КЛАССИЦИЗМ БА РОМАНТИЗМ.
Классицизм болон Романтизм нь уран зохиол, уран зураг, соёлын хоёр чухал урсгал агаад аль аль нь өөрийн онцлог шинж чанартай, идеологотой.
КЛАССИЦИЗМ: Цаг хугацаа: Үүслийг нь 17-18-р зуунтай холбодог. Онцлох шинж:
1. Эмх цэгц ба Рационал; ухамсартай, тодорхой, тэнцвэртэй байх.
2. Уламжлалыг баримтлах; Эртний Грек, Ромын классик бүтээлүүдийг үнэлэх, мөн зохицол, өөрийгөө хянах, тогтсон стандартыг баримтлахад анхаарах.
3. Түгээмэл сэдэв; Түгээмэл хийгээд мөнхийн сэдэвт анхаахах, ихэнхдээ хүмүүний туршлагыг дээдлэн үзэх.
4. Бүтцийн стандарт; яруу найрагт баатарлаг хоёр мөртийг, жүжигт хугацаа, газар, үйл явдал гэсэн гурван зүйлийг нэгтгэх зэрэг хатуу хэлбэр, бүтцийг ашиглах.
5. Объектив өнгө аяс; Сэтгэл хөдлөлийг бус оюун ухааныг чухалчилж, Объектив, салангид өнгө аясыг хадгалах.
Онцлох уран бүтээлчид:
Уран зохиол; Жон Драйден, Александр Поуп, Мольер, Расин.
Уран зураг; Николас Пуссин, Жак-Луи Дэвид.
Хөгжим; Иоханн Себастьян Бах, Вольфганг Амадей Моцарт.
РОМАНТИЗМ: Цаг хугацаа; 18-р зууны сүүлчээр бий болоод 19-р зууны эхэн үед оргилдоо хүрсэн. Онцлох шинж:
1. Сэтгэл хөдлөл хийгээд төсөөлөхүй; Ухамсар, эмх цэгцээс илүүтэй сэтгэл хөдлөл, зөн совин, төсөөллийг юунаас ч дээгүүрт тавих.
2. Индивидуализм; хувь хүний мэдрэмж, бие хүний эрх чөлөөг чухалд үзэх.
3. Байгаль; байгалийг урам зориг, гоо үзэсгэлэн, оюун санааны шинэчлэлийн эх сурвалж гэж үзээд байгалийг идеал болгох.
4. Этгээд хийгээд ер бусын; Хачин этгээд, нууцлаг, ер бусын элементүүдэд дурлах.
5. Стандартын эсрэг Эсэргүү байх; голдуу тогтсон хэв хэмжээ, уламжлал, сургаалийг эсэргүүцэж, аяндаа үүсэх нөхцөл хийгээд бүтээлч чанарыг сайшаах.
Онцлох уран бүтээлчид:
Уран зохиол, Уильям Уордсворт, Самюэл Тейлор Колриж, Лорд Байрон, Перси Шелли, Жон Китс.
Уран зураг; Каспар Дэвид Фридрих, Ж. М. В. Төрнер, Эжен Делакруа.
Хөгжим; Людвиг ван Бетховен, Франц Шуберт, Хектор Берлио.
ХАРЬЦУУЛАЛТ
Классицизм албан ёс, өөрийгөө хянах, уламжлалт хэлбэрийг баримтлахыг чухалчилдаг бол Романтизм аяндаа үүсэх нөхцөл, сэтгэл хөдлөл, Индивидуализмыг эрхэмлэдэг.
Классицизм түгээмэл сэдэв, оюунлаг байдлыг эрэлхийлдэг байхад Романтизм хувь хүний сэтгэлийн илэрхийлэл, байгалийн үлэмжийн аугааг дээдэлдэг.
Классицизм ихэвчлэн эртний Грек, Ромоос эх ундаргаа авдаг бол Романтизм Дундад зууны үеэс, ардын аман зохиол, байгаль ертөнцийг эх сурвалжаа болгодог.
Энэ хоёр урсгалыг ойлгосноор та соёл, урлагийн хэлэх илэрхийлэмжийн хувьсгал, эдгээр ухагдахуунуудын уран зохиолд уран зурагт, философийн хөгжилд үзүүлсэн нөлөөг ойлгоход тодорхой чухал ойлголт өгнө гэж найдах.
Comments
Post a Comment