Mystic River (2003) . 1975 он, Ирланд-Америк найз хөвгүүд болох Jimmy, Sean, Dave нар Бостоны гудамжинд тоглож байтал өөрсдийгөө цагдаа гэж нэрлэсэн хоёр хижээл насны хүрч ирээд хөвгүүдийн сахилгагүйтлээ хэмээн загнаад Dave-г машиндаа суулгаад аваад явчихна. Тэд цагдаа байгаагүй ба Dave 4 хоног хүчирхийлүүлж, тамлуулсны эцэст зугтааж чаддаг. 25 жил өнгөрчээ. Jimmy хотынхоо зартай атаман болсон бол Sean мөрдөгч болж, харин Dave хулгайлагдаж, хүчирхийлүүлсэн дурсамжиндаа шаналагч нэгэн болжээ. Jimmy, Dave хоёр эхнэрүүдээрээ хамаатан болсон буюу Dave-ын эхнэр Celeste болон Jimmy-ын хоёр дахь эхнэр Annabeth нар үеэлүүд болно. Jimmy-ын анхны эхнэрээс төрсөн охин Katie найз залуу Brendan-ын хамтаар Лас Вегас руу зугтахаар төлөвлөгөө байгаад гэнэт ор сураггүй алга болчихно; охиныг алга болдог шөнө Dave түүнийг бааранд найзуудтайгаа байхыг олж харсан байдаг. Ингээд Katie алагдсан байдалтайгаар олдож, харин Dave цус болсноор гэртээ ирнэ.
Америкийн нэрт жүжигчин, найруулагч Clint Eastwood ын найруулсан зэвүүн нео-нуар, гэмт хэрэгт драм ба Dennis Lehane-ын ижил нэрт романаас сэдэвлэсэн. Гол дүрүүдэд: Sean Penn, Tim Robbins, Kevin Bacon, Laura Linney нар тоглосон. Кино Оскарын наадамд 6 төрөлд нэр дэвшсэнээс шилдэг эрэгтэй гол дүрийг Sean Penn, шилдэг эрэгтэй туслах дүрийг Tim Robbins нар хүртсэн нь шилдэг эрэгтэй дүрийн хоёр шагналыг зэрэг хүртсэн түүхэн дэх 3 киноны нэг болсон; нөгөө кинонууд нь "Ben-Hur", "Dallas Buyers Club" юм. Clint Eastwood энэ кинон дээрээ анх удаа киноныхоо хөгжмийн зохиолчоор ажилласан ба киноныхоо уур амьсгал, агуулгыг хөгжмөөрөө гаргаж чадсан. Clint Eastwood найруулгын тухай мэддэг бүхнээ энэ кинонд ашигласан гэж судлаачид үздэг. Киноны үйл явдал сэмхэн өрнөж, тархи толгой гашилгаж байгаад дараа нь таныг нэг сайн чаддаг. Энэ бол сэтгэлд хоногшим, ховсдож чаддаг кино. Энэ бол Clint Eastwood-ын оргил ажлын нэг бөгөөд өнгөрсөний гэмт хэрэг одоогийн гэмт хэрэгтэй сэтгэлийн хувьд холбогдсон тухай хар бараан, заналхийлсэн бүтээл. Энэ киног шилдэг болгож байгаа нэг чанар бол хүний сэтгэл хөдлөлийг бодитоор гаргаж чаддаг сайн жүжигчдийг олж тоглуулсанд орших ба тэд гүн гүнзгий харагдуулж, шударга өвдөлтийг мэдрүүлж чаддаг. Киноны элементүүд цагдаагийн процедур маягаар тоглогддог ч энэ кино нь гэм буруугийн энгийн асуултаас ч илүүтэй бөгөөд энэ кино бол олон жилийн туршид тойрон эргэлдэж буй өвдөлт, яригдаагүй нууц, сэжигтэй байдлын тухай юм.
Мөн нөхөр,
эхнэрүүдийн хувийн үнэнч байдлын тухай юм. Jimmy-ын эхнэрийг Шекспирийн
"Макбет" жүжгийн хатан Макбеттай харьцуулах явдлууд байдаг. Энэ нь энэ
эхнэр ямар ч тохиолдолд Jimmy-д үнэнч гэдэг нь харагдаж байгаа бол Dave-ын
эхнэр үргэлж нөхөртөө эргэлзддэг; нэг эхнэр нь үнэнч бол нөгөөдөх нь нөхрөөсөө
сэтгэлийн хувьд дэндүү хол байгаа нь харагдаж байна. Кино эцэстээ шийдэлд
хүрдэг ч энэ бол шийдлийн тухай кино биш юм. Энэ бол аяллын тухай кино ба
жүжигчид өөрсдөд оногдсон сцэнүүдээрээ өөрсдийнхөө хязгаарыг харуулдаг. Нойтон
бетонон дээр нэрээ бичиж тоглож байсан хөвгүүд дээр гаж донтонгууд ирснээр
тэдний амьдрал эгнэгт өөрчлөгддөг буюу тэр хар өдөр үүрд тэдний дурсамжинд
үлддэг. Dave-д яг юу тохиолдсоныг хоёр найз нь бүрэн ойлгоогүй байж болох ч тэд
үргэлж Dave-ын талаар бодож, энэ нь тэднийг тавгүй болгодог нь тодорхой байдаг.
Энэ нь Clint Eastwood-ын найруулсан 24 дэх кино бөгөөд өөрөө тоглоогүй цөөхөн
киноных нь нэг юм. Хүчтэй жүжиглэлттэй, өнгөрсөн ба одоог эвлүүлгийн хэмнэлээр
гайхалтай холбосон кино.
Comments
Post a Comment