Harold and Maude (1971). Өгүүлэх нь, Harold \20 настай\ бол чинээлэг гэр
бүлд төрсөн, дутах гуцах юмгүй, эхтэйгээ амьдардаг залуу.. гэвч тэрээр
үеийнхнээсээ тэс ондоо зан араншин, сонирхол, амьдралын зуршилтай агаад
амьдралд жинхэнэ шунаж, ид залуу насан дээрээ яваа гэхэд үхэлд дурласан этгээд
нэгэн болно.. Түүний чөлөөт цагаараа хийдэг юмс нь: оршуулганд \таних эсэх нь
хамаагүй\ явах, хуурамчаар амиа хорлож тоглохоос өгсүүлээд оршуулганы хар машин
унах зэрэг хачин гаж зүйлс юм.. Хайрт эх нь энэ галзууралд нь бүр дөжирсөн
бөгөөд ганц хүүгээ жирийн хүн болгох гэж хичээвч тусыг эс олно.. эх нь Harold-г
цэрэгт явбал хэвийн болно хэмээн сэтгэж авга ахад нь даатгах боловч генерал ах
нь ч дүүгээ засч үл дөнгөнө.. Эхийнх нь дараагийн арга сэтгэлзүйчид очих агаад гачлантайн
сэтгэлзүйч ч Harold-г эдгээж барахгүй.. галзуу солио юмуу гэхлээр эрүүл Harold-ын
амьдралд дурлаж, амьдралын утга учрыг мэдрүүлэх цор ганц арга найз охинтой
болгох буюу эхнэртэй болгоё гэсэн санааг эх нь сэднэ; танилцах албанд
хандаж аль л өнгөтэй өөдтэй гэсэн охидтой хүүгээ танилцуулах боловч Harold-ын
аймшигтай хатуу тоглоомыг ойлгож давж гарах охин байсангүй, Harold ч эхнэртэй
болох хүсэл огт байсангүй..
Harold ээлжит нэгэн оршуулгандаа явж байгаад Maude
\ 79 настай\ гэгч эмээ шигээ эмэгтэйтэй танилцана.. Maude мөн түүнтэй ижил
танихгүй хүний оршуулганд явах дуртай боловч Harold шиг амьдралын хоосролд
автсан биш харин ч хөгшин хүн гэхэд бие болон сэтгэлдээ баймгүй амьдрах эрч
хүчээр оргилон булгилсан хүн байлаа.. Maude-ын хувьд амьдралын эд эс бүхэн утга
учиртай бөгөөд өдөр бүрийг шинэлэг өнгөрүүлж чаддаг, асар сахилгагүй, тун
зоригтой эмээ байв, нэг ёсондоо тэд насаа солилцчихсон юм шиг гэж
тодорхойлмоор.. ингээд тэд найзлаж эхлэх бөгөөд амьдралдаа ганц ч найзтай байж
үзээгүй Harold-д Maude-ын алхам тутамдаа амьдралыг адал явдалтай болгож байдаг
зоримог санаанууд хийгээд хөгжилтэй хөөртэй зан нь бага багаар халдаж эхэлнэ..
Harold байнга Maude-ын гэрээр зочилж, гэрт нь байх уран зургуудыг сонирхон,
олон янзын хөгжмийн зэмсэгээр нь хамт тоглон, бүр хамтдаа мод тарьдаг ажилтай ч
болно..
Ийнхүү цаг хугацаа явсаар нэг мэдэхэд Harold эмээ шигээ насны Maude-д
хайртай болдог ба Maude ч залууд дасаад тэд бүр нэг оронд ч орж, улмаар Harold
түүнд гэрлэх санал тавина.. харин энэ үед Maude яг 80 нас хүрч байдаг ба түүний
хувьд яг энэ насан дээрээ үхэх хүсэлтэй байж, хүслээ ч биелүүлж хор ууж үхдэг..
Harold-д үхмээр хэцүү байсан ч Maude-ын нөлөө буюу амьдралын сайхныг , амьдрах
утга учрыг түүнээс олж мэдсэн, ухаан суусан эр болон төлөвшсөн байдаг.. Оршихуйн гүн санааг тун хар бараан егөөдлөөр будаж өнгөлсөн далаад оны култ
классик энэхүү бүтээлийг Америкийн нэрт кино урлаач Hal Ashby найруулсан ба
кино зохиолыг Colin Higgins-ын роман дээрээс сэдэвлэн бүтээжээ..
Америкийн кино
зохиолчдын холбооноос эл киноны зохиолыг хамгийн шилдэг 101 кино зохиолын 86-р
байрт жагсаасан байдаг ба Америкийн кино хүрээлэнгээс уг киног хамгийн
хөгжөөнтэй зуун киноны 89-р байрт, мөн хамгийн инээдтэй зуун киноны 45-р байрт
тус бүр жагсаасан бол Entertainment Weekly сэтгүүлээс шилдэг тавин култ кино
жагсаалтадаа багтаажээ.. Кино хэдий амьдралд баймгүй санаа буюу насны хэт
зөрүүтэй дурлалын талаар өгүүлэвч өдгөө кино түүхэнд энэхүү хачирхалтай дурлал
нь классик хэмжээнд хүртлээ алдаршсан дэлгэцийн нэгэн сод туурвил болжээ.. Хайр
дурлалд зах хязгаар байхгүй шүү, хайр дурлалд анги давхарга, нас сүүдэр, ер нь
юу ч саад болдоггүйг зэвүүнээр, этгээдээр үзүүлсэн.. кинонд өгүүлэх бас нэг гол
санаа бол амьдрах сайхан шүү, сайн сайхан зүйлс хаа сайгүй оршдог шүү гэсэн
санаа бөгөөд одооны залуугаараа үхэл сонирхож, амиа хорлож байгаа залууст
сургамжтай кино..
киноны гол дүрүүдэд Ruth Gordon \Оскарын шагналт Америкийн
тайз, дэлгэцийн жүжигчин бас зохиолч\, Bud Cort \Америкийн жүжигчин, комедиан\
гэсэн жүжигчид А үнэлгээ авахаар тоглосон.. киног 1980 онд тайзны хэлбэрээр
тавьж байсан ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 299-р байрт жагсдаг
кино юм.. Киноны хөгжмийг Английн алдарт хөгжимчин, дуучин Cat Stevens
эгшиглүүлсэн нь киног култ болоход багагүй нэмэртэй байсан.. Сонирхуулахад,
Harold, Maude хоёрын секс хийдэг сцен байлгахыг найруулагч төлөвлөж байтал
студийн зүгээс хориглосон байдаг бол Bud Cort Maude-ын дүрд Greta Garbo-г
тоглуулахыг хүсч байжээ, мөн амьдрал дээр жүжигчин Ruth Gordon хамтран тоглогч Bud
Cort-оос тавиннэгэн насаар эгч байв.. Ямарч хүнийг цочроохын дээр урам өгөх
бүтээл юм.
НЭМЭЛТ: Киноны зохиолыг бичсэн
Колин Хиггинс UCLA-ийн киноны сургуулийн оюутан байхдаа өөрийнхөө магистрын
диссертац болгож "Harold and Maude"-ийг бичжээ. Энэ ажлыг нь продюсер
Эдвард Льюисийн эхнэр Милдред олж үзээд сэтгэл нь тун хөдөлж, улмаар Paramount
студийн Стэнли Жафф-д өгсөн аж. Хиггинс зохиолоо өөрөө найруулна гэж бодоод
худалдсан боловч студийнхан түүнийг бэлэн биш гэж үзээд найруулагчийн суудал
өгөөгүй. Киног найруулсан Хал Эшби зөвхөн Хиггинсийн зөвшөөрлийг авсны дараа л
найруулагчаар ажиллана гэж зүтгэсний эцэст Хиггинс зураг авалтын талбай дээр
Эшбигийн дэргэд байх боломжтой болсон буюу Эшби түүнийг туслах продюсер
болгожээ. Бүр анх Хиггинс үүнийг тайзны жүжиг байсан гэсэн ба дараа нь киноны
сургуульд байхдаа 20 минутын дипломын ажил болгон хувиргажээ. Киноны зохиолыг
хожим роман болгосоны дээр мөн тайзны жүжиг ч болгон тавьж байжээ.
Comments
Post a Comment