Хаягдсан бүсгүй

 


Diary of a Lost Girl (1929). Австрийн нэрт кино найруулагч Georg Wilhelm Pabst-н найруулж, Америкийн цуутай жүжигчин Louise Brooks-н гол дүрд нь тоглосон дуугүй кино. Хар-цагаанаар хийгдсэн уг бүтээлийн үргэлжлэх хугацаа 79 минутаас 116 минут хүртэл янз бүр байдаг бөгөөд энэ нь Pabst, Brooks хоёрын хоёрдахь буюу хамтран ажилласан хамгийн сүүлчийн кино нь байсан. Тэдний хамтарсан "Pandora's Box" киног өнөөдөр дуугүй кино эриний шедевр гэж үздэг бол уг бүтээлийг ч классик гэж шүүмжлэгчид үнэлэх болжээ. Киног 1905 оны маргаан дагуулсан, шилдэг борлуулттай ном болсон Германы зохиолч Margarete Bohme-н ижил нэрт романаас сэдэвлэсэн аж. Эл романаар 1918 онд мөн Австрийн найруулагч Richard Oswald "Diary of a Lost Woman" нэртэй кино хийж хийж байжээ. Богино үсний засалтаараа нийгэмд алдаршиж, 1920-1930-аад оны үед гоо үзэсгэлэн, төрөлхийн авьяасаараа мандаж явсан цуут Louise Brooks-н нэрийн хуудсуудын нэг болсон бүтээлтэй танилцая.

 Эм зүйч Henning-н ариун, цайлган охин Thymian шашны "баталгаажуултынхаа" өдрөөр гэрийнх нь үйлчлэгч, эгчээс өөрцгүй Elizabeth гэнэтхэн л гэрийг нь орхиж явааг олж мэдээд гайхан цочирдоно. Аав нь Elizabeth-г жирэмсэн болгосон нь тогтоогдох ба тэр оройдоо Elizabeth живж үхсэн буюу амиа хорлосон болохыг цагдаагаас мэдээлсэн нь хөөрхий охиныг цөхрөлд оруулна. Аавынх нь, туслах Meinert гэгч өөдгүй этгээд хөөрхий манарсан охиныг цочирдон ухаангүй байгааг ашиглан хүчирхийлснээр Thymian жирмсэлчихнэ. Thymian хүүхдийнхээ эцгийг хэн болохыг хамаатан садангууддаа хэлэхээс татгалздаг боловч өдрийн тэмдэглэлдээ бичсэн нууцаас нь Meinert хүүхдийнх нь аав болохыг мэдээд түүнтэй гэрлэх нь хамгийн зөв шийдвэр гэж үзэцгээдэг. Thymian түүнд хайргүй учраас гэрлэхээс татгалзах агаад хүүхдийг нь баригчид өгөөд өөрийг нь охидын засан хүмүүжүүлэх газарт илгэах хатуу шийдвэрийг садангууд гаргадаг. Thymian-г тэнд дарангуйлагч эмэгтэй багш, мангас туслах эр хүлээж байлаа. Энэ зуурт, Thymian-н найз, гүн Osdorff гэгч залуу сурсан ч юмгүй, наймаанд ч амжилтгүй байсных нь дараа авга ах нь бүтэлгүй дүүгээ улаан зоосгүй гудманд гаргана. Thymian гүн найзаараа дамжуулан аавдаа өөрийг нь эргүүлэн авахыг ятгаач гэж хэлүүлдэг ч аав нь шинэ гэрийнхээ үйлчлэгч болох Meta гэгчтэй суусан учир Thymian-г эргүүлж авах боломжгүй гэх буюу шинэ эхнэр Meta нөхрийнхөө хайр халамжийг өөр эмэгтэйтэй хуваалцахыг хүсэхгүй байлаа. 

Засан хүмүүжүүлэх газрын хатуу дэг журмыг эсэргүүцсэн Thymian болон түүний найз охин Erika хоёрыг Osdorff оргуулна. Thymian гарангуутаа хүүхдийнхээ байгаа газарт очтол хүүхэд нь нас барсан байх нь харамсалтай. Thymian хэсэг гудамжаар тэнүүлч яваад Erika найзтайгаа уулзана, Erika дээд зиндааныхан ордог эмсийн хүрээлэлд ажиллаж байлаа. Ингээд Thymian ч тэнд биеэ үнэлэгчээо ажиллаж эхэлнэ. Нэг үдэш Thymian аав болон Meinert нартай шөнийн клубт таарчихна. Аав нь бараг л ухаан алдах шахах агаад Meta, Meinert хоёр аав, охин хоёрыг тухтай уулзахаас урьтаж Henning-г клубээс авч явдаг. Уг явдлаас хойш гурван жил өнгөрчээ, аав нь нас барсан тул Thymian хөрөнгө мөнгө өвлөж авснаар шинэ амьдрал эхлүүлэхээр шийддэг. Эмсийн хүрээлэнгийн найзууд нь түүнийг гүн найзтайгаа гэрлэхийг зөвлөдөг бөгөөд удаан бодсоны эцэст тэрээр зөвшөөрдөг. Энэ үеэр, Meinert аавынх нь аптекийг худалдаж авснаар Thymian-д одоо мөнгө сонин биш болов. Гэртээ эргэж ирээд Thymian аавынх нь эхнэр Meta хоёр хүүхдийнхээ хамт гудамжинд гарах болсныг мэдээд өрөвдөн Meta-д мөнгө өгснөөр өөрийнхөө туулсан зовлонт амьдралаас Meta болон хүүхдийг нь авардаг ч өөрт нь мөнгө өгнө гэж итгэж байсан Osdorff ингээд өнгөрлөө хэмээн амиа хорлчихно. Түүний авга ах нь Thymian-г харж хандах хүндтэй үүргийг өөр дээрээ авдаг. Ийнхүү Thymian гүнж Osdorff болж, хувь тавилангийн хоржооноор засан хүмүүжүүлэх газрын шинэ даргаар томилогддог. Засан хүмүүжүүлэх газарт найз Erika байгааг дуулсан Thymian найзыгаа аварснаар кино төгсдөг буюу киноны төгсгөлд авга ах Osdorff: "Жаахан хайр байхад л энэ хорвоо дээр хэн ч хаягдахгүй" гэж хэлдэг. 

Найруулагч Pabst-н 1928 оны "Pandora's Box" киноны нээлтийг жүжигчин Louise Brooks орхиж явах шалтгаан бол үзэгчид өөрийнх нь нэрийг таатай бус өнгөөр хэлж байхыг сонссоноос болсон гэдэг бөгөөд тэрээр найруулагчаасаа, хүмүүс чухам юу гээд байна гэж асуухад, Pabst: "энэ хүүхэн жүжиглэхгүй байна, ерөөсөө юу ч хийхгүй байна" гэж орчуулж хэлсэн гэдэг. Чухам үүнээс л болж Pabst түүнийг "The Diary of a Lost Girl" кинондоо тоглуулсан болов уу гэсэн яриа байдаг. Кино урлагийн ертөнцийн хамгийн сонирхолтой бас шударга бичигдсэн номуудын нэг гэгддэг "Lulu in Hollywood" номондоо Brooks найруулагч Pabst түүнтэй дүрийнх нь талаарх нарийн ширийн зүйлсийг ярихаас татгалздаг байснаас гадна хамтран тоглох эрэгтэй жүжигчидтэй нь хамт хамтарсан ярилцлага огт хийдэггүй байсан тухай дурдсан байдаг. Pabst түүнээс, урьдчилсан бэлтгэлгүйгээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийг хүсч, эрэгтэй жүжигчидтэй тухайн сцэн, нөхцлийн хувьд холбогдохгүй байх ёстой гэж захидаг байсан гэдэг. Жүжигчин бүр одоо амьд байгаа юмуу үхсэн алин боловч хамаагүй бусад жүжигчидтэй өрсөлдөх мөн чанартай байдаг гэж Brooks хэлсэн байдаг ба Pabst үүнийг л сэтгэл хөдөлгөм сцэндээ бүтээлчээр ашиглахыг оролддог байсан бололтой. Pabst зарим сцэндээ, тухайлбал Brooks нимгэн даашинзтайгаар эрэгтэй жүжигчинтэй бүжиглэх юмуу унтлагын хувцастай сцэнүүдэд Brooks-г дотуур хувцас өмсөхийг хориглодог байсан гэдэг. Энэ "огт жүжиглэдэггүй" хүүхэн нь хамгийн орчин үеийн, нөлөө бүхий эмэгтэй жүжигчдийн нэг болсон байдаг. Кино үздэг, мэддэг хүмүүст Brooks бол өнөөдөр ч хайр талархлыг нь хүртдэг жүжигчин бөгөөд тэр бол нээх хүчин чармайлтгүйгээр тухайн сцэнийг өөрийн болгож чаддаг ховорхон авъяастай жүжигчин юм.

 Жүжигчид камерийн өмнө байдаг байхад тэр сцэн дотор байж чаддаг жүжигчин юм. Түүнийг "жүжиглэдэггүй" гэдэг нь модон юмуу робот шиг гэдэг утгаар бус агаад Brooks уй гуниг, жаргал, айдас хийгээд хүсэл тэмүүллийг зовлонгүй илэрхийлж чаддаг; гэвч тэр өөрийгөө хянах ер бусын чадвартай; баяр хөөртэй сцэнд бусад жүжигчид баяр баясгаланг мэдэрч байхад түүний реакц өөр рүү нь харж, өөрийг нь таньж мэдэхийг санал болгодог. Түүний жүжиглэх чадвар үзэгчдийг зөв реакц үзүүлэхэд бус бодит байдлыг ажиглахад зориулагдсан байдаг аж. Түүний тоглосон хамгийн шилдэг кинонуудын үеэр хамгийн хачирхалтай зүйлс түүнд тохиолдож байсан ба энэ бүхнээ жүжигчин бүсгүй маань шууд үзэгчдэд "дамжуулдаг" байсан буюу жүжиглэх чадвараа ингэж ашигладаг байсан бололтой. Магадгүй энэ л түүнийг тодорхойлдог болов уу. 1928 он гэхэд Brooks манай гаригийн хамгийн алдартай кино од болоод байсан ч Холливуудын эмэгтэй жүжигчдэд хандах хандлагаас залхсан ба Pabst түүнийг Берлинд аваачсан. Pabst 1925 онд өөр нэг эмэгтэй од Greta Garbo-той хамтраад үзчихсэн, нэг үгээр эмэгтэй од жүжигчдийн "аргыг" олж сурсан найруулагч байлаа. Pabst, Brooks хоёр хамтдаа хоёрхон кино хийсэн ч өнөөдөр тэр бүтээлүүд дуугүй кино эриний шедевр гэгдэх болсон; эл бүтээлүүд лесбиан, янхны сэдвүүдийг дүрсэлснээрээ шуугиан тарьж байсан. Brooks 1930-аад онд Холливуудад эргэн ирсэн ч амжилттай кино хийж чадаагүй. "36 настай амжилтгүй жүжигчний хувьд миний ойлгосон зүйл бол цор ганц өндөр цалинтай ажил бол биеэ үнэлэлт болохыг би олж мэдсэн" гэж тэр хэлсэн байдаг. Түүний байнгын ивээн тэтгэгч CBS-г үүсгэн байгуулагч William S. Paley гэгч байсан ба Brooks-д насан туршид нь сар бүр мөнгө өгдөг байжээ. 

Comments