Төгөлдөр хуурч

 


Five Easy Pieces (1970) . Dupea Калифорни мужийн нэгэн хотод газрын тосны талбайд механикчаар ажилладаг. Ажилгүй үедээ найз охин Rayette-тэй ихэнх цагийг өнгөрүүлэх юмуу хамтран ажилладаг дртно найз Elton-ын хамт боувлинг тоглож, үгүй бол хамт шоудаж хүүхэн шуухан эргүүлнэ. Dupea уг нь нийгмийн дундаж давхаргад хамаарах хөгжимчин сэхээтэн гэр бүлээс гаралтай бөгөөд өөрөө ч классик хөгжмөөр багаасаа сурсан мэргэжлийн төгөлдөр хуурч боловч хэн гэдгээ нууж ажилчин шиг амьдарна. Харин найз охин Rayette нь дуучин болох мөрөөдөлтэй чалчаа, маанагдуу хүн юм. Rayette жирэмслэж, найз нь баривчлагдсаны дараа Dupea ажлаасаа гараад мөн төгөлдөр хуурч дүү Partita-тайгаа уулзахаар Лос Анжелес руу явна. Тэнд дүү Dupea-д аав цус харваад бие тун дордсон учир даруйхан Вашингтон дахь гэр бүлдээ очооч хэмээн гуйна. Dupea аавтайгаа харилцахаа болиод удаж байгаа ч явахаас өөр аргагүйд хүрнэ. Dupea найз охиндоо огт хайргүй, бараг дургүй учир хамт авч явахгүй гэдэг ч Rayette орхиж явбал амиа хорлоно гэснээр дуртай дургүй дагуулж явдаг. Хосууд замдаа Аляск руу явж байгаад машин нь эвдэрсэн хоёр хүүхэнтэй учрах агаад замд дайгдагсад хэрэглээний хор хөнөөлийн тухай тун сонирхолтой монологийг ярьдаг. 

Ингээд дөрвүүл нэгэн ресторанд орж, Dupea зөөгчтэй маргалдсанаар ресторанаас хөөгддөг. Найз охиныхоо тэнэг зан авираас ичсэндээ Dupea түүнийг зочид буудалд үлдээчихээд гэртээ очно. Аав нь тэргэнцэр дээр сууж ярьж чадахгүй болсон байх ба эрэгтэй сувилагч аавыг нь асарна. Dupea-ын тансаг харштай, том эдлэнтэй чинээлэг гэмээр айл байна. Dupea-ын ахыг Carl гэдэг бөгөөд тун найрсаг нэгэн бол эхнэр Catherine нь тун аятайхан залуухан бүсгүй байв; тэд бүгдээрээ хөгжимчид ажээ. Хэдий өөр ялгаатай хүмүүс ч Dupea Catherine хоёр бие биедээ татагдаж, улмаар Dupea ахынхаа эзгүйд бэр эгчтэйгээ хурьцана. Буудалд мөнгө нь дууссан Rayette хэлж мэдэгдэлгүйгээр Dupea-ын хүрч ирэх бөгөөд түүний тэнэглэлийг хүмүүс шоолох ч Dupea найз охиноо өмөөрдөг ба хэрүүлийн үеэр Dupea аавынх нь сувилагч дүү охинд нь массаж хийж байгааг хараад барилцан авдаг ч эцэст нь зодуулдаг. During Catherine-г хамт яваач гэж үнэндээ хамт зугтаая гэж ятгахад бүсгүй; чи өөртөө ч хайргүй байж ийм юм асуугаад хэрэггүй гээд татгалзана. 

Аавтайгаа ярилцах гэж оролдсоны дараа Dupea найз охинтойгоо хамт гэрээсээ явна. Хосууд бензин авахаар зогсоход Rayette кофенд явна, энэ үеэр Dupea мод ачсан ачааны машинд дайгдаад нууцаар хойд зүгт явчихна. Америкийн шинэ холливууд эриний гол төлөөлөгчдийн нэг Bob Rafelson-ын драм ба кино зохиол дээрээ Adrien Joyce-той хамтран ажиллажээ. Киноны гол дүрүүдэд: Jack Nicholson, Karen Black, Susan Anspach, Lois Smith болон Ralph Waite нар тоглосон. Кино тухайн оныхоо Оскарын наадмын 3 төрөлд нэр дэвшсэн ба TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 430-р байрт жагсаагаад байна. "Easy Rider" киногоороо танигдаад байсан Jack Nicholson-г найруулагч Rafelson киноныхоо гол дүрээр сонгосон нь үнэхээр нүдээ оносон. Гэр бүл, романтик хайрын мэдрэмжгүй Dupea-ын дүр өнөөдөр домог ба энгийн болоод шийдэмгий шинжээрээ сэтгэл хөдөлгөм уг кино 1970-аад оны Америкийн тусгаарласан ганцаардмал амьдралын тод жишээ болж үлджээ. Шүүмжлэгчид эл бүтээлийг Америкийн шинэ холливууд эринийг илэрхийлэх гол киноны нэг гэж дүгнэдэг бөгөөд ганцаардал, солиорлыг гайхалтай хөрөглөсөн Jack Nicholson-ын тоглолтыг сэтгэлд хоногшим гэжээ. 

Зарим нь хэт дүр эсгэсэн, хялбарчилсан боловч жүжигчдийг тоглолтод өөлөх юмгүй гэжээ. Намтарч Charles Higham "Энэ киноны төгсгөлийн үзэгдэл хамгийн сайн. Dupea гэр бүл, найз охиноо орхихоор шийддэг. Ачааны машины жолооч түүнийг "маш хүйтэн" буюу үхлийн нутагт хүргэж өгнө гэдэг. Rafelson болон зураглаач Laszlo Kovacs дээрх хэсгийг бидний ой ухаанд хадагдаж үлдэхээр хийжээ. Шашин, хайр, гэр бүл гээд Dupea-ын бүх зүйлс бүтэлгүйтсэн бөгөөд эцэст нь хаашаа ч хамаагүй аялахаас өөр зүйл түүнд үлдсэнгүй" гэж бичсэн байдаг. Киноны "Таван хялбар хэсэг" гэх нэр бол төгөлдөр хуур анхлан сурагчдад зориулсан хичээлийн номыг хэлдэг аж. Мөн жүжигчин Jack Nicholson дүрдээ зориулан Польшийн төгөлдөр хуурчаар хичээл заалгаж байжээ. Кинонд, аавтайгаа ярьдаг монологийн зарим хэсгийг Jack Nicholson өөрөө бичжээ. Кино зохиолын анхны нооргуудад Dupea-ын ээжийн үхэл түүний замбараагүй зан авир болоод гэр бүлээсээ хөндийрсөнтэй холбож үздэг ба кинонд ээжийг нь огт дурддаггүй, Dupea-ын хөндийрсөн шалтгаан бүрхэг байдаг. 

Концертын төгөлдөр хуурч болохоор бэлтэгдсэн хүү, 20 жилийн дараа газрын тосны ажилчны хувирлын түүх болсон уг кино бол насанд хүрсэн хүний дотор хашигдаж, зовсон, өөртөө итгэлгүй хүүг бидэнд мэдрүүлдэгээрээ зүрх шимшрүүлэм хүчтэй. Киноны гол дүрийг Бетховены 3-р симфонийн нэрээр нэрлэсэн. Найруулагч үзэгчдийг дундаж Америкчуудын сайхан амьдарна гэсэн өрөвдмөөр найдвар, бохир амьдралаар татдаг; тэдэнд буудал, хурдны зам, ТВ-ын өмнөх хоол, атаархлаас өөр зүйл байдаггүй, тэд тэгж л амьдардаг гэж харуулна. Dupea болон түүний найзууд 17 насандаа сэтгэл хөдлөл, сэтгэцийн түвшинд олзлогдсон ба Dupea өөрийгөө тийм биш, үгүйдээ тэгж найддаг. Dupea-ын аав хөгжмийн суутан, гэр бүлээ арал руу нүүлгэсэн, гэр бүлээ Сократ шиг өсгөхийг хичээсэн нэгэн болохыг үзэгчид олж харна. Харин Dupea өөрийгөө аавынхаа цорын ганц бүтэлгүйтэл гэж боддог. Dupea аавтайгаа ярилцах гэж оролдох, цаашлаад сайхь арал дээр Dupea ирснээр кино "зүрхээ" нээдэг бөгөөд арал Dupea-ын гэр бүл, хамаатан садангаар дүүрэн, нэг үгээр хачин хүмүүсээр бялхдаг. Dupea ахынхаа эхнэрийг төгөлдөр хуур тоглох буюу хөгжмөөр татдаг; төгөлдөр хуурын ард суусан энэхүү агшинд тэрээр өөрийгөө ухамсарлаж, өөрийгөө бүтэлгүйтсэн нэгэн болохыг ойлгодог. Киноны төгсгөл хоёрдмол утгатай байж болох ч, хамгийн чухал нь Dupea өнгөрсөндөө эргэлзэхдээ, өнгөрсөндөө бахархасандаа биш харин айснаас үүдэлтэй юм.

Comments