Антон Чехов "Эгч дүү гурав"

 


 "Эгч дүү гурав". Оросын их зохиолч, жүжгийн зохиолч Антон Чеховын жүжиг. Уг жүжиг 1900 онд бичигдэж, 1901 онд Москвагийн урлагийн театрт анх тоглогджээ. Уг бүтээлийг "Цахлай", "Ваня ах", "Интоорын цэцэрлэг" жүжгүүдийн хамтаар Чеховын оргил дөрвөн жүжигт нэрлэдэг.

ҮНДСЭН СЭДЭВ. ХӨДӨӨ НУТГИЙН АМЬДРАЛ: Прозоровын эгч дүүсийн амьдралд тулгарсан гол асуудлын нэг бол хөдөөний амьдрал тэдэнд хангалттай өгөөж өгдөггүй, хөдөөний амьдрал нь тэдний боловсролтой болж, сайжрахад саад дөнгө болж байгаа явдал байдаг. Ирина, Андрей хоёр хоёулаа боловсрол нь хий дэмий үрэгдэж буйд санаа зовж байна. Нэг удаа Ирина сандран байж "цонх" гэдгийг Италиар юу гэдгийг мартчихлаа хэмээдэг ба энэ нь хөдөөний амьдрал түүний оюун ухааныг мохоож буйг харуулна. Андрей нэртэй профессор болохыг мөрөөддөг байсан бол одоо түүний бодит хүсэл бол дүүргийн зөвлөлийн гишүүн болох явдал болно. Маша хөдөөний амьдрал, тэр дундаа сургуулийн багшийн эхнэрийн уйтгартай амьдралдаа сэтгэл дундуур байгаа бөгөөд Вершининтэй үүсгэсэн романс нь адал явдалд хүргээсэй хэмээн хүсдэг. Түүнчлэн, Прозоровын эгч дүүс Наташад дургүй байдаг нь Наташагийн соёлтой юмуу боловсон биш, мөн нарийн мэдрэмжгүй байдагт оршдог. Жүжгийн үндсэн холбоос бол гэр бүлийн гишүүд хөдөөний амьдралын хэв маягтаа сэтгэл хангалуун байж, амар тайвныг мэдрэх гэж тэмцэж буйг даган өрнөдөг. 

ХАЙР: Дүрүүд хайр, хүсэл тэмүүллийн янз бүрийн ялгаатай мэдрэмжтэй байдаг. Том эгч Ольга огт гэрлэж байгаагүй, хайр дурлалыг мэдэрч үзээгүй болохоор сэтгэл дундуур амьдардаг байхад Маша сургуулийн багштай сэтгэл дундуур байсан ч Вершининтэй танилцсанаар халуун хайрыг мэдэрдэг. Ирина хайр дурлалыг тэсэн ядан хүсэн хүлээж байгаа ч Тузенбахтай хийсэн сүүлчийнхээ ярилцлагынхаа үеэр "Миний зүрх яг л түлхүүр нь алга болсон учраас хэн ч тоглож чадахгүй болсон сайхан төгөлдөр хуур шиг" гэж хэлдэг. Тэгвэл Андрей Наташаг маш их хайрладаг байсан ч эцэст түүнийг хүндэтгэх сэтгэлээ алдаж, түүнийг үл хүндэлж эхэлдэг. Тузенбах Иринаг хайрладаг боловч бүсгүйн хайхрамжгүй сэтгэлтэйг мэдээд сэтгэл дундуур болчихдог ба хайр, романтик сэтгэлийн тухайд дүр болгон өөрсдийн гэсэн ялгаатай харуусалтай байж, түүнтэйгээ тэмцдэг бөгөөд романтик хайрын эмгэнэлт зөрчлийг харуулахыг уг жүжиг зорьсон. ФИЛОСОФИ: Вершинин философидохоос өөр зүйлд дуртай биш бөгөөд тэрээр нийгмийн эмгэгийг оношилж, илүү гэрэлтэй ирээдүйг төсөөлөх хүсэлтэй гэдгээ ухамсарладаг. Бүх дүрүүд ямар нэгэн байдлаар байгаа даа бууж өгч, сэтгэл дундуур байхад эдгээр зөрчилт мэдрэмжийг даван гарах хамгийн сайн арга бол абстрактаар бодох явдал гэдгийг Вершинин мэдсэн бололтой байдаг. Тэрээр хоёр, гурван зуун жилийн дараа хүн бүр жаргалтай, сайхан амьдрах цагийг төсөөлөх дуртай ба идеал ирээдүйг төсөөлсөнөөр түүний амьдрал зорилготой санагдахын сацуу одоо зовж шаналж байгаа нь ирээдүйн хүмүүсийн төлөө гэдгийг мэдэрч чаддаг. Маша Вершининий оюунлаг амьдралд татагддаг агаад Тузенбах ч мөн адил философидох дуртай. 

АНГИ ДАВХАРГА: Прозоровынхон ба Наташа нарын хоорондын зөрчлийн голлох хэсэг бол тэд өөрсдийгөө Наташагаас илүү боловсронгуй эсхүл илүү дээд зиндааных гэж үзэх явдал. Тэд Наташагийн хувцаслалтын хэв маягийг тохиромжгүй, эв хавгүй гэж үзэн шүүмжилдэг ба Прозоровынхны санаа бодол бол Наташаг хөдөө өссөн, гарал үүслээр нь шүүж дүгнэх маягаар кодлогдсон арга барил ажээ. Ирина мөн анги давхарга, нэн ялангуяа өөрийнхөө эрх ашгийн төлөө тэмцэгч хүн юм. Тэр амьдралдаа юу хийхээ мэдэхгүй байгаа, зүг чиггүй мэддэггүй байгаа тул өөрийгөө дэмжихийн тулд ажиллахаар шийддэг бөгөөд ийнхүү тэрээр анги давхаргатай харьцах асуудалтай тулгарч, эргэн тойрныхоо ертөнцтэй илүү холбогдоа арга замыг хайдаг. Эрх ямбыг эдэлж өссөн барон Тузенбах түүний хүслийг хуваалцдаг. Тиймээс, анги давхарга нь олонтаа дурдагддаггүй ч жүжгийн гол сэдэв болдог. Прозоровынхон бол эцэг нь нас барснаас хойш илүү хязгаарлагдмал байдлаар амьдрахад дассан гэр бүл буюу мөнгөтэй харьцах харилцааныхаа учрыг олсон, Москвагийн сэтгэл татам хүүхэд насныхаа тансаг, эрх ямбат амьдралаараа хэзээ ч ахиж амьдарч чадахгүйгээ хүлээн зөвшөөрөх ёстой дээд давхаргын гэр бүл. 

ЗОРИЛГО. Ирина амьдралынхаа туршид ямар нэгэн зүйлийг олохыг тун их хүсч ирснээрээ зорилгынхоо төлөө хамгийн их тэмцэгч нь. Хамгийн бага охины хувьд боломжит сайхан ертөнц түүний өмнө гарч ирж байгаа санагддаг ч тэрээр амьдралаа учир утгатай үйл явдал хийгээд туршлагаар хэрхэн дүүргэхээ мэддэггүй. Тэрээр хүний амьдралдаа хийж чадах хамгийн зорилготой, учир утгатай зүйл бол ажил хийх юм гэж шийдсэн бөгөөд түүнийг хайрладаг эр Тузенбах ч энэ бодолтой санал нэг байна. Тэд хамтдаа хаа нэг газар нүүж очин ажилчдын амьдралын амьдрах төлөвлөгөө гаргадаг агаад Тузенбах алагдсаны дараа ч Ирина энэ төлөвлөгөөгөө бие даан хэрэгжүүлэхээр төлөвтэй байдаг. ГЭРЛЭЛТ: Хайраас ангид гэрлэлтийн ёс журам бол жүжгийн гол сэдвийн нэг бөгөөд дүрүүдийн бухимдлын голлох эх сурвалж болдог. Хүссэн, хүсээгүй "Эгч дүү гурав" жүжгийн дүрүүдийн хэн ч байлаа гэсэн гэрлэсэн, гэрлээгүй байсан ч жаргалтай байдаггүй. Чебутыкин, Ольга хоёр гэрлэхийг хүсч, амьдралаа хэн нэгэнтэй хуваалцахыг хүсдэг ба харин Маша, Вершинин нар гэрлэлтэндээ тун сэтгэл дундуур байдаг; Маша Кулыгинаас уйдсан буюу Вершинин тогтворгүй нэгдэлд байна. Андрей Наташад хайртай ч тэдний гэрлэлтийн удалгүй мууддаг. Энэхүү жүжиг нь гэрлэлтийн асуудалтай тэмцдэг бөгөөд энэ нь хэзээ ч сайн үр дүнд хүрдэггүй гэдгийг харуулжээ.

 СИМБОЛ БА МОТИФ. МОСКВА (СИМБОЛ): Москва руу нүүх мөрөөдөл нь "Эгч дүү гурав" жүжгийн дүрүүдэд тун их хүчтэй байдаг. Хөдөөний амьдралд урам хугарсан эгч дүүс өсч хүмүүжин, боловсрол эзэмшсэн хотын амьдралын хэв маягтаа буцаж очихыг мөрөөддөг. Москва бол тэдний бүхий л хүсэл мөрөөдөл, итгэл найдвар болсон сэтгэл хангалуун амьдралыг амласан симбол ба Москвад буцаж очих мөрөөдлөө биелүүлэхийн тулд дүрүүд илүү жаргалтай, илүү зорилготой байх боломжийг дуудаж байдаг. Тэд эцэстээ Москвад буцаж очих боломжгүй гэдгээ ойлгоход дүрүүд хувь тавилангаа хүлээн зөвшөөрөх буюу энэ нь тэдний сэтгэл дундуур байдалдаа бууж өгч байгаагийн симбол болдог. МОД (СИМБОЛ): Ирина, Тузенбах хоёрын сүүлчийн ярианд моднууд симбол болдог. Василийтай ирүүл хийхийн өмнөхөн Тузенбах нэгэн модыг хараад "Хараач, тэр мод гандсан бололтой, гэвч бусадтайгаа хамт салхинд найгасаар л байна. Хэрэв би үхвэл ийм болно байх гэж бодож байна; ямар нэгэн байдлаар амьдралын нэг хэсэг байсаар л" гэж хэлдэг. Ингэж тэрээр модыг хүнжүүлж, өөрийнхөө ирээдүйн үхлийг симболчилдог. Жүжигт хожим нь, Наташа моддыг тайрч хаяхыг хүсдэг бөгөөд Тузенбахын үг үзэгчдийн чихэнд цуурайтана; модыг ямар нэгэн байдлаар Тузенбах хийгээд түүний эмгэнэлт нөхцлийг төлөөлдөг гэж бодохоос өөр аргагүй. 

АЛДАГДСАН ТӨГӨЛДӨР ХУУРЫН ТҮЛХҮҮР (СИМБОЛ): Сүүлчийнхээ ярианы үеэр Ирина Тузенбах-д түүнийг хайрлаж чадахгүй гэдгээ хэлээд өөрийнхөө зүрх сэтгэлийг түлхүүр нь алга болсон цоожтой төгөлдөр хууртай зүйрлэдэг. Энэ нь Ирина эргэн тойрныхоо хүмүүсээ ямаршүү онцгой хийгээд бага мэдэрдэг болохыг симболчилдог ба мөн энэ нь Тузенбах яаж ч хичээсэн түүний хайрыг авч чадахгүй болохыг симболчилно. МОСКВА, МОСКВА, МОСКВА (МОТИФ): Москва бол илүү сайхан, илүү найдвартай амьдралын симбол болохоос гадна жүжгийн янз бүрийн хэсэгт Иринагийн олонтаа давтан хэлдэг үг. Жүжгийн 2-р үзэгдлийн төгсгөлд зочны өрөөнд шөнө ганцаараа сууж байхдаа Ирина "Москва, Москва, Москва руу" хэмээн өөртөө хэлдэг; энэ үг бараг л нэг төрлийн бясалгал болон хувирч, амьдрал орог саарал байсан ч үргэлж хүлээж, найдах зүйл байдгийг сануулна. ЦАГ (СИМБОЛ): Жүжгийн 3-р үзэгдэлд, Чебутыкин согтуугаар өөрийн хайртай эмэгтэй болох эгч дүүсийн ээжийн цагийг унагачихдаг. Энэ мөч буюу эвдэрсэн цаг нь Чебутыкины анхааралгүйг, хөгширсөнөөс хяналтаа алдаж, улам хор хөнөөлтэй болж байгааг харуулж байна. Энэ нь мөн өнгөрсөн, өнгөрсний үлдэгдлээс Прозоровынхон холдох ёстойг илэрхийлж байна. Нэмж хэлэхэд, Чебутыкины бүтээгүй хайрыг илэрхийлэх буюу түүний эгч дүүсийн ээжтэй хэзээ ч хамт байж чадахгүйг симболчилдог.

Comments