La Ciénaga (2001) . Аргентины кино найруулагч Lucrecia Martel бол хамгийн чухал Испани хэлт кино найруулагчдын нэг төдийгүй орчин цагийн кино урлаг дахь өвөрмөц уран бүтээлчийн нэг билээ. Энд түүний дебют туурвил болох "Намаг" киноны талаар ярилана. Киноны гол дүрүүдэд; Graciela Borges, Mercedes Moran, Martin Adjemian, Daniel Valenzuela гэсэн Аргентины урдаа барьдаг жүжигчид тоглосон. Киноны үйл явдлыг товчхон дурдваас; 50 орчим настай, залуу харагдахыг хүсдэг Mecha нөхөр болон хэд хэдэн өсвөр насны хүүхдүүдийн хамт амьдардаг. Хотын халуунаас зугтааж энэ гэр бүл хөдөө нутагт орших Ла Мандрагора гэдэг нэртэй эдлэн газартаа очих ба зуныг сайхь балгас болсон газарт өнгөрүүлж буй тухай уг кинонд үзүүлдэг. Mecha согтуудаа өөрийгөө багахан гэмтээж орхих ба үүний далимд орондоо бүхий л өдөржин архи ууж хэвтдэг. Энэ үедээ тэрээр нутгийн уугуул гаралтай зарц эмэгтэйг хулгайд байнга хардаж, мөн залхуугаар нь гоочилно.
Дүрүүд нь үргэлж ил тод тодорхойлогддоггүй ч уур амьсгал баялаг, илэн далангуй байдаг агаад Lucrecia-ын найруулаг залуу дүрүүдийг онцгойлон тодотгож өгдөг. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 615-р байрт эрэмбэлээд байна. Lucrecia-ын кино зохиол 1999 онд Sundance Institute/NHK шагналыг хүртсэн, эл шагнал шинээр гарч ирж буй биеэ даасан кино найруулагчдыг дэмждэг бөгөөд шүүгчдийн зөвлөл түүнд зохиолоо дахин бичихийг санал болгосон буюу нэг, хоёр гол дүрийг тойруулан үйл явдлыг өрнүүл гэсэн уламжлалт санал тавьсан боловч Lucrecia зохиолынхоо тархасан бүтцийг хэвээр нь авч үлджээ. Найруулагч нэгэн ярилцлагадаа киноныхоо түүхийг өөрийнхөө гэр бүлийн түүхээс сэдэвлэсэн гэсэн байдаг ба мөн тэрээр "Би ямар төрлийн кино хийснээ мэднэ. Энэ тийм ч амар байгаагүй. Миний хувьд энэ бол реалист кино биш. Энэ бол хачирхалтай, бага зэрэг этгээд кино юм. Энэ бол юу болохыг нь хэлж чадахгүй тийм кино бөгөөд би анхнаасаа л үзэгчдийг тухгүй байлгахыг хүссэн" гэжээ. Кинонд тоглосон хүүхдүүдийг олохын тулд 2400 хүүхдийг сонгон шалгаруултад оруулсанаас 1600-г Аргентины барууны хойд хэсэгт орших Салта гэдэг хотын (Lucrecia-ын төрсөн хот ба бүх зураг авалт явагдсан) ойролцоох гаражид авчээ. Найруулагч маань Mecha, Tali гэсэн гол дүрүүдээ олох гэж нэлээдгүй ажил болсон, ямартай ч Салта хотоосоо таарах хүн олоогүй аж.
Тэгсэн нэг найз нь зурагтаар гарч буй Mercedes Moran-г зааж өгсөн, энэ дүрийг олох хамгийн хэцүү байсан гэдэг, учир нь тухайн дүрээ маш их бодож зохиосон байж, гэвч сэтгүүлээс Moran-г охинтойгоо авхуулсан зургийг хараад энэ миний кинонд таарах цор ганц дүр гэдгээ ухаарсан гэдэг. Зузаан атлаа гайхалтай төвлөрсөн энэ кино бол гэр бүлийнхний сэтгэлийн ханамжгүй байдлын талаарх түгшүүртэй мэдрэмж юм. Дүрүүдийн ууртай өнгө аяс нь нийгмийн ялзарлыг зүйрлэдэг гэж шүүмжлэгчид үздэг ба энэ бүтээл дэлгэцнээ хөлөрч, танил хийгээд шинэ нийгмийн уйтгар гунигийг мэдрүүлдэг. Зарим судлаачид уг киног "Аргентины шинэ кино урлагийн давалгаа" нь 1970 оны сүүл, 1980-аад оны эхэн үеийн цэргийн дарангуйллын сэдвээс хальж гарсан гэж дүгнэсэн. Lucrecia уг киногоороо дунд давхаргынхны гэмт хэргийн нөхцөл байдлыг зөвтгөхийг хүсээгүй, харин Аргентины нийгмийг тольдохыг хүсдэг бөгөөд гэвч үр дүн нь аймшигтай. Lucrecia архетипээр зүйрлэл бүтээхийн оронд маш бодитой дүрүүдийг харуулдаг. Хөдөлгөөнгүй үед түүний камер нам дор, яг л жүжигчдийн дээр байгаа мэт ойрхон байдаг.
Энэ бол
доройтож, ялзарч буй гэр бүлийн нойтон, чииглэг бясалгал ба найруулагчийн улс
орныхоо уналтад хариулсан сэтгэл хөдлөлийн илэрхийлэл гэлтэй. Кинонд гарах гэр
бүлүүд нэгэн цагт баян байгаад одоо уруудан сүйрэгсэд шиг. Киноны нэр
"Намаг", симболик утгыг нь олох хэцүү биш. Саундтрак дээр аянгын
чимээ тасрахгүй, бас бороо үргэлж шахуу орж байдаг. Киноны нээлтэд дүрүүд
залхуу, согтуу байдалтай усан сангийн дэргэд алжаацгааж байдаг агаад Mecha
өөрийгөө гэмтээхэд хэн ч түүн рүү хардаггүй нь тэдний хайнга, идэвхгүй шинжийг
харуулна. Сонирхолтой нь, архичин Mecha өөрөө өөрийгөө тэгтлээ тоодоггүй. Ла
Мандрагора буюу эдлэнгийн нэрийг орчуулвал "хортой ургамал"; энэ нь
мансууруулах, бөөлжүүлдэг аж. Энэ кино бидний өдөр тутмын амьдралтай адилхан ба
үйл явдлууд үргэлж хоорондоо нийцдэггүй.
Comments
Post a Comment