Николай Гоголь "Тарас Бульба" & "Вий"

 


"Тарас Бульба". Николай Гоголийн романтик хэлбэрээр бичсэн түүхэн тууж. Уг бүтээлд Запорожийн хөгшин казак эр Тарас Бульба болон түүний хөвгүүд болох Остап, Андрий нарын амьдралыг өгүүлдэг. Хөвгүүд Киевийн академид суралцчихаад гэртээ ирсний дараа аав хүү гурвал Запорожийн Сич (Украины өмнөд хэсэгт байрлах Запорожийн казакуудын төв байр) руу аян замд гарч, бусад казакуудын хамтаар Польшийн эсрэг дайнд оролцож буйгаар үйл явдал өрнөдөг.

Гол баатруудыг хэд хэдэн түүхэн бие хүнээс сэдэвлэсэн гэж үздэг бөгөөд бусад дүрүүд нь Гоголийн хожмын уран зохиолд нийтлэг болсон хэтрүүлсэн юмуу фантаазилсан биш. Эл бүтээлийг романтик загварт нийцсэн түүхэн угсаатны соёлын хүрээнд үүссэн уран зохиол дахь романтик үндсэрхэг үзлийн хөдөлгөөний хүрээнд ойлгож болно. Анх 1835 онд өгүүллэгийн түүвэрт багтан хэвлүүлсэн хувилбар нь 1842 оны илүү алдартай хувилбартай харьцуулахад илүү товчилсон бас үйл явдал ялгаатай байдаг ба сүүлийн хувилбарыг нь Виктор Эрлих "иргэний эр зоригийн үлгэр жишээ, эх оронч хүмүүжлийн хүч", харин анхны хувилбарыг нь "эргэлзээ байхгүй хасаг жингоизм" гэж тодорхойлсон буй. Жич: Жингоизм гэдэг нь өөрийн эх орноо бусдаас илүү гэж дүгнэх өрөөсгөл үзэл буюу үндсэрхэг үзлийн хэт туйлшрал юм. Туужийн гол баатар Тарас Бульбагийн дүр хэд хэдэн түүхэн бие хүний нэгдэл байх магадлалтай. Хмельницкийн бослогын үеэр Польшийн талд шилжсэнийх нь төлөө хүү Назарыг хөнөөсөн Стародуб хотын хасаг атаман Охрим Макуха Николас Миклухо-Маклайгийн өвөг дээдсийн жинхэнэ гэр бүлийн түүхээс сэдэвлэсэн байж магадгүй ба Николас Миклухо-Маклайгийн авга ах Григорий Иллих Миклухо-Маклай нь Нижний гимназид Гогольтой хамт суралцаж байсан агаад Гогольд гэр бүлийн домгоо ярьсан болов уу гэж үздэг.  Мыхайло Максымовичийн хэвлүүлсэн казакийн ахмад Сава Чалын (Польшийн язгууртны армид алба хааж байгаад 1741 онд цаазлуулсан) тухай ардын дуунаас санаа авсан байж болзошгүй гэж үздэг бөгөөд Сава Чалы бол Украинаас урвасан хэмээн аавынхаа тушаалаар алуулжээ. 

ҮНДСЭН СЭДЭВ. Эх орны төлөөх тэмцэл бол туужийн хамгийн чухал сэдэв юм. Казакууд Польш болон татаруудтай байлдаж байсан ч энэ хэсгийг уг бүтээлд дүрслээгүй байдаг. Казакууд Польш руу уйдсандаа юмуу залуусаа хөгжөөж тулалдахын төлөө очдоггүй. Католик шашны тахилчид Христийн баярыг тохиолдуулан хувцас хунар оёж Христийн итгэгчдийг тэргэнд хөллөж байгаад казакууд ихээхэн гутарч гомддог. Энэ мэдээ казакуудын хүчтэй эсэргүүцлийг төрүүлж, шударга ёсны төлөө цангаж, байлдах хүслийг нь сэрээснээр аянд дайнд гарахаар цуглаж эхэлдэг. Тулалдаанд казакууд өөрсдийнхөө эрэлхэг, айдасгүй дайчид болохоо баталж, эх орныхоо нэр хүндийг гутаахгүйн төлөө эцсээ хүртэл тулалдахад бэлэн гэдгээ харуулдаг. Үхэхдээ тэд эх орон, эрх чөлөөний тухай хамгийн үнэ цэнэтэй үгсийг хэлдэг, жишээлбэл, Шархадсан Балабан үхэхийнхээ өмнө "Оросын газар нутаг үүрд мөнх цэцэглэх болтугай!" гэж хэлдэг бол найз Кукубенко "Хүмүүс бидний дараа биднээс илүү сайхан амьдарч, Христийн ивгээлт Орос нутаг үүрд мөнхөд үзэсгэлэнтэй байг!" хэмээдэг.

 Хасгуудын энэ мэт дүрслэлээр дамжуулан казак хүн бүр төрсөн нутагтаа чин зүрхнээсээ хайртай болохыг уншигчид ойлгоно. Сич дахь казак бүр жинхэнэ эх орончид байсан ба тэд эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалахад үргэлж бэлэн байдаг буюу өөрийгөө хоёрдугаарт боддог билээ. Үнэнч чанар хийгээд урвалтын тухай сэдэв нь туужийн салшгүй нэг хэсэг юм. Эх орноо хайрлах, цэргийн үүрэгтээ үнэнч байх, нөхөрлөлийн үнэ цэнэ нь хасгуудын чухал шинж чанарт тооцогддог байв. Хүнд хэцүү тулааны өмнө атаман Тарас Бульба эрчүүддээ хандан "нөхөрлөлөөс илүү ариун холбоо байхгүй" гэж хэлдэг бөгөөд тэр бүх тулаан, сорилт бэрхшээлийн туршид хэлсэндээ үнэнч байдаг. Үйлсийнхээ шударгад итгэх итгэлээр амьдардаг тэдэнд нь энэ нь хүч чадал өгч, алдсан, хохирсныгоо даван туулах дэм болдог. Эх орноо амь хайргүй хайрладаг казакууд урвагчдыг жигшдэг. Гэтэл бага хүү Андрий нь урвахад өвгөн Тарас хичнээн их гомддог билээ. Андрий зоригтой дайчин байсан бөгөөд тэрээр зорилгодоо бус харин тулалдаанд л татагддаг байсан. Тиймээс ч Андрий үзэсгэлэнтэй Польш хүүхэн тусламж хүссэн даруй нөхдөөсөө урваж, дайсны өмнөөс тулалддаг. Хүүгийнх нь урвалт аавынх нь хувьд гашуун зовлон болох агаад "Би чамайг төрүүлсэн, тиймээс би чамайг ална!" гэж хэлээд хүүгээ хөнөөдөг нь урвагчдыг уучилдаггүй болохыг харуулна. 

СИМБОЛ. Гаансны бэлгэдлийг номын төгсгөлөөс тодорхой харж болно; Польшуудтай тулалдсаны дараа амьд үлдсэн казакууд гэртээ харьж байхад харин Тарас алга болсон гаансаа өвсөн дундаас хайдаг. Гэвч Хейдук түүнийг барьж аваад царс модны дор шатаадаг ба энэ мөчийг зохиолч аймшигтайгаар дүрсэлсэн. Гаанс үхэл ба хувь тавилангийн эргэлтийн симбол юм. ЗҮЙРЛЭЛ. Энэ тууждаа зохиолч казакуудад хамгийн их анхаарал хандуулдаг. Тулалдааны үеэр тэд өөрсдийгөө зоригтой, нугарашгүй гэдгээ үргэлж баталдаг ба эх орныхоо төлөө эцсээ хүртэл тэмцэж, бууж өгөх талаар бодохыг ч хүсдэггүй бөгөөд тэдний сүүлчийн үг хүртэл эх орны тухай байдаг. Тэд бол мөнхийн дайчид, эх орончид юм.



"Вий". Украины гаралтай Оросын их зохиолч Николай Гоголийн "Миргород" хэмээх түүврийнхэн хоёрдугаар бодит анхлан хэвлэгдсэн аймшгийн тууж. Гоголь тэмдэглэлдээ ардын үлгэр домгоос санаа авсан гэж бичсэн байдаг хэдий ч судлаачид ерөнхийдөө Гоголийн зохиосон бүтээл гэж үздэг. АНАЛИЗ. Ардын аман зохиол, үлгэр домгийн уламжлалт элементүүдийг тодорхойлохыг оролдож буй судлаачид дийлэнх хэсгийг эзэлдэг аж. Харин бусад хүмүүс Гоголь Европын уран зохиолуудаас санаа авч бичсэн гэж үздэг бөгөөд мөн шашны тайлбар бий ч гэж үздэгийн дээр Фройд болон Юнгийн сэтгэлзүйд суурилсан тайлбар хийгчид ч байдаг ажээ. Ардын домог судлаач Виктор. П. Петров энэхүү туужийн бие даасан сэдвийг Афанасьевын ардын домог судлалын түүвэртэй тааруулахыг хичээсэн байдаг. Хэл бичиг судлаач Виачеслав В. Ивановын судалгаагаар гарчигт нэрлэдэг Вий хэмээх амьтанд болоод үүний эргэн тойрон дахь үхэл, төсөөлөлтэй холбоотой сэдвүүдэд төвлөрдөг. Мөн Иванов славян бус уламжлалаас иш татсан өргөн хүрээтэй харьцуулсан анализ хийжээ. Нөхрөө болгохыг хүссэн хүнээ унах гэж оролдсон шулам (Вий) нь Орос болон Украин ардын домог, үлгэрт цуурайтдаг. Киевт үйл явдал нь өрнөх "Шөнийн харуул" гэж орчуулагдсан Малорус ардын үлгэрийг орчуулагч В. Р. С. Ралстон энэ бүтээлтэй төстэй гэж тодорхойлсон ба үүнийг Афанасьевын түүврээс авсан; Орос эх хувилбарт "Шулмын тухай түүхүүд" гэдгээс өөр онцгой гарчиггүй аж. 

Владимир Иванович Шенрокийн судалсанаар "Vid'ma ta vid'mak" хэмээх Украины өөр нэг үлгэрт мөн "унах" талаар гардаг ба үүнтэй төстэй хэд хэдэн ардын үлгэр болон бусад сэдвүүдийн жагсаалтыг Виктор Петров гаргажээ. Вий гэдэг нь "бяцхан орос"-ын "одойчуудын ахлагч"-д өгсөн нэр байсан эсхүл Гоголь үүнийг зохиогчийнхоо тэмдэглэлд нотолсон байдаг. Гэсэн хэдий ч одой нь Украины уугуул ардын аман зохиолын нэг хэсэг биш, эсхүл ерөнхийдөө Дорнод Славян домог биш гэдгийг харгалзан үзвээс "Вий" нь аман зохиол, домог гэхээсээ илүү Гоголийн төсөөллийн бүтээд гэж тооцогддог. "Вий" тухайн бүс нутгийн ардын аман зохиолд байдаг шинжүүдийг бага агуулсан тул эргэлзэх нэмэлт шалтгаан болдог ба иймээс орчин үеийн тайлбаруудад энэ бол Гоголийн зохиосон бүтээл гэж илүүтэй үзэх болжээ. Шотландын ардын аман зохиол судлаач Шарлотт Демпстер "бяцхан орос"ын "Вий" гэдэг Шотландын уулархаг нутгийн "vie" буюу "vough" хэмээх домогтой авиа зүйн үүднээс төстэй байгааг онцолсон. Харин Ралстон Вийг Сербичууд мэддэг байсан гэсэн санал дэвшүүлсэн ч тодорхой баталж чадаагүй. 

СЭТГЭЛЗҮЙН ТАЙЛБАР. Энэхүү тууж нь сэтгэлзүйн судалгааны тод жишээ гэж дүгнэдэг бөгөөд Гоголийн түүвэрт шийтгэл болдог сексийн сэтгэл ханамжийн сэдэв нь туужийн турш ажиглагдаж, шулам оюутан Хомаг унах нь илэрхий сексийн үйлдэл болдог. Энэхүү схемийн талаар нэмэлт ойлголтыг Францын сэтгэлзүйч Лаканы анализыг ашиглан Романчук хийсэн бөгөөд Хомагийн тарни ашиглан эсэргүүцдэг нь түүний завхайрлыг бататгадаг гэжээ. Уг анализид тухайн үеийн Зөвлөлтийн судлаачид дургүй байв. Хома шулмыг алахад тэр нь үзэсгэлэнтэй бүсгүй болж хувирч байгаа талаарх зохиолын гол үйл явдлын психосексуал шинжээс шалтгаалан туужийг янз бүрийн психоаналитик (Фройд) тайлбаруудад нээлттэй болгосон; ингэснээр зарим нь Хомагийн шуламтай хийсэн тэмцлийг Эдипийн хүсэл тачаал, эхтэйгээ хурьцах харилцаа гэж тайлбарлах гэж оролдсон. Мөн "хүүгийнхээ цус ойртолтын өшөөг авахаар ирдэг эцгийн дүр" гэж тайлбарладаг. Леон Стилман ийм психоаналитик тайлбараас зайлсхийж, харааны сэдэв нь Гоголийн алсын хараатай байх хүчийг олж авах эрэл хайгуулын симбол болгон авахыг илүүд үзсэн (бүхнийг харагч нүд) ба тэглээ ч гэсэн түүний судалгааны зарим хэсэг "психосексуал" шинжтэй байдаг ажээ.



Comments