"Тавдугаар бойны газар". Америкийн зохиолч Курт Воннегутын 1969 онд хэвлүүлсэн хагас намтарчилсан, шинжлэх ухааны уран зөгнөлт, дайны эсрэг бэсрэг роман. Романд, Билли Пилгримийн амьдрал, туршлагыг буюу дэлхийн хоёрдугаар дайны үед Америкийн цэрэг, санваартны туслахаар ажиллаж байсан үе, мөн дайны дараах жилүүдэд Билли үе үе цаг хугацаар аялж байсан цаг үеийг өгүүлдэг. Уг зохиолын төвд, Билли Германы армид олзлогдож, Дрезден хотыг холбоотнууд бөмбөгдөх үед амьд гарч чадсан тухай өгүүлдэг ба энэ бол зохиолч өөрөө Америкийн цэрэгт алба хааж явахдаа үзэж туулсан туршлагаас улбаатай. Уг бүтээлийг ёс суртахууны зүйрлэшгүй тод байдлын жишээ гэдгээс гадна бүх цаг үеийн дайны эсрэг хамгийн ул суурьтай романы нэг гэж үздэг.
ҮНДСЭН САНАА. Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы Дрезден хотыг аймшигтайгаар бөмбөгдсөн үйл явдлыг дүрсэлсэний улмаас "Тавдугаар бойны газар" романыг шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол юмуу хагас намтар бүхий ёс суртахууны мэдэгдэл гэж хүлээж авч болох ч хамгийн гол нь дайны хор хөнөөлийг тодотгосон шинжийг нь үл тоомсорлож болохгүй. Билли Пилгрим усан сэлэлтийн хичээлээс авхуулаад Арслан клубт хэлсэн үг, Тралфамадорт олзлогдохоос Дрезден дэх махны шүүгээнд орж, гарч шилжих, тэнгэрээс гал асгарч буй хотод шатаж үхчихгүйхэн шиг амьд гарч чаддаг. Гэхдээ дайныг тийм ч хурц үзүүлдэггүй хэдий ч хор хөнөөлийнийг нарийн дүрсэлдэг. Жишээлбэл, материаллаг талаас нь үзвэл Билли дайны дараах амьдралаа амжилттай авч явж байна; тэрээр Арслан клубын ерөнхийлөгч, амжилттай яваа нүдний эмч бөгөөд орчин үеийн тохитой байшинтай, хоёр ч хүүхдийн эцэг. Билли дайны дараах амьдралаа үр бүтээлтэй өнгөрүүлсэн мэт харагдав ч эдгээр амжилтын онцлог нь ердөө өнгөц талынх л юм. Тэрээр ямар нэгэн ур чадвараараа бус хадам аавынхаа ачаар ийм ажилд орсон ба хамгийн чухал нь, романы нэг хэсэгт, Билли хүү дээрээ явж очоод бие биенээ танихгүй, адил чанар байхгүй байгааг ухаардаг. Түүний гялалзсан амжилтын дор дайнаар дэндүү зовж тарчилсан хүн оршиж буйг ойлгох ёстой.
Тралфамадорчуудын үзэж байгаагаар зөвхөн дэлхий дээр л чөлөөт хүслийн тухай ярьдаг, учир хүмүүс цаг хугацааг шугаман прогресс гэж эндүүрэн боддог аж. Билли амьдралынхаа туршид өөрийнхөө чөлөөт хүслийн эсэргүүцэгч хүчний эсрэг тэмцдэг. Түүнийг бага байхад аав нь усанд сэлэхийг заахын тулд түүнийг усан санд жившүлэхээс буцдаггүй ба дараа нь өөрийн чөлөөт хүслийнхээ эсрэг дайнд татагддаг. Билли цэрэг байхад бэлтгэл сургуулилт, хангамж, хувцас хунар дутдаг байгаа нь тоглоом тохуу буюу тэрээр Люксембургт утсан хүүхэлдэй шиг бүжиглэж, "Үнсгэлжин" киноны хувцас өмсөөд Дрезден хотын гудамжаар алхдаг. Воннегут дайнтай ч бай дайнгүй ч бай үхэл гарцаагүйг хүлээн зөвшөөрч байгаа боловч хүүхдэдээ аллага хядлагад оролцохгүй байх, үүнийг бий болгодог алив үйлдвэрлэлийн ажилд орохгүй байхыг захьдаг. Гэхдээ чөлөөт хүсэл байдаг юм шиг дүр эсгэнэ гэдэг үнэхээр байдаг гэсэн үг биш билээ. Билли Тралфамадорчуудын заасныг хүлээн зөвшөөрөх тусам түүний үйлдлүүд чөлөөт хүслийн хэрхэн хоосон болохыг харуулдаг. Билли шаргуу бэлтгэл хийж, дүрэмт хувцсаа өмсөж, сайн цэрэг байсан ч Дрезденд өөрөөс нь хамаагүй илүү байсан цэргүүд шиг үхэх магадлалтай юм. Тэрээр энэ явдлаөс цэрэг хүн тоглоом тохуу мэт зохисгүй бэлтгэгдсэн байдлаас амьд үлдэж чадсан нь чөлөөт хүсэл, хүний хүчин чармайлтыг хуурмаг зүйл болгож бу детерминист хүчний гэрч болж байна. "Тавдугаар бойны газар" романы хувьд үнэний хараа нь тодорхойлоход хэцүү бөгөөд чухал ойлголт. Илиум хот дахь нүдний эмчийн хувьд Билли өвчтөнүүдийнхээ харааг эмчлэх үүрэгтэй ба хэрэв Биллигийн мэргэжлээс даваад харааны санааг өргөжүүлвэл Воннегут ертөнцийн ойрын харааг зөв болгохын тулд Билли-д хэд хэдэн харааны линз суулгаж байгааг харж болно.
Билли энэ үнэний харааг бий болгодог хувь нэмрээ оруулж байгаа нэг арга зам бол Тралфамадор дахь харь гаригийнхнаас олж авсан дөрөв дэх хэмжээсийн талаарх мэдлэг. Тэрээр Тралфамадорчуудын цаг хугацааны талаарх үзэлд буюу цаг хугацааны бүхий л мөчүүд нэгэн зэрэг оршиж, эцэс төгсгөлгүй давтагддаг гэдэгт итгэдэг бөгөөд тиймээс тэрээр ирээдүйд юу болохыг мэддэг гэдэгт итгэдэг (учир нь бүх зүйл урьд өмнө тохиолдсон бас энэ хэвээрээ л үргэлжилнэ). Гэсэн хэдий ч Билли бүрэн харахгүй байна гэж маргаж болно. Тэрээр дайнд явж, аймшигтай үйл явдлуудын гэрч болж, улмаар сэтгэцийн хувьд тогтворгүй болдог ба тэрээр бодит байдалд ганхаж, янз бүрийн мөчүүдэд амьдралынхаа бусад өөр хэсгүүдэд эрчимтэйгээр буцаж очдог. Түүнийг харь гаригийнхан барьж аваад дэлхий руу илгээхээс өмнө амьтны хүрээлэнд байлгаж байсан гэсэн мэдрэмж бол хэт идэвхтэй төсөөллийн үр дүн байж магадгүй. Биллигийн туулж өнгөрүүлсэн бүх үйл явдлуудыг харгалзан үзвээс түүнийг галзуурсан гэж үзэх нь зүй ёсных бөгөөд эдгээр хачирхалтай харь гаригийн учрлыг өнгөрсөн үеийн сэтгэлийн гэмтэлтэй ямар нэгэн байдлаар холбож буй нэг хэвийн үйл явдлуудаас үүдэлтэй хий харах явдал гэж тайлбарлаж болно. Билли-г ингэж харвал, бид түүнийг үнэнийг харах хараагаа алдсан, хий харалт, өөртөө эргэлзээний үүлэн дунд амьдардаг нэгэн гэж үзэж болно.
Уг романд үхэл нэвчсэн байдаг буюу Воннегут Дрездений аймшигтай бөмбөгдөлт эсхүл алагдсан хоригдлуудын өөхөөр хийсэн лаа гэх мэтээр Биллигийн үхэлтэй учирсан явдлуудыг тогтмол бодит өнгө аясаар дүрсэлдэг. Үхэл ба мөнх бусыг дурдалт болгоныхоо араас Воннегут үхлийн нууц, зайлшгүйг "ийм л юм болжээ" гэсэн түдгэлзсэн байдлаар шинжилдэг ба хэдийгээр энэ хэллэгийг ахин дахин давтах нь хүйтэн, хөндий мэт санагддаг ч Билли Пилгрим Тралфамадорчуудын философийг хүлээн зөвшөөрч буйг илтгэнэ. Тралфамадорчууд Билли-д цаг хугацаа шугаман үйл явдал биш, иймд Биллигийн үхэл аль хэдийнээ болчихсон бөгөөд тэрээр өөрийнхөө үхлийн эргэн тойрон дахь нөхцөл байдлыг хянах боломжгүй ажээ. Цогцос гэдэг ердөө л тухайн мөчид муу нөхцөлд байгаа хүн, харин бусад мөчид тэр хүн зүгээр л сайн байгаа гэсэн санаа Билли-г тайтгаруулдаг. Тиймээс үхэл гэдэг бол хэтэрхий их цаг гаргаж, бодож эрэгцүүлэх, гүн автах зүйл биш аж. Романы туршид үхлийг амьдралын төгсгөл гэхээсээ илүү зайлшгүй үзэх туршлага гэж дүрсэлсэн байдаг. Жишээлбэл, Билли цаг хугацаагаар аялахдаа "өөрийнхөө үхлийг олон удаа харсан" тул эцэстээ үхэх өдөр нь ирэхэд Билли тайван бөгөөд өөдрөг сэтгэлтэй хэвээрээ байдаг. Пол Лаззаро Билли-г буудсаны дараа хүүрнэгч Билли-г үхэж байна гэж дүрслэхийн оронд үхлийг "мэдэрч" байна гэж хэлдэг бөгөөд дараа нь Билли "дахин амьдрал руу эргэв" гэдэг. Билли үхлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн нь Тралфамадорчууд бол түүний төсөөллийн бүтээл, дайны туршид түүний үзсэн олон тооны үхлийг тайлбарлах түвэгтэй механизм юм. Үхэл бол ердөө л туршлага гэдэгт итгэдэг Билли Дрездений бөмбөгдөлтөнд амиа алдсан хүн бүр амьд бас хаа нэг газар сайн байгаа гэдэгт итгэдэг.
МОТИФ. "Ийм л юм
болжээ" гэсэн хэллэг нь роман дахь үхлийн талаарх дурдалт болгоныг дагаж,
энэ нь жам ёсны, тохиолдлын эсхүл санаатай эсэх ба асар том юмуу хувийн шинжтэй
байдлаас үл хамааран бүгдийг тэнцүүлдэг. Энэ хэллэг Тралфамадорчуудын санааны
нэг төрлийн тайтгаралыг тусгаж байгаа ба хүн хэдий тодорхой мөчид үхдэг ч
амьдралынхаа бусад мөчүүдэд амьд байж, зэрэгцэн оршиж, мөн цаг хугацааны
аяллаар ахин дахин зочилж болдог. Энэ өгүүлбэрийг ахин дахин давтаж буй нь
романы туршид үхлийн хуримтлагдсан хүчийг тодотгож, ингэснээр үхлийн гарцаагүй
ирэх эмгэнэлт явдлыг харуулжээ. Воннегут романаа дайны тухай өөрийн үзсэн
мэдрэмжийн дуу хоолойгоор хүүрнэсэн бүлгүүдээр бүтээжээ. Энэ шийдвэрээрээ
тэрээр уран зохиол нь Воннегутын амьдрал, итгэл үнэмшилтэй нягт холбоотой
болохыг харуулах ба гэвч энэ холбоо бий болсны дараа Воннегут
"ухарч", Билли Пилгрим түүхийг гартаа авч байна. Номын туршид
Воннегут өөрийгөө дүр болгож үйл явдалд богино хугацаанд оруулдаг;
олзлогдогсдын лагерийн жорлонд, Дрездений цогцосны уурхайд, Билли дугаар
андуурч залгахад утасны цаадах хүн гэх мэтээр гардаг. Эдгээр дүрүүд нь
Биллигийн амьдралыг илүү том бодит байдалд холбож, хүмүүний ертөнцөд таарч
тохирох гэсэн түүний тэмцлийг онцолж өгдөг.
Comments
Post a Comment