Uzak (2002) . Туркийн кино урлагийг дэлхийд таниулж яваа Nuri Bilge Ceylan-ын зохиолыг нь бичиж, продюсерлэж, найруулсан драм. Уг кино Канны кино наадмаас шилдэг эрэгтэй гол дүр (кинонд гол дүрүүдийг бүтээсэн Muzaffer Ozdemir болон Mehret Emin Toprak хоёр хамтран хүртсэн) шагнал, гран при шагнал хүртсэн анхны Турк кино болсон, мөн Чикагогийн шүүгчдийн нэрэмжит шагналыг тус тус авсан. Сэтгэл хөдөлгөм зураглал, нарийн хөгжмийн нөлөө нь киног яруу найраглаг шинжтэй болгох ба хотын ганцаардмал хүмүүсийн хооронд үүссэн харилцаж чадахгүй байгаа ан цавыг драм, "сүнсгүй" байдлаар дүрсэлсэнээрээ алдарт Jim Jarmusch-ын "Stranger Than Paradise" бүтээлийг эрхгүй санагдуулах боловч үйл явдал багатай байдаг.
Үүнээс болж эрчүүдийн харилцаа аажмаар муудна. Mahmut хэдий дутах юмгүй амьдарч байгаа ч үнэндээ амьдрал нь зорилгогүй; ажил нь дэндүү уйтгартайгаас гадна өөрөө бүтээлч чанар муутай хүн бөгөөд салсан эхнэр болон хааяа нэг уулздаг нууц амраг хүүхэндээ сэтгэлээ илэрхийлж гаргах тал дээр дэндүү маруухан ба лаг оюунлаг хүн болох гэж Andrei Tarkovski-ын кинонуудыг байнга үзнэ. Mahmut-ын Yusuf-д дургүй байгаа, бушуухан яваасай гэсэн хүсэл түүний Yusuf-ын гутлаас сэжиглэж байгаа, өрөөндөө орсон хойгуур нь нууцаар порно үзэх зэргээр илэрнэ. Mahmut Yusuf-тэй харилцаагаа сайжруулах гэж, урлагийн "онгодоо" сэргээх гэж хамт Туркийн хөдөө нутгаар гэрэл зургийн ажлаар хамт явсан ч тусыг эс олдог. Ингээд киноны төгсгөлд ажил олоогүй, буцах замгүй Yusuf аргагүй эрхэнд түлхүүрээ үлдээгээд яваад өгөх бөгөөд Mahmut далайн боомтын дэргэд тамхи татан бодлогшрон сууж буйгаар кино маань төгсдөг.
Найруулагч Ceylan амьдардаг байрных нь хөрш Франц хэлний багш үхсэн байдалтайгаар олдсон хэрэг кинонд хүчтэй нөлөөлсөн гэдэг, мөн киногол тавхан хүний бүрэлдэхүүнтэйгээр хийжээ. Yusuf-ын дүрд тоглосон Mehmet Emin Toprak кино бэлэн болсны дараахан авто ослоор нас барсан (28 настай байв). Кино дээрх гарах байр, машин найруулагчийнх байжээ. Mahmut-ын үздэг кино мэдээж Andrei Tarkovski-ын "Stalker" шедевр байдаг. Сэтгэлд хоногшим үзэсгэлэнтэй уг кино нь чимээгүй байдлаараа л бүхнийг өгүүлэх мэт байдаг. BBC энэ киноны талаар "эрэгцүүллээр баялаг, тайвшруулам кино" гээд сэтгэл хийгээд мэдрэмжээ илэрхийлж чадахгүй байгаа хүмүүсийн тухай өгүүлсэн ийм сайн кино гарын таван хуруунд л багтана гэж магтсан буй. Тэгвэл найруулагч Andrew Haigh уг киног 21-р зууны хамгийн шилдэг кино гээд ганцаардлыг харуулсан хамгийн шилдэг киноны нэг гэжээ. Зарим киног анх үзэхэд уйтгартай санагдаж, дараа нь дахин үзэхэд сэтгэлд онцгой хүрэх тохиолдол бий. Магадгүй, анх үзэхдээ их зүйл хүлээгээд хоёрдахиа үзэхдээ хүлээлтгүй байдгаас болдог байж болно.
Энэ
тийм кино юм. Хана нь номоор дүүрсэн гэрэл зурагчин хөдөөнөөс хэдхэн хоног хамт
байх гэж ирсэн хамаатны түүхийг үнэндээ хаана ч, тэр дундаа Монголд шилжүүлж
болох ба одоо таны нүдэнд тэдний зөрчил илүү тодорч ирэх нь дамжиггүй. Mahmut
бол дотогшоо, дуугүй, амьдралд ядарсан, гунигтай дурсамжаар дүүрэн эр. Yusuf
бүтэлгүй нэгэн болох нь өмссөн хувцас, өөртөө арчаа муутай байдлаас нь харж
болно. Кинонд өвөл чухал ач холбогдолтой ба өвлийн хүйтэн, амьгүй уур амьсгал
эрчүүдийн дүнсгэр, чимээгүй байдлыг улам хүчтэй тодотгоно. Эрчүүдийн хувьд
тамхилах нь тайтгарал ба тэд ихэнх цагийг юу ч хийхгүй, юу ч бодохгүй тамхилах
буюу ингэх нь тэдний зорилго шиг л байдаг. Mahmut хувийн орон зайгаа хадгалахын
улам бүр хүсэхэд, Yusuf түүний эзгүйд ёстой дураараа тамхилж (зөвхөн гал
тогоонд тамхилах ёстой), пиво уудаг. Энэ нэг талаараа авъяасгүй, мөнгөгүй,
чадваргүй, сонголтгүй хүний комеди бол нөгөө талаараа эмэгтэй хүнтэй харилцаа
тогтоож чаддаггүй хүний түүх буюу кинонд эрчүүд хоёулаа эмэгтэй хүний тал дээр
бүтэлгүй бас идэвхгүй байдаг. Ялангуяа, Mahmut эхнэрээ онгоцны буудал дээр
нууцаар үдэж байгаа нь өрөвдөлтэй, мөн нэгэн сексийн дараах сцэнд Mahmut ямар ч
баяр баясгалангүй хэвтэж байдаг нь түүний ганцаардал, тусгаарлагдсан сэтгэлийг
илтгэнэ. Энэ бол бидний өдөр тутмын амьдралын тухай маш эгэл хийц, хүүрнэлтэй
энгийн гэхдээ сод бүтээл юм.
Comments
Post a Comment