"Венецийн худалдаачин". 1596-1598 оны хооронд бичсэн гэж үздэг Уильям Шекспирийн жүжиг. Шекспирийн "Анхны Фолио"-д инээдмийн жүжгийн төрөлд багтаж, Шекспирийн бусад романтик инээдмийн жүжгүүдтэй тодорхой аспектүүдээрээ төстэй ч эл бүтээл нь драматик үзэгдлүүдээрээ хийгээд Шейлок гэдэг дүр, түүний "фунт мах"-ын нэхэмжлэлээрээ алдартай. Энэхүү жүжгийг анти-еврей үзлийг агуулсан гэсэн маргаан өнөөдөр ч өрнөсөөр буй. ҮНДСЭН САНАА.
Өнгөц харахад, Христийн шашинт дүрүүд болон Шёйлок нарын гол ялгаа бол Христийн шашинт дүрүүд нь хүнлэг харилцааг бизнесийн харилцаанаас илүүд эрхэмлэдэг байхад Шейлок зөвхөн мөнгийг л сонирходог; Христийн шашинт дүрүүд ингэж л харж буй нь тодорхой байдаг. Антонио гэх мэт худалдаачид хүүгүй мөнгө зээлдүүлж, хайртай хүмүүсийнхээ төлөө өөрсдийгөө эрсдэлд оруулж байхад Шейлок "Өө алт минь!, өө охин минь!" хэмээн мөнгөө алдсандаа халаглан гудамжаар гүйдэг. Энэ үгээрээ тэрээр мөнгөө охиноосоо илүүд үнэлдэг, шунал нь хайраас давсан бололтой байна. Тэгвэл сайтар шалгаж үзвээс Христийн шашинт дүрүүд ба иудейчүүдийн хоорондох сайхь ялгаа алга болно. Жүжгийн 3-р бүлэг, 1-р үзэгдэлд Шейлокийг харахад тэрээр бөгжний мөнгөн үнэд алдсанд бус гэрлэхээсээ өмнө нас барсан эхнэрийнхээ бэлэглэсэн бөгжийг нь охин нь зарчихсанд илүүтэй гомдсон бололтой байдаг. Шейлокт мөнгөнөөс илүү зарим талаараа хүнлэг харилцаа чухал байдаг ба ямар ч мөнгө, баялаг гэхээсээ илүүтэй нэг фунт мах нэхэмжилж байгаа нь түүний гомдол шуналаас хүчтэй болохыг харуулна. Шейлокийн дүрийг тодорхойлоход бэрх мэт санагдахын адилаар Христийн шашинт дүрүүд ч мөн зөрчилтэй дүр зургийг харуулдаг. Портиа, Бассанио хоёр бие биедээ хайртай болсон ч Бассанио өрөнд орж, түүнд мөнгө хэрэгтэй байгаа учир юун түрүүнд Портиатай суух шаардлагатай болдог. Бассанио Антониогоос өөрт нь зээлдүүлсэн мөнгийг хөрөнгө оруулалт гэж хараасай гэж хүссэн ч Антонио түүнд зөвхөн хайрын үүднээс л мөнгө зээлдүүлнэ гэж зүтгэдэг. Эцэст нь, Шейлок еврейчүүд Христийн шашинтнуудтай адилхан л хүн гэж уран яруугаар нотолж байхад Антонио зэрэг Христийн шашинт дүрүүд иудейчүүдийг зүгээр л үзэн ядаж байдаг.
Иймд Христийн шашинт дүрүүд нигүүлсэл, хайр, энэрэлийн талаар их ярьдаг ч эдгээр чанаруудыг хэрхэн үзүүлэхдээ үргэлж зөрчилтэй байдаг. Шейлок болон Христийн шашинт дүрүүдийн хоорондын зөрчилдөөн өршөөн нигүүлсэхүйн асуудалтай тулгардаг. Бусад дүрүүд хууль дүрэм Шейлокийн талд байгааг хүлээн зөвшөөрдөг ч тэд бүгдээрээ Шейлокийг өршөөл үзүүлнэ гэж хүлээдэг бөгөөд харин Шейлок өршөөл үзүүлэхээс татгалзана. Шүүх хурлын үеэр Шейлок Портиагаас өөрийг нь өршөөл үзүүлэхэд юу түлхэц болох талаар асуухад Портиа түүнд "нигүүлслийн чанарт хүчин чармайлт хэрэггүй" гэж хариулдгаас маргааны утгыг тодруулж өгдөг. Бурхан нигүүлсэнгүй учраас хүн төрөлхтөн нигүүлсэнгүй байх ёстой; нигүүлсэл нь бурхны өөрийнх нь шинж чанар ба иймд эрх мэдэл, сүр жавхлан, хуулиас ч давсан аугаа юм. Портиагийн нигүүлсэхүйн тухай ойлголт нь Шекспирийн үеийн Христийн шашинтнуудын Шинэ Гэрээ ба Хуучин Гэрээ хоёрын ялгааг хэрхэн ойлгож байсантай холбоотой. Иймд Портиа Шейлокийг нигүүслэлгүйгээр хуулийг дагаж мөрдөхгүй байхыг анхааруулж байгаа нь тэрээр Элизабетийн үеийн Христийн шашинтнуудын анти-еврейн эсрэг хөтөлбөр гэж үзэж байсан зүйлийг сурталчилж байна. Сэргэн Мандалтын үеийн жүжгийн бүтэц нь Шейлокийг хорон санаатан байхыг шаарддаг байсан учир энэ дүр дайснаа дуслын төдий ч өрөвдөхгүй байна.
16-р зууны үзэгчид Шейлокийг өршөөл үзүүлнэ гэж хүлээхгүй байгаа тул үүнийг хийх нь Христийн шашинтнуудаас хамаарна. Шейлокийн хамгийн том зэвсэг болох хуулийг өөрийнх нь эсрэг эргүүлсний дараа Портиа гайхамшигтай төлөөлж буй нигүүлслэлээ чөлөөтэйгөөр өгөх боломжтой болдог. Тэрээр харин ч Шейлокийг буланд шахаад Шейлокийг авлага, эд хөрөнгө, нэр төрөөс нь салгаж, өвдөг сөгдөн өршөөл гуйлгахад хүргэдэг. Антонио өөрийнхөө эсрэг хуйвалдааны шийтгэл болгон Шейлокийн эд хөрөнгийг хураахгүй байхаар шийдэж байгаагаар нь бид Антониог нигүүлсэнгүй дүр гэу үзэж магадгүй; гэхдээ бид бас Шейлокийн мэргэжил, шашин шүтлэгийг булааж авахын тулд Шейлокт эд хөрөнгийнх нь талыг буцааж өгч байгаа нь өршөөл мөн үү гэж асуухад хүрнэ. Шейлокийг хүчээр өөрчилсөнөөр Антонио түүний хүүтэй мөнгө зээлдүүлдэг ажлыг зогсоосон бөгөөд Шейлокийн хэлж буйгаар бүх юмны гол шалтгаан бол Антонио түүнийг олон нийтийн газар нулимж, доромжилсоных гэдэг. Антониогийн энэрэх сэтгэл бол хувийн ашиг сонирхолоос гадна найзыгаа бодсон шинжээс үүдэлтэй бололтой. "Венецийн худалдаачин" жүжигт өгүүлсэн өршөөл нигүүлслэл нь хэзээ ч Портиа шиг аминч бус, эелдэг, нигүүлсэнгүй байж чаддаггүй.
МОТИФ. "Венецийн худалдаачин" жүжиг нь хууль, дэг журмаас ихээхэн хамаардаг буюу Венецийн хууль, гэрээ, дүрмүүдэд захирагддаг. Хууль, журмыг зүй бусаар, харгисаар ашиглаж болох ч зөв хүмүүс хэрэгжүүлж чадвал сайн сайхныг бий болгох боломжтой юм. Портиаг хайрцагны тоглоомоор хорьсон нь анхандаа эргэлзээтэй дүрэм мэт санагддаг ч түүний тоглоомын сугалааны системтэй адилтгасан нь эцэстээ энэ нь төгс зүйл болохыг харуулдаг. Тоглоом олон нөхөр болох горилогчдыг хол байлгадаг агаад Портиатай суухын тулд зөв хайрцаг сонгохыг оролдсон гурван эрээс зөвхөн Портиагийн хүсэлд нийцсэн нь амжилтанд хүрнэ. Бассанио зөв хайрцаг сонгох үед энэ сонголт нь ямар ч хүний өгч чадахаас илүүтэй хүнлэг чанарын тус шиг санагддаг. Үүнтэй төстэй үзэгдэл Венецийн хуульд тохиолддог; Портиа хотод ирэх хүртэл Шейлок хуулийг хамгийн хатуу чанд дагагч байдаг ба хот гэрээг хатуу дагаваас үр дүнд нь эмгэнэлт явдал гарах юм шиг санагддаг.
СИМБОЛ. Портиатай хуримлахын төлөө дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эрчүүд алт,
мөнгөн, хар тугалгатай хайрцагаас сонгож азаа үзэж буй нь зарим талаараа
Венецийн соёл, хууль эрх зүйн тогтолцоотой төстэй. Жүжигт дүрсэлсэн Венецийн
нэгэн адилаар хайрцагны тэмцээн нь янз бүрийн үндэстэн, үндэс угсаа, шашин
шүтлэгтэй эрчүүдэд ижил боломж, ижил дүрэм журам үйлчилж байгааг харуулдаг. Мөн
энэ Венецийн адилаар хайрцагны тоглоом нь Христийн шашинтнуудын үндсэн далд
гадуурхасан шинжийг харуулсан. Зөв хайрцаг бол хар тугалгатай нь ба үүнийг
сонгох хүн өөрт байгаа бүхнээ өгч, бүхий л эрсдэлийг үүрэх ёстойг анхааруулдаг.
Энэхүү тэмцээн буюу тоглоом нь идеа гэдэг найдваргүй хөтөч, үүнийг эсэргүүцэх
ёстой бөгөөд хүн төрөлхтөн Бурхны нигүүлслэлийг хүртэх ёсгүй, харин өөрөө үл
мэдэн үүнийг хүлээн авдаг гэсэн Христийн шашны хэд хэдэн сургуулийг нэгтгэдэг;
мөн хүмүүс мэдрэмжээр өгсөн нотолгоонд итгэх ёсгүй агаад иймээс хар тугалгатай
хайрцаг бол эгэл байдлын дүр төрх юм. Итгэл үнэмшил ба энэрэхүйн Христийн
шашинтнуудын гол үнэт зүйлс бөгөөд эдгээр үнэт зүйлс нь итгэлээр бий болохтой
адилаар хайрцаг нь бүхнээ эрсдэлд оруулаад бүгдийг авах гэсэн өдөөлтөөр
явагддаг. Энэ тоглоом буюу тэмцээн нь их хөрөнгө хүртэх эрхгүй гэдгээ мэддэг ч
мөрийтэй тоглоомоор бүхнээ эрсдэлд оруулахад бэлэн байгаа Бассанио-д тохирсон
зүйл болох нь гарцаагүй.
Comments
Post a Comment