"Цаг хугацааны машин". Английн нэрт зохиолч Херберт Уэллсийн 1895 онд хэвлэн гаргасан пост-апокалипстик, шинжлэх ухааны уран зөгнөлт тууж. Энэ бүтээл хүн төрөлхтөнд ямар нэгэн тээврийн хэрэгсэл юмуу төхөөрөмж ашиглан цаг хугацаагаар урагш, хойшоогоо сонгон аялах тухай ойлголтыг түгээн дэлгэрүүлсэн гэж үздэг. Уэллсийн зохиосон "цаг хугацааны машин" гэсэн нэр томьёог дэлхий даяараа мэддэг, хэрэглэдэг болжээ. Уэллсийн эл туужид Викториян эриний Англид үйл явдал өрнөж байгаа хүрээний түүхийг ашиглаад Цаг Хугацаагаар аялагчийн алс ирээдүйд хийсэн аяллаа эргэн санан өгүүлж буйгаар дүрсэлжээ. Ирээдүйн түүх, таамаглалын хувьслын талаарх бүтээлийнх нь хувьд эл номыг орчин үеийнхэн Уэллсийн эринд улам ихээр нэмэгдэж байсан тэгш бус байдал, анги хоорондын тэмцлийн тайлбар гэж дүгнэдэг бөгөөд үнэнч, хүүхэд шиг Элои болоод харгис зэрлэг, сармагчин шиг харагддаг Морлокууд гэсэн хоёр тусдаа төрөлтнийг дүрсэлсэн нь алс холын ирээдүйд бий болж болшгүй дээд ба доод ангийнхан гэж Уэллс төсөөлжээ.
Уэллс Элои нарыг элбэг хангалуун амьдрагч төрөлтөн гэж дүрсэлсэнийг "Хоосноос ирсэн мэдээ" (1890) гэдэг Утопиан романтик романаас санаа авсан гэж үздэг ч Уэллсийн туужийн ертөнц илүү зэрлэг, харгис хэрцгий байдаг билээ. Шүүмжлэгчид Уэллс энэхүү бүтээлийн сэдэвчилсэн бүтцийг хэрхэн зохицуулж чадсаныг магтсан агаад Английн түүхч, зохиолч Марина Уорнер уг тууж Зигмунд Фройдын "Зүүдний тайлбар" ном гарахаас өмнө хүслийн тасархайг ойлгоход хамгийн чухал хувь нэмэр оруулсан ном байсан гэжээ. "Цаг хугацааны машин" туужаар хоёр бүрэн хэмжээний кино, мөн хоёр телевизийн бүтээл хийснээс гадна олон тооны комик ном болж гарчээ. Мөн энэ нь медиа салбарт, уран зохиолын олон бүтээлд нөлөөгөө тусгажээ.
ТҮҮХ. Уэллс өмнө нь цаг хугацаагаар аялах тухай ойлголтыг "Аргонавтуудын Хроник" гэдэг богино өгүүлэгтээ авч үзэж байсан агаад коллежийнхоо сонинд нийтлүүлж байсан сайхь бүтээл нь "Цаг хугацааны машин" туужийнх нь үндэс суурь болжээ. Тэрээр энэхүү материалынхаа заримыг Pall Mall Gazette-д цуврал нийтлэлдээ ашиглах талаар бодож байсан гэдгээ хэдэнтээ мэдэгдэж байсан ч National Observer сэтгүүлийн редактор В. Э. Хенлигийн хүсэлтээр Уэллс "Аргонавтуудын Хроник" зохиолоо хоорондоо уялдаатай, уран зохиолын долоон эссэ болгон 1894 онд нууц нэрээр нийтлүүлсэн аж. Хенли удалгүй ажлаасаа буусан тул цуврал дуусаагүй үлдсэн. Уэллс түүний ятгалга, урмын үгсээр зохиол дээрээ үргэлжлүүлэн ажилласан ба Хенли Уэллс Хайнеманы хэвлэлийн компанид эрхэмлэгчээр томилогдонгуутаа Уэллсийн зохиолыг цуврал хэлбэрээр хэвлүүлэхээр тохиролцсон. Хенри Холт гэдэг хэвлэлийн компани 1895 оны 5 сард уг бүтээлийг анх ном болгон хэвлэсэн (өөр гар бичмэлээс бэлтгэсэн байх магадлалтай) бол Хайнеманых үүнээс хэдхэн хоногийн дараа хэвлэжээ. Эдгээр хоёр хэвлэл нь текстийн хувьд ялгаатай ба ерөнхий Холтын текс ба Хайнеманы текст гэж нэрлэдэг. Бараг бүх орчин үеийн дахин хэвлэлтүүд Хайнеманы текстийг хуулбарласан байдаг аж. Энэхүү бүтээл бол Уэллсийн социалист улс төрийн үзэл хандлага болон амьдрал ба элбэг хангалуун байдлын талаарх түүний бодол, аж үйлдвэрлэлийн харилцааны талаарх тухайн үеийнх нь түгшүүр зовнилыг тусгадаг. Мөн түүнчлэн нийгмийн доройтлын тухай Рэй Ланкестерийн онол түүнд нөлөөлсөн нь харагддагаас гадна Эдвард Булвер-Литтоны "Врил; Айсуй төрөлхтний хүч" романтай зарим талаараа төстэй байдаг. Уэллсийн Элои төрөлтөн бол Уильям Моррисын "Хоосноос ирсэн мэдээ" зэрэг бусад Английн социалист зохиолчдын бүтээлүүдэд агуулагдсан элементүүдтэй адилхан байдаг буюу тэдгээр зохиолд мөнгө юу ч биш, ажлыг ердөө таашаалын нэг хэлбэр гэж дүрсэлсэн байдаг билээ. Тухайн үеийн бусад шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлүүд, тухайлбал Эдвард Белламигийн "Эргэж харахуй" роман болон 1927 оны "Метрополис" кинотой "Цаг хугацааны машин" нь ижилхэн сэдэвтэй юм. 1931 онд хэвлэгдсэн номынхоо өмнөх үгт Уэллс энэ тууждаа дүгнэлт өгч ингэж бичжээ: "Одоо төлөвшсөн зохиолчийн хувьд дахиад нэг удаа энэ номоо харахад төгсөж байгаа оюутны ажил шиг харагдаж байна. Гэхдээ залуу насныхаа энэ оролдлого чармайлтад би харамсдаггүй" гэжээ. Мөн тэрээр: "Энэ бүтээл анхны хэвлэгдсэн цагаасаа алмаазан хүрээтэй унадаг дугуй бий болох хүртэл урт наслана, өөрөөр хэлбэл энэ бүтээл надаас ч урт наслах болно" гэж бичсэн үнэхээр л бүтээлийнхээ хүч, нөлөөг ойлгож байсныг нь харуулах мэт. Уэллсийн цаг үеийн ажилчин анги амьдралынхаа ихэнх цагийг газар дор өнгөрүүлдэг байсан ба зохиолч маань ч хүүхэд насныхаа туршлагыг тууждаа тусгасан байна. Түүний гэр бүл эцгийнхээ дэлгүүрт бус хонгилын харанхуй гал тогоонд бараг амьдардаг байжээ. Хожим ээж нь газар дор хонгилтой байшинд гэрийн үйлчлэгчээр ажилладаг байсан агаад тэнд нь ажилчид, үйлчлэгч нар газар доорх байранд амьдардаг байв. 1905 онд хэвлэгдсэн анагаах ухааны сэтгүүлд агааржуулалтын муутай харанхуй хонгилд ажилладаг үйлчлэгчдэд зориулсан тусгай нийтлэл хүртэл гарч байв. Өсвөр насандаа Уэллс бөс даавууны наймаачны туслах болж бас л харанхуй хонгилд олон цагаар ажиллах болсон байдаг. Энэхүү тууж бол шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийн "Сөнөж буй ертөнц" гэдэг дэд жанрын анхны жишээ юм. Алс холын ирээдүйд нар үлэмж том, улаан байгааг Цаг Хугацаагаар Аялагч маань хардаг, энэ нь энэ туужийг эсхатологийн хүрээнд байршуулдаг; өөрөөр хэлбэл энэ нь ертөнцийн төгсгөл, хүн төрөлхтний төгсгөлийн хувь заяаны талаарх судалгаа гэж хэлж болно. ЭЛОИ БА МОРЛОК НЭРНИЙ ТУХАЙ БОЛОН СИМБОЛУУД. Элои гэдэг нэр нь Хуучин Гэрээний Элохим буюу бага бурхад эсхүл еврейн олон гэсэн утгыг зааж байгаа бололтой. Морлок гэдэг нэрний эх сурвалж тодорхой бус, энэ нь хүүхдээр тахил өргөдөг эртний Канаанчуудтай холбоотой байх магадлалтай аж. Мөн уурхайчид өөрсдийгөө Морлок гэж нэрлэдэг байж, эсхүл энэ нь Шотландын хог гэдэг үг байж магадгүй ажээ. "Цаг хугацааны машин" туужийг симболик бүтээл гэж ойлгож болно. Цаг хугацааны машиныг өөрийг нь симбол гэж үзэж болох ба хүүрнэлд Сфинкс, цэцэг, гал гэх мэт олон симбол байдаг. Сфинксийн хөшөө бол Морлокуудын цаг хугацааны машиныг нуудаг газар агаад энэ нь явж өнгөрөхөөсөө өмнө заавал тайлах ёстой оньсого таалагдаг Эдипийн түүхийн Сфинксийг санагдуулна. Сфинкс нь Уэллсийн хүсэлтээр Лондонгийн анхны хэвлэлийн нүүрэнд гарсан нь уншигчдын анхаарлыг татах арга байсан нь эргэлзээгүй юм. Гал нь соёл иргэншлийг бэлгэддэг; Цаг Хугацаагаар Аялагч Морлокуудтай тэмцэхдээ галыг ашигладаг боловч гал нь түүний хяналтаас гарч, ойн түймэр болчихдог билээ.АНАЛИЗ. "Цаг хугацааны машин" тууж нь үндсэн хоёр бүтэцтэй; эхнийх нь Манай Эрх 802,701 оны Элио ба Морлокуудын тухай адал явдалт түүх бол хоёрдугаарх нь цаг хугацааны машины шинжлэх ухааны уран зөгнөл юм. Адал явдалт түүх нь олон архетип элементүүдийг агуулдаг агаад цаг Хугацаагаар Аялагчийн газар доорх ертөнц руу хийсэн аялал, их ойгоос айх айдас, Уинатай харилцах харилцаа зэрэг нь арай өмнөх үеийн уран зохиолд дэлгэрч байсан элементүүдийн толин тусгалын дүрслэл бөгөөд энэ дүрслэл нь хүний оюун санааны дотоод үйл ажиллагаатай хүчтэй холбож үздэг. 802,701 оны үлгэр бол Викториан эриний Английн улс төрийн тайлбар гэж үзэх нь элбэг бөгөөд энэ бол дистопиан, хүнд байдалд орсон ирээдүйн талаарх төсөөллийн зураглал юм. Энд одоогийн нийгэм явсаар газар доорх Морлокуудаас айдаг Элои шиг болчих бий гэсэн зөвлөмж зөвлөгөө оршдог. Элоигоор Уэллс Викториан эриний уналтыг ёжилдог бол Морлокуудаар Уэллс капитализмыг шүүмжилсэн байж болзошгүй юм. Туужийн үлдсэн хэсэгт цаг хугацаагаар аялах тухай шинжлэх ухааны уран зөгнөлт жанртай холбогддог. Уэллсээс өмнөх зохиолчид цаг хугацаагаар аялах тухай уран зөгнөлтөөр бичиж байсан ч Уэллс хамгийн анхлан энэ бүтээлээрээ шинжлэх ухааны таамаглалыг эл төрөлд авчирчээ. Уэллс Цаг Хугацаагаар Аялагчаа дөрөв дэх хэмжээсээс яриулахдаа цаг хугацааны аялалыг нь одон орон, хувьслын хачирхалтай хүүрнэлээр баяжуулдаг. Үүний ихэнхийг Уэллс багш Томас Хенригийн тунхагласан "Энтропи ба Үхжил" гэсэн санаанаас авчээ.
Comments
Post a Comment