Summer With Monika (1953) . Стокгольм хот. Ажилчин ангид хамаарах, 20 хүрч яваа Harry нэгэн кафед өөрөөсөө ганц хоёр насаар дүү Monika-тай танилцаж орой болзохоор болно. Monika адал явдал эрэлхийлэгч, мөн ажилчин ангийн иргэн. Harry-г ажлаа тарсных нь дараа тэд кинонд явж, киноны дараа үдшийг романтик өнгөрүүлэх буюу хэн хэндээ таалагдаж болзож эхэлдэг. Monika гэртээ олон асуудалтай: аав нь архичин, олон жоохон дүү нартайгаа шахцалдан суух ба цаашид тэвчихээ больсон Monika Harry дээр гүйж очоод хамт зугтахыг санал болгоно. Harry түүнийг аавынхаа моторт завинд аваачин хамт хонодог. Маргааш нь, Harry ажил дээрээ захиралтайгаа хэрэлдсэнээр ажлаасаа гардаг. Залуу амрагууд нэгэнт ажилгүй, мөн гэртээ очих хүсэлгүй тул завиараа Стокгольмын олтригоор аялж зуныг өнгөрүүлэхээр болно. Зун жаргалтай сайхан ч, хөгжилтэй зугаатай ч өнгөрөх буюу тэд хулгайчаар завиа шатаалгаж, өлссөндөө айлаас мах хулгайлж юм юм л үзэж туулна. Зун дуусч тэд гэртээ харьцгаах болоход Monika жирэмсэн болсноо хэлнэ. Harry энэ мэдээг баяртайгаар хүлээж авч, Monika болон удахгүй төрөх хүүхдийнхээ төлөө ажил хийж амьдралаа авч явахаа амлах ба хэлсэндээ ч хүрч, өдрөөр ажиллаад оройдоо оройн сургуульд явж эхэлнэ.
Тэдний романтик харилцаа удаан үргэлжлээгүй боловч "Sawdust and Tinsel", "Smile of a Summer Night", "Through a Glass Darkly" болон "Cries and Whishpers" кинонуудад хамтран ажилласан байдаг. Уг кино уйтгар гуниг, гашуун алсын харааг огтлолцлуулсан шинэлэг, чухал бүтээл хэвээрээ л байна. Monika, Harry хоёр залуу насны хүсэл тэмүүллээрээ амьдарч чадаагүйг бид өнөөдөр тасралтгүй салангид түвшиний бүтэцсээс илүү харж болно; Шведийн өнгөгүй нийгэмд товчхон дурдагдсан мөнгө, хөгшрөлт, гарцаагүй ирэх урам хугаралт, өдөр тутмын энгийн бодит амьдралыг тэд хүлээн зөвшөөрдөггүй. Киноны чухал агуулга 21-р зуунд ч хүчинтэй байна; энэ бол зөвхөн дүрүүд юмуу үйл явдлаар төдийгүй бүхий л хэв маяг, сэтгэл санааны хувьд өсвөр насныханд үлгэр жишээ болохуйц кино хэвээрээ байна. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 929-р байрт эрэмбэлээд байна. Шведэд гэхээсээ илүү Америкт нээлтээ хийгээд дуулиан тарьсан буюу 1955 онд Time сэтгүүл Шведийн шашингүй нийгмийн талаарх сүртэй нийтлэл гарчээ. Хүйтэн дайны үе байсныг ч хэлэхүү, Америкчууд шууд социализмтай төстэй байдлаар хүлээж аваад бөөн маргаан дэгдээж, консерватив дайсагналаар хүлээж авсан аж. Дээрх хийгээд хамгийн чухал нь коммершил жанр "exploitation"-д хамаатуулан авч үзсэнээр уг кино Америкт хит болсон ба одоо ч Америкчуудын хамгийн их үзсэн Bergman-ын кино хэвээрээ байна. Мөн 1955 онд "exploitation" жанрыг төлөөлөгч Kroger Babb уг киноны Америкт гаргахыг эрхийг худалдаж авсан бөгөөд киноны сэтгэл хөдөлгөм чанарыг нэмэгдүүлэхийн тулд 62 минут хүртэл цомхтгохдоо нүцгэн хэсгүүдийг онцгойлжээ.
Ингээд зогсохгүй киноны нэрийг "Муу охины түүх" болгон өөрчилж, Andersson-г нүцгэн харуулсан ил захидал, олон тооны зар сурталчилгааны хуудас бэлтгэжээ. Bergman-ын киноны "exploitation" жанрын хувилбар хөдөө газарт амжилттай байсны сацуу эх хувилбар нь ч арт кинонд дурлагсдад сайн хүрсэн. Америкийн алдарт кино найруулагч Woody Allen энэ киноны талаар "Энэ бол миний үзсэн анхны Bergman-ын кино байлаа. Хөршүүд энэ кинонд нүцгэн хүүхэн гардаг гэсэн яриа миний энэ киног үзэх шалтгаан болсон. Энэ бол Америкийн ямар ч кинонд байгаагүй дэвшилтэт кино байлаа. Тэгээд би үзлээ, дулаахан нүцгэн хэсгээс гадна энэ тун сонирхолтой кино байсан. Түүнээс хойш удалгүй би Sawdust and Tinsel киног үзлээ. Энэ киног өнөөх алдарт нүцгэн сцэнтэй киног найруулсан нөхөр хийснийг би огт мэдээгүй байсан бөгөөд энэ бүхэн намайг гайхшруулж, би бодлогоширсоор суудалдаа шигдэхдээ энэ залуу хэн юм бэ? гэж өөрөөсөө асууж билээ" гэжээ. " Summer with Monika" бол 20-р зууны "артхаус"-ийг төлөөлж байсан Ingmar Bergman-ын замналын эхэн үеийн чухал бүтээл юм. Bergman 1946-1984 оны хооронд кино урлагт шедевр болсон олон кино найруулжээ. Уг кино хийгээд "Summer Intrerlude", "Sawdust and Tinsel" бүтээлүүд нь найруулагчийн анхны арван жилийг тодорхойлдог чухал кинонд багтдаг. Bergman уг киногоо хийх зөвшөөрлийг авах гэж багагүй тэмцсэн бөгөөд өсвөр насныхны секс, гэрлэлтийн өмнөх жирэмслэлт гэсэн ёс суртахуунгүй сэдвүүд шүүмжлэлийн бай болж байсан ч Svensk Filmindustri эцэст нь хөнгөхөн зураг авалтыг зөвшөөрсөнөөр Bergman ажилдаа оржээ. Bergman энэ киног найруулсантай адилаар Monika-д тоглосон Harriet Andersson-ын тоглолт энэ киног алдаршуулсан. Өсвөр насны охин Monika-ын кардиган цамцтай хадан дээр суугаад нүдээ анин наранд ээх зураглал Скандинавчуудын хувьд кино дээрх эмэгтэй нь хэвшмэл дүр болсон байдаг бол мэдрэмтгий, зоригтой, "бодит" байдлаараа холливуудын үеийн дүрүүдээсээ ялгаатай. Monika-ын нүүрээ будааагүй, сугны үсээ хусаагүй, тэрслүү зан авир цаашдын кино ертөнцөд, нэн ялангуяа Францын кино урлагт тун хүчтэй нөлөөлдөг ба Andersson-ын тоглолт од хүн ямар байх гэдгээс огт өөр ойлголтыг төрүүлж байв. Уг бүтээл мөн эсэргүү экзистенциал зөгнөлт сурах бичгийг үзүүлдэг.
Үүнийг сэхээтнүүд юмуу уран бүтээлчид бус
ажилчин ангийнхан эсхүл тэдгээрийн орчин ахуй тодорхойлдог. Кинонд Monika-г
сэтгэл татам, боловсроогүй сексийн эрч хүчтэй гэж дүрсэлсэн нь түүний итгэл
үнэмшил хийгээд эсэргүү араншинг нь хөдөлгөдөг нихилизмтэй салшгүй холбоотой ба
энэ бол хөрөнгөтний нийгмийн амьдралын зорилго болсон, олон нийтийн буюу
өөрийнх нь хэрэглээний дадал болсон асуудлын сэдэв юм. Monika-ын дотоод
сэтгэлийн зөрчил алгуурхан гарч ирдэг. Эхлээд тэрээр даруухан, эротик шинжээрээ
сэтгэл татна. Monika заваан кафе руу орохын өмнө толинд өөрийгөө харж, сайтар шалгахдаа
дотуур хувцсаа хайхрамжгүйгээр засдаг нь түүнийг анхнаасаа л хөнгөн явдалтайг
харуулна. Киноны хамгийн алдартай хэсэг бол Monika-ын кафед сууж байхдаа
үзэгчид руу хардаг хэсэг буюу энд тэрээр гэр бүл, моногами, Христийн шашин гээд
тухайн үеийн бүхий л ёс суртахууныг дооглон хардаг. Тамхи татангаа аажуухан
үзэгч рүү хардаг Monika-ын зэвүүн хэсэг Godard, Truffaut зэрэг найруулагчдад
хүчтэй нөлөөлсөн байдаг ба энэ бол кино урлаг дахь хамгийн алдартай зураглалын
нэг болжээ. Энэ кино тусгал ба хэлбэрийг хамтад нь агуулдаг ба үзэгчид рүү шууд
хандах камер нь киноны сэдвийг үзэгчдэд шууд тулгадаг. Энэ нь үзэгчдийг киноны
нэг хэсэг болгохоос гадна түвэгтэй байдлын нэг хэсэг болгодог.
Comments
Post a Comment