Lost Highway (1997). Америкийн мастер кино урлаач David Lynch-н сюрреалист, нео-нуар хоррор. Тэрээр кино зохиолоо Barry Gifford-той хамтран бичсэн. Кинонд нэгэн хөгжимчин эр эхнэрээ алсан хэрэгт буруутгагдахаасаа өмнө гэртээ үл таних хүнээс видео хуурцагууд хүлээн авч байгаа тухай өгүүлдэг. Хөгжимчин шоронд хоригдож байхдаа учир битүүлгээр алга болж, түүний оронд залуухан механикч камерт орсон байдаг. Киноны гол дүрүүдэд Bill Pullman, Patricia Arquette, Balthazar Getty нар тоглосон бол туслах дүрүүдэд Jack Nance, Robert Blake, Richard Pryor нар тоглосон. Уг кино нь шүүмжлэгчдээс эерэг, сөрөг шүүмжүүд сонсож, судлаачдын сонирхлын төвд орж байсан ба найруулагчийн сюрреалист хэв маяг хурцадмал болж ирснийг илгэх "Lost Highway" бол Lynch-н хамгийн сэтгэлд хадагдам зургуудыг агуулсан боловч учгийн хувьд мухардалд хүргэж болзошгүй нууцлаг бүтээл.
Уг киног Sight & Sound сэтгүүлийн критикүүд бүх цаг үеийн хамгийн шилдэг кино жагсаалтын 323-р байрт жагсаасан бол Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 376-р байрт эрэмбэлээд байна. Ингээд Lynch-н сюрреалист замаар төөрцгөөе. Lynch идэвхгүй ажиглах, шунан донтох, сэтгэл зовоосон сексийн харилцааг орчин үеийн нуар киноны хэв маягаар шүүлтүүргүйгээр урсгажээ. Энэ бол санаа түгшээсэн, чиг баримжаа алдуулсан, олон дахин үзэх тусам сайжраад зогсохгүй үзмээр хүсэл төрүүлдэг кино ба Lynch-н бусад кино шиг өөр зүйлд анхаарах сөхөө өгдөггүй дур булаасан бүтээл. Францын Ciby 2000 продакшн болон Lynch-н өөрийнх нь Asymmetrical продакшны санхүүжүүлсэн эл киноны дийлэнх зураг авалт Лос Анжелест хийгджээ. Киноны сюрреал өгүүлэмжийг Мобиусын зурвастай адилхан гэсэн бол найруулагч маань үүнийг ердийн логиктой түүх гэхээсээ илүү "психоген фуга" (энэ нь хүн өөрийнхөө хэн гэдгээ эсхүл намтараа ухамсарлахаа больдог сэтгэлзүйн эмгэг) гэж тодорхойлсон. Кино нээлтээ хийсний дараа ихэнх шүүмжлэгчид анхандаа кинонд уялдаа холбоо байхгүй гэж "загнаж" байсан цаг хугацааны явцад өнөөдөр култ статустай болсон байдаг.
Энэ бол Lynch-н Лос Анжелес хотод үйл явдал нь өрнөдөг гурван киноны анхных нь ба уг бүтээлийн араас "Mulholland Drive", "Inland Empire" гэсэн хоёр кино гарсан; сүүлийнх нь найруулагчийн хамгийн сүүлчийн кино нь байв. "Lost Highway" киногоор 2003 онд Австрийн хөгжмийн зохиолч Olga Neuwirt опера тавьсан байдаг аж. Энэхүү кино бол David Lynch-н 1992 онд "Fire Walk with Me" киноноос хойших анхны бүрэн хэмжээний кино болой. Тэрээр киноныхоо нэрийг Barry Gifford-н "Night People" номоос авсан буюу Lynch номын өгүүлбэрээр киногоо нэрлэх дуртай байсан гэдэг. Тэрээр зохиолч Gifford-г мэддэг байсан төдийгүй 1990 онд "Wild at Heart" романаар нь кино хийж байлаа. Ийнхүү тэд хамтран кино зохиол бичихээр тохиролцож, кино нь ямар янзтай байх талаар өөр өөрсдийн санаагаа уралдууллаа. Гэвч нэгдсэн нэг санаанд хүрэхгүй байв. Lynch "Fire Walk with Me" киноны зураг авалтын үеэр Gifford-д хямралд орсон хос, видео хуурцагийн тухай санаагаа хэлжээ. Энэ санаа Fred-н цаазлуулах хүртэл киноны эхний хэсэг болж хөгжсөн бөгөөд дараа нь тэд өөрчлөлт гарах ёстойг ухаарч, эхнийхтэйгээ хэд хэдэн үйл явдлаар холбогдох ч өөр янз бүрийн түүх боловсруулсан; тэд кино зохиолоо сарын хугацаанд бичжээ. "Lost Highway" кино нь жүжигчин, Америк хөлбөмбөгчин O. J. Simpson-н хэргээс (эхнэрээ хөнөөсөн хэрэгт буруутгагдсан) бас санаа авчээ.
Киноны нээлтийн сцэнд, Fred "Dick Laurent үхсэн" гэдэг үгийг гэрийнхээ дотуур утаснаас сонсдог билээ, энэ хэсэг бол Lynch-н өөрийнх нь гэрт тохиолдсон үйд явдлаас улбаатай ба найруулагчийн гэр жүжигчин David Lander-н гэрийн хажууд байсан, мөн тэд төстэй нэртэй байсан зэргээс үүдэн андуурал гарсан нь Lynch-д бодитой ч бай, үгүй ч бай, өөрийгөө ер бусын хэмээх сэтгэгдэл төрүүлдэг "Нууцлаг Хүн"-ний санааг өгчээ. Lynch киноныхоо гол дүрд хөрш, найз жүжигчин Bill Pullman-г сонгосон. Эмэгтэй гол дүр буюу Renee-д (бас Alice) Patricia Arquette-г сонгосон буюу Patricia өмнө нь ерөөсөө бүтээж байгаагүй аюултай хийгээд дур хүслээр дүүрэн эмэгтэйд тоглохыг хүсч байсан тул саналыг шууд зөвшөөрчээ. Тэрээр мөн Lynch-н шүтэн бишрэгч байсан учраас хамтарч ажиллахыг хүсч ирсэн нь ажлыгхялбар болгож. Жүжигчин Balthazar Getty-г Lynch сэтгүүл дээрээс хараад шууд сонгожээ. Кино зохиолыг ямраар ч тайлбарлаж болохуйц байсан учир Patricia, Getty ер нь ямар кино болох ёстойг сайтар ухахгүй байв. Getty: "Lynch-н арга барилын нэг хэсэг бол жүжигчиддээ таавар үүсгэх явдал байдаг, ингэснээр зураг авалтын талбайд тодорхой төрлийн уур амьсгал бий болдог" гэжээ.
Жүжигчин Robert Blake-г "Нууцлаг Хүн"-д тоглуулахаар сонгосон шалтгаан бол найруулагч Lynch түүний өмнөх ажлуудад дуртай, үргэлж хамтран ажиллахыг хүсдэг байсных ажээ. Blake киноны зохиолыг ердөө ч ойлгоогүй хэдий ч дүрийнхээ харагдац, хэв маягийг гардан хариуцахаар болжээ. Lynch түүнд уран төсөөллөө ашигла гэж хэлэхэд Blake үсээ богиносгон тайраад дундуур хувааж, хөмсгөө хусч, мөн нүүрэндээ цагаан Кабуки будалт хийчихээд Lynch дээр очтол найруулагчийн сэтгэлд тун нийцжээ. Жүжигчин Robert Loggia "Blue Velvet" киноны Frank Booth-н дүрд тоглох сонирхолтой байгаагаа тэртээ Lynch-д илэрхийлж байсан ч Dennis Hopper-г Lynch сонгосонд үхтлээ уурлаж байсан ба Lynch Dick Laurent-н (мөн ноён Eddy) дүрийг түүнд өгч "өрөө" даржээ. "Lost Highway" киног ерөнхийдөө нео-нуар жанрт ангилдаг боловч Германы экспрессионизм болон Францын Шинэ Давалгаа зэрэг өөр бусад жанрын элементүүдийг агуулсан кино гэж үздэг. Мөн түүнчлэн өгүүлэмжийн элементээр тодорхойлбол сэтгэлзүйн триллер, хоррор кино бүтэц ажиглагдана.
Критикч Thomas Caldwell: "Fred бол бэлгийн харанхуй, хүчирхийллээр дүүрэн, бэлгийн амьдрал нь сүйрсэн зэлүүд ертөнцөд амьдардаг ердийн нуар киноны баатар" гэжээ. Киноны өөр нэг эрэгтэй гол дүр болох Pete-г аюултай нөхцөлд төөрөгдүүлэн оруулагч Alice бол нуар жанрыг гол илтгэгч Фемме фатал дүр болж байна. Уг кино мөн хүчирхийлэл, сексийн дүрслэлээрээ алдартай ба Lynch сайхь зураглал, дүрслэлүүдээ хамгаалж, киноныхоо идеанд үнэнч байхын тулд хүчирхийлэл, сексийг үзүүлсэн гэсэн буй. Киноны зарим элемент өмнөх үеийн хуучны кинонуудаас санаа авч ишилсэн байдаг; 1945 оны "Detour: кинонд шөнийн клубийн хөгжимчний сэтгэлийн түгшүүрийг үзүүлдэг. Киноны орчин нөхцөл хийгээд нууцлаг видео зурвас бол 1955 оны "Kiss Me Deadly" киноноос авсан санаа бол хар дарсан зүүдний уур амьсгалыг 1943 оны "Meshes of the Afternoon" гэдэг богино хэмжээний киноноос ишилжээ. "Lost Highway" кинонд эмэгтэйчүүдэд хэт автсан эрчүүдийн ухааныг судалж байгаа нь Alfred Hitchcock-н "Vertigo" бүтээлтэй төстэй болой. Киноны тойрогон өгүүлэмжийг Мобиусын зурвастай холбож, Lynch үүнийг "психоген фуга" тодорхойлоод киногоо "өөрийнхөө шинжийг тодорхойлох" тухай гэсэн.
Кино абстракт ч, тайлбарыг үзэгчдэд үлдээжээ. Lynch тодорхой тайлбар өгөхийг ер нь хүсдэггүй билээ. Гэсэн хэдий ч 1997 онд өгсөн ярилцлагын үеэр түүнээс Pullman-н дүрийг: "цаг хугацааны гогцоонд гацчихсан, аллага болон алдаагаа үүрд мөнхөд давтах тавилантай юу?" хэмээн асуухад Lynch: "Магадгүй үүрд мөнх биш болов уу, гэхдээ эндээс үүнтэй хэрхэн тэмцэж болохыг харж байна шүүдээ" гэж хариулсан аж. Lynch дахин төрөх тухай Буддизмын философитой харьцуулахыг зөвшөөрөөд "энэ бол түүхийн нэг хэсэг. Энэ нь тойрог бус харин спираль шиг эргэлддэг, дараагийн гогцоо өмнөхөөсөө арай өндөрт байдаг" гэжээ. Gifford эсрэгээрээ киноны сюрреал үйл явдалд рационал тайлбар өгсөн; түүнийхээр Fred шууд утгаараа психоген фуга-г мэдрэн нүүр тулж байгаа агаад сэтгэцийн хямрал ньтүүнийг Pete болгон хувирахад илэрдэг гэжээ. Жүжигчин Arquette өөрийнхөө тайлбарыг өгсөн байдаг; "Миний хувьд энэ бол мисогинист хүний нүдээр эмэгтэй хүнийг харж байгаа тухай кино. Залуу хүүхнийг хангалттай хайрлаж чадахгүй, хүүхнийг өөртөө хангалттай байлгаж чадахгүй, хангалттай олон удаа алж чадахгүй учрааас түүнд бүрэн автчихсан.
Arquette хожим ярихдаа: "Залуу хүүхнүүдийг үзэн яддаг. Залуу хүүхэнд итгэдэггүй. Залуу хүүхнийг хөнөөсөн ч үүнийгээ санахгүй байна, тиймээс өөрийгөө эршүүд эр болгоод хүүхэнтэй дахин учирдаг. Одоо харин хүүхэн түүнтэй хурьцахыг хүсч, түүнд дурладаг. Гэвч энэ хувилбарт ч хүүхэн бол завхай янхан. Ийм эрэгтэй хүний ухаанд, эмэгтэй хүн үргэлж мангас байдаг" гэжээ. Нэгэн критикч уг бүтээлийг "эрэгтэй хүний сэтгэл зовнилын илэрхийлэл" гэсэн буй. Ихэнх критикүүд киног "санах ойг гажуудуулаад дахин бүтээх" гэсэн. Философич, критикч Slavoj Zizek өгүүлэмжийн тойргийг психоаналитик үйл явцтай ижилхэн гэж үзсэн бөгөөд Dick Laurent үхсэн гэдэг хэллэг бол гол шинж тэмдэг (Lynch-н бүх кинонд гардагчлан) болж, энэ нь үргэлж тууштай, цочром, тайлагдашгүй мессежээр (бодитой) буцаж ирдэг; анализын нэгэн адилаар түр зуурын гогцоо байдаг агаад, гол баатар маань анхлан өөрийгөө мэдэрч чадаагүй ч эцэст нь энэхүү шинж тэмдгээ ухамсартайгаар өөрийнхөөрөө илэрхийлж чаддаг гэж дүгнэжээ. Zizek мөн киноны хоёр талт бүтцийг; эсрэгцсэн хоёр хоррор гэсэн; урвалт, гажууд секстэй нуар ертөнц дэх хар дарсан зүүдний фантасматик хоррор ба аллага, бидний уйтгартай, харийссан өдөр тутмын амьдрал дахь бэлгийн сулрал, үл итгэлцлээс үүдэлтэй цөхрөл гэж бичжээ.
Критикүүдийн кинонд өгсөн анхны үнэлгээ сайнтай муутай байсан; Roger Ebert зургийг дэлгэцэн дээр үр дүнтэй байршуулж, хөгжмөөр сэтгэл хөдлөлийг бүтээлчээр ашигласан ч уг кино ерөнхийдөө утгагүй гээд "энэ бол кино биш харин дизайн" гэж загнасан. Критикч Kenneth Turan киног "үзэсгэлэнтэй хийгдсэн хэдий ч сэтгэл хөдлөлийн хувьд хоосон, зөвхөн мэдрэмж өдөөсөн мөчүүдтэй кино" гэж зэмлэсэн. Зарим критикүүд киног "Blue Velvet" бүтээлтэй харьцуулахдаа "Lost Highway" өнгөцхөн кино гэсэн буй. Критикч Owen Gleiberman киноны секс сцэнүүдийг Холливуудын дундаж триллерүүдтэй адилтгасан. Харин критикч Janet Maslin кино оригнал биш, "Blue Velvet" кинотой төстэй талууд байгаа ч "сонирхол татахуйц өөрийн гэсэн хар бараан талтай. Энэ бол үзэгчдийг эргэцүүлэн тунгаахыг урьсан кино" гэж бичсэн. Richard von Busack: "төөрөгдүүлэм, кино зохиол нь тааламжтай бус ч энэ бол жинхэнэ хоррор кино. Хоррор кино логик болон энгийн бодитоос цааш давах ёстой. Lynch биднийг шархлуулж, төөрөгдүүлэхэд бэлэн байгаагаараа хоррорыг хоррор хэлбэрээр нь үзүүлж байна" хэмээжээ. Andy Klein уг бүтээлийг найруулагчийн "Blue Velvet" киноноос хойших хамгийн шилдэг кино хэмээжээ.

Comments
Post a Comment