"Рудин". Богино өгүүллэгүүд болон "Эцэг, Хүү" романаараа алдартай Оросын их зохиолч Иван Тургеневийн анхны роман. Тургенев энэ номон дээрээ 1855 онд ажиллаж эхэлсэн ба 1856 онд уран зохиолын "Современник" сэтгүүлд анх нийтүүлсэн; тэрээр дараа дараагийн хэвлэлүүдэд хэд хэдэн өөрчлөлт оруулсан байдаг. "Рудин" хэдийгээр Тургеневийн анхны роман байсан ч уг бүтээлийн "илүүдсэн хүн" ба түүний үйлдэл хийх чадваргүй байдлын талаарх сэдвийг аль хэдийнээ судалчихсан (энэ нь Тургеневийн уран зохиолын гол сэдэв болсон) байв. Тургеневийн бусад бүтээлүүдийн нэгэн адилаар эл романы гол зөрчилдөөн нь гол баатар болон залуухан ч оюунлаг, бардам бүсгүй хоёрын хайрын түүхэн дээр төвлөрдөг (энэ төрлийн эмэгтэй дүр уран зохиолд алдартай болсон буюу Тургеневийн охин нэршилтэй болсон).
"Рудин" романаа Тургенев
Крымийн дайны дараа боловсролтой ихэнх Оросуудын дунд шинэчлэл хийх зайлшгүй
шаардлагатай гэсэн мэдрэмж бий болсон тодорхой тэр үед бичсэн. Тургеневийн
үеийнхний гол маргаан бол славянофилүүд ба Барууны үзэлтнүүдийн хооронд өрнөж
байсан ба романд энэ үеийн хэвшмэл хүнийг буюу (дөчөөд оныхон гэдэг) оюутан
боловч үр дүн муутай хүмүүс гэж дүрсэлдэг. "Илүүдэл хүнийг" оюуны
асар чадвар, чадамжийг эзэмшсэн мөртлөө үүнийгээ ухамсарлаж чаддаггүй гэж
тайлбарладаг бөгөөд ийм ухамсарлах чадваргүй хүний тухай Тургенев 1860 онд
"Гамлет ба Кихот ноён" хэмээх илтгэлдээ авч үзэхдээ үүнийг хүний мөн
чанараас үүдэлтэй гэсэн байдаг. Тэрээр эгоист Гамлет нь үйлдэл хийхийн тулд
хэтэрхий их эрэгцүүлэн боддог агаад урам зоригтой ч боддоггүй ч идэвхтэй
Кихот-той харьцуулсан. "Рудин" романы гол баатар Рудин Гамлет-тэй
төстэй санагдах буйзаа.
Ихэнх шүүмжлэгчид Рудины дүр
төрхийг хагас намтарчилсан гэж үздэг. Тургенев өөрөө энэ дүрээ өөрийнхөө сайн
мэддэг анархист Михаил Бакунины "хөрөг" гэж хэлсэн байдаг. Харин хэн
хэнийг нь таньдаг Александр Герцен дурдатгалдаа Рудин тэрслүү Бакунин гэхээсээ
илүү либерал Тургеневтэй илүү төстэй гэж бичсэн байдаг.
Рудиныг голдуу Пушкиний Евгений
Онегин, Лермонтовын Печоринтой харьцуулдаг. Дээрх хоёр дүр өөрсдийнхөө
үеийнхнийг төлөөлдөг (хориод он ба гучаад оны хүмүүс) гэж үздэг Рудин нь
өөрийнхөө үеийг төлөөлж байна; эдгээр гурван дүртэй уран зохиолын бүтээлүүд нь
бүтцийг хувьд ижил төстэй бөгөөд гурван дүрийг гурвууланг нь "илүүдэл
хүн" гэж нэрлэдэг (энэ нэр томьёо гурвууланд нь хамаарах эсэх судлаачдын
маргааны сэдэв байсаар байна).
Удаан хугацааны туршид Тургенев эл
бүтээлээ ямар төрөлд оруулах талаар эргэлэж, "тууж" нэртэйгээр
хэвлүүлсэн. 1860 онд энэхүү ном бусад хоёр романы хамт хэвлэгдсэн хэдий ч
"Тургеневийн бүтээлүүд" гэсэн гурван хэвлэлд богино өгүүллэгүүдийн
хамтаар гурван хэсэгт хуваагдаж оржээ. 1880 оны сүүлчийн хэвлэлд романуудынхан
тэргүүнд дахин заларсан. Тургенев дараа дараагийн бүтээлүүддээ дурласан
"илүүдэл хүний" сэдвийг илүү нарийвчилан судалж, улмаар "Эцэг,
Хүү" романд нь боловсронгуй болж гарч ирсэн.
Нихилизм буюу Нихилист
Нихилизм гэдэг бол 1850-1860-аад
оны үед Оросын сэхээтнүүдийн дунд үүссэн санаа буюу идеа; нихилистүүд гэж
1860-1880-аад он хүртэлх радикал сэхээтнүүдийг нэрлэж байжээ.
Ер нь сэхээтэн гэдэг нэр томьёог
1860-аад оноос л хэрэглэж эхэлсэн ч тэрнээс өмнө хэдэн арван жилийн туршид
нийгмийн дээд юмуу дунд давхаргаас гаралтай боловсролтой орос залуучуудын тоо
нэмэгдэж, Барууны философи, нийгмийн сүүлийн үеийн онолын нөлөөнд автагсад
нэмэгдэх болжээ. Нэг үгээр, Оросын сэхээтнүүдэд 1940-өөд оны дараагаар радикал
үзэлтэй шинэ үеийнхэн гарч ирсэн. "Нихилизм" гэдэг нэр томьёог 1862
онд зохиолч Иван Тургенев (хэдийгээр тухайн цаг үеэс хэдэн арван жилийн өмнө
Орос болон гадаадад хэрэглэж байсан ч) 1950-аад оны сүүлээр Орост гарч ирсэн
тэрслүү, уламжлалын эсрэг залуучуудыг тодорхойлох зорилгоор дэлгэрүүлэн
алдартай болгосон томьёо юм. Нихилистүүд эссэ бичигч Алдартай Герцен, уран
зохиолын шүүмжлэгч Виссарион Белинский тэргүүтэй өмнөх үеийнхээ Оросын
сэхээтнүүдийн баатарлаг өөдрөг үзэл болон идеализмыг үгүйсгэжээ. Нихилизм нь
"шүүмжлэлт реализм"-ээр гэр бүл, язгууртан, сүм хийд, төрийн
байгууллагуудыг хамгаалдаг иргэншсэн нийгмийн тогтсон үнэт зүйлс, уламжлалуудын
эсрэг боссон оюун ухааныг зөвтгөсөн. Залуу нихилистүүдын олонх нь өсөн нэмэгдэж
буй разночинцы (төрөл бүрийн зэрэглэлийн хүмүүс) буюу санваартны охид, хөвгүүд,
доод зэрэглэлийн төрийн албан хаагчид хийгээд язгууртны доод давхаргынхан гэх мэт
нийгмийн янз бүрийн түвшний хүмүүсээс бүрдэж байлаа.
Нихилистүүдын гол төлөөлөгчдийн
нэг бол дэлхийн урлаг, уран зохиолын хамгийн алдартай бүтээлүүп руу довтлогч,
натуралист реализм болон шинжлэх ухааны утилтаризмыг туйлшран дэмжигч уран
зохиолын шүүмжлэгч Дмитрий Писарев байлаа. Нихилистүүдын хамгийн алдартай
прототип нь "Эцэг, Хүү" романыхаа Базаровын дүрээр бүхий л уламжлалт
үнэт зүйлс, хэв хэмжээг үгүйсгэсэн зохиолч Иван Тургенев байв. "Эцэг,
Хүү" роман өмнөх үеийн идеалист либералууд болон залуу үеийнхний ёс
суртахуунгүй нихилистүүдын хоорондын хуваагдлыг дүрсэлснээр маргааны шуургыг
өдөөсөн аж. Либерал зарчим, социалист идёаг дэмжиж байсан өмнөх үеийн тэргүүлэх
сэхээтнүүд нийгмийг аажмаар шинэчилж, хувь хүмүүсийн ёс суртахууны ухамсарыг
сайжруулах итгэл найдвар тээж байсан бол нихилистүүд хувьсгалт өөрчлөлт хийж,
тогтсон институциудийг бүрэн устгахыг уриалж байжээ. Сэхээтнүүдийн дунд
нихилизм үүсэж байгаа бол сэхээтэн залуучуудын нийгмийн язгуур сул дорой байдал
хийгээд өнгөрсөн үеийн уламжлалтай холбогдох чадваргүй байдалтай уялдуулж
ярьдаг тал байдаг. Тургенев аажуу шинэчлэлтийнг ойлгосон хэвээр байсан бол
Писарев нихилист гэсэн нэршлийг магтаалын хэлбэр гэж сайшаан хүлээн авсан
байдаг.
Нихилистүүд өөрсдийн уламжлалт бус
байдал, зөрүүд реализмаараа бахархан сайрхаж байсан ба Адам Ярмолинский
"Хувьсгалд хүрэх зам; Оросын радикализмын зуун" нэртэй номондоо;
"шинэ эрх чөлөөний заналхийллийн үр дагавараас эмээсэн консерваторчуудад
нихилизм нь шашингүй үзэл, чөлөөт хайр, үймээн, алив итгэл үнэмшлийг гутаах,
мөн эмэгтэйлэг бус "чөлөөлөгдсөн" эмэгтэйг илэрхийлж байв" гэж
бичжээ. Мөн "нихилизм" гэсэн нэр томьёо нь анхнаасаа буруу нэршил
байсан гэжээ. Нихилистүүдыг ихэвчлэн юунд ч итгэдэггүй хүмүүс гэж тодорхойлж
байсан боловч үнэн хэрэгтээ тэд өөрсдийн идеа-даа чин сэтгэлээсээ, фанатик
байдлаар итгэдэг байв. Нихилистүүд "хүнийг чөлөөлөх" буюу бие даасан
болгосноор шүүмжтэйгээр боддог хувь хүмүүс гарч ирээд сэтгэлийн идеализмыг
шинжлэх ухааны хатуу реализмаар сольсноор шинэ нийгэм руу хөтөлнө гэдэгт итгэдэг
байжээ. Нихилистүүд Баруун Европын онолууд ба тэр дундаа Германы философи,
Францын социалист сэтгэлгээний нөлөөнд автсан боловч байгалийн шинжлэх ухааны
салбарт гарсан шинэ нээлт, онолууд тэдэнд хамгийн ихээр сэтгэгдэл төрүүлж, нэг
үгээр шинжлэх ухааныг тахин шүтэж байсан бөгөөд шинэ нийгмийг эхлүүлэхэд ийм
шинэ төрлийн хүмүүс хэрэгтэй гэж үзэж итгэж байсан аж.
Нихилизм удахгүй радикал
сэхээтнүүдийн дунд популизм дэлгэрэв. 1860-1880-аад он хүртэл популист мөртлөө
нихилист гэж алдаршсан Николай Чернышевскийн бүтээлүүд популизм ба нихилизм
хоёрын ялгааг арилгасан гэж зарим судлаачид үздэг. Бодит амьдрал дээр
популистууд нихилистүүдын нөлөөнд маш их автсан гэдэг яриа бий. Нихилистүүд
жавхаатай, зоригтой, уламжлалт бус хэмээгдсэн сэхээтнүүдийн цөөнхийг алдаршуулж
байсан бол популистууд Оросын тариачдын ёс суртахууныг дээд үнэн гэж үзэж,
онолын хувьд шинэ үеийн радикалууд народ (ард түмэн) тариачдаас босгох ёстой
гэж үзжээ. Популистууд хувьсгалт өөрчлөлт зайлшгүй шаардлагатай гэдэгтэй санал
нэгдэж, тариачдын коммун нь Оросын маягийн өвөрмөц хэлбэрийн социализмын үндэс
суурь болж чална гэж үзэж байв. Нихилистүүд хэзээ ч улс төрийн өөрчлөлтийн
тухай нэгдсэн хөтөлбөр боловсруулж байгаагүй аж.
Жич: дээрх зураг бол Франц-Польш
гаралтай зураач Пол Мервартын "Нихилизм" нэртэй зураг болно.
Comments
Post a Comment