Мөрөөдөгч

 


Four Nights of a Dreamer (1971). Киноны үйл явдал Парист, Jacques хэмээх үл мэдэгдэм залуухан эр замын унаанд дайгдаж буйгаар эхэлнэ. Тэр хөдөө талаар дэмий хэсүүчлэн өдрийг өнгөрүүлэх бөгөөд ингэхдээ бусад руу исгэрэн, толгод уруудан өнхрөх зэргээр этгээдэлнэ. Сцэн солигдож, шөнийн хотын түгжирсэн зам дээр киноны кредит гарч эхэлнэ; Францын домогт кино урлаач Robert Bresson-н 1848 онд хэвлэгдсэн Оросын их зохиолч Ф. М. Достоевскийн "Цагаан шөнө" туужаас сэдэвлэсэн бүтээл бөгөөд гол дүрүүдэд Isabelle Weingarten, Guillaume des Forets хоёр тоглосон. Киноны дараагийн сцэнд Marthe гэх залуухан хүүхэн амиа хорлохыг завдан гүүрэн дээр зогсч байх агаад Jacques хажуугаар нь өнгөрч яваад хүүхнийг болиулна. 

Тэд гүүрний дэргэд сууцгаагаад өөр хоорондоо амьдралаа ярина; тэдний яриаг эргэн санах маягаар эвлүүлэн үзүүлдэг. Marthe ээжтэйгээ хамт амьдардаг ба тэд илүү хажуу өрөөгөө бусдад түрээслүүлэн амьжиргаагаа залгуулдаг; тэдний хамгийн саяхны хөлслөгч төгсөх ангийн оюутан залуу байжээ. Нэгэн дурсамж сцэн дээр Marthe толиныхоо өмнө нүцгэн зогсоод өөрийнхөө биеийг нэгд нэгэнгүй харан бишрэн байдаг. Түүнийг ийнхүү байтал хажуу талынх нь ханыг тогшино Marthe анхандаа хөршөө тоохгүй байсан ч удалгүй тэд ээжээс нь далдуур амраглах болов. Харамсалтай нь, тэдний үерхэл урт насгүй байж оюутан Америкт сурахаар жилийн хугацаагаар явахаар болох агаад амрагууд үнэнч байхаа тангараглан, оны сүүлээр дахин уулзахаар товлодог. Кино одоо цагт ирнэ; Marthe амраг нь Парист ирээд багагүй хугацаа өнгөрсөн ч өөртэй нь уулзах оролдлого огт хийхгүй байгаад гомдсон учир сая амиа хорлохоор завдсан гэдэг. Одоо Jacques-н түүхээ ярих ээлж буюу кино түүний дурсамж руу орно. Тэрээр жижигхэн урлан болсон байранд амьдардаг зураач юм. Кино буцаад гүүрэн дээр ирнэ.

 Jacques захидал бичээж гэж хүүхэнд зөвлөхөд Marthe хэдийнээ биччихсэн захидлаа үзүүлээд өөрийг нь төлөөлөөд хүргээд өгөхийг гуйхад Jacques зөвшөөрдөг; Jacques захидлыг хүргэж өгөөд тэд маргааш орой дахин уулзахаар болно. Киноны өдрийн гэрэлтэй сцэнүүдийн нэгд Jacques зургаа зурж байдаг, мөн түүний уран сайхны үйл ажиллагааны нэг хэсэг нь Marthe-д дурласнаа, Marthe-тэй холбоотой болгоноо дуу хураагуурт бичих явдал байлаа. Тэр зурж байхдаа бичсэнээ сонсоно. Jacques-н зурсан зургууд том хэмжээтэй байдаг учир шалан дээр хэвтүүлээд зурна. Тэр зурахдаа үндсэн тод өнгөөр өргөн зураас гарган зурдаг. Тэр Marthe болон түүний хайрт залуу хоёрын дунд илч болж захидлыг нь зөөдөг ч залуу захиаг аваад харин хариу захиа өгдөггүй. Ингээд Jacques, Marthe хоёрын дөрөв дэх шөнө ирнэ, цөхөрч гүйцсэн хүүхэн орхиод явсан оюутанд хайртай шигээ Jacques-д хайртай гэж хэлнэ. Тэд үнсэлцэж, Jacques түүнд улаан өнгөтэй ороолт худалдан авч өгнө. Тэд хөтлөлцөн гудамжаар алхаж явтал яг урдаас нь ирж яваа оюутантай таардаг ба Marthe хуучин амрагтаа очиж үнсээд эргэж ирээд Jacques-г үнсчихээд эцэстээ хуучин амрагаа дагаад явчихна. Дахиад ганцаараа үлдсэн Jacques урландаа зургаа зурж, бичлэгээ сонсоор үлдсэнээр кино төгсдөг. Jacques буюу мөрөөдөгч бол зураач юм. Түүний зурсан дүрсүүд бүгдээрээ хар, тод бүтэцтэй байдаг.

 Шөнийн болон өдрийн сцэнүүдэд гэрлийг аль боломжит хэмжээгээр ашиглаж, бүхэл фокусын камерийг багахан стандартаас арай бага урт фокусын камертай хослуулснаар гүехэн фокус шиг гүехэн орон зайг бий болгож, энэ нь арын дэвсгэрийн хөвсөн, сүүдэрдсэн өнгөгүй "зотон" шиг болгодог. Энэхүү бүтээл бол аугаа хэрнээ улиг болсон романтизмаар дүүрэн кино юм; романтизм Jacques-н дуу хураагуур дахь мөрөөдөлд, Marthe-н шөнийн даашинзанд байгааг харж болно. Мөн энэ кинонд пароди байгааг хүлээн зөвшөөрөх ёстой, сайтар эргэцүүлэн үзвэл пароди нь романтизм дотор "нуугдсан" байдаг; энэ бол нэг төрлийн ичгүүртэйгээ нүүр тулахыг хүлээн авах явдал юм. Мөрөөдөгчийн дөрөв дэх буюу сүүлчийн шөнөөс үзэгч мөнхийн хайр, Marthe-н хайрын илчлэлтээс үүнийг харж болно; мөрөөдөгч Marthe-н энэ явдалд бүрэн оролцохоос татгалзаж байгаа явдал бол хуучны харанхуй, шидийн явдлаас айснаас болсон гэж үзэж болох агаад Marthe түүнтэй хамт зөгнөлт-ирээдүйг бүтээх замаар өөрийгөө бүтээхийг оролдох нь эргэлзээгүй юм. Гэхдээ өөр нэг мөрөөдөгчийг танихын тулд бас нэг мөрөөдөгч хэрэгтэй; тэгээд Jacques шиг өөрийгөө ухамсарласан мөрөөдөгчтэй бол эргэлзэхийн ч хэрэггүй. 

Энэ ингэж нотлогддог; хүүхний хуучин хайр эргэж ирэх хүүхэн бүх ёс суртахуун, нэр төрөө умартан түүндээ буцаж байна. Нэг үгээр энэхэн зуур романтик дээл, Достоевский маягийн ороолт шууд алга болж байна. Jacques буцаад абсурд төрх байдалдаа очихоос өөр аргагүй болдог билээ. Иймээс романтик зүйлс, манантай арын дэвсгэр хийгээд бүрхэг өнгө төрх нь найдваргүй мансуурсам орчны аура гэхээсээ илүү алсад байх буюу энэ нь чухам юу болохыг харж болно; энэ бол гаднах байдлын гаднах байдал, хүмүүний царай төрх, мөн сэтгэл нь эцсийн дүндээ ойлгомжгүй материаллаг хана гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр юу ч биш. Бодит үйл ажиллагаа, жаргал эсхүл зовлон өөр газарт байдаг, үүнийг зураач л мэддэг бололтой. Уг киног цогц авъяастай, нарийн хошин мэдрэмжтэй зураач бүтээсэн. Иймээс дуу хураагуур дахь мөрөөдөл тун алдаатай, маш хуучирсан байдаг. Мөрөөдөгч яагаад сорилтуудыг хохиролгүй даван гардаг сонирхолтой. Өгүүлэх үйл явдал нь мизасцэнтэйгээ тун нягт холбогдсон кино ховор байдаг. Тэгвэл энэ тэр ховор кино болно. Marthe-н шөнийн хувцас 19-р зууныг санагдуулдаг ба тэрээр хар үсээ Викториан эриний маягаар боосон байдаг. 

Түүний царайг сайн ажбал; нүд нь зальжин шинжийг илтгэх бол эрдүү чанга шанаа, цайвар арьс, нимгэн сормуус болоод туранхайвтар ч бүрэн дүр төрхөөрөө славян охин шиг харагдах буюу лав л миний хувьд Достоевскийн туужийн Настенкатай төстэй санагдсан. "Цагаан Шөнө" зохиолын нэгэн адилаар манай эрэгтэй баатар хүүхнийг гүүрэн дээр амиа егүүтгэхээр зэхэж юмуу бодож байхтай таардаг; хүүхэн хувцас хунар гэх мэт биеийг нь халхласан зүйлсээр өөрийгөө тодорхойлохуулах байдалтай байдаг ба Marthe бол өөрийгөө гадагшаа гаргахаас айсан далайн чулуу лугаа адил юм. Тиймээс сүнс буюу гаднах харагдац бүхий хий үзэгдлүүд энэ кинонд байдгаас гадна иймэрхүү амьдралтай хүмүүсийн мэдрэмж, сэтгэл "бодитой" байгаа нь романтизмын эринийг санагдуулна. 

Энэ бүтээлд гурван түвшний пароди байдаг; нэгд; хэтэрсэн гэрлийн илэрхий давхаргыг далдлах; хоёрт: илүү нарийн зүйл бол өгүүлэмжээр дүрүүдийг мэдэхэд шаарддаг цаг хугацаа, тэдэнтэй холбогдох бүхэн бол гуравдугаарт; энэ нь хоёр өөр сэтгэл ил тод байхын босгон дээрх эвгүй тухгүй, маш хоёрдмол түвэгтэй асуудал буюу энэ бол орилох, инээх, шаналах, халаглах, уйлах, санаа алдах тэр мэдрэмжийн тухай юм. "Чи намайг яачихав даа" гэж Jacques уулга алддаг, энэ хэсэг киногоо бүрэн илэрхийлэх мэт. Эдгээр гурван түвшин бүгдээрээ романтизм ба зарим нь бүр романтизмын уриа юм. Энэ киног шуудхан элэглэл буюу пароди гэж бас үзэж болохгүй, ядаж бүхэлдээ тийм биш. Найруулагч Bresson сайхь тунхагын гүехэн, гэнэн байдлыг хурцаар үзүүлсэн гэдэг бөгөөд тэрээр уй гунигийн нүхийг утга учиртай амьдралаар дүүргэх ёстой гэж үздэг байсан.


Comments