КЛАССИЦИЗМ БА РОМАНТИЗМ.
Классицизм болон Романтизм нь уран зохиол, уран зураг, соёлын хоёр чухал урсгал агаад аль аль нь өөрийн онцлог шинж чанартай, идеологотой.
КЛАССИЦИЗМ: Цаг хугацаа: Үүслийг нь 17-18-р зуунтай холбодог. Онцлох шинж:
1. Эмх цэгц ба Рационал; ухамсартай, тодорхой, тэнцвэртэй байх.
2. Уламжлалыг баримтлах; Эртний Грек, Ромын классик бүтээлүүдийг үнэлэх, мөн зохицол, өөрийгөө хянах, тогтсон стандартыг баримтлахад анхаарах.
3. Түгээмэл сэдэв; Түгээмэл хийгээд мөнхийн сэдэвт анхаахах, ихэнхдээ хүмүүний туршлагыг дээдлэн үзэх.
4. Бүтцийн стандарт; яруу найрагт баатарлаг хоёр мөртийг, жүжигт хугацаа, газар, үйл явдал гэсэн гурван зүйлийг нэгтгэх зэрэг хатуу хэлбэр, бүтцийг ашиглах.
5. Объектив өнгө аяс; Сэтгэл хөдлөлийг бус оюун ухааныг чухалчилж, Объектив, салангид өнгө аясыг хадгалах.
Онцлох уран бүтээлчид:
Уран зохиол; Жон Драйден, Александр Поуп, Мольер, Расин.
Уран зураг; Николас Пуссин, Жак-Луи Дэвид.
Хөгжим; Иоханн Себастьян Бах, Вольфганг Амадей Моцарт.
РОМАНТИЗМ: Цаг хугацаа; 18-р зууны сүүлчээр бий болоод 19-р зууны эхэн үед оргилдоо хүрсэн. Онцлох шинж:
1. Сэтгэл хөдлөл хийгээд төсөөлөхүй; Ухамсар, эмх цэгцээс илүүтэй сэтгэл хөдлөл, зөн совин, төсөөллийг юунаас ч дээгүүрт тавих.
2. Индивидуализм; хувь хүний мэдрэмж, бие хүний эрх чөлөөг чухалд үзэх.
3. Байгаль; байгалийг урам зориг, гоо үзэсгэлэн, оюун санааны шинэчлэлийн эх сурвалж гэж үзээд байгалийг идеал болгох.
4. Этгээд хийгээд ер бусын; Хачин этгээд, нууцлаг, ер бусын элементүүдэд дурлах.
5. Стандартын эсрэг Эсэргүү байх; голдуу тогтсон хэв хэмжээ, уламжлал, сургаалийг эсэргүүцэж, аяндаа үүсэх нөхцөл хийгээд бүтээлч чанарыг сайшаах.
Онцлох уран бүтээлчид:
Уран зохиол, Уильям Уордсворт, Самюэл Тейлор Колриж, Лорд Байрон, Перси Шелли, Жон Китс.
Уран зураг; Каспар Дэвид Фридрих, Ж. М. В. Төрнер, Эжен Делакруа.
Хөгжим; Людвиг ван Бетховен, Франц Шуберт, Хектор Берлио.
ХАРЬЦУУЛАЛТ
Классицизм албан ёс, өөрийгөө хянах, уламжлалт хэлбэрийг баримтлахыг чухалчилдаг бол Романтизм аяндаа үүсэх нөхцөл, сэтгэл хөдлөл, Индивидуализмыг эрхэмлэдэг.
Классицизм түгээмэл сэдэв, оюунлаг байдлыг эрэлхийлдэг байхад Романтизм хувь хүний сэтгэлийн илэрхийлэл, байгалийн үлэмжийн аугааг дээдэлдэг.
Классицизм ихэвчлэн эртний Грек, Ромоос эх ундаргаа авдаг бол Романтизм Дундад зууны үеэс, ардын аман зохиол, байгаль ертөнцийг эх сурвалжаа болгодог.
Энэ хоёр урсгалыг ойлгосноор та соёл, урлагийн хэлэх илэрхийлэмжийн хувьсгал, эдгээр ухагдахуунуудын уран зохиолд уран зурагт, философийн хөгжилд үзүүлсэн нөлөөг ойлгоход тодорхой чухал ойлголт өгнө гэж найдах.
"Ася". Иван Тургеневийн 1858 онд "Современник" сэтгүүлд анх нийтлүүлж байсан тууж. Тургенев энэ туужаа 1857 оны 7 сараас 11 сар хүртэл хугацаанд бичжээ. Зохиолч маань Германы Синзиг хотоор явж байгаад байшингынхаа цонхоор харж байгаа хөгшин эмэгтэй болон дээд давхрынх нь цонхоор цухуйх зураглалыг хараад энэ бүтээлийнхээ санааг олсон буюу Тургенев харсан хүмүүсийнхээ хувь тавиланг төсөөлөхийг оролдсоноор нь "Ася" бүтэх эхлэл болжээ. Туужийн баатрууд нь Тургеневийн өөрийнх нь амьдрал дахь бие хүмүүсээс үүдэлтэй гэж үздэг. Оросын намтар судлаачдын таамаглаж буйгаар Асягийн загварыг Тургеневийн гэр бүлийн гурван хууль бус охиноос авсан бололтой; тодруулбал хойд эгч Ася, эх нэгт эгч Варвара Житова болон төрсөн охин Полина нар аж. Тургеневийн ээж нь Николай Николаевич Тургеневийн (зохиолчийн авга ах, асран хамгаалагч) хууль бус охин Ася буюу Анна болоод өөрийнхөө хууль бус охин Варвара Житова хоёрыг өсгөсөн. Эцэст нь Пелагея Полина бол зохиолчийн өөрийнх нь хууль бус охин ба энэ номоо бичиж байхад охин Полина нь бүтээгүй анхны хайраасаа болж шаналж байжээ. Полина туужийн баатартай төстэй шинж бол тэдний эцэг эхийн нийгмийн ялгаа юм. Полина аавынхаа дурлалт бүсгүй алдарт дуурийн дуучин Паулин Виардотой огт таардаггүй байсан гэдэг. "Ася" бүтээлийн хэв загварыг Гётегийн "Wilhelm Meister's Apprenticeship" бүтээлээс авсан болов уу гэж таамагладаг. Мөн Асягийн дүрийг Лев Толстойн "Дайн ба Энх" романы Наташа Ростовтой харьцуулдаг нь элбэг байдаг. Тургеневийг амьд ахуйд уг туужийг Герман, Англи, Швед гээд Европын олон улсад орчуулсан; үүн дотор Францын хэд хэдэн орчуулга байдаг ч Тургеневийн сэтгэл хүрээгүй учир өөрөө Франц руу хөрвүүлжээ. Лев Толстой эл бүтээлийг таашаадаггүй байсан ба "хог", Тургеневийн бичсэн хамгийн сул зохиол" гэсэн буй.
Сүүлд Алексей Толстойн "Инженер Гарины сүйрэл" гэдэг шинжлэх ухааны уран зөгнөлт роман уншлаа. Өмнө нь "Зовлон туулсан нь", "Мөнгөн ноён" гэсэн зохиолуудыг нь уншиж байсан. Ер нь Алексей Толстой түүхэн юмуу шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлүүдээрээ алдартай аж. Түүний ээж Александра Леонтьевна Тургенева нь нэрт зохиолч Иван Тургеневын хамаатан байж, мөн энэ эмэгтэй суут Лев Толстойн холын хамаатан гүн Николай Александрович Толстой гэгчтэй гэрлэсэн юм байна. Сонирхолтой юм. За тэр ч яахав. Алексей Толстой энэ зохиолоо 1926-1927 оны хооронд бичсэн бөгөөд "Инженер Гарины гиперболоид", "Гарины үхлийн туяа" зэргээр нэрлэдэг. Номын гарчиг дахь "гиперболоид" нь геометрийн гадаргуу биш (төхөөрөмжийн дизайнд ашиглагддаг боловч) хэдий ч "үхлийн туяа" - лазертай төстэй төхөөрөмж (лазерыг зохион бүтээхээс олон жилийн өмнө Алексей Толстой үүнийг бодож байжээ) юм. "Үхлийн тухай" гэдэг идеа тухайн үеийн шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолуудад түгээмэл байсан сэдэв байсан ба Херберт Уэллсийн "Дэлхийн дайн" зохиолоор алдаршсан. Гэхдээ Алексей Толстойн хувилбарт техник талаас нь маш нарийн бичсэнээр "үхлийн тухай"-г өөр түвшинд гаргажээ. Лазерыг зохион бүтээгч Чарльз Х. Таунс энэ номноос санаа авч лазер бүтээсэн гэдэг. ЗХУ-д 1965 онд, мөн 1973 онд энэ номоор кино хийж байжээ. Зөвлөлтийн алларт "Кино" хамтлагийн анхны нэр нь "Гарин ба Гиперболоидууд" байсан юм байна. Лав л миний уншиж байсан хамгийн сайн шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолын нэг байлаа.
Чеховын буу
Антон Чехов "Чеховын буу" гэдэг хүүрнэлийн элементийг бий болгосон, энэ нэр томьёоны тухай товчхон
Энэ нь зохиолд орсон элемент бүр зайлшгүй тоглогдох ёстой гэсэн хүүрнэлийн зарчим агаад мөн үл нийцсэн элементүүдийг арилгах ёстой гэж үздэг. Жишээлбэл; зохиолч зохиолдоо буу дүрсэлсэн бол буу зохиолын төгсгөлд ашиглагдах ёстой буюу буу шалтгаангүй дүрслэгдэх ёсгүй. Бүх дүрсэлсэн элементүүд зохиолын аль нэг үед тоглогдох ёстой. Эрнест Хемингуэй зэрэг зарим зохиолчид энэ зарчимтай санал нийлдэггүй
Энэ зарчимаа Чехов хэдэнтээ захидалдаа дурдахдаа олон янзаар тайлбарласан байдаг ба залуу жүжгийн зохиолчдод зориулсан зөвлөгөө байв
Хемингуэй "Богино өгүүллэгийн урлаг" эссэдээ Чеховын энэ зарчмыг шоглосон байдаг. Хемингуэй ач холбогдол багатай нарийн ширийн зүйлсийг үнэлдэг байсан ч уншигчид нарийн ширийнээс симболизм, ач холбогдлыг хайх нь гарцаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байжээ. Зохиолч Андреа Филлипс нарийн ширийн зүйл болгонд дүр өгсөнөөр зохиолыг урьдчилан таамаглах боломжтой болгодог ч "өнгөгүй" болгочихдог гэж тэмдэглэсэн байдаг.
Доналд Рэйфилдын бичсэнээр Чехов "Интоорын цэцэрлэг" жүжигтээ өөрийнхөө саналаар цэнэгтэй ч бууддаггүй хоёр буу байдаг болохыг тэмдэглэсэн. Буудаагүй буунууд нь жүжгийн дутуу эсхүл бүрэн бүс үйл явдлын сэдэвтэй холбоотой бололтой.
Достоевский & Кихот ноён
"Романы үндсэн санаа бол эерэг бөгөөд үзэсгэлэнтэй эрийг танилцуулах явдал юм. Энэ бол ертөнцийн хамгийн хэцүү сэдэв, ялангуяа одоогийн нөхцөлд. Зөвхөн манай гэлтгүй бүх зохиолчид эерэг сайхан хөрөг бүтээх гэж оролдох бүртээ бүтэлгүйтдэг. Учир нь зорилго дэндүү хязгааргүй. Гоо сайхан бол идеал, гэвч бидний идеал хийгээд Европын соёлд энэ хэлбэр хэвээр байна. Ертөнцөд ганцхан үзэсгэлэнтэй эерэг хүн байдаг нь Христ ба энэ цаглашгүй үзэсгэлэнтэй хүний дүр төрх нь өөрөө цаглашгүй гайхамшиг юм. Гэхдээ би хэтрүүлчихлээ. Би ердөө Христийн уран зохиол дахь бүх үзэсгэлэнтэй хүмүүсийг дурдах байсны нэг нь хамгийн төгс гэж ялгарч буй Кихот ноён юм. Тэр абсурд болохоороо үзэсгэлэнтэй байдаг. Диккенсийн ноён Пиквик (Кихот ноёноос үлэмж сул дорой ч аварга биетэн) мөн инээдтэй боловч түүнд биднийг хайрыг татах хэрэгтэй бүхнийг агуулсан байна. Хаа сайгүй дооглосон ч ухаалаг гоо үзэсгэлэнд зориулсан энэрэнгүй сэтгэл байдаг ба мөн уншигчийн энэрэх сэтгэлийг хөдөлгөнө. Хошигнолын нууц нь энэхүү энэрэх сэтгэлийн догдлолд оршдог". Ф. М. Достоевский, 1-р сарын 13, 1868.
Энэ бол Достоевский Женевт байхдаа хайртай үеэл Софиа Ивановад бичсэн захидал. Захидалд "Маанаг" шинэ романыхаа санааг үеэлдээ тайлбарлажээ.
Достоевский захидал бичих үедээ "Кихот ноён" романыг судалж, "Маанаг" романы Мышкин ван дүр дээрээ ажиллаж байв.
Зурагт; Кихот ноён студидээ хөлөг баатрын тухай номыг судалж байна.
1846 оны 4-р сард 34 настай Иван Гончаров анхныхаа "Жирийн нэг явдал" романыг Санкт-Петербургийн уран зохиолын нэрт шүүмжлэгч Виссарион Белинскийн сонорт хүргэж өгөөч хэмээн Николай Языковоос хүсчээ.
Языков хэдэн хуудас гүйлгэж харчихаад уйтгартай санагдаж, гар бичмэлийг хойш тавиад мартчихаж. Хэдэн сарын дараа гэнэт санаад номыг Николай Некрасовт өгөхдөө "сулхан, хэвлэхэд зохисгүй санагдсан" гэж хэлж
Некрасов номыг уншаад харин ч өөрөөр бодсон бөгөөд даруй Белинскийд аваачиж үзүүлсэнээр эрхэм шүүмжлэгч маань томоохон авъяастан гарч ирснийг ухаарсан байна. Номын анхны уншлага Белинскийн байранд болов. Гончаровын уншлагыг сонсож байхдаа шүүмжлэгч сандал дээрээ тайван сууж чадахгүй үе үе босож, нүд нь гялалзаж байсан ба завсарлагын үеэр нулимстай нүдээр Языков руу хараад "тэгэхээр Языков! Энэ нөгөө сулхан чинь үү, энэ нөгөө хэвлэхэд зохисгүй гэдэг чинь үү?" Гэж асуужээ.
"Энэ танилцуулгаас хойш гурван сарын дараа ч гэсэн Белинский надтай уулзах болгондоо баяр хүргэж, намайг гэрэлт ирээдүй хүлээж байгаа гэж хэлдэг байсан" хэмээн Гончаров хожим дурсамж номондоо бичсэн буй.
Ф. Достоевский ахдаа бичсэн захидалдаа "шинэ зохиолчдын жинхэнэ эзэн нь гарч ирлээ, мэдээж тэдний зарим нь миний өрсөлдөгчид. Хамгийн гарамгай нь Гончаров, Герцен хоёр" гэж бичиж байжээ.
Дэлхийн уран зохиолд Оросын уран зохиолын байр суурийн хэв хэмжээ, ач холбогдлыг хэрэв надаас асуувал, би үлэмж том буюу Орос улс газар нутгаараа дэлхийд ямар билээ, яг түүн лугаа аварга гэмээр байна. Оросын уран зохиолыг хүчирхэг, онцгой сод болгодог хэд хэдэн тодорхойлох шинж чанарыг сийрүүлэв.
Comments
Post a Comment