The Devil, Probably (1977) . Францын аугаа кино найруулагч Robert Bresson-ын найруулсан сэтгэлзүйд драм. 27 дахь Берлиний кино наадмаас "мөнгөн баавгай" шагнал хүртсэн кино ба мөн "Les Anges du Peche" киног нь эс тооцвол түүний өмнөх бүтээлүүд шиг ямар нэгэн ном, зохиолоос сэдэвчлээгүй, кино зохиолоо Bresson өөрөө бичсэн. Германы нэрт кино найруулагч Rainer Werner Fassbinder уг киноны талаар ийн хэлсэн "Берлиний кино наадмаар үзсэн хамгийн сэтгэл хөдөлгөм кино байлаа. Миний бодлоор энэ бол том бүтээл. Ирээдүйд, мөн одоо ч энэ кино чухал байх буюу одоо хийгдэж байгаа новшуудаас илүү ач холбогдолтой байх болно.". Харин шүүмжлэгч J. Hoberman "Дундад зууны үеийн хэв маягаар гэрэлтсэн, тарчилсан сэтгэлийн тухай Достоевский маягийн түүх" хэмээсэн буй. Киноны үйл явдлыг товчхон өгүүлэхэд: Charles хэмээх залуу улс төр, шашин шүтлэг, психоанализаар дамжуулж бүх зүйлсийг үгүйсгэнэ.
Мастер 13 киног бидэнд үлдээсэн бөгөөд нас барсанаас нь хойш бүтээлүүдийг нь нягт нямбай олонтаа судалсан ч бүрэн нууцыг нь хэзээ ч тайлж чадаагүй байна. Тэрээр ер бусын тунгалаг, тайлбарлахын аргагүй нууцлаг кинонуудыг бүтээсэн. Түүний хэлсэнээр, хамгийн чухал санаанууд хамгийн их нуугдмал байх ёстой. Гэвч ойлгоход саад болж байгаа бэрхшээл үргэлж бүтээлд нь байдаггүй; ялангуяа англи хэлээр ярьдаг ертөнц Bresson-ын сүйрсэн ертөнц дахь зовсон, гэм нүгэлтэй тэмцэж буй Христийн шашинт урлагийн хүний хатуу ширүүн трансценденталист дүрийг ойлгож чаддаггүй. Хэсэгчилсэн үнэн бөгөөд тодорхойгүй энэхүү ойлголтоор Bresson-ыг Англичууд төдийлөн ойлгодоггүй ажээ. "Сүнслэг хэлбэр" буюу "трансцендент хэв маягаараа" тэрээр Ozu, Dreyer нартай төстэй.
Кинонд хайртай хэн бүхэн Bresson-ын "Au Hazard Balthazar", "Mouchette" гэсэн кинонуудыг үзэх ёстой ба ядахнаа сонссон байдаг гэж найдах. "The Devil, Probably" болон "L'Argent" бүтээлүүд нь түүний хамгийн трансценденталист бас материалист хандлагатайгаа кинонууд буюу түүний "кино урлагийн парадокс" гэж үзэх нь бий. Энд өгүүлж өуй кино өнгөтөөр хийгдсэн, зарим судлаачид Bresson-г өнгөтөөр төсөөлөх хэцүү гэж бичиж байсан ч мастер 1969 онд "A Gentle Woman" анхны өнгөт киногоороо орчин үеийн ертөнцтэй илүү холбогдох гэсэн, мөн алсын хараагаа илүү бараан болгох гэсэн өөрчлөлт байсан нь өнөөдөр тодорхой болсон. "The Devil, Probably" болон "L'Argent" кинонууд нь мастерийн хамгийн пессимистик бүтээл болох нь илэрхий бөгөөд бүх кинонуудаас нь энд ярилцаж буй нь магадгүй хамгийн "сул" кино нь болов уу. Bresson-ын бүх кинонд амиа хорлох тухай өгүүлдэг, тэгвэл уг бүтээл хамгийн их үхэл рүү чиглэсэн буюу үхлийн марш гэлтэй. Сэтгэл хөдлөлгүй Charles капиталист ертөнцийн ялзрал, хар тамхи болоод хортой бүхнээс татгалздаг боловч хангалттай хүсэл эрмэлзлэл үгүй байдаг. Дашрамд, гол дүрд тоглосон Antoine Monnier гэгч бол Францын алдарт зураач Henri Matisse-ын ач хүү ажээ.
Comments
Post a Comment