"Хүмүүс ба Хулганууд". Америкийн нэрт зохиолч Жон Стейнбекийн 1937 онд хэвлэн нийтлүүлсэн тууж. Туужид, Америкийн их Хямралын үед шинэ ажил, шинэ боломж хайж Калифорнид ирсэн Жорж Милтон, Ленни Смолл хоёрын тухай өгүүлдэг. Стейнбек 1910-аад оны үед өсвөр настайдаа тэнүүлчидтэй хамт ферм дээр ажиллаж байсан туршлага дээрээ үндэслэн уг туужаа бичжээ. Эл бүтээлийг олон сургуульд заадаг боловч бүдүүлэг үг хэллэг, доромжилсон, арьс өнгөөр ялгаварлан гадуурхасан үг хэллэгтэй нь улмаас байнга цензурын бай болсоор ирсэн ба Америкийн номын сангийн нийгэмлэгээс 21-р зууны хамгийн анхаарал татсан номуудын жагсаалтад багтаасан байдаг.
ҮНДСЭН САНАА. "Хүмүүс ба Хулганууд" тууж хүний оршихуйн мөн чанарын тухай харгис сургаалийг заадаг. Жорж, Ленни, Канди, Крукс болон Керлигийн эхнэр зэрэг бараг бүх дүрүүд ганцаардал, тусгаарлагдмал мэдрэмжтэй гэдгээ хэзээ нэгэн цагт хүлээн зөвшөөрдөг. Хүн бүр найзаасаа тайвшрал хүсдэг ч үл таних хүний ажигч чихэнд анхаарах болно; Керлигийн эхнэр Канди, Крукс, Ленни нарт гэрлэлт нь аз жаргалгүй байгааг хүлээн зөвшөөрдөг ба Крукс төөрөлдсөн, хэрэгцээтэй үед хань нөхөргүй байх нь сайн зүйл биш гэж Леннид хэлдэг. Баатрууд тусгаарлагдмал байдлаасаа болж арчаагүй нөхцөлд ордог ч хамгийн сул дорой үедээ ч өөрсдөөсөө дорой хүмүүсийг хөнөөхийг хүсдэг. Магадгүй энэ харгис хандлагын хамгийн тод жишээ бол Крукс Леннийг ферм мөрөөдөж байхыг, мөн Жоржоос хамааралтай байгааг шүүмжилсэн явдал ба дөнгөж л сая өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрсөн Крукс Леннигийн сул талыг айхтар оножээ. Энэ мэт үзэгдлүүдээр Стейнбек хүмүүний гүн гүнзгий үнэнийг онцолдог: дарангуйлал зөвхөн эрх мэдэлтэй юмуу хүчтэй хүмүүсээс гардаггүй. Жоржид ямар нэгэн муу юм тохиолдсон байж магадгүй гэж хэлээд Леннигийн нулимсыг үзэж байхдаа Крукс хамгийн хүчтэй нь мэт байдаг шиг Керлигийн эхнэр Круксыг дүүжлүүлнэ гэж заналхийлж байхдаа хамгийн хүчтэй нь мэт санагддаг.
Ахан дүүсэг идеалд хүрэхэд хамгийн ойртсон Ленни, Жорж нар эмгэнэлтэйгээр салахад хүрч байна. Үр дүнд нь ховорхон нөхөрлөл үгүй болж, найзынхаа амьгүй биеийн дэргэл зогсох Жоржийг харж буй Керли, Карлсон нар бусад хүмүүсийг төлөөлөх буюу тэд үүнийг хүлээн зөвшөөрч, үнэлж ч чадахгүй. "Хүмүүс ба Хулганууд" туужийн ихэнх дүрүүд өөр амьдралыг мөрөөддөг гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Нас барахаасаа өмнө Керлигийн эхнэр кино од болохыг хүсдэгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд Крукс хэдий хэцүү ч гэсэн нэг л өдөр Леннигийн ферм дээр ажиллах таатай фантаазыг өөртөө хүлээн зөвшөөрдөг бол Канди хэдэн акр газар эзэмших талаарх Жоржийн төсөөлөлд цөхрөнгөө бартлаа хорхойсдог. Туужийн үйл явдал эхлэхээс өмнө тодорхой нөхцөл байдал дүрүүдийн дээрх хүслийг хулгайлжээ. Жишээлбэл, Керлигийн эхнэр бүтэлгүйтсэн гэрлэлтээ цуцлуулсан байдаг. Эдгээр бүх мөрөөдлүүдийг Америкийнх болгож буй зүйл бол мөрөөдөгчдийн аз жаргал ба хүслээ биелүүлэх эрх чөлөөг хүсэх явдал ба Жорж, Ленни хоёрын фермтэй болох мөрөөдөл нь өөрсдийгөө тэжээх боломжийг олгохоос гадна хамгийн чухал нь тэдэнд таатай бус ертөнцөөс хамгаалах боломжийг олгох агаад энэ бол Америкийн үлгэр жишээ идеаг илэрхийлнэ. Жоржийн энэ мөрөөдөл биелэх боломжгүйг сэхээрүүлсэн тэдний аяллыг хорон Крукс харамсалтайгаар нотолдог; ийм эрх чөлөө, сэтгэл ханамж, аюулгүй диваажин энэ дэлхийгээс олдохгүй. Эл бүтээлийн ажилчин ангийн хүмүүс хэрхэн утга учир багатай эрх чөлөөтэй болоод нөхцөл байдалдаа олзлогддог болохыг харуулсан. Жорж, Ленни хоёулаа фермийн аж ахуйг сайн газар биш гэж боддог ч яаж чадахгүй учир үлддэг; тэд Америк мөрөөдлийг туйлчлан үздэг боловч түүнд хүрэх сонголтыг хүмүүст өгдөггүй нийгмийн хохирогчид юм. Дүрүүдийн эрх чөлөөгүй байдлын бусад жишээнүүд гэвэл эдийн засгийн тодорхой нөхцөл бус эрх мэдэлгүй хүмүүсийн амьдралын хатуу ширүүн нөхцлөөс үүдэлтэй.
Хөгширч, тахир дутуу болсон Канди нохойгийн Карлсон буудаж алахаас хамгаалж чаддаггүй ба мөн хар арьст Крукс өрөөнд нь хүмүүс орж гарахад яаж ч чаддаггүй. Керлигийн эхнэр түүнд Керлитэй гэрлэхээс өөр сонголт байгаагүй гэж хэлдэг бол хамгийн эмгэнэлтэй нь Жорж найз Леннигээ буудаж алахаас өөр аргагүйд хүрдэг. Керлигийн түрэмгийлэл Жоржийг өөрөө найзыгаа алах юмуу эсхүү дүүжлүүлэхийн аль нэгийг сонгоход хүргэнэ. Туужийн ихэнх дүрүүд айдас дунд амьдардаг. Туужийн эхлэлд Жорж, Ленни хоёр дүүжлүүлэхээс зугтааж ирээд байдаг бөгөөд фермийн аж ахуйг сайн газар биш байна мэдрээд явахыг хүсдэг. Карлсон өөрийг нь нохой шигээ хэтэрхий хөгширсөн хэрэггүй гэж ад үзэгдэх бий хэмээн Канди сэтгэл зовох ба Крукс дүүжлүүлэхээс айдаг байхад Керли ажилчдынхаа дунд эрх мэдлээ алдахаас айж, харин бараг бүх хүн Керлигээс айдаг. Эрчүүд бүгдээрээ бие биенээсээ айдаг гэж Керлигийн эхнэр хэлдэг бөгөөд тэр ч байтугай хамгийн түвшин гэгддэг Слим хүртэл энэ хараал идсэн ертөнцөд бүгдээрээ бие биенээсээ айдаг гэж боддог. Эл бүтээлд айдас бол дарангуйлагдсан хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд энэ айдас нь тэднийг дарангуйлагчдад хүртэл хамаатай гэж үздэг. Керли өөрийн хүчээр статусаа олж аваагүй, даргын хүү учраас өөрийн статусаа алдах бий гэж үргэлж айдастай. Айдас бол түүний газар эзэмшсэнийхээ төлөө төлж буй үнэ, энэ айдас ферм дээр ажиллаж буй бүх хүмүүст нэвчсэн.
МОТИФ. Ихэнх дүрүүд ганцаардлаас болж зовж шаналж байгаагаа хүлээн зөвшөөрдөг. Романы эхэнд Жорж фермийн амьдрал гэдэг хамгийн ганцаардмал амьдрал гэдгийг Леннид сануулахдаа үүнийг хүлээн зөвшөөрсөн өнгө аястай байдаг ба Жорж шиг фермээс ферм руу тэнүүчилж явдаг эрчүүдэд хань нөхөр, хамгаалалт эрэлхийлэн очих хүн бараг үгүй юм. Үйл явдал өрнөх тусам Канди, Крукс болон Керлигийн эхнэр бүгдээрээ ганцаардлаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд танихгүй хүмүүст хаягдахаас айдаг гэдгээ хүлээн зөвшөөрч байгаагаас тэдний цөхрөлийг харуулж байна. Дүрүүд Круксын хэлснээр ертөнцийг ойлгоход туслах найз юмуу хэн нэгнийг хайж байдаг, гэвч эцэстээ түүний хэлсэн шиг нөхөрлөл огт боломжгүй мэт санагддаг. Жоржийн хувьд ийм нөхөрлөлийн найдвар Леннитэй хамт үхэж, анхны таамаглал үнэн болж тэрээр амьдралаа ганцаараа туулах болно. Стейнбек туужийнхаа туршид сул дорой болон хүч чадлын янз бүрийн хэлбэрийг судалдаг. Эхний бөгөөд хамгийн ойлгомжтой нь биеийн хүч чадал юм. Үйл явдлын эхэн үеэр Стейнбек Ленни өөрийн мэдэлгүй хулганыг алж, өөрийн бие махбодийн хүчийг удирдаж чадахгүй байгааг харуулдаг. Жорж, Ленни хоёрын нөхцөлд бол бие махбодийн их хүч чадал мөнгө шиг үнэ цэнэтэй. Керли ферм дахь эрх мэдлийн симбол, аварга боксчин гэдгээрээ эрчүүд болон эхнэрээ айлган сүрдүүлэхийн тулд харгис хүч, догшин авираар үүнийг тодорхой харуулж байна. Биеийн хүч бол номонд гардаг эрчүүдийн дарангуйлдаг цор ганц хүч биш юм. Леннигийн бие бялдар, тэнхээ нь хүчгүй болохыг харуулна; энэхүү түгээмэл хуулийн өмнө түүний хүч хамгаалалтгүй, бас хэрэгцээгүй ажээ.
СИМБОЛ. Жоржийн Леннид
байнга дүрсэлдэг ферм буюу тэд өөрсдөө хоол хүнсээ тарьж, малаа хариулах хэдэн
акр газар бол туужийн хамгийн хүчирхэг симболийн нэг юм. Энэ дүрслэл зөвхөн
бусад дүрүүдийн төдийгүй уншигчдын ч сэтгэлийг татдаг бөгөөд уншигчид хүртэл
түүний амлаж буй чөлөөтэй, тайван амьдралыг боломжтой гэдэгт итгэхийг хүсдэг.
Канди мөрөөдөлд шууд л татагддаг бол хорон Крукс хүртэл Жорж, Ленни хоёр өөрийг
нь тэнд амьдрахыг зөвшөөрнө гэж найддаг. Өөрсдийн амьдралын эзэн болохыг хүсдэг
эрчүүдийн диваажин болох ферм бол эрх чөлөө, бие даасан байдал болоод ертөнцийн
харгис байдлаас хамгаалах боломжийг илэрхийлдэг. Леннигийн гөлөг бол хүчтэй нь
сул доройгоо ялан дийлдэг хэд хэдэн симболийн нэг. Ленни өөрийн хүч чадлыг
мэдээгүйн улмаас өмнөх олон хулгана алсан шигээ гөлгийг бас алсан ба хэдий өөр
ямар ч дүр Леннигийн бие бялдрын хүч чадалтай тэнцэхгүй ч том биетэй Ленни
удахгүй бяцхан гөлөгийнхтэй адилхан хувь тавилантай учирдаг. Гэм зэмгүй амьтан
шигээ Ленни өөрийг нь хүрээлж буй харгис, араатанлаг хүчийг мэддэггүй.
Comments
Post a Comment