Антон Чехов "Ваня ах"

 


"Ваня ах". Оросын төдийгүй дэлхийн зохиолч Антон Чеховын жүжгийн зохиол. Анх 1898 онд хэвлэгдсэн бөгөөд 1899 онд Константин Станиславскийн найруулгаар Москвагийн урлагийн театрт анх тавигдаж байв. Энэхүү жүжигт хөгшин профессор залуухан, үзэсгэлэнтэй эхнэрийн хамтаар хотын амьдралынх нь хэв маягийг дэмжин тэтгэдэг хөдөө нутгийн эдлэн газартаа зочилж буйг дүрсэлдэг. Профессорын анхны эхнэрийн ах Ваня, орон нутгийн эмч Астров хоёр Профессорын залуу эхнэр Еленад дурлаж, мөн хөдөө нутагт хамаг амьдралаа өнгөрүүлсэндээ харамсаж байна. Профессорын анхны эхнэрээс төрсөн охин Соня нь Ванятай хамт эдлэн газраа авч үлдэхийн тулд шаргуу хөдөлмөрлөж байсан бөгөөд Соня Астровыг битүүхэн хайрлаж, хариу нэхээгүй хайрандаа шаналж байна. Профессор эдлэн газраа буюу Соня, Ваня хоёрын гэрийг зарна гэснээр жүжгийн өрнөл хурцадмал болж ирнэ.

  ҮНДСЭН САНАА. "Ваня ах" жүжиг нь сэдвийн хувьд дэмий хоосон өнгөрүүлсэн амьдралыг судалдаг ба дүрүүд, тэдний зовлон зүдгүүрийг судалж буй нь үүнийг тодорхой харуулж байна. Гэсэн хэдий ч эдгээр концептыг нэгдмэл сэдэв болгон зохион байгуулахад бэрхшээлтэй байгаа нь тодорхой санааны хөтөлбөр гэхээсээ илүүтэй жүжгийн уйтгар гунигтай уур амьсгалтай холбоотой байдаг. Жүжгийн нэг тод шинж чанар бол бараг бүх дүрүүд нойрмог, уйтгартай, сэтгэл дундуур өнгөрүүлсэн амьдралдаа харуусдаг. Тэд хөгширсөндөө харамсаж, хүнд хүчир ажиллаж өнгөрүүлсэн зовлонтой он жилүүддээ гашуудаж, алдагдсан хайрынхаа төлөө уйлж, мөн хэрвээ тэдний хувь тавилан өөрөөр эргэсэн бол яах байсан бол гэу гашуунаар эргэцүүлэн боддог. Иймд тэд яг юу алдсанаа мэдэхгүй алдсан мэдрэмжээсээ болж зовж шаналж байна. Жүжгийн туршид тэдний хувийн эргэцүүлэл өдөр тутмын амьдралын гадаргуу дээр гарч, аз жаргалгүй дотоод сэтгэлийн урсгалд ордог. Жүжигт, нэгэн цагт шүтэн биширч явсан эрдэмтэн Серебряковын тусын тулд хамаг амьдралаа хөдөлмөрлөж өнгөрүүлсэнээ олж мэдсэн жүжгийн гол баатар Ваня гүнээ харамсаж байна. Орон нутгийн эмч Астров хөгширч буйдаа халагладаг; ажлаас өөрийг мэдэхгүй явсаар бусдыг гэх мэдрэмжгүй болсон байдаг. Ванягийн ээж Мария шог зохиол судлах замаар аз жаргалгүй амьдралтайгаа тэмцдэг. Серебряковын эхнэр Елена өөрт нь хайргүй зовлонтой нөхөртөө хүлэгдсэн байдаг. Харин профессор өөрийнх нь хувьд нийгмийн амьдралаас татгалзсан тул эдлэн газар түүний булш шиг санагдана. Эцэст нь, түүний гэрсэг охин Соня үхлийн авчрах амар амгаланг хүлээж, хайр дурлалгүй, нэгэн хэвийн амьдралд хаягджээ. Энэ бүх ялгаатай шалтгааны улмаас "Ваня ах" жүжгийн зохиолын дүрүүд итгэл найдваргүй оршихуйдаа түгжигдсэн мэт мэдэрч, нөхөж баршгүй гарздаа гашуудаж, эргэн тойрныхоо хүмүүст гүн гүнзгий дургүйцэл төрүүлдэг бөгөөд үр дүнд нь Еленагийн хэлсэнчлэн бүгдээрээ "мөхөж, сүйрсэн" тогтворгүй гэр бүл ажээ. Дэмий үрэгдсэн амьдралын сэдвийн салшгүй нэг хэсэг бол боломжгүй хайрын тухай юм. 

Жүжгийн ерөнхий контекстыг товчхон авч үзвэл энэ сэдвийн ач холбогдолыг хамгийн сайн ойлгож чадна. Контекст дээр дурдсанчлан "Ваня ах" бол Чеховын өмнөх жүжгийн дахин бичсэн найруулга агаад энэ нь зарим талаараа түүний ихээхэн итгэн найдаж байсан уламжлалт мелодрам зохиолоо дахин бичсэн явдал юм. Зууны эхэн үеийн мелодрам жанрын ихэнх бүтээлүүдийн нэгэн адил "Модон чөтгөр" буюу "Ваня ах" жүжгийн анхдагч нь гурван хосыг хамарсан эротик хүслийн бүтцээр зохион байгуулагдаж, тэдний тачаалтай хүсэл тэмүүллээр уруу таталт, хүнд бэрхшээлүүд, найдваргүй романсын төлөө цөхрөнгөө барсан үйл явдлуудад оруулдаг боловч жаргалтайгаар төгсдөг. Ваня мөн эротик хүслийн энэ бүтцийг давтдаг боловч тэр үүнийг мэдэгдэхүйц ялгаатайгаар хийдэг бөгөөд уруу таталтууд нь эвгүй, бүдүүлэг, будилаантай байж, тоглогчид бие биедээ хайхрамжгүй, үл тоомсорлож, зэвүүцэн ханддаг ба эцэст нь, тэдний тоглоомууд хүн бүрийг зовлонтой байдалд оруулдаг. Бидний энд дурдсан зүйл бол жанрын урвуу шинжээс гадна эротик дэд зохиомж буюу өмнө нь ярилцсанчлан хагацал, харуусал, дэмий үрсэн амьдралын сэдэв агуулгатай нийцэж байна. Түүний тайлбарыг илүү тодорхой болгохын тулд бид "Ваня ах" жүжгийн хосуудын хувь тавиланг эндээс судална. Эхлээд ядарч туйлдсан Серебряков болон түүний үзэсгэлэнт эхнэр Елена нараар бий болох ба Елена нөхрөө олон жилийн өмнө л "сонирхож" байсан ч нөхөртөө хайртай байгаагүй, учир нь тэр гэрлэсэн амьдралдаа өөрийгөө хоёрдугаар зэргийн хүн гэж мэдэрдэг. Гэсэн хэдий ч Елена нөхөртэйгөө хамт байна; ёс суртахуун, уламжлал эсхүл хулчгар зангаас болсон уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. Бидний хоёрдахь авч үзэх хос бол Елена болон цөхрөнгөө барсан, увайгүй Войницкий нартай холбоотой ба тэрээр жүжгийн туршид Елена руу найдваргүйгээр ханддаг (магадгүй хоёулаа профессорын хүлээснээс чөлөөлөгдөнө гэсэн фантаазтай). Войницкий хорт дайснаасаа урьтаж түүнтэй гэрлэсэн бол юу болох байсан бол гэсэн бодолт автдаг. Елена түүнд бүхий л зүрх сэтгэлээрээ татгалзаж, хайрын тухай мэдэгдлээсээ түүнээс татгалзах эрч хүч олж авдаг. Гуравдугаарт, бидэнд эмч Астровт хайртай, Еленагийн зөвлөх, хамтрагч, гэрсэг, зөөлөн Соня бий. Гэвч Астров Соня, Сонягийн хайр сэтгэлд хайхрамжгүй ханддаг. 

Хоржоонтой нь, Астров Елена руу татагдаж, Елена ч Астровт татагддаг. Тэдний харилцаа бүтцийн хувьд ердийн уламжлалт мелодрам жүжигтэй төстэй байж магадгүй буюу үзэсгэлэнтэй, нөхөртэй хүүхнийг аз жаргалтай гэрлэлтээс нь аврах ёстой залуухан, хүсэл тэмүүлэлтэй баатрыг дүрсэлдэг (Модон чөтгөрт Тэдний хүсэл ийм хэлбэртэй байдаг). Гэвч Астров, Елена хоёрын харилцаа романтик бус, Астровын эв хавгүй зангаар салангид, яаруу байдаг ба хоёрын талын тодорхой бус мэдрэмж дээр суурилдаг. Эцэст нь, тэдний харамсах сэтгэл тэдний замыг салгаж, юу болохыг бодож эрэгцүүлэхээр үлдэж байна. Тэдний харилцаа нь Еленагийн хайр дурлалын харилцаандаа өөрийгөө хоёрдахь дүр мэт мэдрэмж төрүүлж, Астров хэнтэй ч "дотно байгаагүй" гэж халаглаж байсныг эргэн санадаг. Үнэндээ тэдний хачирхалтай, хөндийрсөн шинж нь энэ үе шатанд уламжлалт байдлаар төсөөлөгддөг эротик харилцаа байхгүйд оршино. 

МОТИФ. Жүжгийн туршид хэд хэдэн дүрүүд өөрсдийгөө болон бусдыг "этгээд", "ер бусын", "харийссан" гэж дүрсэлж, эргэн тойрныхоо хүмүүсээс болон өөрсдөөсөө хөндийрсөн мэдрэмжийг төрүүлнэ. Эдгээр хөндийрсөн сэдвүүд нь дүрүүдийн өөрсдийгөө хийгээд тайзны гадуурх үйл явдлуудыг ойлгоход гол үүрэг гүйцэтгэдэг. Ой моддыг хамгаалах оюунлаг ухаан, алсын хараатай төлөвлөгөө нь эмчийг хөдөө нутагт "ер бусын" болгодог, нас ахих тусам өөрөөсөө хөндийрөхөд хүргэсэн жүжгийн философич эмч Астровын тухайд хөндийрлийн сэдэв юун түрүүнд холбогддог. Үүгээр ч зогсохгүй хөндийрөл нь түүний энэ талаарх эргэцүүлэн бодоход хүргэдэг байнгын дотоод мэдрэмжийг тодорхойлдог. Үнэндээ өөрийгөө эргэцүүлэн бодох нь "өөрийгөө этгээд болгох" тодорхой оролдлого, хамгийн танил зүйл болох дотоод амьдралынхаа талаар эргэцүүлэн бодох байр суурь болдог гэж үзэж болно. Жүжгийн эхэнд, Войницкий дэмий үрэгдсэн амьдралынхаа талаар анхлан харуусахад ээж нь "хэрэгтэй зүйл хийж амьдрах ёстой байсан" гэж хэлдэг; энэ нь Войницкий зовлон зүдгүүрээ хөнгөвчлөх нийгмийн ухамсартай үйл хэрэгт өөрийгөө зориулах ёстой байсан гэсэн утгатай үг юм. Ийм шалтгаан нь түүний утга учиргүй оршихуйг зорилготой болгох байв. Мэдээжээр, гэр бүлийн гишүүдийн үр ашиггүй үйлдлүүдийг харгалзан Мариягийн тайлбар егөөтэй. 

Үнэхээр ч эл жүжгийн цорын ганц нийгмийн ухамсарт шалтгаан нь газар нутаг болдог бөгөөд газар нутгаа хамгаалах хамтран тэргүүний дайчин бол гадны хүн эмч Астров билээ. Жүжгийн 1-р үзэгдэлд Соня, Астров хоёр байгаль хамгааллын тухай ярихад анхлан "газрын тухай" сэдэв гарч ирдэг. Хайрандаа шатаж буй Сонягийн хувьд ой мод дэлхийг гэрэлтүүлнэ гэсэн Астровын сургаалийг давтдаг ба цаг уурыг зохицуулах замаар хүн байгалийн тэмцлийг хөнгөвчилж, илүү гоо сайхан, цэвэрхэн, эрхэмсэг хүмүүнийг бий болгох боломжтой гэдэг. Астров Оросын ой модыг зэрлэгээр устгаж байгааг зэмлэж, устгахын оронд хүн өөрийнхөө чадварыг ухамсартайгаар, бүтээлчээр ашиглах ёстой аж. Уур амьсгалыг хамгаалах ажил нь Астровыг хүчтэй болгодог ба энэ нь түүнд өв залгамжлалаа баталгаажуулах боломжийг олгож байна. Жүжгийн ихэнх дүрүүд хүсэл тэмүүллээ орхисон юмуу хайхрамжгүй байдаг учир иймэрхүү утопи маягийн мөрдөгч нь Астровыг хачин, алсын хараатай болгодог. Астров нутаг орныг зүй бусаар сүйтгэж байгаагийн эсрэг өөрийн утопи үзэлдээ үнэнч байж, газар сүйтгэлийг жүжгийн суурь дэвсгэр байнга болгодог. Жүжгийн 3-р үзэгдэлд, Астров газрын нутгийн мөхлийг илүү арга зүйгээр тайлбарлаж, Елена-д зураглан дүрсэлдэг бөгөөд энэ сүйрлийг хүмүүний амьд үлдэхийн төлөөх харгис тэмцэлтэй холбон тайлбарладаг. Мэдээж, Елена үүнийг огт сонирхохгүй. Эцсийн эцэст, Астров хүртэл эзэмшлээ хаяж, эдлэн газарт илүү их цаг зарцуулахын хэрээр залхууралд унадаг.

 СИМБОЛ. "Ваня ах" жүжиг бэлгэдэлд төдийлөн найддаггүй, гэхдээ тайзан дээрх хэд хэдэн объектыг бэлгэдлийн шинж чанартай гэж тодорхойлж болно. Жишээлбэл, 1-р үзэгдэлд гардаг тахианууд нь гэр бүлийнхний хоосон чалчаа байдлыг илтгэнэ. Астровын асар том, тэнэгдүү сахал нь  (өөрөөр хэлбэл хамрын доодох) түүний өөрөө өөрөөсөө хөндийрсөн мэдрэмжийг харуулна. Мөн 3-р үзэгдлийн Войницкийн намрын сарнайн баглаа бол Еленаг Астровын тэвэрт байхыг харах хүртэл түүний өгөхөөр зорьж буй энхийн саналыг илтгэдэг. Зорьсон газраа хүрээгүй энэ "хайрлам" бас "гунигтай" сарнай бол Войницкийн итгэл найдваргүй хайрыг төлөөлнө. Эцэст нь, Войницкийн унтлагын өрөө/ оффисын ханан дээрх этгээд Африкийн газрын зургийг авч үзвэл; тухайлбал тайзны тэмдэглэлээс харахад Оросын мужуудаас алслагдсан газрын энэ дүр зураг нь Войницкийн юу хүсэж байсан, юу болж магадгүй байсныг, дэмий хоосон өнгөрүүлсэн амьдралдаа нөхөж баршгүй алдаа гаргаж байсныг нь илэрхийлдэг.

Comments