Нохойн амьдрал

 


Port of Shadows (1938) . Манантай шөнө ажээ. Оргосон цэрэг Jean Ле Гавр боомт хот руу явахаар замын машинд сууна. Амьдралаа дахин эхлүүлэх итгэл тээсээр Jean хотын захад орших нэгэн ядруухан уушийн газарт явж орно. Аятайхан хүмүүстэй танилцаж бас хоосон ходоодоо баярлуулсан оргодол цэрэг тэнд 17 настай, хөөрхөн Nelly-тэй танилцах агаад Nelly энд загалмайсан эцэг болох өөдгүй хорон Zabel гэгчээс зугтааж иржээ. Jean болон Nelly нар дараагийн хэдэн өдрийг хамт өнгөрүүлнэ. Хаягдсан шувууд аажмаар бие биедээ татагдан дурлана. Харин тэдний жаргалын замд Zabel байнга хөндлөсөх бөгөөд үнэндээ загалмайлсан эцэг маань "охиндоо" хайртай, мөн охиныг хүчээр дарамтлан дэргэдээ байлгадаг. Гай ингээд зогссонгүй; Lucien гэх жижиг гарын дээрэмчин Nelly-ын экс найз залуу, саяхнаас алга болоод олдохгүй байгаа Maurice гэгчийг эрэн хайхаар нэрийдлээр Jean, Nelly хоёрт мөн байнга саад болох ба энэ жижиг гарын дээрэмчин бас Nelly-д санаатайг хэлэх ёстой. Увайгүй Lucien-ын ээлжит занг тэвчихээ больсон Jean нэг удаа түүнд дориухан ухамсарын шанаа өгсөн нь Lucien-ын сэтгэлд унтаршгүй өшийн гал бадрааж орхино. Nelly экс найз залуугийн загалмайлсан эцэг нь алсан болохыг олж мэддэг ч мөн энэ үеэр Jean-г оргосон цэрэг болохыг мэдсэн Zabel-ын сүрдүүлгээс айж нэг удаадаа чимээгүй өнгөрөхөөр шийднэ. 

Хайрандаа жаргалтай байсан ч Jean хотыг, Nelly-г орхиж Венесуэл руу явахаар шийддэг. Хөлөг онгоцондоо суухынхаа эцсийн мөчид Jean хагацлын үнсэлт хүсч Nelly руу очиход Zabel яг охиныг алахаар завдаж байхдаа таарч, улмаар охиныг авраад Zabel-г ална. Ингээд тэднийг гараад явж байхад Lucien отож байгаад Jean-г буудчих ба оргодол цэрэг үхэхээсээ өмнө "амжиж намайг үнсээрэй" гэдэг. Яруу найраглаг реализм хөдөлгөөний гол төлөөлөгчдийн нэг Францын кино найруулагч Marcel Carne найруулж, Jean Gabin, Michel Simon, Michele Morgan нарын Францын шилдэг жүжигчдийн тоглосон уг киног яруу найраглаг реализм жанрын чухал кинонд тооцдог. Pierre Mac Orlan-ын романыг Jacques кино зохиол болгосон ба уг кино маань 1939 онд Францын кино урлагийн дээд шагнал "Prix Louis-Delluc" авсан. Зарим судлаачид уг киног нуар жанрын анхдагчдын нэг гэж үздэг бол TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 828-р байрт эрэмбэлээд буй.

 Манантай хотод сайн сайхныг мөрөөдөж ирсэн оргодол цэрэгт хувь тавилан хайр ба өшөө авалтыг өгдөг бөгөөд Marcel Carne, Jacques Prevert, Jean Gabin нарын онцгой баг харанхуй ертөнцөд өөрсдийнхөө хувь тавилантай тэмцэлдэж буй ганцаардмал хүмүүсийг хурц тодоор дүрсэлсэн нь Францын кино урлагийн алтан үеийн классик кино болж байна. Уг киноны хэв маяг бол Carne-ын яруу найраглал реализмтай хамгийн их хамааралтай байдгаас гадна тухайн үеийн Францын кино урлагт байсан бараг бүх хэв маяг, сэдвийг агуулдаг. Жишээлбэл, кинонд Jean буюу Jean Gabin хутгаар хиам талх зүсэж идэх юмуу тамхиа завжиндаа зууж ярих гэх мэт хэв маяг нь тухайн үеийн Францын кинонуудад байсан чанга эрийг шууд харуулах буюу үнэндээ энэ нь алдарт Humphrey Bogart-ын бүтээсэн Sam Spade-г шууд санагдуулна. Тэгвэл сэтгэл зовсон, сэтгэл татам Michele Morgan тухайн үеийн Парисын жүжигчин эгч нараасаа илүү цонхигор харагддаг боловч түүний орон доторх сцэн Америкийн кинонуудад ч байгаагүй дүр зураглалыг харж болно. Бүрхэг гэрэл, нойтон хучлагат чулуу, хотоос гарах замын хажуугаарх улиас, гадна төрхөөрөө философийн үүднээс таталцах дүрүүдээс амьдралд хүсэл тэмүүллээс илүү чухал зүйл байдаггүй гэсэн санаа буюу энэ бол тухайн цагт холливууд ашигтай, хүртээмжтэй байсан байж болох ч гоо зүй, сэтгэл татам чанараараа Францын кино урлагийн дэргэд "өчүүхэн" байсныг илтгэнэ. 

The New York Times "Энэ улирлын хамгийн сэтгэл татам, анхаарал татсан киноны нэг" гээд цааш нь "Киноны хувьд үзэсгэлэнтэй бөгөөд санаанаас гарашгүй бүтээл" гэжээ. Ямарч тохиолдолд уг кино үзэгчид айдас өгөх буюу өөрчлөлтийн хувьд энэ кино өвлийн өдрийн сэргээш шиг байж чаддаг. Кино тухайн үеийнхээ Францын төр хийгээд ёс суртахууныг хэтэрхий сөргөөр үзүүлсэн гэж шүүмжлүүлж байв. Барсгар хэлбэр, харгис төрх, гол баатруудын романтик фатализм хийгээд үйл явдлын аз жаргалын мөч рүү агшин хором оччихоод дараа нь зайлшгүй ирэх сүйрэл рүү хөдөлдөг энэ хэв маяг нь дараагийн арван жилд кино урлагт маш их цэцэглэн хөгжсөн бөгөөд харин Carne-ын гуравдахь кино болсон эл бүтээлд энэ бүхэн архетип болж нэгддэг. Данийн домогт кино урлаач Carl Dreyer уг киног өөрийнхөө дээдэлдэг 10 киноны нэгээр нэрлэсэн байдаг бол Францын шинэ давалгаа хөдөлгөөний гол найруулагчдын нэг Eric Rohmer 18 настайдаа эл бүтээлийг үзчихээд кино найруулагч болохоор шийдсэн байдаг аж. Ле Гаврын орчин тойрон бодитой хэрнээ бага зэрэг хачин харагддаг. Гудамжуудыг "хуурамч харааны" техникээр хийсэн ба барилгууд арын дэвсгэр холдох тусам аажмаар багасдаг. Киноны Ле Гаврын хэсэг үнэндээ сайхь хотод биш бэлтгэсэн тайз дээр авагджээ.

Comments