"Галилейн амьдрал". Германы яруу найрагч, жүжгийн зохиолч Бертольт Брехтийн 1938 онд бичиж, 1943 онд анх театрын нээлтээ хийсэн жүжиг. Уг жүжигт Италийн байгалийн философич Галилео Галилейн амьдрал, замналын тухай өгүүлэх буюу түүний шинжлэх ухааны нээлтүүдээсээ болж Ромын католик сүмд шүүгдэж байсан хэргийг голлон өгүүлнэ. Энэхүү бүтээлд догматизм ба шинжлэх ухааны баримт нотолгоо хоёрын зөрчилдөөн, мөн дарангуйлал дор үнэнийг тууштай эрэлхийлэхийн үнэ цэнийн тухай үзүүлдэг.
ТҮҮХЭН НӨХЦӨЛ. Уг жүжиг Галилейн шинжлэх ухаан болоод түүний замналын цаглабарт ерөнхийдөө үнэнч ханддаг боловч хувийн амьдралыг нь чөлөөтэйгөөр зохиомжилсон. Галилей үнэхээр дуран ашиглаж Бархасбадийн дагуулыг ажиглаж, нар төвт загварыг хамгаалж, нарны толбыг ажиглаж, физикийн талаар бичиж байснаас гадна тэрээр бүтээлээ хамгаалахаар хоёронтоо Ватиканд очихдоо хоёр дахь дээр нь өөрийнхөө үзэл бодлоос татгалзаж, гэрийн хорионд оржээ. Жүжгийн өөр нэг чухал чөлөөт зохиомж бол Галилейн охин Виржиниа Гамба-ийн (гэлэнмаа Мариа Селесте) боловсруулалт буюу түүнийг сүй тавиулахын оронд эцэг нь гэрлэх боломжгүй гэж үзээд арван гурван настайгаас нь сүмийн хорионд байлгасан ба эцгийнхээ үзэл бодлоосоо няцсаны дараахан цусан суулга өвчнөөр нас барсан аж. Гэсэн хэдий ч Галилей охинтойгоо ойр дотно байж, маш их захидлаар харилцдаг байжээ. Жүжиг бичигдэж дууссан 1936 он бол Москвагийн хамгийн дуулиантай шүүх хурлын дараах үе байсан; олон зүүний идэхтэнгүүд, коммунизмыг дэмжигч Оросын хувьсгалын баатрууд гэгдэж байсан олон хуучин большевикуудыг гэнэт буруутгаж, улмаар тэд өөрсдийгөө хорлон сүйтгэх ажиллагаа, тагнуул, нацист Германы засгийн газар болон бусад Барууны капиталист засгийн газруудтай хамтран ажилласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Эдгээр мэдэгдлүүд хачирхалтай хэлбэртэй байсан тул Ромын католик сүмийн эрүү шүүлттэй харьцуулж байв. Зарим судлаачид "Галилейн амьдрал" жүжгийг хоёр жил дэлхийн анхаарлыг татсан Москвагийн шүүхээс сэдэвлэсэн гэж үздэг.
ҮНДСЭН СЭДЭВ. ҮНЭНИЙ БА АЙДАС: Эрх баригчид бүх зүйлийг байсан хэвээр нь байлгахын хүссэн ч үнэн гэдэг бол аюултай зэвсэг буюу дэлхийг өөрчлөх хэрэгсэл болж чадна гэдгийг жүжигт харуулдаг. Галилей хүн бүр өөртэй нь адилхан үнэнийг мэдэхийг хүсдэг гэж итгэдэг ч үнэндээ тийм биш, учир нь дарангуйлагч төр болон шашны эрх мэдэлтэнгүүд эмпирик шинжлэх ухааны дэвшлийн эсрэг статус-квогоо өсгөх замаар дэг журмаа хадгалахыг оролдож байна. Галилейн хувьд бусад хүмүүс харж, хүлээн зөвшөөрөхийг хүсдэг үнэн бол уламжлалт амьдралын хэв маягийг заналхийлж, нийгэмд эмх замбараагүйтэл үүсгэх болзошгүй ба иймээс хүмүүс түүний нээлтүүд үнэн, зөв гэдгийг мэддэг ч өөрсдийнхөө айдсаас болж чимээгүй байдаг.
ӨӨРТӨӨ БОЛОН БУСДАД ҮНЭНЧ БАЙХ: Жүжиг дүрийн хүч чадалд тун их анхаардаг; өөртөө итгэх, бусдад үнэнч байх гэсэн хоёр тал юм. Эрх баригчид Галилейг сонгосон салбартаа ахиц дэвшил гаргахаа болих ёстой гэж хэлдэг ч Галилей жүжгийн туршид өөрийнхөө санаа бодолдоо итгэсээр байдаг. Тиймээс эл бүтээл бол бүа зүйлд, тэр ч байтугай охиныхоо гэрлэлт, өөрийн эрүүл мэндээс илүүтэй оюун ухаандаа үнэнч байдаг хүний тухай юм. Энэ мөн хүмүүст бие биедээ үнэнч байхын тухай билээ. Андре Галилейг шүтэн биширч, түүний ажилд чин сэтгэлээсээ итгэж, их сэтгэгчийн туслах болдог билээ. Галилейг дагагчид болон шавь нар нь сүмээс дарамт шахалт үзүүлж болзошгүй байсан ч Галилейд үнэнч байдаг. Галилей үзэл бодлоосоо ухарсны дараа л Андре түүнийг орхидог буюу Галилей судалгаа хийгээд итгэл үнэмшлээсээ урвасан хэмээн Андре түүнд урам хугардаг.
ШАШИН: "Галилейн амьдрал" жүжиг нь Ромын католик сүмийн ээдрээтэй байдлыг харуулдаг. Шашин Италийн засгийн газарт монополь эрх мэдэлтэй болж, бодлогод нөлөөлж, эгэл иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг үзүүлсэн бөгөөд ялангуяа сүмийн эрүү шүүлт гэдэг нь Бурхны нэрийг барьж хүмүүсийг яргалж, алах замаар эрх мэдлийг сүмд төвлөрүүлж, ард түмнийг хянахыг оролддог зүйл байв. Шашин нь институцийн хувьд Италид ард түмнээс эрх мэдэл, бие даасан байдлыг нь булаан авч, ард түмнийг детерминистик хувь заяаг хүлээн зөвшөөрүүлж байгаа ялзарч доройтсон хүчин гэж дүрслэгддэг. Жүжигт шашны байгууллагуудыг дарангуйлагч, сонгогдсон гэгээнтнүүд гэж дүрсэлсэн байхад Галилей шашны эсрэг идэвхтэй тэмцдэггүй бөгөөд түүний хувьд шинжлэх ухаанд зүтгэх нь өөрөө шашны үйлдэл юм. Дэлхийг судалснаар тэрээр орчлон ертөнцийн нууцыг ойлгохыг хүсдэг; тэр бурханд бага итгэхийн тулд бус харин илүү гэгээрэхийн төлөө шинжлэх ухааныг илүүд үздэг. Түүний бүтээлийг үеийнх нь хүмүүс нийгэмд нөлөөлж байгаагаас нь болж тэрс үзэлтэн, шашны эсрэг үзэлтэн гэж буруу тайлбарладаг боловч шинжлэх ухаанд үнэнч байх, эргэлзэх, нотлох зэрэг нь түүний хувьд шашинлаг оршихуй юм.
ЭЦЭГ ЭХ БАЙХ: Галилей охинтой ба охиных нь амьдрал эцгийнх нь үйлдлээс хамаатай байдаг; нэмж дурдахад Галилейн залуухан туслах Андре нь Галилейн гэрийн үйлчлэгч хатагтай Сартийн хүү билээ. Уншигч хүүхдүүдээ янз бүрээр хайрладаг эцэг эхийн хоёр өөр жишээг эндээс харж болно. Хатагтай Сарти хүүгээ юу юунаас илүү эрхэмлэдэг бол Галилей охиныхоо сайн сайхны төлөө санаа тавихаасаа илүү үнэнийг хайрлаж, маргаантай санаа бодлоо үргэлжлүүлэхийн тулд охиныхоо ашигтай гэрлэлтийг золиослодог. Жүжиг энэ сэдвийг шууд хөндөөгүй ч эцэг эх, гэр бүлийн талаарх сэдэв хүүрнэлд багагүй хэсгийг эзэлдэг.
ТАРЧЛАЛ: "Галилейн амьдрал" жүжгийн оргил хэсэг бол Галилей эрүү шүүлт хүлээхгүйн тулд бүх өөрийнхөө санаа бодлоосоо ухарч, няцахаар шийдсэн мөч билээ. Өөрийнхөө санааныхаа төлөө зовж тарчлахын оронд тэрээр өөрийнхөө санааг илүүтэй өргөмжилж, үүгээрээ бусдад урам зориг өгөх амьдралыг сонгодог. Галилей бүх насаараа сүмийн хорионд байж, нууцаар судалгаагаа хийж, дургүй эрх мэдэлтэнгүүдийг царайчлах гэсэн асар их доромжлол, золиос гаргасан боловч тэр ядаж л амьдрах боломжтой билээ. Түүний дагалдагчид, ялангуяа Андре түүнд тун их урам хугарсан шалтгаан бол Галилей амиа өгөөд ч хамаагүй олж мэдсэн зүйлийнхээ төлөө тууштай байгаагүйтэй холбоотой юм.
СИМБОЛ, ЗҮЙРЛЭЛ, МОТИФ. КОПЕРНИКИЙН СИСТЕМ (СИМБОЛ): Галилей оддыг дэлхий тойрон эргэдэг гэхээсээ илүүтэй орчлон ертөнц нар төвт гэсэн Коперникийн үзлийг баталсан орчлон ертөнцийн тухай баримтуудыг олж нээдэг. Жүжиг өрнөх тусам Коперникийн систем өөрөө үнэний симбол болдог ба Галилей Коперникийн системд тууштай хандсан нь түүний үнэнийг эрэлхийлж байгаа, олон нийтэд дэлгэрүүлэхийг илэрхийлдэг. Галилей судалгааны үр дагаврын талаар бусад хүмүүсээс сэрэмжлүүлсний дараа ч үргэлжлүүлэн ажиллаж байгаа бөгөөд Коперникийн зөв байсан, гаригууп нарыг тойрон эргэлддэг гэсэн түүний санал нь түүний амьдрал хийгээд ажил мэргэжилд маш том аюул учруулдаг.
ГАЛИЛЕЙН АМЬДРАЛ (ЗҮЙРЛЭЛ): Энэхүү жүжиг нь өөрөө зүйрлэлт шинжтэй юм. Жүжгийн зохиолч Бертольт Брехт "хуучин цаг өнгөрч, шинэ цаг ирнэ" гэж хэлсэн Галилейтэй санал нэг байна. Брехт, Галилей хоёр хоёулаа статус-квогийн тухтай, аюулгүй байдлыг хүлээн зөвшөөрөхөөс илүүтэйгээр амьдарч буй нийгмээ өөрчилж, үнэний төлөө зогсохыг чухалчилдаг. Брехт жүжгээ Германд бичсэн боловч нацист дэглэмээс зугтааж Америкт очсоныхоо дараа өөрийнхөө туршлагыг жүжигтээ нэмж оруулж өгчээ. Иймд ард түмнээ харанхуй, үл тоомсорлодог дарангуйлагч төрийн тухай Галилейн туршлага бол төрдөө үнэнч байх нь бүхнээс дээгүүрт тооцогддог нацист Германд үзсэн Брехтийн шууд мэдрэмжээс улбаатай аж. Галилейн үзэж, золиос нь болж байгаа энэхүү ялзарсан систем нь бузар харанхуйд үнэн хийгээд гэгээрлийг эрэлхийлж байгаа аливаа хүнийг төлөөлнө.
ДАРС (МОТИФ): "Галилейн амьдрал" жүжгийн туршид Галилей сайн дарсыг таашаадаг байсан тухай өөрөөс нь болон бусад дүрүүдээс ишлэгддэг. Дарс нь түүний нягт нямбай ажлын ёс зүй, шинжлэх ухаан, одон орон, физикийн салбаруудад үнэнч байж өөрийгөө золиослохтой эрс эсрэгцдэг. Дарс нь Галилейг жирийн таашаал мэдрэмжтэй, нарийн хуваарь баримталдаг байсан ч сайн сайхан зүйлсээс таашаал ханамж авч чаддаг хүн байсныг илэрхийлдэг. Түүний таашаал авах чадвар бол шаргуу хөдөлмөрлөх чадвартай адил тэнцүү юм.
АЛИМ (СИМБОЛ): Жүжгийн эхэнд Галилей нар төвт нарны аймгийн онолоо харуулахдаа алим ашигладаг ба энэхүү үзүүлэнгийн үеэр алим нь дэлхийг зүйрлээд зогсохгүй мэдлэгийн симбол болдог. Энэ мэтчилэн уг жүжиг нь Христийн шашны дүрс бичлэгийн уламжлалыг дагадаг ба алим нь Еден цэцэрлэгт хориотой мэдлэгийн алимыг төлөөлдөг. Галилейн оюун санааны адал явдал, шинжлэх ухааныг урагшлуулах хүсэл эрмэлзлэл бол Адам, Ева хоёр цэцэрлэгт хориотой алим идсэн түүхтэй төстэй ажээ.
Comments
Post a Comment