The Earrings of Madame de... (1953). Өгүүлэх нь, хатагтай
Louise-д \Danielle Darrieux – Францын тайз дэлгэцний жүжигчин, дуучин, бүжигчин
ба 110 гаруй кинонд тоглосон түүнийг Францын аугаа кино ододын нэг гэдэг\
амьдралдаа сэтгэл хангалуун байх зүйлс бий.. гоо үзэсгэлэн, эрх тушаалтай
генерал нөхөр, хангалуун чинээлэг амьдрал гээд цөм түүнийх.. хатагтай нийгмийн
дунд нэр хүндтэй нь дээр эрчүүдийн харааг булааж, сэтгэлийг эзэмдэх хувь заяанд
төрсөн гэлтэй.. хатагтай өрөнд орж (үрэлгэн, замбараагүй амьдралын хэв
маягаасаа болж) нөхрийнхөө сүйн бэлэг болгож өгч байсан алмаазан ээмэгээ
нууцаар зарчихна.. хөөрхөн заль гарган ээмэгээ театрт алга болгочихлоо гэж
худал хэлдэг..
Генарал ч юм бодсонгүй өнгөрнө.. гэтэл ээмэгийг худалдаж авсан
дэлгүүрийн эзэн генаралын дотно (генерал анх энэ хүнээс ээмэг авсан) хүн байж
таараад, ээмэгийг эхнэр нь худалдсан гээд учрыг ярина.. генерал гайхасхийгээд
ээмэгийг эргүүлэн худалдаж авна.. генерал \Charles Boyer – энэхүү Франц эрхэм
хориос далаад оны хооронд 80 гаруй кинонд тоглож, мөн оскарын наадамд дөрвөн
удаа нэр дэвшиж байжээ\ ээмэгийг эхнэртээ өгөхийн оронд, харин Константинополь явж байгаа нууц амрагтаа бэлэглэчихнэ.. нууц амраг нь даанч мөрийтэй тоглоомны
хорхойтон байж л дээ.. Туркт очоод мөнгөгүй болохын эрхээр бэлгэнд авсан үнэтэй
ээмэгээ тоглоод алдана.. ингээд ээмэг турк улсын үнэт эдлэлийн дэлгүүрт зарагдахаар
тавигдана..
Гайхаж бас баярласан хатагтайд одоо ээмэгээ нөхрөөсөө нуух
хэрэг гарна.. Louise-д хэдий бүх юм байгаа ч хайр, жинхэнэ хайр дутагддаг байв.
Хүн өөрт байхгүй, дутагдсан зүйлээ хүсэж, түүнийхээ хойноос явдаг ба эмэгтэй
хүнд юу ч дутагдсан тэсэх ч хайр халамжийг л тэсвэрлэхгүй хүмүүс билээ.. Нөхөр
нь өөрөөс нь ах, мөн цэргийн хүн болохоор түс тас зантайн дээр мэдрэмжгүй цэрэг
эр бөгөөд түүнийг хэзээч ойлгохгүйг тэр мэднэ.. тэд хүүхэдгүй, тус тусдаа
унтдаг гээд хаа ч, аль ч, үеийн эр эмийн асуудлыг хөндсөн бүтээл ба нийгмийн
байдлаасаа хамаарч хамтран амьдрах энэхүү хайр сэтгэлгүй харилцаа манай нийгэм
дэх байр, машин, ээж аав юмуу хүүхэддээ барьцаалагдсан хөөрхийлөлттэй гэр
бүлүүдийг эрхгүй сануулна.. Donati ухаалаг, эелдэг, нэг үгээр ёстой л жентэлмэн
дүр.. гэхдээ хүний юм бол хүний л юм байдагийг ухаардаг агаад хэдий тийм ч бууж
өгөхийг хүсэхгүй.. генерал гэргийдээ хайртай ч \ёс төдий хайр\ түүндээ үнэнч
биш нь ээмгийг нууц амрагтаа өгдөгөөс харах бол Louise нөхрийнхөө бэлэглэсэн
ээмэгт хайнга хандаж байгаагаас нь нөхөртөө хайргүйг гэрчилнэ .. энэ кинонд муу
дүр сайн дүр гэж байхгүй, харин цөм амьдрал дээр байж байдаг, хайр сэтгэлийнхээ
төлөө яваа дүрүүд бөгөөд романтик чамирхал, уран яруу маяг дүрүүдэд байгааг
үгүйсгэж болохгүй..
Кино бүхэлдээ ээмэг гэх тэр зүйлийг тойрон, түүн дээр төвлөрч
байгааг ажиглаж болно, ээмэг дүрүүдийг, үйл явдлыг зангидаж холбох ба ээмэгний
эзэнээ олохгүй тогтворгүй тэнэхийг эмэгтэй хүний сэтгэлтэй адилтгамаар.. ээмэг
бол эмэгтэй хүнийг бэлгэдэж буй симбол болж байгаа агаад энэхүү кино тэр
чигээрээ эмэгтэй хүний сэтгэлийг, тэр ялангуяа хайрд хандах хандлага хийгээд
хайраар хуримлаагүй амьдралын хөрөг гэж үздэг.. бас л нэгэн эмэгтэйчүүдийн
нууц, ойлгомжгүй хэрнээ сэтгэл татагдам ертөнцийг үзүүлэх гэсэн дэлгэцийн
оролдлого ба цаглашгүй тансаг, баялаг сайхан драм.. драм-романтик киноны мастер
Max Ophüls-н (миний дуртай найруулагчдын нэг бөгөөд герман, Франц, Америкт уран
бүтээлээ туурвиж явсан герман найруулагч) энэхүү бүтээл Францын кино урлагийн
эрдэнэсүүдийн нэг ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 128-д жагсдаг
бол америкийн нэрт кино шүүмжлэгч Andrew Sarris эл бүтээлийг хамгийн төгс кино гэсэн
байдаг ..
Max Ophüls киногоо Францын зохиолч, яруу найрагч бүсгүй Louise de
Vilmorin-ын зохиолоос сэдэвлэн хийсэн бөгөөд Max Ophüls зохиолч бүсгүйтэй
найзууд байсан учир киноныхоо гол дүрийн Louise гэдэг нэрийг Louise de
Vilmorin-д зориулан өөрийнх нь нэрийг кинондоо ашиглажээ.. нүд булаам, урсах
мэт байнга хөдлөх зураглал болон нарийн нягт камерын хөдөлгөөн, гэрэл сүүдрийн
зохицол гээд гайхалтай зураглалаараа шагшигддаг кино.. мөн кино тансаг тайз
засал, гоо сайхан загварлаг хувцас хунар, дээд зэрэглэлийн эд зүйлсээрээ хосгүй
чамин орчин, уур амьсгал бүрдүүлнэ.. найруулагч Paul Thomas Anderson-ын замналд
уг кино маш том нөлөө үзүүлсэн гэдэг бөгөөд алмаазан ээмэг киноны турш арван
найман хүний гар дамждаг ажээ..
НЭМЭЛТ: Аугаа Max Ophuls анхлан уг
киноны сцэн бүрт толь байхаар төлөвлөсөн байсан. Харин продюсерүүдэд энэ санаа
таалагдаагүй. Өмнөх киноныхоо туршлагаас Ophuls төсөвтөө багтааж, хуваарьтаа
амжих хэрэгтэйг яс махандаа тултал ойлгоод байв. Тэрээр энэ киногоо төлөвлөсөн
хугацаанаасаа өмнө, төсөвтөө багтааж дуулгасан ба киноны уур амьсгалыг нэг
санаан дор байлгахын тулд киноны дизайнчаар ажилласан Georges Annenkov-той нягт
хамтран ажилласан (ээмгийг хийлгэсэн) аж.
Comments
Post a Comment