Үлгэр яриад өгөөч


The Fall (2006). Киноны өгүүлэх үйл явдал 1915 -д онд буюу дуугүй киноны ид оргил үед болно. Америкийн ЛА хотын эмнэлэгт дуугүй киноны орлон тоглогч Roy \Lee Pace – Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин тэрээр The Hobbit trilogy болон Guardians of the Galaxy кинонуудад тоглосон ба Roy-гийн дүрээрээ үүрд сэтгэлд хоногшино \ кинонд тоглож байгаад унаж хүндээр бэртсэний \хөл нь мэдээ алдсан\ улмаас эмчлүүлэхээр хэвтсэн бол мөн тэр эмнэлэгт Alexandria \Румын улс жүжигчин, энэ кинонд бүтээсэн бүхний хайрыг татсан дүрээрээ алдаршсан ба Үнэнхүү байгалиараа төгс тоглосон \ хэмээх бяцхан охин хэвтэн эмчлүүлэх бөгөөд энэ гуч орчим насны залуу болон зургаан настай охин манай киноны гол баатрууд болой.. Alexandria гараа хугалсны улмаас эмнэлэгт хэвтсэн бөгөөд хүнд тусархуу, сайхан сэтгэлтэй, мөн их яриасаг охин болно.. Roy хайртай бүсгүйдээ хаягдсаны дээр хоолоо олж идэх гол хэрэгсэл болох хөлөө алдсан тэрээр сэтгэлээр маш их унаж амиа хорлохыг алхам тутамдаа бодож бас оролдоно.. Roy-гийн найз хүүхнийг булаасан этгээд бол тус киноны гол дүр буюу нэрт жүжигчин болно.. өөрөөр хэлбэл найз хүүхэн нь өнгө, мөнгө хараад түүнийг хаячихжээ..

Ийнхүү амьдрал уруугаа харж утгаа алдаж байтал түүн дээр нэг эмнэлэгт хамт буй сэргэлэн хөөрхөн Alexandria ирж танилцана. 
Тэд сайн найзууд болох ба өдөр бүр уулзана.. уулзах бүртээ Roy бяцхан охинд үлгэр ярьж өгнө.. эцгийгээ алдаад санагалзахаас гадна эмнэлэгт ганцаардсан охинд Roy маш их хань болохын дээр түүний ярих үлгэр аавыг нь сануулахаас гадна төсөөллийнх нь ертөнцөд гайхамшигтай хаалгыг нээж өгнө.. харин Roy-д энэ бүхэн түр ч болтугай өөрийг нь хаясан тэр эмэгтэйг мартаж, мөн түүнчлэн тархи толгойндоо болж буй тэр зүйлсийг гадагшлуулах маягаар ярьж дотроо онгойлгоно, өөрөөр хэлбэл үлгэрээр төлөөлүүлэн өөрийнхөө сэтгэлийг илэрхийлнэ.. ингэсээр залуу болон бяцхан охин хоёрын дунд нандин харьцаа үүснэ. Охин түүний үлгэрийг сонсох гэж ухаан мадаггүй очих бол залуу сэтгэл санаагаар улам унаж, энэ хэрээрээ үлгэрээ хар бараан болгоно.. ажил, хөл хийгээд сүйт хүүхнээ алдсан тэрээр өдөр бүр сэтгэлээр унасаар, өөрийнх нь үлгэрт дурлаж, үгнээс нь гарахаас нэгэнт өнгөрсөн Alexandria-г ашиглахаар шийднэ..

Тэр нь яаж вэ? гэхээр охиноор нойрсуулагч эм авчируулан амиа хорлох болой.. бяцхан охин түүнд итгэдэг учир, үлгэрийнхээ төгсгөлийг сонсохыг хүссэн тул эмийг авчирч өгнө.. ингэхэд Roy-н Alexandria-д ярьж өгдөг үлгэр юу байваа?.. чухам энэхүү үлгэр уг киног босгож, бүтээж байгаа болно.. үлгэрийн талаар энд бичих нь бараг боломжгүйн дээр хэтэрхий нуршсан хэрэг болох учир үзэх тэр азтай хүнд үлдээе.. бараг хоёр цагийн киноны дөчин хувь нь Roy-н үлгэр болно, өөрөөр хэлбэл кино доторх кино нь үлгэр юм.. Roy үзсэн харсан туршлага болон ойр хавьд нүдэнд үзэгдэх юмс бүрээс санаагаа аван үлгэрээ гайхалтай баяжуулан зохиох ба тэрээр тун сайн хүүрнэгч бол Alexandria-ын төсөөлөн бодох фантазаар үзэгч тухайн үлгэрийг үзэх буюу охин гайхалтай төсөөлөн, ургуулан бодогчоос гадна сэтгэлээр хэдийнээ үхчихсэн, амиа хорлох нь нэн тодорхой Roy-г аварч, ахин амьдрах урам зоригийн сэргээнэ.. 

Гайхалтай үлгэр хүүрнэгч Roy, сайн сонсогч бас төсөөлөгч Alexandria хоёр бидэнд бүх бүтэн ертөнц бэлэглэнэ..  сайн уран зураачийн бүтээл мэт, эсхүл зөвхөн зүүд нойронд л буух өнгө будагны гайхалтай тансаг зураглалаар дэлгэцнээ буух эл кино нь кино урлагийн түүхэнд тохиосон хамгийн тасархай зураглалтай киноны нэг бөгөөд уг кинотой төстэй өөр бүтээл байхгүй, байх ч боломжгүй бизээ.. киноноос хоёр санааг олж харж болно. Нэгт. Хайр юм.. хайрыг сонирхолтой ч бас гутранги талаас нь харуулсан гэмээр бүтээл.. нэгэнтээ Roy Alexandria-д хэлэхдээ: “бид тэдэнд (эмэгтэйчүүдэд) зүрх сэтгэлээ зориулахад тэд бидний түрүүвчийг л (мөнгө) бодож байдаг” гэдэг. Мөнхийн сэдэв болсон хайрыг тэгэхдээ бүтээгүй хайраа жаахан охинд ярих залуугийн цөхөрсөн наманчлал ба охины залууг гэх ариун сайхан хайрыг бид олж үзнэ.. хоёрдугаарт: хар-цагаан кино эриний орлон тоглогч жүжигчинээр өнгөрсөн буюу хар-цагаан кино эринийг асар хурц тод өнгөөр төсөөлөн бодогч ирээдүйн эзэн бяцхан охин нас болон өнгөт төсөөллөөрөө түрэн гарч буй санаа ба ямар ч үлгэр жаргалтай төгсдөг шиг ямарч сүйрэл боллоо гэсэн итгэл найдвар үргэлж үлдэн тэр өчүүхэн найдвараараа хүн амьдардагийг харуулжээ..  

Кино найруулагчаар энэтхэгт төрж, америкт ажилладаг Tarsem Singh \видео клип болон реклам бүтээдэг байж байгаад кино урлагт шилжсэн түүний оргил кино нь билээ\ ажилласан ба киноныхоо санааг 1981 онд гарсан Болгарын “Yo Ho Ho” хэмээх бүтээлээс авчээ.. мөн найруулагч Tarsem Singh киногоо дөрвөн жил бүтээхдээ 28 улс орноор явж зургийг нь авсан ба үүнд: итали, аргентин, энэтхэг, чех, турк гэсэн орнуудаар явсан, кино байгалийн гайхамшигтай нүд баясгам зураглалтай байдаг нь үүнтэй холбоотой агаад бэлдсэн тайз засалгүй зөвхөн байгальд нь киноныхоо зургийг авсан нь бишрэм.. киноны постерын зургийн санааг Salvador Dali-ын “Face of Mae West Which May Be Used as an Apartment" гэх уран зургаас авчээ..

Comments