The Ladykillers (1955) . Лондонгийн кинг кросс дахь төмөр замын түннелийн хаалган дээгүүр нэгэн яижийсан хоёр давхар байшин байх агаад байшинд бэлэвсэн, эелдэг, өндөр настан хатагтай Wilberforce (цаашид хатагтай W гэх болно) тэжээвэр тотьныхоо хамтаар амьдран сууна. Хатагтай W хийцгүй уйтгарлан суух ба байнга янз бүрийн зүйлс төсөөлөн бодож, улмаар энэ талаараа ойролцоо орших цагдаагийн газарт мэдүүлэгт тэр хавь төдийгүй цагдаа нар бүр дөжиржээ. Хөршүүдтэйгээ холбоотой элдэв төсөөллийн сонссож дассан цагдаа нар хөөрхий хөгшнийг дотроо шоолох ч хайрлан хүндэтгэнэ: нэг үгээр хатагтай W юу ч ярьсан үнэмшихгүй. Хатагтай W өрөөнүүдээсээ хөлслүүлж хэд гурван цаас олохоор шийджээ. Түүн дээр өөрийгөө профессор хүн гэж танилцуулсан үзлийн царайтай Marcus хэмээх гэмт хэрэгтэн ирж, хөгшнийг ядах юмгүй мэхлэн нэг өрөөг нь хөлслөхөөр болно. Marcus өөрийгөө хөгжмийн сонирхолтой гэж танилцуулж, тиймээс дөрвөн нөхдийн хамтаар хөгжмийн бэлтгэл хийхэд битгий саад болоорой гэж хүсэхэд хатагтай W хөгжимд дуртай бас уйдахгүйн гэж баярлан уухайн тас зөвшөөрөхдөө зартай гэмт хэрэгтнүүдийг гэртээ цуглуулж буйгаа мэдэхгүй. Хөгжмийн хамтлаг ийм гишүүдээс бүрдэнэ: ноён шинжтэй хошууч Courtney; хэл яриа муутай Harry; тэнэгдүү экс боксчин Lawson болон алуурчин, гангстер Louis нар ба тэдний толгойн Marcus. Тэд кинг кроссын галт тэрэгний буудлаас мөнгө дээрэмдэх төлөвлөгөөтэй бол хатагтай W-ын хувьд тэд сонгодог хөгжмийн таван хүнээс бүрдэх хамтлаг: гэвч хатагтай нь сонсох хөгжим үнэндээ жинхэнэ биш ердөө л дээрэмчдийн пянзнаас гарч буй хөгжим юм.
Дээрэм амжилттай болно. Marcus-ын гуйснаар хатагтай W галт тэрэгний буудлаас нэгэн ачааг очиж авдаг нь үнэндээ тэр нь дээрэмчдийн дээрэмдсэн мөнгө байв. Ердөө ингээд л боллоо, ийм амархан байлаа гэж дээрэмчид баярлан, мөнгөө хөгжмийн зэмсгийн хайрцагт хийгээд явах гэж байтал бүтэлгүй Lawson хийлийн хайрцгаа унагаж хатагтай W-ын өмнө хамаг мөнгөө цацчихна. Хатагтай W тэнэг хүн биш тул хөгжимчдийг хардаж, мөнгийг цагдаад өгнө хэмээнэ. Харин дээрэмчид даатгал бүх хохирлыг төлж, цагдаа нарт энэ мөнгө хэрэггүй учир энэ бол хохирогчгүй гэмт хэрэг гэж хөгшнийг ятгасан ч настан зөрүүдэлнэ. Ямар ч нэмэргүйг ухаарсан дээрэмчид хатагтай W-г хөнөөхөөр тогтож, харин хэн энэ аллагыг үйлдэхээ сугалаагаар шийдэхээр болно. Хошууч Courtney ялагдсан ч аллага үйлдэхийн оронд мөнгөө аваад зугтааж яваад унаж үхнэ. Түүний хүүрийг нөхөд нь дайрч өнгөрөх галт тэрэг руу унагачихна. Дараагийн сугалааг Harry сугалж, унтаж буй хатагтай W-г хөнөөхөөр болох ба энэ үеэс ерөөсөө аллагыг эсэргүүцэх болсон Lawson хэнийг ч хатагтайд ойртуулахгүй байхаар шийдэж, Harry-г алж орхиод мөн л галт тэрэг рүү чулуудчихна. Балай боксчин хамаг хэргийг нь баллах нь гэж айсан Marcus, Louis хоёр түүнийг хамтран нухчихаад галт тэрэг руу хаяж орхино. Ингээд эцсийн тулаан буюу үнэмлэхүй ялалтын төлөө Marcus, Louis хоёр тулалддаг ч өглөө хатагтай W-г сэрэхэд бүтэлгүй хоёр дээрэмчин бие биенээ хөнөөгөөд зогсохгүй цогцосууд нь ч бусад нөхдийнхөн адилаар галт тэргээр зайлж одсон байлаа. Хатагтай W болсон бүх түүхийг цагдаа нарт ярихад цагдаа ердөө инээгээд л өнгөрөхдөө; та наад (төсөөллийн) мөнгөө өөртөө үлдээ гэх ба хатагтай W ч аргаа барж, эцэстээ мөнгөө өөртөө үлдээдэг.
Шотланд гаралтангууд Америкийн кино
найруулагч Alexander Mackendrick-ын найруулсан гэмт хэрэгт, бараан комеди. Гол
дүрүүдэд; Alec Guinness, Peter Sellers, Harbert Lom, Katie Johnson, Cecil
Parker, Danny Green, Jack Werner тоглосон. Кино зохиолыг Америкийн зохиолч
William Rose бичсэн ба зохиолоо зүүдэндээ үзээд бичиж авсан гэдэг. Уг киноны
зохиол Оскарын наадмын шилдэг эх кино зохиол төрөлд нэр дэвшиж байсан бол
БАФТА-гаас шилдэг кино зохиол шагнал хүртсэн. Уг киног Их Британий уламжлал, зан
авирыг хамгийн сайн үзүүлсэн киноны нэг гэж үздэг, тэгвэл киноны зохиолыг
бичсэн William Rose залуудаа Британид хүргэн орсон хүн ба Британийн соёлыг ийм
сайн гаргаж чадсаныг нь хожим судлаачид гайхаж байсан. Үймээнтэй, инээдтэй уг
кино Ealing кино студийн год бүтээлийн нэг гэж явдагаас гадна найруулагч
Mackendrick-ын өөрт байсан материал, жүжигчидтэйгээ харьцаж, зохицуулсан байдал
гайхам ба комеди жанрын ялалт болсон уг киног TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн
шилдэг мянган киноны 825-р байрт жагсаасан бол total Film сэтгүүл бүх цаг үеийн
хамгийн шилдэг инээдмийн кино жагсаалтынхаа 36-р байрт эрэмбэлжээ. Профессорын
дүрд анх Alastair Sim тоглох байж, гэвч энэ дүрийг Alec Guinness авсан ба дүрээ
Alastair Sim дээр үндэслэн бүтээсэн гэдэг. Харин Peter Sellers-ын хувьд Harry
түүний анхны том дүр байсан агаад тэрээр Guinness-г шүтдэг байсан учир зураг
авалтын үеэр Guinness-г харж их зүйлийг сурсан гэдэг. Guinness, Sellers хоёр
хожим 1976 онд хамт кинонд тоглосон. Хатагтай W-д тоглосон Katie Johnson тухайн
үед 76 настай байж. Найруулагч Mackendrick дистрибьютер дээр очоод Katie настай
хүн, энэ магадгүй түүний сүүлчийн кино байх, тиймээс түүний нэрийг киноны
гарчиг дээр тодоор гаргахыг хүссэн байдаг ба дистрибьютер ч зөвшөөрсөн. Katie
хоёр жилийн дараа нас барсан аж. Тотьны хоолойг Sellers хийсэн гэсэн яриа
байдаг аж.
Comments
Post a Comment