Шинэ жилийн орой юу ч тохиолдож болно


The Irony of Fate (1975). Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан орнуудын хийгээд монгол улсын хувьд шинэ жилийн баяраар хамгийн их үздэг, шинэ жилийн баярын хамгийн их уур амьсгал оруулдаг, барагалж ганц кино нь “ууранд суусан паян” буюу “хувь заяаны эргүүлэг” гэх тус бүтээл байсан билээ.. ардчилсан улс болсоноос хойш бидний шинэ жил гэх баярын сэтгэл санаа баярыг тэмгэлэх ёс, байдал их өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл баруунжсан.. уг соёлын хувьсгал явагдахад гол нөлөөлөх хүчин зүйл нь кино байдаг..

Үүнийг дагаад бидэнд шинэ жилийн баяр давхар зул сарын баяр гэсэн соёл, шашины довтолгоонд орсон ба “барууны” шинэ жилийн гоё, чамин кинонуудыг ойлгож мэдрэхийн тулд заавал ч үгүй зул сар буюу шашинг нь ойлгох, хүлээн зөвшөөрөх болсон.. энэ бол их зөрчилтэй, бас ярилцах сэдэв.. монголчууд аливаа юмыг уусгаж, өөрийн болгохдоо сайн, чадварлаг болохоор “зөрчилгүй” байх шиг. Үнэндээ бодох юм их.. юутай ч тус кино нь соц-реалист төрлийн сонгодог бүтээл юм.. залуус бидний хувьд ээж аав, өвөө эмээгийн ярьдаг тэр л шинэ жилийг бодиттойгоор зураглан үзэх, ховор нандин бүтээл..

Уур амьсгал хийгээд тэр үеийн ёс суртахуун, хайр дурлалд хандах хандлагийг мэдрэх боломжтой.. ЗХУ-н үеийн урдаа барих ганц “баярын” кино гэж бодож байна.. Уг бүтээлийг дэлхий “мэдэхгүй”.. баярын (шинэ жилийн) өдрүүдээр өдгөө бүгд америк, англи, цөөхөн нь франц кинонууд үзэж, гэр бүлээрээ хамт байж баярладаг.. чухам л мундаг киночин биш бол уг бүтээлийг хуучин ЗХУ-н бүрэлдэхүүнд байсан болон манай монголчууд л хамгийн их, жил бүр шинэ жилээр үздэг болов уу.. хуучны соц үеийн аж амьдралд, ахуй соёлд байсан болохоор уг кинонд гарах бүх эд зүйлс манайхтай ойрхон бас дасал болсон байдаг.. тиймээс ч нийгмийн байдал өөрчлөгдсөн ч монголчууд бид шинэ жилээр үзэх киноныхоо жагсаалтад үргэлж байлгадаг.. киноны тухай яриад яахав, бүгд мэдэхээс хойш..

 Гурван гол дүрд өөрийн бяцхан тайлбар хийхэд: Zhenya-н шударга, боловсон, юмыг хурдан ухаарах байдал нь тухайн үеийн соц-иргэний нэг жишээ, түүчээ болсон дүр шиг санагддаг.. жинхэнэ хайраа олоогүй байснаа азаар ухаарах залуу.. зоригтой байгаагүй бол нэг насаараа сэтгэл хангалуун бус амьдрах байсан. Andrey Myagkov чадварлаг тоглосон. Гоё залуу биш ч хамгийн тохирох дүр. Согтуу хэсэгт үнэхээр инээдтэй, бодит тоглосон.. Nadya азтай бүсгүй. Аль ч нийгмийн үед байх жаахан нас явсан ганцаардсан их хотын бүсгүй. Үнэн сэтгэлээсээ биш, нас хийгээд байдалдаа эвлэрсэн золгүй нэгнээс хамгийн азтай хайрын эзэн болно.. хүн болгон, эр эм гэлтгүй хэн ч хайрт нь хаалгын баярын өдрөөр тогшоод орж ирэхийг мөрөөддөг байх... яг л ийм юм болдог.. боломжийг алдалгүй, зүрхээ сонсож зориглож чадсан бүсгүйн дүрийг үзэсгэлэнт Barbara Brylska гайхалтай бүтээсэн. Ippolit мэдээж хамгийн азгүй нь. 

 Нэмж хэлэхэд зориггүй нэгэн нь. Тэр бол бидний хулчгар байдлын биелсэн дүр юм. Эр хүн шиг байсан бол хүссэн бүхнээ өөрийн болгох байсан. Энэ дүрийг Yuriy Yakovlev бүтээсэн. Бидний ирээдүй, бидний маргааш бидэнд өөрт байдаг юмаа гэсэн санааг харуулжээ, уг бүтээлд. Ямар ч зурсан зураг, төөрөг байхгүй шүү. Зөвхөн тохиолдол гэж бий.. маш гайхалтай хайрын түүхийг хамгийн сайхан баяртай холбож өгсөн, төгс шинэ жилийн кино. Сонирхуулахад: анх 12 сарын 31-нд нээлтээ хийснээс хойш гуч гаруй жил 31-ны өдөр бүр гарсан хамгийн алдартай бүтээл.. яг шинэ жилийн өмнө ууранд сууж архиддаг найзуудын хэсгийг бүр таван сард авсан байдаг.. кино гарсан даруй Оросдоо маш их амжилт \улс даяараа үзсэн гэдэг\ олсон ба Госкино тэр жилийнхээ хамгийн шилдэг киногоор уг бүтээлийг нэрлэсэн бол Andrey Myagkov-ыг шилдэг эрэгтэй жүжигчинээр тодруулсан..


Comments

  1. Оросуудыг архинд уруу татсан кино гээд нилээн шүүмжлэл дагуулдаг болсон байна лээ. Первый канал хүртэл шинэ жилээр гаргахаа больсон гэсэн байх шүү. Одоо тэгээд юу юугүй 10 сар 11 сар тэгээл 12 сар шинэ жил боллоо манай хэдэн сувгаар ээлжлээл гарна. Сайхан шдээ сайхан.

    ReplyDelete
    Replies
    1. Өө тиймүү.. замбараагүй архиддаг аргагүй биз..

      Delete

Post a Comment