Burnt by the Sun (1994) . Киноны бүх үйл явдал 1936 оны зун ЗХУ-д нэг өдөрт өрнөнө. Митяг амиа хорлох талаар эрэгцүүлэн бодож байхыг үзүүлсний дараа бид дивиз коммандлагч Сергей Котов, түүний эхнэр Марусиа болон зургаан настай охин Няда нарын аз жаргалтай гэр бүлийг халуун усны газарт амарч байхыг харах ба нөхөр коммандлагч эхнэрээсээ арай ахимаг нэгэн болохыг ч олж харна. Энэ үед тус орон нутгийн нэгэн тариачин сандран хүрч ирээд Улаан армийн танкууд ерөнхий маневрийн хүрээнд улаан буудайн ургацыг сүйтгэх гэж байна хэмээх бөгөөд энэ мэдээг сонссон Котов офицерыг зогсохоор яаран мордож, танкуудыг ч буцаана. Котов бол ахмад большевик ба 1917 оны Оросын иргэний дайны баатар гэдгээрээ алдартай бас нутагтаа хүндлэгдсэн нэгэн болно. Киноны эхнээс л бид түүнийг гэр бүлдээ хайртай, Сталины дотно найз болохыг харна. Энэхүү үйл явдлын дараа аз жаргалтай гэр бүл маань өөрсдийн зуслангийн байшинд буюу хөдөөний эдлэндээ буцаж ирээд Чехов маягийн язгууртны том, хөгжөөнтэй, эрч хүчтэй гэр бүл болох Марусиагийн төрөл төрөгсдтэй нэгдэнэ. Энэ үеэр хуучны язгууртан, анти-коммунист Цагаан армийн хуучны дайчин Митя арав орчим жил ор сураггүй байсныхаа дараа эргэж ирнэ. Тэрээр 1927 онд алга болохоосоо өмнө Марусиагийн сүйт залуу байсан.
Нар жаргахын алдад Котовт хүндлэл үзүүлэхээр пионер хүүхдүүд ирэхтээ зэрэгцэн түүнийг авч явахаар хар машинтай хүмүүс зуслангийн байшинд ирнэ. Котов архи ууж, Митятай хамт сайн дураараа явж байгаа мэт дүр эсгэх бөгөөд машинд сууя гэсэн Надяг ч түр зуур авч явна. Охиноо машинаас буусны дараа Котов Митя болон түүний нөхдүүдэд өөрийнхөө статусыг сануулдаг боловч өөрийг нь баривчлах тушаалыг Сталин өөрөө өгсөн болохыг олж мэддэг. Котов Митягийн нүд рүү хараад байдал бишдсэнийг ухаарч, уйлж эхэлдэг. Котов өөрт нь тохсон хэргийг хүчээр хүлээж, 1936 оны 8-р сард буудуулж үхэв. Митя өшөөгөө авсан ч сэтгэл хангагдсангүй нь учир эцэстээ амиа хорлосон. Нэмж дурдахад, Марусиа баривчлагдаж, 1940 онд Гулагт нас барсан бол Надя ээжийнхээ хамт Гулагт хүргэгдсэн ч 1956 онд өршөөгдөж, Казахстанд багшаар ажиллах болжээ. Оросын найруулагч, кино кино зохиолч Никита Михалковын найруулсан (Азербайжаны кино зохиолч Рустам Ибрагимбеков кино зохиол дээр хамтарсан) энэ кино бол төөрөгдөлд сохорсон хүмүүсийн хөрөг гэж үздэг. Киноны ихэнх хугацаанд бид Сталины дэглэмээс алсад орших хөдөөний нам гүмд байхдаа зугаатай, хөгжилтэй уур амьсгалаар дүүрэн байна. Михалков бол Оросын шилдэг найруулагчдын нэг ба энэ кино этгээд, театрын цар хүрээтэй, зарим талаараа гунигтай ч утопиан байдаг ч идеа болон нарийн түвэгтэй байдлаас айдаггүй. Киноны аав, охин хоёрын сцэнүүд бараг л төгс төгөлдөр.
TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 837-р байрт жагсаагаад байгаа бол кино тухайн жилийнхээ Оскарын наадмаас шилдэг гадаад хэл дээрх кино шагнал болоод Канны кино наадмаас Гран При шагнал хүртсэн. Киноны гол дүрүүдэд: Никита Михалков өөрөө, мөн Олег Меньшиков, Ингеборга Дапкунайте, Вячеслав Тихонов болон Михалковын төрсөн охин Надежда Михалков нар тоглосон. Аав, охин хоёрын тоглолт яагаад тийм дотно, үнэн байдаг нь төрсөн аав, охин хоёр байсантай шууд холбоотой билээ. 1917 оны Оросын иргэний дайн нь 1917 оны хувьсгалын дараах иргэний дайн ба энэ нь 1922 он хүртэл үргэлжилж, Орос орныг өөрчлсөн билээ. Улаан армийг удирдаж байсан Ленин 1924 онд нас барсны дараа Сталин Зөвлөлтийн удирдагч болсон. 1930-аад оны туршид Сталин улс төрийн цэвэрлэгээ хийснийг өдгөө Их цэвэрлэгээ гэж ярьдаг. Нам, улс төрийн үзэл санаанаас ангид хүмүүсийг хөөх, хорих зэрэг үйлдэл байсан ба эдгээр тэрслүү хүмүүсийг КГБ-ын үүсэл болох нууц цагдаагийн газрынхан ангуучилж байсныг кинонд тусгажээ. Михалков киногоо "Большевизм манай улсад аз жаргал авчраагүй" гэсэн итгэл үнэмшил дээр үндэслэн бүтээжээ. Гэвч хожим тэрээр "бүх үеийн" нийгмийн өргөн хүрээний асуудлаас үүдэлтэй үйл явдлыг шүүхэд хэцүү гэж хэлсэн байдаг. Михалков гэр бүлийн дурсамж болон охиноосоо маш их урам зориг, санаа авсан гэдэг. Киноны нэр нь 1930-аад онд зохиогдсон Польш дууны нэрнээс гаралтай буюу ЗХУ-д орчуулагдахдаа "Ядарсан нар" гэсэн байсан бол Эх нэр нь "Энэ бол сүүлчийн ням гариг" гэдэг ажээ.
Кинонд гарах нар нь Сталиныг буюу түүний дэглэмийг
бэлгэддэг ажээ. Найруулагч Михалков гол дүрд тоглохоор болсон шалтгаан бол
охиндоо тухтай, амар байлгахыг хүссэнийг ба бяцхан Надежда кинонд тоглосныхоо
төлөө унадаг дугуй авна гэж итгэж байсан гэдэг. Киноны зураг авалт 4 сарын
хугацаанд авагдсан ба Михалков хүүхэд хурдан өсөж, эмзэг бөгөөд үнэн шинж нь
хурдан алдагддаг тул зураг авалтыг аль болох хурдан дуусгахыг хүссэн. Киноны
туршид галт бөмбөлөг хэд хэдэн сцэн дээр үзэгддэг бөгөөд галт бөмбөлөг Сталиныг
төлөөлдөг буюу хамгийн муу хүмүүсийг устгадаг. Орост уг киног анх "төвийг
сахисан" байдлаар хүлээж авсан бол
сүүл үеийн шүүмжүүдэд "хэтэрхий арилжааны, нухацтай шинж
дутмаг" гэж дүгнэсэн. Итгэлцэл, хайр, энгийн гэр бүлүүдэд тохиосон аймгийн
тухай Чеховын бясалгал гэж Барууныхны зарим шүүмжлэгчид дүгнэсэн байхад Roger
Ebert уг киног "1991 оноос өмнөх зүүн Европын байдаг л нэг туульс"
гэжээ. The New York Times "тансаг, уянгын, хатуу сэтгэлтэй кино"
гэсэн байхад шүүмжлэгч Kenneth Turan "энэ кино бол хайр, урвалт,
итгэлцлийг хамгийн сайхнаар сүлжилдүүлсэн" кино гэжээ. Киноны өрнөл удаан
ч оргил хэсэг нь мартагдашгүй ба бид энэ киноны зөөлөн, хатуу хэсгүүдэд хэзээд
дурсах болов уу.
Comments
Post a Comment