Shadows of Our Forgotten Ancestors (1964). Карпатын нуруунд орших Украины Хуцул (Украин, Румыны нутгийг хамардаг Зүүн Славян угсаатны бүлэг) угсаатны "Ромео, Жульетта хоёр" болсон энэхүү киног Армений нэрт кино найруулагч Sergei Parajanov Украины зохиолч Mykhailo Kotsuibynsky гэгчийн ижил нэрт романаас үндэслэн бүтээжээ. Энэ нь Parajanov-ын анхны том бүтээл байсан ба хувцас хэрэгсэл, баялаг өнгөний тавилтаараа олон улсад алдартай болжээ. 1966 онд Нью-Йоркийн кино наадмаар олонд хүрэхэд судлаачид "авангард, тансаг чамин үлгэр буюу ардын дуу, атонал хөгжмийг гайхамшигтай камерийн хөдөлгөөнтэй хослуулсан сэтгэлд хоногшим бүтээл" гэж байж. Энэхүү бүтээлийг өнөөдөр кино урлагийн түүхэн дэх Украины хамгийн алдартай кино, мөн Украины шидэт реализмын классик бүтээл гэж үздэг. Киноны үйл явдлыг товчхон хүргэе.
Ингээд Ivan насан эцэслэнэ. Энэхүү киноны төсөв мөнгө одоогоор тодорхойгүй байгаа ба үүнийг зөвхөн Украины кино архивын газраас үзэж болох аж. Украины кино түүхчдийн цуглуулсан зарим нэг баримтаас үзвэл Украины ЗХУ-ын сайд нар 1966 оны 5 сард киноны төсвөөс 97 мянган рубль хэтрүүлэн зарцуулсан гэж Parajanov-г зэмлэсэн байдаг аж. Харин өөр нэгэн Украины кино түүхч 2019 онд киноны төсөв тухайн үеийн киноны төсөвтэй тохирч байсан буюу 300-500 мянган рубль байсан гэж таамаглажээ. Parajanov уг нь Ivan-ын дүрд Оросын алдартай жүжигчин Genadi Yukhtin-г тоглуулахыг хүсч байсан ч найруулагч Viktor Ivchenko-ын санал болгосноор мөн зураглаач Yuri Ilyenko-ын ятгалгаар Украин жүжигчин гол дүр авсан ба хамгийн гол нь Хуцул хувцас нь Оросын жүжигчинд зохихгүй байсан гэдэг. Кино дэлхий даяар олон кино наадамд амжилттай оролцож шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан ч хүйтэн дайны улмаас уралдаанд хэсэгт оруулаагүй байдаг. Уг бүтээл 1965 онд нээлтээ хийхэд Англи хэлт орнуудын шүүмжлэгчид эерэгээр хүлээн авсан бол Украины шүүмжлэгчид холимог үнэлгээ өгсөн. 1967 онд Британника номонд уг киног Зүүн Европоос гарсан тухайн жилийн шилдэг 4 киноны нэг болсон; "чөлөөт сэтгэлгээтэй, хээнцэр үлгэр" гэжээ. Энэ бол кино урлагийн дүрслэлийн хувьд гайхшруулам, сүнслэг тоглолттой, сэтгэл хөдөлгөм түүхтэй бүтээл бөгөөд TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 431-р байрт эрэмбэлээд байна.
Empire сэтгүүл: "Энэ бол кино урлагийн шедевр, киноны бүтэц, мессежийг нураагаад дахин задалж, олон давхаргат дүрслэлээрээ үзэгчдийг гайхшруулсан цэвэр суутны бүтээл юм" гэжээ. Шүүмжлэгч David Parkinson "кино түүх" номондоо уг киноны талаарх шүүмжээ улам өргөжүүлж; "шалтгаан логик ба дэлгэцийн орон зайн хоорондын хамаарлыг дахин тодорхойлохыг илэрхийлсэнээрээ уламжлалт хүүрнэл ба дүрслэлээр илэрхийлэх хандлага руу дайрсан" гэж бичжээ. Мөн цааш нь тэрээр: "үүгээрээ үзэгчдийн хүлээн зөвшөөрөгдсөн онолыг эсэргүүцэж, парадокс байдлаар субъектив ба объектив харааны өнцгийг зэрэгцүүлэхийн сацуу өнцгийн гажуудал, нарийн түвэгтэй камерийн хөдөлгөөн, жаззласан фокус, телефото томруулалт ба "загасан нүд" линз зэргийг ашигласнаараа Parajanov сүйдэж үгүй болсон хайрын үлгэрийнхээ драматургийн өнгийг тодорхойлсон" гэжээ. Тэгвэл өөр бусад сэтгүүл юу гэж вэ?. Variety: "Гялалзсан дүрслэлтэй ба залуу насны хэтрүүлгийг харуулсан ч техникийн хувьд гайхалтай дур татам кино" кино гэсэн бол Roger Ebert 1970-аад онд Parajanov-г Сибирийн ГУЛАГ-д хоригдсоны дараа 1978 оны нийтлэлдээ уг киног өөрийнхөө үзэж байсан хамгийн ер бусын киноны нэг хэмээгээд "хөгжим, дуу чимээ ба зураглалаар бялхам кадртай ийм киноны идэвхтэй камерийн ажиллагаатай киног үзэхэд бидэнд барагалж суудлын бүс хэрэгтэй. Parajanov-ын уг кино надад Martin Scorsese-ын эхэн үеийн кинонуудыг санагдуулж байна" гэсэн байдаг аж. The New York Times сэтгүүл: "төсөөллийн зураглалаар цэнэглэгдсэн өнгөлөг байдлаараа тэсэрсэн кино, төрх царай, биеийн хэлэмж нь ямар ч үгнээс илүү яруу найраглагаар хүүрнэдэг, амьдралаас илүү том дүрүүд нь сюрреал ардын үлгэрээр элбэг дүүрэн кино" гэсэн буй.
San Francisco Chronicle: "Найруулагч нь өөр бусад найруулагчдаас юуг ч хулгайлаагүй боловч энэ найруулагч камерийг яаж ашиглахыг шинээр олж нээсэн мэт шинэ, бүрэн дүүрэн ажиллаж чадсан нь энэ бүтээлийг ховор киноны нэг болгож байна" гэж бичжээ. Parajanov 1988 онд өгсөн нэгэн ярилцлагадаа, Украинд өмнө нь 8 кино хийчихээд байсан ч энэ кино нь л чухам түүний хүсдэг сэдэв хийгээд сонирхдог талбарыг агуулжээ. Нэг үгээр тэрээр Украины ард түмэнд тулгараад байсан асуудлыг олсон гэж итгэсэн бөгөөд Parajanov энэ киногоороо угсаатан зүй, бурхан, хайр ба эмгэнэлт явдлыг онцлон харуулахыг зорьжээ. Киноны дүрслэл нь Зөвлөлтийн засгийн газрын дагуу бүхий л уран бүтээлчид ашиглах ёстой байсан социалист реализмын албан ёсны баталсан хэв маягаас ялгаатай байлаа. Энэ кино тийм байгаагүй ба уг кино ихээхэн хэмжээгээр симбол ашигладаг буюу загалмай, хурга, булш, сүнс зэргээр Украины шашин, ардын аман зохиолын зураглалыг тувт ашигладаг. Мөн кинонд сэтгэлийн төлвийг илэрхийлэхийн тулд өнгийг бүтээлчээр ашигладаг; Ivan гашуудаж байхад кино хар-цагаан өнгөтэй болдог бол бусад сцэнүүдэд өнгө нь голдуу зөөлөн төлөвтэй байснаар кинонд ашигласан шар, улаан өнгийг тодруулж өгдөг.
Comments
Post a Comment