"Годог хүлээхүй". Ирландын яруу найрагч, жүжгийн зохиолч, театрын найруулагч Самуэл Беккетийн эмгэнэлт инээдмийн жүжиг. Жүжигт Владимир (Диди) болон Эстрагон (Гого) гэсэн хоёр дүр уулзаж хэзээ ч ирдэггүй Годо гэгчийг хүлээнгээ янз бүрийн яриа өрнүүлж байгаа тухай гарна. Энэ бол Беккетийн "Зарц Годо" хэмээх Франц хэл дээр анхлан бичсэн жүжгийн Англи орчуулга ба Франц хэл дээрх эх хувилбараа 1948-1949 оны хооронд зохиожээ. 1953 онд Парист нээлтээ хийсэн бол Англи хэл дээрх хувилбар нь 1955 онд Лондонд нээлтээ хийсэн. "Годог хүлээхүй" бол 20-р зууны хамгийн чухал жүжгүүдийн нэг юм.
ДҮРҮҮД. Владимир болон Эстрагон. Беккет жүжгээ бичиж эхэлж байхад түүнд Владимир, Эстрагон хоёрын талаарх төсөөлсөн дүрслэл байгаагүй гэдэг бөгөөд тэднийг текстэд тэнэмэлүүд гэж огт нэрлээгүй байдаг боловч тэд тайзан дээр ихэвчлэн тэнэмэл хүмүүс шиг хувцасласан байдаг. Найруулагч Рожер Блин хэлэхдээ "Беккет тэдний дуу хоолойг сонсож байсан ч тэр дүрүүдээ надад дүрсэлж чадахгүй байсан. Тэр нэг зүйлд итгэлтэй байсан нь дүрүүд нь бөмбөгөр малгай өмссөн байна" гэжээ. Беккетийн өсөж торнисон Фоксрот хотын эрчүүдийн хувьд бөмбөгөр малгай нь нийтлэг гоёл байснаас гадна түүний эцэг байнга өмсдөг байжээ. Эндээс харахад, Эстрагоны өмссөн хувцас хуучирч муудсан болохыг харуулах ба Владимир түүнийг яруу найрагч байх ёстой байсан гэж хэлэхэд Эстрагон тийм байсан гэж хэлээд ноорхой хувцас руугаа биеийн хөдөлгөөнөөрөө энэ тодорхой биш байна уу гэж хариулдаг. Хоёр дүрийн аль алиных нь биет дүрслэл байдаггүй; гэвч текстэд Владимир арай илүү хүчтэй болох нь харагддаг ба амиа хорлох тухай эргэцүүлэх хэсэг чухам үүнийг хэлдэг.
Английн яруу найрагч Аль Альварес "гэхдээ Эстрагоны мартамхай байдал нь тэдний харилцааны цемент болдог байж болно. Тэр байнга мартдаг, Владимир түүнд үргэлж сануулдаг; тэд хамтдаа цагийг ингэж л өнгөрүүлдэг" хэмээжээ. Эстрагоны мартамхай байдал зохиолчид хүүрнэлийн тодорхой ашиг тусыг өгч, мөн тэдний дунд өрнөх хоосон, нэгэн хэвийн яриа тасралтгүй үргэлжлэх боломжийг олгодог. Тэд тавин жил хамтдаа байгаа ч Поццогийн асуултад тэд жинхэнэ насаа хэлдэггүй. Владимирын амьдрал аягүй байдалд ордоггүй ч тэр хамгийн уян хатан нь ба Владимирын өвдөлт юун түрүүнд сэтгэл санааны шаналал бөгөөд энэ нь тэр малгайгаа Лакитай сайн дураараа сольсонтой холбоотой буюу ингэснээр Владимир өөр хүний бодлыг симболик хүслээр илэрхийлдэг. Эдгээр шинж чанарууд нь зарим хүмүүсийн хувьд бодлын үйлдэл (Владимир) юмуу сэтгэцийн (Эстрагон) төлөвийг илтгэдэг аж. Үүнийг Владимир малгайдаа, Эстрагон гутландаа үргэлж анхаарч байгаагаар дүрсэлсэн. Энэ хоёр дүр зан авираараа эсрэг тэсрэг, нөхцөл байдалд өөр өөр хариу үзүүлдэг боловч Владимирын метафизикийн бясалгалыг Эстрагоны бие махбодийн шаардлагаар тэнцвэржүүлсэнээр дээрх хоёр нь хоёулаа чухал болж байна. Поццо ба Лаки. 1953 онд Парист Лакигийн дүрийг бүтээсэн жүжигчин Жан Мартин нэгэн эмчээс Лакигийн дуу хоолойнд физиологийн ямар нэг шалтгаан бий эсэхийг асуухад эмч түүнд Паркинсоны өвчнийг санал болгосон ба энэ өвчин чичирхийллээр эхэлж, улам бүр мэдэгдэхүйц болж, дараа нь өвчтөн чичирхийлсэн хоолойгоор ярьдаг гэж мэргэжлийн зөвлөгөө өгчээ.
Жан Мартин сонссоноо бэлтгэлдээ тусгасан гэдэг. Беккет үүнд бүрэн итгэлтэй биш байсан ч эсэргүүцээгүй аж. Мартин дүр нь Паркинсоны өвчтэй эсэхийг Беккетээс асуухад Беккет "Тиймээ, мэдээж шүүдээ, ээж нь Паркинсоны өвчтэй байсан" гэж хариулжээ. Поццо, Лаки хоёрыг жижиг Диди Гого хоёр гэсэн маргаан байдаг ч тэдний харилцаа тэнцвэргүй байдаг. Гэсэн хэдий ч Поццогийн давамгайлал нь өнгөцхөн болохыг тэмдэглэсэн; нарийвчилан ажиглалтаар Лаки харилцаанд үргэлж илүү нөлөө үзүүлдэг болох нь тодорхой болсон бөгөөд тэр бүжиглэдэг ч хамгийн чухал нь ач тус ч биш, харин Поццогийн хоосон хэрэгцээг нөхөхөд оршдог буюу үүний төлөө тэр энэ бүхнийг хийдэг. Иймээс тэд анх үзэгдсэнээс хойш жинхэнэ боол нь үргэлж Поццо байсан. Поццо соёл, боловсрол, ухамсарлах чадварыг өөрт нь өгсөн гэж Лакид талархдаг. Годо. Годогийн хэн бэ гэдэг талаар олон маргаан өрнөсөн бөгөөд одоо ч үргэлжилсээр буй. Нэгэнтээ, Беккетээс Поццо Годо мөн үү гэж асуухад зохиолч "биш, энэ ердөө текст дотор халхлсан зүйл, гэхдээ энэ үнэн гэсэн үг биш" гэж хариулжээ.
Америкийн шүүмжлэгч Дейрдрэ Биар хэлэхдээ "Беккет жүжгийнхээ нэрний утгын талаар хэзээ ч ярилцдаггүй байсан" гээд цааш нь нэртэй холбоотой хоёр түүхийг сонирхуулж байна. Эхнийх нь бол хөл жүжигт дахин дахин давтагддаг сэдэв учраас Беккет энэ нэрийг "godillot, godasse" гэх Францын хар хэлээр гутал гэсэн үгнээс авсан байж болно гэсэн бол удаах нь Беккет Францад хэсэг дугуйны уралдаан үзэж явсан хүмүүстэй уулзсан ба тэд Годо гэх оролцогчийг хүлээж байжээ. Беккет жүжигчин Питер Вүүдторпод хандан "бурхантай холбоотой олон онол таамаг бий болгосон болохоор нь жүжгийнхээ нэрийг байхгүй дүрээр нэрлэсэндээ харамсдаг" гэж хэлжээ. Мөн Беккет "хэрвээ би Годогоор бурхныг илэрхийлэхийг хүссэн бол бурхан л гэж нэрлэхээс Годо гэж нэрлэхгүй шүүдээ" гэсэн буй. Мөн тэрээр "Годо гэдэг үгний утгыг мэдэхгүй байгаа дүр эсгэнэ гэдэг миний хувьд тэнэг хэрэг, бурхан гэж үзэж байгаа хүмүүсийн санаа бодлыг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ би энэ жүжгээ Франц хэл дээр бичсэнийг санаарай. Хэрэв миний ухаанд ийм утгатай зүйл байсан бол энэ нь миний ухамсарын хаа нэгтээ байсан бөгөөд би огт мэдээгүй байсан хэрэг" хэмээжээ. Беккет Бальзакийн "Mercadet ou le faiseur" хэмээх жүжгийг анхнаасаа мэддэггүй байсан гэдэг ч Бальзакийн жүжигт Godeau гэх дүр байдгаас гадна дүрүүдийн нөхцөл байдал төстэй байдаг аж. Эсхүл Бальзакийн жүжгээс сэдэвлэсэн кино Беккетэд нөлөөлсөн байж магадгүй гэдэг ба тус кинонд хожим Беккетийн кинонд тоглосон алдарт Бастер Китон тогложээ.
ТАЙЛБАР. 1999 оны намар Норман Берлин жүжгийн хүндэтгэлийн үгэндээ "Жүжиг маш бүдэг бадаг, хэт энгийн, мөн Беккет өөрийгөө сэтгэлгээний янз бүрийн сургууль болоод хөдөлгөөний янз бүрийн "изм:-д байршуулсан учир улс төр, шашны бүх тайлбарыг урьж байна" гэж бичжээ. Жүжгийн туршид бид шашин, философи, классикууд, психоаналитк, намтарчилсан болон дайны үеийн ишлэлүүдтэй таарч магадгүй. Водевиллээс шууд авсан элементүүд ба зан үйлийн талууд байдаг бөгөөд эдгээрээс илүү олон зүйл хийх нь аюултай юм; өөрөөр хэлбэл зохиолч өөрийн зохиомол дүрүүдээ хөрөглөхын тулд ашигтай бүтцийг сонгожээ. Жүжиг хэд хэдэн архетип хэлбэр, нөхцөлийг ашигладаг бөгөөд эдгээр нь бүгд инээдмийн болон эмгэнэлт үзэгдлийг дэмжиж өгдөг. Беккет энэ санаагаа анхнаасаа л тодорхой илэрхийлдэг; "дээрх зүйлд үнэний үнэ цэнэ хамаарахгүй, ердөө бүтцийн болон драматик ашиг тусыг л чухалчилсан" гэжээ.
УЛС ТӨР.. Энэхүү жүжгийг мөн хүйтэн дайны зүйрлэл эсхүл Германыг эсэргүүцсэн Францын хөдөлгөөний тухай ч гэж тайлбарладаг. Поццо, Лаки хоёрын халдлага нь Ирландын ажилчин ангийг идэвхгүй байлгадаг Их Британий шунахай эрх баригч элит бүлэглэлийн зүйрлэл ч гэх нь бий. ФИЛОСОФИ. Өргөн утгаараа экзистенциалистууд субъектив оршихуйгаа нухацтай бөгөөд дотоод үнэ цэнэтэйгээр авч үзэхийн тулд бүх хүн төрөлхтөн байхыгаа илэрхийлэх үндсэн асуултууд байдаг гэж үздэг. Амьдрал, үхэл, хүний оршихуйн учир утга ба тэр оршихуй дахь Бурхны байр суурь зэрэг асуултууд эдгээрийн дунд байдаг. Экзистенциализмын онолуудын ухамсартай бодит байдал маш нарийн төвөгтэй ба "объектив" буюу түгээмэл мэдэхүй нь үнэ цэнэгүй гэж баталдаг; хувь хүн зүгээр л ярьж юмуу философодох замаар биш, харин түүнийг баталж, амьдрах замаар үнэ цэнийг бий болгох ёстой. Жүжиг энэ бүх асуудлыг хөнддөг. Мартин Эсслин уг жүжгийг Альберт Камюгийн абсурд философоос үүдэлтэй театрын нэг хэлбэр болох "Абсурд театр" гэж нэрлэсэн илүү өргөн хүрээний уран зохиолын хөдөлгөөний нэг хэсэг гэж үзсэн. Абсурдизм нь Сорен Киеркегаардын анхлан дэвшүүлсэн экзистенциализмын уламжлалт нэг салбар ба ертөнцөд угаасаа учир утга байж болох ч хүн оюун ухааны, философийн хязгаарлалтын улмаас үүнийг олох чадваргүй гэж үздэг. Иймд, хүн төрөлхтөн абсурд юмуу дотоод оршихуйн туйлын абсурд байдалтай тулгардаг ажээ.
ФРОЙД.
Бернард Дюкоре Зигмунд Фройдын ухааны тухай гурвалсан тайлбар болон ономастик
аргуудыг үндэслэн Диди, Гого ба байхгүй Годо гэсэн гурвалсан онолыг хөгжүүлсэн.
Дюкоре дүрүүдийн дутагдалтай байдлыг тодорхойлсон; рационал Гого бүрэн бүс эго
буюу дутагдсан таашаалын зарчмыг агуулдаг, Диди илүү иррационал бас зөн
совинтой буюу өнгөрсөн үе юмуу хөнөөлт рационал зарчмыг хэлж байна гэж үзсэн.
Харин Годо суперэго буюу ёс суртахууны стандартын үүргийг гүйцэтгэдэг. Поццо,
Лаки нар зөвхөн гол дүрүүдийн дахин давталт аж. Эцэст нь, Дюкоре Беккетийн
жүжгийг гадаад орчиноос аврал хүүлэсэн, өөрийнхөө дотоод бодлоос татгалзсан
хүний байхын тухай зүйрлэл гэжээ. СЕКС. Владимир, Эстрагон хоёрын сексийн
харилцааг шүүмжлэгчид тэр болгон авч хэлэлцдэггүй боловч зарим шүүмжлэгчид
бэлгийн сулралаас болж секс хийхээ больсон, сэтгэл санаагаар унасан, зүдэрч
яваа хөгшин ижил хүйстэн тэнэмэл хосууд гэж тодорхойлдог. Мөн гэрлэсэн хосыг
элэглэсэн зохиол ч гэж үзэгсэд бий. Питер Боксалл хэлэхдээ "жүжигт олон
жил хамт амьдарсан мэт хоёр дүрийг харуулсан; тэд хэрэлдэж, тэврэлдэж, бие
биенээсээ хамааралтай байдаг" гэжээ. Жүжиг Нью-Йорк хотод нээлтээ хийж
байх үеэр өгсөн ярилцлагадаа Беккет "Би бэлгийн сулрал, мунхаглалын талаар
ажиллаж байна" гэж байжээ. Владимир, Эстрагон нар өөрсдийгөө дүүжлэх
талаар бодолцож байгааг эцсийн удаа хөвчрөлтөд хүрэх арга гэж үздэг ажээ.
Comments
Post a Comment