Америк хар дарсан зүүд

 


Easy Rider (1969) . Бие даасан (independent), аян замын энэхүү драм жанрын киноны зохиолыг Peter Fonda, Dennis Hopper болон Terry Southern нар бичиж, Peter Fonda продюсерлэн, Dennison Hopper найруулсан ба Fonda, Hopper хоёр гол дүрд тоглосон (Jack Nicholson туслах дүрд тоглосон). Уг киног Шинэ Холливууд эринийг эхлүүлэхэд голлох байр суурьтай бүтээлийн нэг гэж үздэг. Үндэстний уран сэтгэмжийг буулгасан буюу тухайн үеийнхнийг илэрхийлж гаргасан уг кино нь контркултур (тухайн нийгмийн соёлтой зөрчилсөн соёл) киноны симбол гэж нэрлэгдэж ирсэн бөгөөд 1960-аад оны үеийн Америкийн хиппи хөдөлгөөний өсөлт, хар тамхины хэрэглээ, нэгдмэл амьдралын хэв маяг, өсвөр насныхны асуудал зэргийг авч үздэг. Кинонд гарах марихуан болон бусад мансууралах бодис хэрэглэж байгаа сцэнүүдэд жинхэнэ хар тамхи хэрэглэж байжээ.

 Кинонд түүх, үйл явдал гэх зүйл бараг үгүй ба хоёр найз хар тамхи зарж олсон мөнгөөрөө Америкийн баруун өмнөд нутгаар аялж байгаа тухай өгүүлдэг. Жүжигчин гэдгээрээ илүү танигдсан Hopper-ын хувьд энэ нь түүний дебют кино ажил байсан ба кино урлагийн гол урсгал (mainstream) киноны эсрэг үйл явдал байгаад зогсохгүй кино урлагт шинэ дуу хоолой гарч ирсэнийг зарласан. Тухайн жилийнхээ Оскарын наадамд шилдэг эх кино зохиол, шилдэг эрэгтэй туслах дүр (энэ төрөлд Jack Nicholson дэвшсэн) гэсэн хоёр төрөлд нэр дэвшсэн. Шинэ Давалгаа хөдөлгөөний эвлүүлгийн хэв маягтай, радикал шинжтэй, рок аялгуутай, тэсэрсэн төгсгөлтэй, мөн мэдээж залуухан Jack Nicholson-ын бишрэм тоглолттой уг кино шиг аяллын сэдэвт кино нэгдсэн улсад ахиж гараагүй; TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 455-р байрт эрэмбэлээд байна. 

Hopper, Fonda хоёрын анхны хамтарсан бүтээл бол Nicholson-ын бичсэн "The Trip" гэх кино байсан агаад энэ кино "Easy Rider" кинотой сэдэв, дүрүүдийн хувьд төстэй байж. Fonda 1966 онд тоглосон "The Wild Angels" кинонд тоглоод контркултур домог болоод байсан нь цаашдын "The Trip" ба "Easy Rider" кинонуудынхаа дүрийг гаргахад нөлөөлжээ. "The Trip" кино LSD-г алдаршуулсан бол энд өгүүлэн буй кино 1960-аад оны контркултурыг мандуулсан. Зохиолч Katie Mills-ын дүгнэснээр "The Trip" кино Бийт "Beat" үеийн үлдэглээс хиппигийн нирваан дүр "Easy Rider" кино болж хувирсны хувьд аян замын түүхэн зүйрлэлийн цэг дээр огтлолцдог ба Fonda-ын дүр "The Wild Angels" киноныхон дүртэй холбогддог аж. Мөн "The Trip"  кино нь бие даасан кино салбараас холливуудын гол урсгал руу шилжих алхам болсон гэж үзээд "The Trip" киног холливуудынхан өөрсдөө хийсэн хуурамч бүтээл, харин "Easy Rider" киног  Холливуудаас хатуу тусгаарлах ёстой гэсэн хандлагыг шалгах хэрэгтэй гэжээ. Уг киноны алдартай аяллын хэсгийг "The Trip" киноноос үүдэлтэй гэж үздэг. "The Trip" ба "The Wild Angels" кинонуудыг American International Pictures гаргасан ба дээрх кинонууд бага төсвөөр бүтээд их мөнгө олсон. Fonda төслөө  AIP-д барьж очин, Hopper найруулахаар болсон ч AIP Hopper-г солихыг хүссэн, ингээд Fonda төслөө аваад Columbia Pictures дээр очжээ. Fonda хоёр мотоциклчин аялж яваад толгод дээр буудуулж үхэж байгаа тухай Вестерн киног анхлан боджээ. Тэр Hopper руу залгаж хамтран ажиллахаар болж, найруулагчийн суудалд Hopper суухаар болж, харин хоёулаа гол дүрд тоглохоор шийджээ. 

Тэд кино зохиол дээр киноны нэрийг өгсөн Terry Southern-г төсөлдөө авсан. Продакшн ердөө гол дүрүүдийн нэр, зохиолын тоймтойгоор эхлэхдээ ихэнх кадруудыг кино зохиолгүйгээр тухайн нөхцөлд шууд жүжигчдийн импровиацаар явжээ. Вестерн сэдвийг хадгалахын тулд Wyatt-ын нэрийг Wyatt Earp-ын нэрээр, Billy-ын нэрийг Billy the Kid-ын нэрээр нэрлэжээ. Гэвч Terry кино зохиолын ихэнхийг Hopper бичсэн гэдэгтэй маргасаар ирсэн байдаг. Terry 1995 онд нас барсан ба 2016 онд түүний ярилцлага олонд хүрсэн, үүнд; Hopper хэдэн мөр л зохиосон, тэдгээрийнх нь зарим эвлүүлгийн өрөөнөөс амьд үлдсэн, харин би тэднийг нь кино зохиолын кредит оруулсан гэх ухааны юм ярьсан байдаг. Мөн Terry-ын хэлснээр Fonda, Hopper хоёр анхны үзвэр хүртэл кино зохиолчийн кредит авахыг хүсээгүй ба Terry тухайн үед найзан дундаа тэдэнтэй тохиролцсон ч хожим ихэнх кредитийг Hopper авсан гэж гомдоллосон байдаг. Кино шүүмжлэгчдээс үнэмлэхүй өндөр үнэлгээ авсан. 

The New York Times "гоё кино, багахан кино хэлээр манай нийгмийн өвчинг том кино байдлаар харуулсан" гээд Jack Nicholson-ын тоглолтыг, мөн Laszlo Kovacs-ын зураглалыг магтжээ. Харин The New Yorker "Америкийн энэ эринийн хамгийн сайн, хамгийн муу талыг зохистойгоор бас товчхоноор өгүүлдэг" гэжээ. Уг киног "Bonnie and Clyde", "The Graduate" кинонуудын хамтаар Шинэ Холливууд эринийг эхлүүлсэн гэж үздэг. Том кино студиуд авангард найруулагчдын хийсэн бага төсөвтэй киноноос мөнгө олох боломжтойг ойлгосон. Францын Шинэ давалгааны нөлөөнд автсан классик Холливуудын дараах кинонууд нь засгийн газар болон ерөнхийдөө дэлхий дахины засаглалын тогтолцоонд улам бүр сэтгэл дундуур болж байгаа контркултур үеийнхнийг төлөөлөх болсон. Хэдий Jack Nicholson туслах дүр бүтээсэн ч архичин хуульчынхаа дүрээр шинэ од гарч ирлээ гэдгээ тунхагласан. Хар тамхичид хаанаас ирэв? Тэд юу хүсэв?. Тэдний зорилго? Ер нь киноны утга?

Comments