28-р хуудас

 


Portrait of a Lady on Fire (2019) . 18-р зууны сүүл үе, Францын уран зургийн багш, хөрөг зураач Marianne хичээлээ зааж байхад нэгэн сурагч түүнээс "Шатаж буй хатагтай" зургийнх нь талаар түүнээс асууснаар кино маань эхэлдэг бөгөөд бид Marianne-ын өнгөрсөн дурсамж руу аялцгаая. Хэдэн жилийн өмнө Marianne Бриттанийн нэгэн алслагдсан аралд ирнэ. Хорь гаран насны энэ бүсгүй Миланы язгууртантай удахгүй гэрлэх гэж буй Heloise хэмээх язгууртан гаралтай бүсгүйн хөргийг зурахаар ирсэн нь энэ агаад Heloise түүнтэй нас ойролцоо, үзэмж сайхнаараа эн тэнцүү ч шаргал үсээрээ, мөн язгуур гарлаараа ялгарна. Арал дээрх цайзад Marianne, Heloise, мөн Heloise-ын ээж гүнгийн авхай болон зарц охин байхаас өөр хүн байхгүй.

Гүнгийн авхайгийн хэлснээр охин нь хөргөө зуруулах дургүй, мөн гэрлэхийг хүсдэггүй бөгөөд саяхан эгч нь амиа хорлох хүртэл сүмд амьдардаг байжээ. Marianne Heloise-г нууцаар зурахаар шийдэж, өвөрмөц, онцгой шинжийг нь цээжлэн тодотгохын тулд цаг үргэлж дэргэд нь байж, хаа сайгүй дагалдан явна. Үр дүнд нь Marianne нэгэн зургийг зурж дуусгах боловч Heloise-г итгэлээс урваж чадахгүйгээ ухаарч, чухам яагаад арал дээр ирснээ ойрын үед дотно нөхөрлөх болсон Heloise-д хэлнэ. Heloise зургийг үзээд өөрийнх нь мөн чанарыг харуулахгүй байна гэж шүүмжилсний дараа Marianne зургаа устгах бөгөөд үүнийг сонссон гүнгийн авхай шоконд орж уурлана, харин Heloise дараагийн хэдэн өдөрт Marianne-гөар хөргөө зуруулахаа ээждээ амална. Гүнгийн авхай таван хоног эх газар руу явна. Marianne цайзад ирснээсээ хойш Heloise-г хуримын цагаан даашинзтай байгаагаар хий хараад байдаг. Нэг үдэш хүүхнүүд Орфей, Евридике хоёрын түүхийг уншиж, Орфей яагаад эхнэрээ далд ертөнц рүү буцаах болсон талаар маргацгаадаг. Дараа нь тэд галын наадамд оролцож, тэнд хүүхнүүдийн дуулахыг сонсоно, энэ үед Heloise-ын даашинз хэсэгхэн хором шатаад өнгөрдөг. Маргааш нь, Marianne, Heloise хоёр анх удаа үнсэлцэж, шөнө нь "дурлалцдаг" ба дараагийн өдрүүдэд тэдний дунд үүссэн романс улам цэцэглэж, хүчирхэгжих бөгөөд тэд хамтдаа зарц охиныг хууль бусаар жирэмссэн болохыг олж мэдээд хөөрхий охиныг үр хөндөлт хийлгэхэд нь тусалдаг.

 Гүнгийн авхай удахгүй ирэх болсноор хүүхнүүдийн бороо шиг богино романс өндөрлөх болно, иймээс хэн хэндээ үүрд дурсагдахын үүднээс Marianne Heloise-г өөртөө зориулж зурчихаад дараа нь өөрийгөө Heloise-ын хамгийн дуртай номны 28-р хуудас дээр нүцгэнээр зурж үлдээдэг. Heloise-ын ээж ирээд зургийг таашааж, Marianne-д үнэ хөлсийг нь өгнө. Marianne гүнгийн авхай хажууд нь байсан учир Heloise-тэй хальтхан салах ёс хийчихээд шатаар уруудан хаалга хүртэл Heloise ард нь гэнэтхэн "эргээд хар" гэх дуулдаж, Marianne эргээд харахад Heloise хуримын цагаан даашинзтай зогсож байдаг. Дурсамж дуусч, кино одоод ирнэ. Дээрх салалтаас хойш Marianne Heloise-г хоёр удаа харсан гэдэг. Эхнийх нь, үзэсгэлэнд тавигдсан байсан ба зурагт Heloise бяцхан охинтой хамт зурагдсанаас гадна нэг ном барьсан нь номын 28-р хуудсыг нууцлаг байдлаар хуруугаараа заасан байжээ. Хоёрдахь буюу сүүлчийн удаа Миланд болсон концертын үеэр тохиож. 

Театрт Marianne Heloise-ын эсрэг талд сууж байсан учир Heloise түүнийг олж харахгүй ч цайзад байхдаа Marianne-ын тоглож байсан Вивалдагийн "Зун" зохиолыг сонсоод хэрхэн сэтгэл нь хөдлөөд уйлж байгааг Marianne харжээ. Францын кино найруулагч Celine Sciamma-ын зохиолыг нь бичиж, найруулсан түүхэн, романтик драм. Гол дүрүүдэд: Noemie Merlant, Adele Haenel нар тоглосон. Кино Канны кино наадмаас "Queer Palm" шагналыг хүртсэн бөгөөд эмэгтэй найруулсан маань эл шагналыг хүртсэн анхны эмэгтэй болсоноос гадна Канны наадмын шилдэг кино зохиол шагналыг хүртсэн. Киноны зураг авалтыг 38 хоногт авч дуусгасан. Кино дээр гарах зургууд болон ноорог зургуудийг Helene Delmaire гэгч зураач зурсан ба тэрээр зураг авалтын үеэр өдөр бүр 16 цагийг зураг зурахад зарцуулдаг байжээ. Кинонд гарах гар өол түүнийх аж. Мөн кинонд гардаг зургуудаар Парист үзэсгэлэн гаргасан байдаг аж. Энэ бол жүжигчдийн маш сайн тоглолттой, сэтгэл татам, бодолд автуулсан 2019 оны хамгийн шилдэг киноны нэг юм.

 The New York Times сэтгүүл уг киног эмэгтэйчүүдийн нөхцөлийг хэт сэтгэл хөдөлгөм бус бодитоор дүгнэхдээ ухаалаг бөгөөд сэтгэл татам байдлаар дүрсэлсэн хайрын түүх гээд мөн гол дүрийн хоёр хүүхний харилцааг нээхдээ хүсэл хэрхэн ажилладагийг шинжлэхээс илүүтэйгээр хориглогдсон хүслийн жижигхэн түүх гэжээ. Шүүмжлэгч Mark Kermode харин энэ бол ажиглагч нь ажиглуулагч болдог, зохиолч нь зохиолуулагч болдог хүсэл тачаалын талаарх оюунлаг эротик судалгаа гэжээ. Киноны дэд сэдэв нь хүсээгүй жирэмслэлтийг хууль бусаар үр хөндөх тухай байдаг, энэ нь киноны үндсэн сэдэв болох ижил хүйстэн буюу лесбиан харилцааг хориглох сэдвийг дагалддаг. Энэ бол үзэсгэлэнтэй, аажмаар тарчлаах лесбиан романс ба сэдэв нь гаднаа хангалттай хүчтэй харагддаг боловч тухайн цаг үеийн эмэгтэйчүүдийн нүдээр бүтсэн гэдгээрээ онцлог ба найруулагч илүү гүн сэтгэл хөдлөлийг гаргахын тулд өнгөрсөн рүү гүн харахыг оролджээ. 

Киноны галын наадам дээр хүүхнүүдийн дуулдаг дууны нэрийг Латинаас орчуулвал "Би зугтааж чадахгүй" гэдэг. Céline Sciamma кинондоо зориулж хөгжим бүтээгээгүй шалтгаанаа хөгжим киноных нь хэмнэлд нөлөөлж болзошгүй гэж үзсэнийх агаад мөн кино дараалсан кадруудаас бүрддэг буюу кадр болгон нарийн дэглэлттэй байдаг. Найруулагч Céline Sciamma болон жүжигчин Adele Haenel хоёр хайр сэтгэлийн холбоотой байсан ч зураг авалт эхлэхээс өмнө эв найртайгаар хоёр тийш болжээ. Мөн найруулагч эмэгтэй маань анхнаасаа л Heloise-ын дүрийг бичихдээ Adele Haenel-г дотроо төсөөлж байжээ. Найруулагчийн хэлснээр энэ бол тэгш эрх дээр суурилсан хайрын түүх. Кино дээрх хайр шатлалтай, эрх мэдэлтэй юмуу уруу таталтаас үүсдэггүй. Кино бүхэлдээ дүрүүдийн хоорондын харилцаанд захирагддаг: зарц охин гол дүрийн хүүхнүүдтэй нөхөрлөж байхад зураач бүсгүй өөрөөсөө давсан зэрэгтэй гүнгийн авхайтай илэн далангүй ярилцаж байна найруулагч дүрүүдээ эв нэгдэлтэй, үнэнч байхыг хүсдэг. Киноны төгсгөлийн сцэн 2 минут 27 секунд үргэлжилдэг ажээ.

Comments