Le Bonheur (1965) . Бельги-Францын нэрт кино найруулагч Agnes Varda-ын Берлиний кино наадмын шүүгчдийн шагналтай, Францын кино урлагийн шинэ давалгаа хөдөлгөөнд хамаарагдах драм жанрын бүтээлтэй танилцая. Varda-ын гэр бүлийн жаргалын тухай өгүүлсэн эл үзэсгэлэнтэй бөгөөд түгшүүртэй кино нь чилээлгэм, эвгүй хоёрдмол утгатай зүйлсээр дүүрэн байдаг. Энэ бол найруулагчийн хамгийн шилдэг, сонирхолтой киноны нэг ба TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 449-р байрт жагсааж байна. Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе. Царайлаг, мужаанаар ажилладаг François хөөрхөн эхнэр Therese болоод жаргал мэт гэрэлтсэн бяцхан 2 хүүхдийн хамт тухтай, бас жаргалтай амьдарна. Атаархам энэ гэр бүл зав л гарвал хотоос гарч ой модтой газраар аялж, амрах дуртай. François эхнэр, хүүхдүүддээ туйлын хайртай, мөн өөрийгөө жаргалтай амьдарч байна гэж үздэг ч нэг өдөр шуудангийн газарт ажилладаг ганц бие Emilie-д хайртай болчих агаад Emilie эхнэртэй нь тун төстэйгөөс гадна нууц амрагууд хүүхний байранд нууцаар янаглана.
Кинонд гарах François болон түүний эхнэр хүүхдүүд бодит амьдрал дээр ч түүний гэр бүлийнхэн ба гэр бүлээрээ тоглосон цор ганц кино нь энэ юм. Зохиолч Jenny Chamarette энэ киног өөрийн дуртай кино гээд: "юутай ч адилтгамгүй, наранцэцэгийн бүрхүүлтэй аймшгийн кино" гэжээ. Өөр нэг зохиолч AS Hamrah: "Varda-ын хамгийн цочирдом кино. Энэ маш хорон ба яг л хоррор кино шиг. Энэ кино шиг ийм цочирдом кино хэр олон бэ? миний бодлоор өөр тийм кино байхгүй л болов уу" гэжээ. Varda-ын эл кино тухайн үедээ маргаантай байсан бол өнөөдөр кино урлагийн үнэт чулуу болсон ба тэрээр киногоо "дотор нь өтчихсөн зуны жимс" гэж төсөөлж кино зохиолоо бичсэн хэмээжээ. Энэ мэдэгдлээс Bunuel-ын анти-хөрөнгөтний гажуудал цуурайтаж, Sirk-ын хүүрнэлийн улиг болсон аргачлал хийгээд ганган гадаргууны доорх сүйрлийн шинж илэрдэгээс гадна ерөнхий бүтэц нь Lynch маягийн Америкийн киноны уламжлалыг эрхгүй санагдуулна.
Үе үеийн кино урлагийг дур булаам болгож буй шинж нь эмх замбараагүйтэл, солиорлын хүчнүүд байдаг нь эндээс харагдах мэт. Киноны нэр нь "жаргал" гэсэн утгатай ба кино Моцартын хөгжмийн дор нарны гэрэл, наран цэцгийг дэвсгэр болгон нэгэн гэр жаргалтай гэр бүлийн хөтлөлцөн алхаж буйг үзүүлдэг; жаахан туршлагатай үзэгч энэ бол жигшлийг симболчилж буй кино арга болохыг түвэггүй ойлгох болов уу. Энэ бол жаргалын эсрэг кино гэдэг шууд ухаарах ба дараах үзэгдлүүдэд амьтанлаг хүсэл, харгис байдал хэрхэн гэр бүлийг үгүй хийж байгааг энэ кино харуулна. Varda-ын киноны хүч одоо илүү ухамсартай болсон өнөөгийн бидэнд ч гайхмаар хурц байгаа буюу анхлан үзэгчдэд энэ кино тодорхойгүй, түгшүүртэй мэдрэмж үлдээж чадсаар байна.
François гэдэг дүр Өрнөдийн нийгэмд хэрхэн амьдрах ёстой дүрмийг үл тоомсорлодог; тэр өөрийнхөө бүтээсэн ертөнцөд амьдардаг, тиймээс зан авирынхаа хохирогч болдоггүй. Тэр гэр бүлтэйгээ туйлын жаргалтай байгаа харагддаг ч өөр хүүхэнд яг л жаалхан гэнэн хөвгүүн шигээр дурладаг. Түүний завхайрал гэрлэлтийг нь нураахын оронд жаргалыг нь улам нэмэгдүүлж байгаа явдлаас тэрээр таашаал авдаг. Киноны цочирдом хэсгийн нэг бол харгислал үүсч буй явцуу орон зай юм; нөхрийн энэ жаргалтай амьдралыг буруушаах хэн ч байхгүй, зөвхөн үзэгчид л эсэргүүцэж болно. Varda хувиа хичээсэн, патриарх сэтгэлгээний өндөр шонг босгож, ертөнцийг чухам тэр хүнийхээ төсөөлөлд нийцүүлэхдээ өөрийнхөө үзэлд нягт нэгтгэсэн нь нөхрийн амиа бодсон чанар улам ихээр түгшүүртэй болдог.
Varda-ын шаргуу хошигнол ямагт залгихад
хатуу байдаг ба энэ киноны эрэлхэг шинжийг ойлгохын тулд киног хошин гэж
бодвоос хэтэрхий хашир үйлдэл буюу энэ бол одоо өрнөж буй сексийн. ёс
суртахууны дайны тодорхой талтай нийцэж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Varda хуял тачаал, хайр дурлалын сэтгэл хөдлөлийн үүрэггүй эршүүд диваажинг
бүтээгээд, энийг та нар хүсч байна уу гэж биднээс асууж байна. Хайр, секс,
үхэл, гэр бүлийн тухай киноны санааг бодитоор анхаарч үзэхэд сайхь диваажингийн
хувилбар зарим талаараа хүсүүштэй байж магадгүй юм. Varda ёс суртахуун ба
сэтгэл хөдлөлийн хооронд чухал холбоосыг тогтоодог боловч түүний бүтээсэн
ертөнц аль алиных нь гадна оршдог, иймд бүгд бодитоос гадуур оршиж байна.
Comments
Post a Comment