээсэн гэдэг Библийн сэдэв энд байгааг хэн ч ойлгох буйзаа. Өөр нэг алдартай домгийн сэдэв дурдагддаг бол Позднышев эхнэртэйгээ харьцах харилцаагаа Сизифийн домогтой зүйрлэдэг буюу Позднышев эхнэртэйгээ харилцах нь маш хэцүү байгаагаа Сизифийн хүнд хэцүү хөдөлмөртэй зүйрлэдэгээс харж болно.

Comments