Эцэг Горио роман Францын зохиолч Оноре Де Бальзакийн оргил бүтээл гэгддэг бөгөөд түүний Хүн төрөлхтний комеди гэх 100 орчим өгүүллэг, эссэ, жүжгийн зохиолоос бүрдэх олон боть ланжгар цувралд багтжээ. Романд Растиньяк гэх гэнэн хуулийн оюутан, хөгширч зөнөсөн Горио болон нууцлаг гэмт хэрэгтэн Вотрен гэсэн 3 дүрийн амьдралыг сүлжин харуулна. Бальзак романаа анх 1834-35 оны өвлийн турш цуврал хэлбэрээр хэвлүүлсэн бөгөөд тэрээр өөр бусад номондоо ашигласан дүрүүдээ дахин ашигладаг өөрийн онцгой техникийг энэ бүтээлдээ анхлан нухцтайгаар ашигласан байдаг ба мөн түүний дүрээ болон дэд текстээ маш нарийн бичдэг реалист хэв маягийн тод жишээ болсон бүтээл хэмээдэг. Энэхүү романд Францын нийгэмд гүн гүнзгий өөрчлөлт авчирсан Бурбоны сэргэн босголтын үеийг дүрслэх агаад хувь хүний нийгэмд өндөр байр суурь эзлэхээр тэмцэж байгааг харуулсан нь романы үндсэн сэдэв болдог. Хот, ялангуяа Парис нь хувь хүнд нөлөөлж буйг хөдөө нутгийн Растиньяк-гаас харж болно. Бальзак өвгөн Горио болон бусад дүрүүдээр гэрлэлт, гэр бүлийн мөн чанарт анализ хийхдээ нийгмийн бүтцийг гутранги өнцгөөс харж дүгнэжээ. Роман гарсан даруй сайн, муу холимог шүүмж сонссон; зарим шүүмжлэгчид зохиолчийн нарийвчилсан байдалд анхаарсныг болон дүрүүдийн түвэгтэй байдлыг магтсан байхад зарим нь авилгал хийгээд шуналыг хэт их дүрсэлсэн хэмээн буруутгаж байв. Уг бүтээлдээ тэрээр хамгийн дуртай агаад гарсан даруй түргэн хугацаанд алдаршсан ба кино дэлгэцнээ болон театрын тайзнаа олонтаа тавигдсан бүтээл юм. Нийгмийн байр сууриа сайжруулахын төлөө хэрэгтэй л бол юу ч хамаагүй ашигладаг хүнийг "Растиньяк" хэмээн хэлдэг хэлц үг хүртэл Францад бий болсон байдаг. Роман Францын нийгэмд гарсан хэд хэдэн түүхэн явдлын тусгал болсон, тухайлбал; Францын хувьсгал, Наполеоны сэргэлт хийгээд уналтыг харуулсан агаад тухайн үеийн Францын ард иргэдийн ядуу, гачигдалтай байсан амьдралыг дүрсэлжээ.
Бальзак 1834 онд Эцэг Горио
романаа бичиж эхлэхээсээ өмнө нууц нэрээр "хямдхан" хэдэн арван зохиол
бичсэн байдаг. 1829 онд тэрээр анх өөрийн нэрээрээ анхны романаа
гаргасан агаад энэ үеэр дараалсан бүтэцтэй цуврал ном бичиж эхэлсэн нь
хүн төрөлхтний комеди нь байсан бөгөөд энэ ном нь олон хэсгээс бүрдсэн
төрөл бүрийн сэдвээр бичигдсэн 19-р зууны Францын нийгмийн тухай бүтээл
байсан юм. Эдгээр төрөл бүрийн сэдвийн нэг нь Бальзакийн татагдан
сонирхох болсон гэмт хэргийн ертөнц байв. 1828-29 оны өвөл нэгэн цагт
луйварчин явсан ч хожим цагдаа болоод зогсохгүй орчин цагийн гэмт хэрэг
судлалын эцэг гэгддэг, хамгийн анхны хувийн мөрдөгч Е. Ф. Видокк өөрийн
дурсамжаасаа бичсэн гэмт хэргийн ертөнцийн талаарх цуутай ном хэвлүүлсэн
нь Бальзакт нөлөөлжээ. Тэд 1834 онд уулзацгаасан байдаг бөгөөд Бальзак
удахгүй бэлэн болох романыхаа чухал дүр Вотренийг Видокк-с санаа аван
бүтээжээ. 1834 оны зун Бальзак охиддоо хаягдсан аавын тухай өгүүлэх
эмгэнэлт түүх дээрээ ажиллаж эхэлсэн бөгөөд романы анхны гар бичмэл
намартаа бэлэн болж 12-р сараас 2-р сарын хооронд Revue De Paris
сэтгүүлд цувралаар хэвлэгджээ. 1835 онд роман хэлбэрээр хэвлэгдсэн бол
нэлээд хянагдсан 3-р хэвлэлт 1839 онд гарчээ. Бальзак заншсан ёсоороо
хэвлүүлэгчдээс илрүүлсэн нотлох баримт, тэмдэглэлүүдээ дараа дараагийн
хэвлэлүүддээ нэмж, өөрчлөн оруулж байсан тул эхний хувилбаруудаасаа өөр
байдаг. Мөн түүнчлэн Эцэг Горио романдаа өмнө нь бичигдсэн байсан
номынхоо хувь хүнээс санаа аван зарим дүрийг өөрчлөн оруулах хийгээд
нарийвчилсан шинэ догол мөрүүд нэмж бичсэн байдаг. Растиньяк нь
Бальзакийн философийн фантааз төрлийн роман "La peau De chagrin" бүтээлд
хөгшин хүн болж гардаг агаад Эцэг Горио романы олон дүрийг ийм маягаар
өөрчилж бүтээжээ. Гэхдээ энэ нь түүний романыхаа дүрийг гүн гүнзгий
бөгөөд оновчтой судалсанаар дүрүүдээ дахин дахин ашигладаг бүтцийнх нь
анхны тохиолдол байв.
1843 онд Бальзак Эцэг Горио романаа өөрийн суу
бүтээл болох Хүн төрөлхтний комеди номынхоо "Парисын амьдралын
үзэгдлүүд" хэсэгт ангилан оруулав. Гэсэн ч тэрээр тун удалгүй дахин
шинээр ангилсан ба учир нь дүрүүдийн хувийн амьдралыг тодоор үзүүлсэн
байдал нь "Хувийн амьдралын үзэгдлүүд" хэсэгтэй давхцах учраас
өөрчилжээ. Эдгээр ангилалууд болон уг романаараа тэрээр Нийгмийн үймээн
самууныг асар том хүрээгээр дүрслэхийг хүсчээ. Бальзакт уг романаа
бичих хэв маягт нь Америкийн зохиолч Ж. Ф. Күүпер болон Шотландын
зохиолч В. Скотт нарын нөлөө их бага хэмжээгээр тусчээ. Күүперийн уугуул
америкчуудыг дүрсэлсэн илэрхийлэмжээс Бальзак соёл иргэншлээр дамжин
тэсч гэсэн хүмүүний зэрлэг балмад мөн чанарыг олж харжээ. Бальзак
романыхаа цаад дэвсгэрийг түүхэн бодит үйл явдалтай уяж өгсөн арга нь В.
Скоттын нөлөалөл гэж үздэг ба Эцэг Горио романд түүх нь төв цэг биш
боловч Наполеоны дараах эрин үе нь чухал суурь болдог агаад Бальзакийн
маш нарийн дүрслэн бичдэг арга нь В. Скоттын тусгал хэмээдэг.
Хүн
төрөлхтний комеди номынхоо удиртгалд Бальзак В. Скоттыг "өнгөрсөн үеийн
уран зохиолын сүнсээр дахин амилсан орчин үеийн яруу найрагч" гэж байв.
Үүний зэрэгцээ тэрээр Шотландын зохиолчийг романтизм түүхч хэмээн
буруутгаж, харин өөрийн бүтээлийг хүмүүний мөн чанарыг илүү тэнцвэртэй
харуулахыг оролдсоноороо ялгаатай гэж байв. Мөн уг романыг нууцлаг гэсэн
төрөлд ихэвчлэн оруулж тайлбарладаг агаад детектив зохиол гэж үздэггүй.
Үүний оронд гол оньсго нь зовлон хийгээд энгийн бус зан авирын
сэдэжилтийн эх үүсвэр болдог. Дүрүүд хэлтэрхий хэлбэрээр гарч ирдэг буюу
тэдний богино үзэгдүүл мөн чанар, хэн болохынх нь талаар маш бага
сэжүүр өгдөг. Жишээлбэл, Вотренийг хэлж болно; тэрээр өөрийгөө суу зальт
гэмт хэрэгтэн болохоо илчлэхээсээ өмнө Растиньякт гэрийн зарц хүүг
хахуульд, Гориог тохуурх гэсэн зөвлөгөөнүүдийг өгч "түүхээс" хазайдаг.
Энэхүү дүрүүдийн гарч орсон хэв маягийг Бальзак Хүн төрөлхтний комедидоо
маш ихээр ашигладаг билээ. Эцэг Горио Bildungsroman буюу боловсролын
роман гэдгээрээ олонд хүрсэн байдаг ба энэ нь гэнэн, амьдралын
туршлагагүй залуу хүн ертөнцийн нөхцөл байдалд суралцан боловсрон
төлөвширч буйг дүрсэлнэ. Растиньякт Парисын нийгэмд амжилт гаргахад
зайлшгүй шаардлагатай тэр хүйтэн хөндий, харгис хэрцгий бодитой аргатай
байхыг Вотрен, Горио, болон бусад дүрүүд зааж сургадаг. Тэрээр бүхий л
хүний адилаар нийгэм нь гаднаа алт шиг гялалзах ч бодит байдал дээр
гүндээ зэвүүцэм муухай болохыг ойлгож цочирдох бөгөөд эцэст нь
тэдгээрийг энэрэн хүлээж авдаг. Растиньяк хуульч болох анхны зорилгоо
хойш тавиад мөнгө болон хүүхнийг нийгмийн байр сууриа дээшлүүлэх
хэрэгсэл болгож эхэлдэг; энэ нь Бальзакийн өөрийнх нь нийгмийн боловсрол
олж авахаар зорьж байсан үеийн толин тусгал болдог буюу тэрээр хуулийн
мэргэжилтэн болох гэж 3 жил сурч байгаад больсон байдаг. Эцэг Горио
роман Бальзакийн замналынхаа эхэн үедээ дүрүүдээ дахин ашигладаг байсан
нэрийн хуудас болсон чухал онцлогтой бүтээл ба өмнө нь гарч байсан дүр
хожмын романд гарч ирэхдээ голдуу амьдралын өөр өөр цаг үед үзэгдэнэ.
Бальзак өмнө нь энэ техникийг ашиглахдаа дахин давтагдан гарч ирэх
дүрүүд нь үргэлж жижиг үүрэгтэй, бараг хоорондоо ялгагдахгүй өнгө
төрхтэй байдаг байсан бол Растиньяк нь суурь түүх нь бүрэн хэмжээтэй
бичигдэж, сайтар хөгжүүлсэн анхны эргэж ирсэн Бальзакийн дүр юм. Бальзак
энэхүү туршилтааХүн төрөлхтөний комеди дээр ажилласан 30 жилийн туршид
ашиглажээ. Энэ нь энгийн харилцан яриа юмуу хүүрнэлээс илүү дүрийн мөн
чанарыг гүн гүнзгий болгох бололцоо олгодог. Дүрүүдийн амьдралын
түвэгтэй байдал нь Бальзакийг тогтвортой хийгээд хронолигийн алдаа
гаргахад хүргэсэн байдаг боловч төслийг бүхлээр нь авч үзвэл энэ нь
жижигхэн алдаанд тооцогдоно. Зохиолчийн ертөнцийн олон тооны дүрүүд
уншигчдыг голдуу асуудалд оруулдаг бөгөөд мөн тухайн дүрүүдийг ойлгох
мэдрэмжээс холдуулдаг. Детектив зохиолч А. К. Дойл хэлж байна: Би
Бальзакийг уншихаасаа хэзээч залхдаггүй, учир нь түүний бүтээл хаанаас
эхэлж байгаа нь мэдэгддэггүй хэмээжээ. Хатагтай Вокегийн нийтийн байрыг
маш дэлгэрэнгүй, нарийн нямбай дүрслэхдээ байрыг тойрсон ертөнцийг мөн
тодорхой лүрсэлсэн байдаг; энэ нарийвчлан дүрслэх техник нь Бальзакийг
реалист романы Хаан гэсэн алдрыг олгодог. Бүх зүйл үнэн - гэж
тунхагласанаар Бальзак романаа эхлүүлдэг; хэдийгээр дүрүүд болон
зохиолын нөхцөл байдал нь зохиомол боловч ашигласан нарийн ширийн зүйлс,
тухайн үеийн Парисын амьдралын бодит байдал нь Вокегийн нийтийн байрын
ертөнцийг үнэнчээр илэрхийлдэг. В. Скоттын дүрүүдийн нэгэн адилаар
Растиньяк үг болон үйлдлээрээ өөрийн амьдарч буй Зейтгеистийг
илэрхийлдэг. Мөн Бальзак дүрүүд хийгээд өгүүлэмжээрээ нийгмийн
Дарвинизмыг дэлгэн тавьдаг. Вотренийг Растиньякт хандаж хэлдэг их
амжилтын нууц бол таны тооцоо алдан өмнө нь хэзээ ч ил болгож байгаагүй
зүйл буюу зохих ёсоор гүйцэтгэсэн гэмт хэрэг юм - гэж хэлдэг үг өнөөдөр
"аливаа бэл хөрөнгө хэтэрхий их бол гэмт хэргээс эх сурвалжтай" хэмээх
алдарт ишлэл болжээ. Растиньяк, Вотрен, Горио нар хүсэл тачаалдаа
автагдсан бие хүнийг илэрхийлсэн дүрүүд юм. Растиньякын ахиж дэвших
хүслийг Фаусттай, Вотренийг Мефистофелестэй харьцуулсан буй. Судлаачид
Вотрений Растиньякт айлддаг үгсийг Хүн төрөлхтний комедийн хамгийн аугаа
мөчөөс гадна ямар эргэлзээгүй дэлхийн уран зохиолын аугаа мөч мөн
гэжээ. Францын нийгмийн дунд амжилт гаргахыг хүсвэл амиа л бодоорой
гэсэн үзэл санаагаар Вотрен Растиньякыг сэнхрүүлэх бөгөөд Вотрений арга
зам хийгээд шалтгаан, мөн нэгэнт тогтсон нийгмийн бүтэц Растиньякыг
"сүнсийг" эзэмддэг. Гэсэн ч тэрээр Вотрений аллагын саналаас татгалздаг
боловч нийгмийн дээд ангийг бий болгодог харгислалын зарчимын өмнө бууж
өгдөг. Горио зөвхөн охидоо хайрлах хайр нь биелэхгүйд шаналан зовно;
түүний охидоо хайрлах хайр нь шүтэн биширсэн үлэмж хэмжээний хайртай
хиллэнэ. Горио хуримтлалаараа хөрөнгөжсөн язгууртны анхдагч биш
хөдөлмөөрөөрөө баяжсан хөрөнгтнийг төлөөлдөг учир охид нь түүний мөнгийг
аваад үрэн таран хийхдээ харамсдаггүй.
Номын төгсгөлд тэрээр ядууралдаа
живж үхэж байсан охидыгоо дээд зиндааны үдэшлэгт оролцуулахын тулд
эцсийн хэдэн зоосоо баяртайгаар өгдөг билээ. Романд гэр бүлийн харилцааг
2 хэлбэрээр гаргадаг; 1-т гэрлэлт нь ихэнхдээ санхүүгийн үүднээс
явагддаг бол 2-т ахмад үеийнхэн залуусынхаа төлөө өөрийгөө золиослох
хийгээд гачигдалд орж чадах үүрэгтэйг онцолж буйг харж болно. Нусенгиний
хатагтай Делфина Банкиртай хайр сэтгэлгүй гэрлэлт хийснээ ухаарах ба
нөхөр нь түүнийг өөрт нь үнэнч бусыг мэдээд үүнийг өөртөө ашиглах буюу
эхнэрээсээ мөнгө сааж амьдарч дассан нэгэн болой. Харин Гориогийн
хоёрдахь охин Анастазигийн суусан нөхөр болох гүн эхнэрийнхээ хууль
бусаар олсон хүүхдүүдээс илүү эхнэртээ өгсөн үнэт эдлэлүүддээ санаа
тавигч нэгэн юм. Мөнгөний гэрлэлт нь тухайн цагийн нийгэмд оршин тогтнох
хүчирхэг зэвсэг болж байсныг уг романд тусгажээ. Мөн эцэг эхчүүд
хүүхдүүддээ өөрийгөө эцэст төгсгөлгүй зориулдаг; Горио охидынхоо төлөө
бүхнээ золиосолдог ба Бальзак романдаа үр хүүхдийнхээ төлөө байнгын зовж
шаналдаг "бурхан эцгийг" жишээ болгон харуулжээ. Гориогийн охидыг
Шекспирийн "Лир ван" зохиолын дүрүүдтэй харьцуулж ирсэн агаад Бальзакийг
"Лир ван"-аас дуурайсан хэмээн роман анх хэвлэгдэхэд буруутгаж байв.
Растиньякын гэр бүл мөн түүний төлөө ихээхэн хэмжээний золиос гаргаж
байгааг уншигчид харна; Парист мөнгөгүй, аятайхан харагдахгүйгээр амжилт
олох боломжгүй гэсэн Растиньякын ятгалгаар гэрийнхэн нь түүнд байнга
мөнгө явуулах агаад Растиньяк ээждээ үнэт эдлэлүүдээ зараад мөнгө
явуулахыг, хожим мөнгийг эргүүлж өгөхөө амалсан захиа бичдэг хэсэг
байдаг билээ.
Горио болон Вотрен нар Растиньякт өөрсдийгөө эцэг шиг чинь
байя гэсэн санал тавьдаг ч романы төгсгөлд түүний дэргэд хэн нь ч
байдаггүй билээ. Эцэг Горио романыг Бальзакийн хамгийн чухал туурвил гэж
үздэг. Уг роман Францын уран зохиолд жинтэй нөлөөлсөн, Францын уран
зохиолыг судлахад уг роман хамгийн чухал үүрэгтэй ба нэгэн зохиолч бид
бүгдээрээ Эцэг Гориогийн хүүхдүүд хэмээсэн буй. Мөн энэ бүтээл эдийн
засгийн утга учир болон төгсгөлийг нь төгс хэлбэрээр дүрслэгдсэн бөгөөд
Хүн төрөлхтний комедийн тулгын чулуу нь болсон бүтээл гэж судлаачид
үздэг. Бальзакийн нүд яг л могой шиг бүх газарт нэвтрэн орохдоо
эмэгтэйчүүдийн хувийн хориотой нууцад хүртэл нэвтэрдэг хэмээн судлаачид
хэлсэн буй. Романы эцсийн хэсэгчилсэн дугаар хэвлэгдэхээс өмнө Бальзак
өөрийнхөө бүтээлээрээ тун их бахархаж байсан агаад роман амжилт гаргаад
эхлэхэд миний хамгийн хүчтэй дайснууд өвдөг дээрээ сөхөрч, би найзууд
болон атаархагчдаа бүгдийг нь ялж чадлаа хэмээн тэрээр бардамнаж байв.
Вотрений Растиньякт хандан хэлдэг: би чамд хэний ч татгалзаж чадахааргүй
санал тавих болно гэдэг үгнээс Марио Пузо "Загалмайлсан эцэг" романдаа
Ашиглажээ
Comments
Post a Comment