"Гаргантюа ба Пантагрюэль". Францын сэргэн мандалтын үеийн зохиолч, хувраг, эмч, судлаач Франсуа Раблегийн 16-р зуунд бичсэн хоёр аварга биетний тухай өгүүлэх адал явдалт пенталоги (таван хэсэгт) роман. Энэ бүтээл хөгжилтэй, хэтрүүлэгтэй, элэглэл хэлбэрээр бичигдсэн бөгөөд бүдүүлэг хэллэг, үгэн тоглоом, мөн их хэмжээний танин мэдэхүй агуулагдсан. Эл бүтээлийг Жеймс Жойс, Уильям Шекспир нарын туурвилуудтай ихэвчлэн харьцуулдаг. Рабле олон хэл мэддэг байсан ба уг романаараа Франц хэлэнд олон тооны шинэ, хэцүү үгсийг нэвтрүүлжээ. Эл бүтээлийг Парисын шашны их сургуулиас ёс зүйгүй хэмээн цензурдаж байв, мөн нийгмийн дунд шашны дарангуйллын эсрэг уур амьсгал нэмэгдэж, улмаар шашны дайнд хүргэхэд нөлөөлсөн гэж үзэн уг бүтээлийг сэжиглэн, хүмүүс ярихаас зайлсхийдэг байжээ.
АНАЛИЗ. Номын тав дахь дэвтэр 1564 онд анх хэвлэгдсэнээс хойш жинхэнэ эсэх нь эргэлзээтэй байв (Рабле 1553 онд нас барсан). Рабле амьд сэрүүндээ ч, нас барсных нь дараа ч түүний бичээгүй зохиол бүтээлүүд түүний нэрээр хэвлэгдэн гарсан байдаг аж. Зарим судлаачид тав дахь дэвтрийг Раблегийн зарим нэгэн ноорог бичиг сэлтээс үндэслэн бичсэн гэж үздэг бол зарим шүүмжлэгчид үүнийг Раблетай огт холбоогүй гэж маргадаг. Францын уран зохиол судлаач М. А. Скрич удаах үзлийг дэмждэг бөгөөд "тав дахь дэвтрээс олдсон нууцлаг утгыг дөрөв дэх дэвтрээс дахин олж уншдаг" хэмээн халагласан байдаг. Мөн түүнчлэн судлаач Доналд М. Фреймын үзэж буйгаар Рабле нас барахаасаа өмнө дөрөв дэх дэвтрээ яаж үргэлжлүүлэх талаар зөрим материал үлдээсэн байх магадлалтай гэжээ. Мөн хэн нэгэн нэмэлт хийж, бүтэн болгосны дараа эмхтгэсэн гэж таамаглажээ. Нэрт орчуулагч Ж. М. Коэн "Оцон шувуу классик" хэвлэлийнхээ оршилдоо "17-48-р бүлгүүд өөр хүн бичсэн мэт шинжтэй байсны дээр тав дахь дэвтрийг чадваргүй редактор болхидуухан засварлажээ" гэсэн буй.
Оросын философич, шүүмжлэгч Михаил Бахтины "Рабле ба түүний ертөнц" номоороо уг бүтээлийг судалж, сайхь номыг нь Сэргэн мандалтын үеийн судалгааны сонгодог туурвил гэж үнэлдэг. Бахтины олон зууны туршид хүмүүс Раблегийн номыг буруугаар ойлгож ирсэн гэж мэдэгдсэн. Бахтин номондоо хоёр зүйлийг онцлохыг оролдсон; нэгдүгээрт "Гаргантюа ба Пантагрюэль" романы үл тоомсорлож байсан юмуу хориглож байсан хэсгүүдийг сэргээх явдал байсан бол хоёрдугаарт, зөвшөөрөгдсөн ба зөвшөөрөгдөөгүй хэлний тэнцвэрийг гаргах замаар Сэргэн мандалтын үеийн нийгмийн тогтолцоонд анализ хийх явдал байв. Бахтин энэхүү анализаараа Раблегийн номын хоёр чухал дэд текст байгааг онцлон тэмдэглэсэн; эхнийх нь Бахтины нийгмийн институци гэж тодорхойлсон карнавал (энэ нь хошигнол, эмх замбараагүй уур амьсгалаар юмуу ноёлсон хэв маягийн төсөөллийг урвуулж, чөлөөтэй ханддаг Бахтины тодорхойлсон уран зохиолын аргачлал), хоёрдугаарт; уран зохиолын аргачлал гэж тодорхойлсон гротеск реализм аж.
Ийнхүү Бахтин "Рабле ба түүний ертөнц" номондоо нийгэм болон уран зохиолын харилцан үйлчлэл, мөн ерөнхий бүтцийнхэн утгыг давхар судалдаг ажээ. Бахтины үзэж буйгаар Раблегийн бүтээлд ажил болон цаг хугацаа нэгдмэл байдалтай холбогддог, учир нь карнавалд хамрагдаж байгаа хүмүүс нь зөвхөн олон хүнээс бүрддэггүй гэж тайлбарласан. Харин хүмүүс нь эдийн засаг, улс төрийн зохион байгуулалтад харшлахуйц зохион байгуулагдсан бүхэллэг бүтэцтэй гэжээ. Карнавалын үед цаг хугацаа, орон зайн өвөрмөц мэдрэмжинд тухайн хувь хүн өөрийгөө нэгдлийн нэг хэсэг гэдгээ мэдрэхэд хүргэдэг бөгөөд энэ үед тухайн хүн өөрийгөө гээдэг. Энэ мөчид хувь хүн хувцас, маскаар дамжуулан бие махбодоо өөрчилж, шинэчлэгдэнэ. Үүнээс зэрэгцээ хүний мэдрэхүй, материаллаг шинж, бие махбодоороо нэгдэл, хамт олны талаарх өндөр ухамсарт хүрдэг ажээ. Мөн Бахтины хэлснээр Раблегийн хувьд карнавал гэсэн ойлголт нь гротесктэй холбоотой байв. Карнавалд оролцож буй нэгдмэл хүмүүс цаг хугацааны хувьд эвтэй байдгаас гадна тогтмол үхэл ба шинэчлэлтэй холбоотой түүхэн мөнхийн байдлыг мэдэрдэг. Бахтины хэлснээр бие махбодь цаг хугацааны мэдрэмжээ алдсанаа ухамсарлахын тулд Билли-д цаг хэрэгтэй аж. Гротеск гэдэг нь хооллох, шилжих, секс хийх замаар биё махбодийн өөрчлөлтийг онцлон тэмдэглэхэд Бахтины ашигласан нэр томьёо буюу үүнийг хэмжих хэрэгсэл болгон ашигладаг.
ҮНДСЭН СЭДЭВ. ЭЛЭГЛЭЛ: Рабле "Гаргантюа ба Пантагрюэль" бүтээлээрээ Сэргэн мандалтын үеийн амьдралыг элэглэхдээ нийгмийн дээд зиндаа, нэн ялангуяа Хаадыг онцлон егөөддөг. Романы гол хоёр дүр болох аав, хүү аварга биетүүд үнэндээ Хаадууд байдаг ба Гаргантюа болон түүний эцэг эхийг мөнхөд идэж ууж, хувцас, хэрэглэлд ойлгомжгүй ихээр хөрөнгө мөнгө зарцуулдаг ховдог хүмүүс гэж дүрсэлдэг. Хэдийгээр дээд зиндааныхан эрх ямба эдлэхийн төлөө төрсөн ч эрх ямбатай байх нь хүнийг ухаантай юмуу хүмүүжилтэй болгодоггүй гэдгийг Рабле онцлосон бөгөөд иймээс Гаргантюа сайн хүмүүжил, сахилга баттай болохыг тулд маш их хичээх ёстой мунхаг, ой гутам хүн гэж гардаг. Пантагрюэль илүү сайн хүмүүжсэн хэдий ч Рабле дээд зиндааныхан өөрсөдтэйгөө бус дагалдагчидтайгаа хэрхэн харьцдагийг харуулахын тулд Пантагрюэлийг элэглэдэг. Жишээлбэл, Пантагрюэлийн хамгийн сайн найз Панург бол үнэхээр жигшүүртэй хүн боловч Пантагрюэль түүнд газар, цол өгч дэмждэг. ХОШИГНОЛ.
Раблегийн бүтээл анх хэвлэгдсэнээс хойш 500 орчим жил болж байгаа ч хошигнол нь хэдийгээр тун бүдүүлэг шинжтэй ч хүмүүсийн сонирхлыг татаж, инээлгэсээр байна. Хошигнолын гол элементүүдийн нэг бол гол дүрүүдийн үнэмлэхүй том хэмжээтэй холбогддог. Аварга биетүүд учир санамсаргүйгээр хүн идэж, шээсээрээ гол мөрөн үүсгэн хүн живүүлж, мөн унгасаараа амьдралыг бий болгож байгаа нь хөгтэй. Сэргэн мандалтын үеийн ихэнх зохиолын адилаар эл бүтээлд шог маягийн секс ёгт агуулга, нэн ялангуяа эмэгтэй хүний биеийн хэсгүүдийн талаар бүдүүлэг хошигнол байдаг буюу хошигнол нь тун бүдүүлэг, болхи хэлбэртэй аж. Хошигнолын бусад элементүүдэд шоглоом ордог ба үүнд Панург багагүй холбогддог. Гэлэн Жоны үнэ цэнээр, эсхүл ерөнхийдөө лам нарын үнэ цэнээр яригддаг хошигнолууд олон бий. Сэргэн мандалтын үеийн уншигчдад санваартнуудыг чичих нь ойлгож болох зүйл байв, учир нь Католик шашны бүтцэд гэлэн, хуврагууд олон нийтийн өмнө хоол, мөнгө гуйх хууль ёсны эрхтэй байсан тул тэднийг шунамхай хүмүүүс гэж үзэх нь элбэг байв.
ГЭРЛЭЛТ БА ХУУРТАГДСАН НӨХӨР. "Гаргантюа ба Пантагрюэль" романы гурваас тав дахь дэвтрүүдэд гэрлэлт, энэ нь араар тавилтыг бий болгодог гэсэн концепт байдаг. Панург энэ сэдвийн илүүтэй мисогинист үзлийг төлөөлж, эмэгтэйчүүд үргэлж сээтэгнэлд бууж өгдөг хэмээн мэтгэхдээ Ева уруу таталданд бууж өгсөнөөр унасан гэж хэлдэг. Хэдийгээр Панург болон бусад ихэнх дүрүүд эмэгтэйчүүдийг буруутгаж, эмэгтэйчүүдийг шившиглэх стратегийг хөхүүлэн дэмжиж байгаа ч Панург үйлийн үрийн хариу болж өөрөө араараа тавиулахаас айдгаа хүлээн зөвшөөрдөг, учир нь тэр өөрөө олон гэрлэсэн эмэгтэйчүүдтэй унтаж, тэдний нөхрийг араар нь тавиулж байсан. Хууртагдсан нөхрийн айдас нь эрэгтэйчүүд эмэгтэй хүний биеийг хянах чадваргүйгээсээ болж түгшүүртэй байдгийг онцолж өгдөг ба ингэдэг гол шалтгаан нь араар тавилт хууль бус хүүхэд төрүүлэхэд хүргэдэгтэй холбоотой. Эмэгтэйчүүдийг нөхрөө хууртаг гэж буруушаах нь мөн эмэгтэйчүүдийн талаарх ойлголт өөрчлөгдсөнийг харуулж байгаа ба тэд зүгээр нэг объект байхаа больсон, харин эмэгтэйчүүд шийдвэр гаргах эрх мэдэлтэй болсон агаад харин эдгээр шийдвэрүүд нь эцэг эрхт ёсны шийдвэртэй тэр бүр нийцэхгүй нь мэдээж.
НЭРСИЙН УТГА. "Гаргантюа ба Пантагрюэль" романд гарч байгаа
дүрүүдийн бараг бүх нэрийг зориуд бодож сонгосон ба нэр нь дүрүүдийн түүхэнд
тодорхой ач холбогдолтой байхын сацуу романы бараан хошигнолд нөлөөлдөг.
Жишээлбэл, Пантагрюэлийн хувьд, тэрээр маш их ган гачигтай үед төрсөн бөгөөд
түүний нэр "бүгдээрээ цангаж байна" гэсэн утгатай. Түүнчлэн, Пантагрюэлийн
адал явдлуудын туршид тэрээр нөхдийн хамтаар маш их цангах цаг үе тохиолдохын
сацуу дайснууд нь цангаснаасаа болж үхэж сөнөж байгаа тохиолдлууд гардаг. Толь
бичигт дурдсанаар Гаргантюа гэдэг нь Португаль, Испани гаралтай үг ба
"хоолой" юмуу "багалзуур" гэсэн утгатай агаад ерөнхийдөө
амны хөдөлгөөн гэсэн язгуур утгыг хуваалцдаг. Гаргантюагийн нэр өөрт нь тун
зохицдог, учир нь, тэр хоёр ховдог хүнээс төрсөн бөгөөд өөрөө ч анхнаасаа
ховдог хүн болж өссөн. Романд гарах олон дүрүүд нэртэйгээ таарсан төрх
байдалтай байдаг; жишээлбэл, Гимнаст бүлгийнхээ хамгийн хөнгөн шингэн, тамирчин ба түүний нэр
"тамирчдын дасгалжуулагч" гэсэн утгатай аж.
Comments
Post a Comment