Fat Girl (2001). Францын зохиолч, кино найруулагч Catherine Breillat-ын зохиолыг нь бичиж найруулсан драм. Гол дүрүүдэд; Anais Reboux, Roxane Mesquida нар тоглосон. Өсвөр насны эх дүү хоёрын өрсөлдөөн, хүсэл тэмүүлэл хийгээд насанд хүрэх явцыг үзүүлсэн багагүй маргаан дагуулсан өсвөр насны охидын тухай ширүүн, хүчтэй өгүүлэмж, гоёмсог зураглалтай бүтээл. Найруулагч Catherine 2002 онд хийсэн "Sex Is Comedy" киноныхоо нэгэн сексийн сцэнийг авч байхдаа уг бүтээлийнхээ санааг олсон ба Roxane Mesquida мөн тус кинонд тоглосон байдаг аж. Уг кинонд Anais ын хөх тод томруун гардаг тул Catherine цензурын талаар маш их сэтгэл зовниж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг: "Би үнэндээ түүний хөхтэй байгаасай гэж хүсээгүй. Гэвч дүрд шалгуулахаас киноны зураг авалт дуусахын хооронд охины бие өөрчлөгдөж байсан. Тэр хавтгай цээжтэй байсан сан бол асуудал үүсэхгүй байлаа шүүдээ" хэмээн Catherine кинонд 12 настай охины дүрд тоглосон Anais Reboux-ын тухай дурссан буй.
Тэр шөнөдөө Fernando эгч дүүсийн унтлагын өрөөнд нууцаар орж ирээд Elena-тай секс хийхийг хүснэ. Anais унтсан дүр эсгээд тэднийг хажуугийн орон дээрээс ажиглана. Fernando, Elena хоёр сексийн тухай, мөн Fernando-ын өмнө нь учирч байсан охидын талаар удтал ярилцсаны эцэст Elena түүнд онгоноо өгөхийг зөвшөөрнө. Үнсэлцэж янз бүр болоод яг секс хийдгийн даваан дээр охин татгалзах агаад Fernando ятгаж, гуйж, эцэстээ бараг сүрдүүлж байгаад охиноор зөвшөөрүүлэх буюу Elena хайрын баталгаа болгож энэ удаад анал секс хийх санал тавина. Эгчийнхээ өвдөлт, ичгүүрээсээ болж уйлж байгааг Anais сэмхэн харж бас сонссоор л байна. Өглөө болно. Fernando явахаасаа өмнө аман секс хийлгэхийг хүсэхэд шөнөжин унтаагүй Anais энэ удаа тэвчсэнгүй дундуур нь орж саад болно. Маргааш тэр гурав далайн эргээр зугаална. Шинэхэн хосууд жаргалдаа ташуураад хөөрхий ганцаардсан Anais өөрөө өөртөө гунигийн дуу дуулж байгааг ч анзаарахгүй. Дараагийн хэсэгт охид хоёулхнаа байх ба хүүхэд насаа хөгжилтэйгөөр эргэн дурсацгааж байтал Fernando надад бөгж бэлэглэсэн хэмээн Elena хэлнэ. Anais энэ бүхэн сэжигтэй байгааг эгчдээ шулуухан хэлнэ. Тэр шөнө Anais орон дээрээ чимээгүйхэн уйлж байхад Elena Fernando-ын тэвэрт хүүхэн болж байна.
Энэ сцэний ихэнхийг Anais-ын өнцгөөс харуулна. Хэд хоногийн дараа Fernando-ын ээж охидын ээж дээр ирээд хүүгийнх нь Elena-д бэлэглэсэн бөгжийг эргүүлж өгөхийг хүснэ, учир нь бөгж бол Fernando-ын ээжийн экс амрагийн өгсөн бэлэг ажээ. Elena, Fernando хоёрын харилцааг олж мэдсэн ээж уурлаж, охидоо аваад Парис руу буцаад байсан нөхөр рүүгээ явна. Зам урт, хүүхнүүд ядарч, шөнийн цагаар машиндаа хоноглож байтал гэнэтийн халдлага болж Elena болон ээжийг хөнөөгөөд Anais-г ой модон дунд аваачиж байгаад хүчиндэнэ. Маргааш нь цагдаа нар ирэхэд Anais амьд байх агаад өөрийгөө хүчиндүүлээгүй хэмээдэг. Кино шүүмжлэгч Ed Gonzalez уг киног цайлган байдал ба сексийн сэрэл хоорондох өргөстэй орон зайны сэтгэл татам төсөөлөл гэсэн буй. Харин San Francisco Chronicle сэтгүүл "харгислал, мэхлэлт, ёс суртахуунгүй хүсэл гэх мэт хуял тачаал сэрээж чадахуйц тийм халуухан зүйлсийг илчилсэн кино" гэжээ. Шүүмжлэгч Stephen Holden жүжигчин Anais Reboux-ын тоглолтыг ер бусын онцгой гээд ухаалаг шинж, зөнтэй мэдрэмж, эмзэг байдлын холимогийг хүчтэй илэрхийлсэнээрээ кино урлаг дахь хамгийн шилдэг хүүхдийн тоглолтын нэг байлаа гэж шагшин магтжээ. Variety сэтгүүл кинонд зураглаачаар ажилласан Yorgos Arvanitis-ын ажлыг "үзэсгэлэнтэй кадртай" гэжээ. BBC "Catherine сексийн харилцааг өвөрмөц, цэвэр, шударга буулгажээ" гэсэн байна.
Өсвөр насныхны сексийн дур хүслийг илэн далангүй харуулсан гэж 2001 онд Канадын Онтарио мужид гаргахыг хориглосон ба 15 настай эгчийнхээ сексийн харилцааг харж насанд хүрч буй 13 настай охины тухай бүдүүлэг, харгис хүүрнэлийн бүтэцтэй гэж буруушаагдаж байсан эл киног 2003 онд Онтарио хориглохоо больсон байдаг. Тэгвэл Их Британид, Британийн Кино Ангиллын Зөвлөлөөс уг киног театрт гаргахыг зөвшөөрсөн ч Anais-ын хүчиндүүлдэг хэсэг, тодруулбал Anais хүчиндүүлэхийг зөвшөөрч байгаа нь зохисгүй хэмээн тухайн хэсгийг хассахыг шаардсан. БКАЗ-ийн үзсэнээр тухайн хэсэг педофилуудад санаа өгч, өөгшүүлж болзошгүй байв. Anais хүчиндүүлж байхдаа эсрэгцүүхийн оронд хүёиндэгчийг тэварч бараг уриалаад зогсохгүй киноны төгсгөлд өөрийн хүчиндүүлээгүй гэж байгаа нь гаж донтонгуудад сэдэл өгөх хангалттай аюул гэж үзсэн нь зөв юмаа. Залуу насанд хайрыг төгс зүйл, амттай романс гэж боддог ч үнэндээ анхны секс ихэнхдээ зовиуртай, болхи, хамгийн гол нь худал хуурмаг дээр суурилдаг. Хөвгүүд охидыг өвөртөө оруулахын тулд юу ч ярихаас буцдаггүй, гэвч охид бас сониуч зантай болохоор юунд ч итгэхэд бэлэн байж, худлыг ч үнэн гэж итгэсэн дүр эсгэдэг. Энэ бол өсвөр насны охидын секс хүсэл, төсөөлөл хийгээд сексийн бодит туршлагын тухай харгис гэхдээ амьдралын үнэн түүх юм. Энэ бол сексийг бие махбод талаас, сэтгэлзүйн талаас сонирхож судалдаг эмэгтэй найруулагчийн кино юм.
Түүний дүрүүд хайрын тухай хангалттай ярьдаг ч хайрыг бараг мэдэрдэггүй бөгөөд хайрыг эрэлхийлэх шаардлагагүй байдаг. Catherine Breillat-ын эрэгтэй, эмэгтэй дүрүүд адилхан биеэрээ юу хийж болох, юу хийж чадах талаар илэн далангүй сонирхон шунадаг. Энэ кино "Зуны дурлалын" талаарх боловсронгуй кино шиг эхлээд санагдавч үнэндээ хүлээж байснаас илүү зовоосон бас цочирдуулам бүтээл юм. Энэ киног эмгэнэлт явдлуудаар бидний төлөвлөгөөг тасалдуулдаг амьдрал гэгчтэй зүйрлэж болно. Охид яагаад ийм замбараагүй болчихов?, тэдний амьдралд аав нь хэр үүрэгтэй байв гэж асуувал аав энэ кинонд бараг гардаггүй нь дээр ажилдаа улайрсан нэгэн гэж гардаг. Охидын хүмүүжилгүй байгаа нь магадгүй эцгийн хайр дутмагийнх байж болно. Elena бараг янхан шиг ярьдаг, хамаагүй хүүхний төрхтэй ч цагаа тулбал ёс журмыг дүүгээсээ илүү баримтлах хандлагатай байхад Anais үргэлж шахуу хайр болон секс бодон мөрөөддөг ч бодит амьдрал дээр тийм байх төрхгүйгээсээ болоод уу, гаднаасаа бол тун даруу төлөв. Энэ бол эсрэгцэл бөгөөд хүн гэдэг гаднах төрх бус дотоод сэтгэл гэдгийг батална. Elena бол хууртагдсан хөөрхий охин гэхээсээ илүүтэй романтик хайранд итгэсэн сониуч охин бололтой. Найруулагч Elena-ын онгоноо алдаж буй хэсэгт эмэгтэй талаас хэт сэтгэл хөдөлгөм хандсангүй шигээ эрчүүдийг новш гэж харагдуулахыг хүсээгүй; тэр бодитой байхыг хүссэн нь илэрхий харагдах ба энэ кинонд сэтгэл хөдлөлтэй охид, новшийн эрчүүд яг адилхан хувьтай байдаг. Fernando охинд хайрын амлалт болсон бөгж өгдөг ч ээж нь очоод буцаагаад авчихдаг. Бөгж ээжийнх нь экс амрагийнх байдаг нь Fernando, Elena хоёрын харилцаа удахгүй төгсөнө, ерөөсөө Fernando эцэстээ экс амраг болно гэсэн симбол юм.
Comments
Post a Comment