Жозеф Конрад "Харанхуйн зүрх"

 


"Харанхуйн зүрх". Польш-Английн зохиолч Жозеф Конрадын тууж. Зохиолч Конгод байсан туршлага мэдрэмж дээрээ үндэслэн уг бүтээлээ туурьсан ба далайчин Чарльз Марлоу Африкийн дотор орших Бельгийн нэгэн компанид усан онгоцны ахмадаар томилогдсон тухайгаа сонсогчдод өгүүлж буйгаар эл түүх өрнөдөг. Энэхүү тууж нь Африк дахь Европын колоничлолын дэглэмийг шүүмжилсэн төдийгүй эрх мэдлийн динамик, ёс суртахууны сэдвүүдийг судалдаг. Конрад зохиолынхоо ихэнх үйл явдал өрнөж буй мөрний нэрийг дурддаггүй боловч зохиолоо бичиж байх үед Конгогийн Чөлөөт улс, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой Конго мөрний байршил нь Бельгийн хаан хоёрдугаар Леопольдын хувийн колони байв. Конрадын бүтээлийн үндсэн санаа нь "соёл иргэншилтэй хүмүүс" болон "зэрлэгүүд" хоёрын хооронд өчүүхэн ялгаатай гэсэн санаа бөгөөд "Харанхуйн зүрх" туужид империализм болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг далдуур тайлбарладаг. Туужийн бүтэц нь зааны соёогоор худалдаа хийдэг Күрцийг биширсэн Марлоугийн хүрээний өгүүлэмжээр бий болдог. Конрад Лондон (дэлхийн хамгийн сайхан хот) болоод Африкийг зэрэгцээ харанхуй газар гэж дүрсэлдэг. "Харанхуйн зүрх" анх "Blackwood's Magazine" сэтгүүлийн 1000 дахь хэвлэлийн ойг тохиолдуулан гурван хэсэгчлэн цувралаар нийтлүүлжээ. Үүнээс хойш энэ бүтээлийг олон хэл дээр дэлхий даяар олон удаа хэвлэж өргөнөөр унших болсон. Нэрт кино найруулагч Френсис Форд Копполагийн 1979 онд гарсан "Apocalypse Now" киногоо уг туужаас санаа авч бүтээсэн байдаг. 1998 онд Америкийн Орчин үеийн ном сан хэвлэлийн компаниас гаргасан 20-р зууны англи хэл дээрх шилдэг 100 романы жагсаалтад 67-р байр эзэлжээ. 

ҮНДСЭН САНАА. "Харанхуйн зүрх" нь империализмын тойрсон асуудлуудыг нарийн түвэгтэй замаар судалдаг. Марлоу гаднах буудлаас төв буудал руу аялж, эцэст нь мөрний эргийн доторх буудал руу явах замдаа боолчлол маягтай, харгислал, эрүү шүүлтийн үзэгдлүүдтэй учирдаг. Үгүйдээн, номын аль нэгэн дүр зурагт колоничлолын үйл ажиллагааг харуулдаг. Марлоугийн адал явдлуудын цаадах хүчин зүйлс нь империализмыг зөвтгөхөд ашигладаг үг хэллэгээс угшилтай хоёр нүүрт байдалтай холбогддог. Компанид ажилладаг эрчүүд өөрсдийн хийдэг ажлаа "худалдаа" гэж нэрлэж, уугуул Африкчуудад хандаж байгаагаа "соёлт иргэн" болгох сайн сайхан төслийн нэг хэсэг хэмээдэг билээ. Харин Күрц эсрэгээрээ зааны соёоны худалдаа хийдэггүй, харин шууд хүчээр авдаг гэдгээ илэн далангүй илэрхийлж, мөн нутгийн уугуул иргэдтэй харилцаж буйгаа "дарангуйлах", "хөнөөх" гэсэн үгсээр тодорхойлдог буюу тэрээр хүчирхийлэл, айлган сүрдүүлэх замаар захирдаг болохоо тодорхой хэлж байна. Түүний амжилтаас болж Африк дахь Европчуудын үйл ажиллагааны цаадах хорон муу санаа илчлэгдэх аюул заналхийл ирж байгаа тул Күрцийн гажуудсан шударга зан өөрийг нь сүйрүүлж байна. Гэсэн хэдий ч Күрцийн хувьд, компаний хувьд ч, мөн Марлоу-д ч Африкчууд нь ердөө объект юм; Марлоу залуурчинаа машин механизм гэж үздэг байхад Күрцэд Африк амраг хүүхэн нь хамгийн сайндаа л цуглуулгынх нь нэг хэсэг юм. Уг тууж нь цагаан арьстан бус хүмүүсийн дарангуйллыг өөгшүүлдэг бөгөөд энэ нь Күрц эсхүл компанийн хүмүүсийн илэрхий хүчирхийллээс хамаагүй илүү харгис хийгээд анагаахад бэрхтэй. 

Африкчууд нь Марлоугийн хувьд ердөө л арын дэвсгэр болж, түүний философийн болоод оршихуйн тэмцлийг харуулах хүн дэлгэц болж хувирдаг ба тэдний оршихуй, анхаарал татахуйц үзэмж нь Марлоу-д өөрийгөө эрэгцүүлэн бодох боломжийг олгодог. Колоничлолын хүчирхийлэл, илэрхий арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй харьцуулахад ийм төрлийн хүнлэг бус байдлыг тодорхойлоход бэрхшээлтэй байдаг. "Харанхуйн зүрх" нь империализмын хоёр нүүртэй үйл ажиллагааг хүчтэй буруушааж байгаагийн дээр арьс өнгөний асуудлыг тойрсон олон түвэгтэй байдлыг толилуулжээ. Энэхүү номонд галзуурал нь империализмтай нягт холбогдоно. Африк бол бие махбодийн өвчин төдийгүй сэтгэцийн задралын үүрэг гүйцэтгэдэг. Галзуурал хоёр үндсэн үүрэгтэй; юуны өмнө энэ нь уншигчдын энэрэх сэтгэлийг татах хоржоонтой хэрэгсэл болдог; Марлоу анхнаасаа Күрцийг галзуурсан гэж хэлдэг. Гэсэн ч Марлоугийн болон уншигчид Күрцийн талаар илүү бүрэн дүүрэн зураглалтай болж эхэлснээр түүний галзуурал харьцангуй байхад компанийн галзуутай ажлыг тодорхойлоход хэцүү байдаг. Ийм Марлоу болоод уншигчид аль аль нь Күрцийг ойлгож, компанийг сэжиглэж эхэлдэг. Хэдийгээр нийгмийн ёс суртахуун, тайлбарлаж буй зөвтгөлүүд нь уг туужид бүхэлдээ худал хуурмаг хийгээд муу муухай руу хөтөлж байгааг харуулсан ч энэ нь бүлгийн эв найрамдал, хувь хүний аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай ажээ. 

"Харанхуйн зүрх" дэх галзуурал нь тухайн хүнийг нийгмээс холдож, өөрийнхөө үйлдлийн цор ганц дээд шүүгч болохыг зөвшөөрсний үр дүн аж. Тиймээс галзуурал нь туйлын эрх мэдэл хийгээд ёс суртахууны нэг төрлийн суу ухаан төдийгүй хүмүүний үндсэн суурь алдаа, чадваргүй шинжтэй холбоотой; Күрц өөрөөсөө өөр хэнд ч хариу өгөх эрх мэдэлгүй, энэ нь ямар ч хүний тэсвэрлэж чадахаас илүү зүйл ажээ. Энэхүү тууж бол юу юунаас илүүтэй хоёр нүүрт чанар, хоёрдмол байдал, ёс суртахууны төөрөгдлийн эрэл хайгуулын тухай юм. Энэ нь хоёр муугаас аль бага муугийн сонго гэсэн зүйр үгийн санааг буталдаг. Идеалист Марлоу хоёр нүүртэй, хөнөөлт колонийн хүнд сурталтангууд, эсхүл илэрхий хорлонтой, дүрэм зөрчигч Күрцийн аль нэгтэй нэгдэхээс аргагүй болсон тул аль нэг хувилбарыг нь шүүн тунгаах гэж оролдох нь мунхаг үйлдэл болох нь улам илэрхий болдог; мууг шүүхэд ёс суртахууны хэв хэмжээ эсхүл нийгмийн үнэт зүйлсийн хооронд хэрхэн хамаарал байж болох вэ? аль хэдийн галзуурчихсан ертөнцөд галзуурал гэж байхуу? Марлоугийн гэрч болж байгаа олон хөгийн нөхцлүүд бол илүү том асуудлын тусгал болдог; жишээлбэл нэгэн буудал дээр тэр том нүхтэй хувингаар ус зөөх гэж оролдож байгаа хүнийг хардаг. Гаднах буудал дээр мөн ямар ч зорилгогүйгээр уугуул ажилчид уулын энгэрт тэсэлгээ хийж байгааг хардаг. Абсурд буюу утгагүй байдал нь ач холбогдолгүй тэнэглэл ба үхэл, амьдралыг нэгэн зэрэг агуулж байдаг. Ноцтой бас энгийн зүйлсийг адилхан авч үзэж байгаа бол ёс суртахууны гүн төөрөгдөл, туйлын хоёр нүүрт чанарыг илтгэнэ; Күрцийн аллагын мегаломаниа болон ус нь гоожиж буй хувин хоёулаа Марлоу-д адилхан сэтгэгдэл төрүүлж байгаа нь аймшигтай хэрэг юм.

 Марлоу аяллынхаа туршид хөндий хоосон чанараараа тодорхойлогддог олон янзын хүмүүстэй уулзаж, эдгээр хүмүүс империализм нь Европчуудын ёс суртахууны суурь мөн чанарыг дээрэмдсэн арга замын тусгал болж өгдөг. Жишээлбэл, Марлоу төв буудал дээр танилцдаг яриасаг өрлөгчнийг "доторх нь өчүүхэн сул шорооноос өөр юмгүй" Мефистофель гэж нэрийддэг билээ. Их юм ярьдаг ч өрлөгчний үг жинхэнэ утга учир, үнэ цэнээр дутмаг байдаг. Туужийн эхэнд өгүүллэгийн дүрсэлсэн зураглал дотроо чөмөггүй самар шиг өрлөгчний яриа бүхэлдээ ямар ч агуулгагүй ба түүний илэрхий хоосон зан чанарыг илтгэнэ. Марлоу Күрцийн тухай ижил төстэй үг хэллэгээр ярьдаг ба тэрээр Африкийн зэрлэг байгаль Күрцийн чихэнд шивнэж байгааг дүрсэлдэг: "тэр дотроо хөндий байсан болохоор энэ нь түүний дотор чангаар цуурайтаж байв". Марлоу ямар ч шалтгаангүйгээр модон дээрх тасалсан Африкийн толгойг харсаныхаа дараа Күрцийн хоосон хөндий хүн болохыг ухаардаг. Өрлөгчний нэгэн адилаар Күрц сүртэй ярьдаг ч түүний бүрий л санаа нь ёс суртахууны хувьд дампуурсан учир эцэстээ ямар ч ухамсаргүй болжээ. 

МОТИФ. Марлоу сүйрсэн усан онгоцны тавцангаас төв буудлын менежер авгатайгаа Күрц болоод Орос худалдаачин хоёрын талаар ярилцаж байгааг сонсдог шигээ эргэн тойрныхоо ертөнцийг ажиглаж, бусдын яриаг сонссоноор ихээхэн мэдээлэл олж авдаг. Энэхүү ажиглах, чих тавин сонсох үзэгдэл нь хувь хүмүүс өөр хоорондоо шууд харилцах боломж гэдгийг харуулж байна; мэдээлэл гэдэг боломжтой ажиглалт ба ухаалаг тайлбараар ирэх ёстой. Үгс нь утгыг зохистойгоор буулгаж чаддаггүй тул хэлэх үгийнхээ илэрхийллийн хүрээнд авч үзэх ёстой. Үүний бас нэг тод жишээ бол Марлоугийн өрлөгчинтэй хийсэн ярилцлага ба ярианы үеэр Марлоу тэр хүн ярихасаа илүү сайн тохиролцож чаддагийг нь олж хардаг. "Харанхуйн зүрх" туужид дотор болон гадна гэсэн харьцуулалт ихээхэн харагддаг. Текстийн эхлэлд өгүүлэгчийн мэдэгдэж байгаагаар Марлоу тухайн зүйлийн гүн дэх аливаа далдлагдсан учир утгын "чөмгийг" бус илүүтэй гадаргуу дахь, түүний эргэн тойрон дахь аураг сонирхдог. Ингэснээр утгын ердийн шатлалыг өөрчилдөг; ерөнхийдөө хүн гүн гүнзгий мессеж юмуу далдлагдсан үнэнийг эрэлхийлдэг. Ажиглалтад тэргүүлэх ач холбогдол өгөх нь энэ ертөнцөд санааны юмуу хүмүүний дотор тал руу нэвтрэх боломжгүй болохыг харуулжээ. 

Тиймээс Марлоу мөрний эрэг, буудлын эргэн тойрны шигүү ой, Күрцийн өргөн дух гэх мэт олон тооны гадаргуу, гадна талтай тулгардаг буюу тэр энэ бүхнийг шийдвэрлэх ёстой. Эдгээр гадаргуунууд түүнд өгөгдсөн бүх материаллаг зүйлс бөгөөд эдгээр нь түүнд хуурамчаар бүтээгдсэн дотоод "чөмөг"-өөс илүүтэй гүнзгий мэдлэгийн эх сурвалж болдог. Харанхуй гэдэг номын гарчигт байхуйц хангалттай чухал ойлголт юм. Номон дахь бүх зүйл харанхуйд бүрхэгдсэн байдаг учир чухам яг ямар утгыг илэрхийлж байгааг ойлгоход бэрхтэй. Африк, Англи, Брюссель хурцаар гэрэлтэж байна гэдэг ч ямар нэгэн байдлаар заавал бүрхэг, харанхуй гэж дүрсэлдэг. Тиймээс харанхуй бол онцгойлсон бус харин зүйрлэлт, Экзистенциал шинжтэй юм. Харанхуй бол харах чадваргүй байдал; энэ нь энгийн мэт санагдавч хүний нөхцөл байдлыг тодорхойлохын хувьд гүн гүнзгий нөлөөтэй юм. Өөр бусдыг олж харахгүй байна гэдэг бол тухайн хүнээ ойлгохгүй, түүнтэй ямар нэгэн байдлаар сэтгэлээрээ холбогдож чадахгүй гэсэн үг билээ. 

СИМБОЛ. Манан бол харанхуйн үр дагавар юм. Манан бүрхээд зогсохгүй гажуудал үүсгэдэг; манан шийдвэр гаргахуйц мэдээлэл өгдөг хэдий ч сайхь мэдээллийн үнэн зөвийг дүгнэх боломжгүй тул ихэнхдээ буруу болж таардаг. Марлоугийн усан онгоц мананд баригдаж, урд нь задгай ус, аюул байгаа эсэхийг мэдэхгүй болсноор хаашаа явахаа мэдэхгүй болдог. Күрцийн зорилго болоод түүний Африк амраг хүүхэн аль аль нь тэдний нийгмийн үнэт зүйлс, эд баялгийг харуулсан хоосон, утгагүйг харуулдаг. Марлоу хүүхнүүдийг гэнэн хуурмагийг сахигчид гэж тувт хэлдэг; хэдийгээр энэ нь буруушаасан мэт сонсогдож байгаа ч эдийн засгийн болоод колоничлолын тэлэлтийг зөвтгөдөг нийгмийн зохиомлоос үүдэлтэй энэхүү гэнэн хуурмаг нь угаасаа колоничлолд чухал үүрэгтэй юм. Үүний хариуд хүүхнүүд нь бий болсон баялгийн ихэнхийг хүртдэг бөгөөд мөн тэд эрчүүдийн амжилт, байр сууриа харуулах объект болдог билээ. 

Comments