Hunger (2008) . Их Британийн кино найруулагч Steve McQueen-ын (түүний анхны бүрэн хэмжээний кино) 1981 онд болсон Ирландын өлсгөлөн зарласан бослогын тухай өгүүлэх түүхэн драм. Гол дүрүүдэд; Michael Fassbender, Liam Cunningham, Liam McMahon нар тоглодог. Уг кино олон улсын кино наадмуудад амжилттай оролцсоны дотор Канны кино наадмаас Camera d'Or шагнал хүртсэн. 1976 онд Их Британийн засгийн газар цуцалсны дараа Ирландын Бүгд найрамдахчуудын хоригдлуудын улс төрийн статусаа эргүүлэн авахыг оролдсон, мөн "угаалахгүй" жагсаалд оролцсон Ирландын Бүгд Найрамдах армийн түр гишүүн Bobby Sands-ын өлсгөлөн зарлахаас өмнөх үе болон үүний дараах Maze үеийн шоронд болсон үйл явдлуудыг уг кинонд тоймлон үзүүлдэг.
Жүжигчин Michael Fassbender дүрдээ хувирахын тулд 10 долоо хоногийн турш өдөрт 900 калори илчлэгэ хүрэхээргүй тусгай хоолны дэглэм барьжээ; хоол тэжээлийн мэргэжилтэнтэй уулзсаны дараа тэрээр жимс, самар, сардин загасаар хоолны дэглэм барихдаа үе үе эрүүл мэндийн үзлэгт орж байв. Тэрээр нэгэн ярилцлагадаа "йог хийж, өдөрт 4,5 миль газар алхаж байж, харин үүнээс болж нойрондоо муудаж, найз нөхөдтэйгөө уулзахаа больсон" гэжээ. Тэрээр мөн энэ туршлага нь талархсан, хүчирхэг мэдрэмж төрүүлсэн гэжээ. Кинонд Bobby Sands-ын эсэргүүцлийг болиулахаар оролдож буй санваартан хоёрын харилцан ярианы тасралтгүй үргэлжлэх 17 минутын хэсэг байдаг, эл хэсэгт камер байрлалаа өөрчлөхгүйгээр бүх кадрыг буулгадаг. Энэ хэсэгт бэлтгэхийн тулд Fassbender, Cunningham хоёр хэсэг хугацаанд хамт амьдарч, тэд өдөрт 12-15 удаа сургуулилт хийжээ.
Roger Ebert уг киноны тухай "энэ бол Умард Ирланд дахь Их Британичуудын зөв, буруугийн тухай кино биш юм, энэ бол шоронгийн хүнлэг бус нөхцөл, хад чулуу шиг Bobby Sands шиг шийдэмгий хүмүүсийн тухай кино юм" гэжээ. Rolling Stone сэтгүүл "шууд л цочроом, философийн үүднээс эргэцүүлэм уг кино бол биднийг хүн болгодог зүйлийн талаарх сэтгэл хөдөлгөм түүх" гэжээ. Найруулагч McQueen хүний бие хүний хамгийн эцсийн зэвсэг болдогийг үзүүлсэнээр магадгүй энэ кино үзэл бодолдоо үнэнч хүн бүхэнд тодорхой хэмжээгээр урам зориг өгөх болов уу. Slant Magazine сэтгүүл "дүрслэл, дуу авиа, эвлүүлгийн нийцэлээрээ уг кино гайхалтай оройн хоолны цэс шиг буюу арт киноны шилдэг төлөөлөл" хэмээжээ. The Financial Times сэтгүүл "найруулагч McQueen кино урлагийн анхдагч зарчмыг ойлгодог. Энэ бол дуугүй кино урлагийн цэвэр шинжийг харуулсан хүчирхэг бүтээл" гэж бичиж. Энэ кинонд түгшүүр, өвдөлтийг мэдрүүлэхийн тулд нарийн ширийн болгоныг тод бас хурцаар зурагласан нь хүнд цаг үеийг бидэнд хүчтэй мэдрүүлэхээс гадна найруулагчийн урлахуйн гоц мэдрэмжийг харуулна.
Empire сэтгүүл "Fassbender-аар чирүүлсэн уг кино хувь
хүнийх гэхээсээ илүү улс төрийн кино юм" гэж. Гэхдээ жинхэнэ нээлт бол нүд
гялбам, тэгш байдлыг хэмжүүрийг сорьсон найруулагчид оногдоно. Уг киног
зориудаар арт кино гэж үзэх юмуу эсхүл улс төрийн ээдрээтэй нөхцөл байдлын
тамлалын зүйрлэл гэж бодож киноны чанарыг буурууллаа ч дүрслэл, харааны хувьд
энэ кино үнэхээр гайхалтай чанарлаг. Michael Fassbender энэ киногоороо өөрийгөө
ямар жүжигчин бэ гэдгээ харуулсан, өөрөөр хэлбэл Fassbender бол энэ цаг үеийн
хамгийн шилдэг эрэгтэй жүжигчдийн нэг мөн. Усанд орохгүй, сахал үсээ
засуулахгүй гэж эсэргүүцэж байгаа залуусыг зодож, хүчээр үс, сахлыг нь хусч байгаа
хэсэг аймаар бас бодитой. Нэг өрөөнд хамт хоригдож байгаа хоёр нөхрийн нэг нь
нөгөөдөө мэдэгдэхгүй гэж сэмээрхэн гар хангалга хийж байгаа хэсэг эвгүй.
Хоригдлууд гэрийнхэнтэйгээ уулзахад; найз охин нь хэрэгтэй зүйлийг найз
залуудаа нууж авчрахын тулд тухайн зүйлийг эрхтэндээ нууж авчрах, мөн бамбай,
бороохойтой цагдаа нараар хүрээлүүлсэн хонгилоор нүцгэн хоригдлууд гарах мөч
буюу хоригдлуудыг зодуурын хонгилоор гаргасны дараа ам болон шулуун гэдэсийн
шалгах хэсэг үнэхээр зэрлэг бас аймшигтай. Bobby Sands 66 хоногийн бослого,
жагсаал, эсэргүүцлийнхээ шалтгаанаас болж үхэхдээ эцэг эхийнхээ өмнө үхсэн
бөгөөд түүний үхэл зүгээр өнгөрөөгүй; Их
Британи бослогоос шаардсан тэр улс төрийн статусыг хүлээн зөвшөөрөөгүй ч тодорхой
таван шаардлагыг нь хүлээж авсан байдаг аж. Хүнд юу хамгийн чухал вэ? Хүнд бие
чухал биш, хүнд хайр чухал биш, хүнд нэр төр буюу өөрийгөө таньсан, өөртөө
итгэх чухал.
Comments
Post a Comment