Антуан де Сент-Экзюпери "Бяцхан Хунтайж"

 


"Бяцхан Хунтайж". Францын язгууртан, цэргийн нисгэгч, зохиолч Антуан де Сент-Экзюперигийн тууж бөгөөд анх 1943 оны хавар Англи, Франц хэлээр хэвлэгджээ. Харин Вишигийн дэглэмийн улмаас Францад Сент-Экзюперигийн бүтээлүүдийг хориглож байсан тул 1944 онд түүнийг нас барсны дараа л энэхүү тууж нь эх оронд нь хэвлэн нийтлэгджээ. Туужийн үйл явдалд сансар огторгуйн янз бүрийн гаригууд, тэр дундаа дэлхийд зочилдог залуу хунтайжийн тухай өгүүлдэг ба ганцаардал, нөхөрлөл, хайр, хагацлын сэдвүүдийг хөнддөг. Уг бүтээл хүүхдийн ном шиг хэв маягтай боловч амьдрал, насан хүрэгчид хийгээд хүний мөн чанарын талаар судалдаг. "Бяцхан Хунтайж" дэлхий даяар 140 хувь борлогдсон Сент-Экзюперигийн хамгийн амжилттай бүтээлийн дээр манай гаригийн хамгийн их (505 гаруй өөр хэлээр орчуулагдсан) орчуулагдсан, мөн борлуулагдсан номын нэг юм. Уг туужаас сэдэвлэсэн тайз, дэлгэцийн бүтээл, баллет, опера хүртэл хийгдсэн.

ҮНДСЭН САНАА. "Бяцхан Хунтайж" нь бүрэн бус, явцуу сэтгэлгээг дагалддаг мунхаг байдлыг илчилдэг. Тухайлбал, 4-р бүлэгт, Туркийн одон орон судлаач В-612 астероидыг нээснээ танилцуулахдаа Туркийн уламжлалт хувцастай байдаг тул түүнийг үл тоомсорлодог агаад олон жилийн дараа тэрээр Европ хувцастайгаар өнөөх танилцуулгаа дахин хийснээр олны талархлыг хүлээж байна. 16-р бүлэгт дурдагддаг гурван дэлбээтэй цэцэг бүхий л насаа элсэн цөлд өнгөрөөсөн учраас дэлхийд тун цөөхөн хүн байдаг бөгөөд тэд нар нь үндэсгүй хөвж явдаг гэсэн буруу мэдээлэлтэй байдаг. Туужийн гол баатруудад хүртэл явцуурхах үе бий. 18-р бүлэгт, хүүрнэгч дэлхийн тухай өмнөх дүрслэлдээ хүнийг хэт их чухалчилсан гэдгээ хүлээн зөвшөөрөх ба 19-р бүлэгт, бяцхан хунтайж өөрийн дуу хоолойны цуурайг хүмүүнийх гэж андуурч, хүмүүсийг дэндүү дуураймал гэж хилсдүүлж байна. Ийм түргэн дүгнэлтүүд аюултай хэвшмэл ойлголт хийгээд өрөөсгөл ойлголтыг бий болгоход хүргэдэг гэж тууж өгүүлдэг. Ийм байдал нь сайн тааруулсан, аз жаргалтай амьдралд чухал ач холбогдолтой байнгын асуусан, нээлттэй сэтгэлгээнээс сэргийлдэг ажээ. Туужийн ихэнх хэсэгт явцуу сэтгэлгээг насанд хүрэгчдийн зан чанар гэж тодорхойлдог. Эхний бүлгээс хүүрнэгч насанд хүрэгчид болон хүүхдүүдийн ертөнцийг харах өнцгийн эрс ялгааг гаргаж өгдөг. Тэрээр насанд хүрэгчдийг төсөөлөх чадваргүй, уйтгартай, өнгөцхөн бөгөөд тэд хязгаарлагдмал мэдрэмжээ цорын ганц боломж гэдэгт зөрүүдлэн итгэдэг. Харин тэр хүүхдүүдийг уран сэтгэмжтэй, явцуу бус бодолтой, ертөнцийн нууцыг болон гоо үзэсгэлэнг мэддэг, мэдэрдэг гэж дүрсэлдэг.

 Туужийн эхний хуудсанд хүүрнэгч зааныг залгиж буй могойг дүрсэлсэн зургийг малгайнаас өөрөөр харахын тулд томчуудад төсөөлөл дутагдаж байна гэж тайлбарладаг. Үйл явдал өрнөх тусам насанд хүрэгчдийн харалган байдлын бусад жишээнүүд гарч ирдэг. Бяцхан хунтайж гаригаас гариг руу аялахад түүнтэй учирсан зургаан насан хүрсэн хүн өөрсдийн зан чанарын онцлогийг илчлэхэд бяцхан хунтайж тэдний зөрчил, дутагдлыг ил болгодог. Бяцхан хунтайж нь хүүхдүүдийн нээлттэй сэтгэлгээг илэрхийлдэг. Тэр бол байнгын асуулт асуудаг, орчлон ертөнцийн үл үзэгдэх, нууцлаг, далдад татан оролцох хүсэлтэй тэнүүлч юм. Ийм сониуч зан нь ухаарал, жаргалын түлхүүр болохыг уг бүтээл харуулдаг ба мөн  насанд хүрэгчдийг хүүхдүүдээс ялгах гол хүчин зүйл бол нас биш гэдгийг "Бяцхан Хунтайж" харуулдаг. Жишээлбэл, хүүрнэгч яаж зурдагийг мартах хүртлээ хөгширсөн ч тэрээр харийн бяцхан хунтайжийг ойлгож, нөхөрлөхөд хангалттай хүүхэд хэвээрээ байдаг. Шүүмжлэгч Жеймс Хиггинсийн онцолж буйгаар туужийн гол дүрүүд адал явдал (гадаад ертөнцийг судлах) болон дотоод ертөнцийг судлах (өөрийгөө судлах) гэсэн хоёр зүйлээр өлсдөг аж. Тусгаарлагдсан элсэн цөлд ганцаардсан хунтайжтай учирсанаараа л найзгүй хүүрнэгч маань ертөнцийн тухай шинэ ойлголттой болдог. Гэвч Сент-Экзюперигийн бяцхан хунтайжийн аяллын түүхдээ оюун санааны хөгжилд идэвхтэй эрэл хайгуул хийх ёстой болохыг харуулсан. Хүүрнэгч, хунтайж хоёр элсэн цөлд гацсан байж болох ч тэд хоёулаа эргэн тойрныхоо ертөнцөөр аялахыг чухалчилдаг судлаачид ба хүүрнэгч, хунтайж хоёр ертөнцийг болон өөрсдийн мэдрэмжийг хослуулан судлах явцын үр дүнд өөрсдийн мөн чанар, ертөнц дээрх өөрсдийн байр суурийг илүү тодорхой болгодог. 

МОТИФ. Туужийн гол цөм бол үнэгний "Аливаа чухал зүйлс нүдэнд үзэгддэггүй" гэсэн зоригтой мэдэгдэл юм. Дэлхий дээр ирэхээс өмнө бяцхан хунтайжтай тааралддаг бүх дүрүүд түүнд амьдралынхаа бүх зүйлсийг илэн далангүй тайлбарладаг билээ. Харин бяцхан хунтайж дэлхий дээр бүх жинхэнэ учир утга нуугдаж буйг олж мэддэг бөгөөд дэлхий дээр түүнийг угтан авсан анхны дүр бол зөвхөн оньсого хэлбэрээр ярьдаг могой юм. Дараагийн бүлгүүдэд, хүүрнэгч, хунтайж хоёр үйл явдлыг "нууцлаг", "далд" гэж байнга дүрсэлдэг. Энэ үгийн сонголт номын захиаст тун чухал ба амьдралын нууцыг оньсого эсхүл асуулт гэж тайлбарлах нь хариулах боломжтой гэсэн үг юм. Чухамдаа дэлхий дээрх үйл явдлууд нууцлагдмал байдаг нь тэдгээрийг хэзээ ч бүрэн шийдвэрлэх боломжгүй гэдгийг харуулж байна. Гэвч энэ санаа нь санагдаж байгаа шигээ гутранги биш; амьдралын олон асуулт нууцлаг хэвээр байгаа ч, тодорхой хариулт өгөхгүй байгаа ч үл мэдэгдэх зүйлсийг судлах нь чухал болохыг уг бүтээл баталж байна. Хүүрнэгчийн түүхийг өгүүлэх зураг нь Сент-Экзюперигийн үгэнд хязгаар байдаг бөгөөд олон үнэн аман тайлбараас татгалздаг гэсэн итгэл үнэмшлийг онцолж байна. Хүүрнэгч элсэн цөлд учирсан зүйлсээ тайлбарлахын тулд текстийн тодорхой цэгүүдэд зурсан зургуудыг байршуулдаг бөгөөд түүний зургууд энгийн боловч туужийг ойлгоход чухал ач холбогдолтой юм. Сент-Экзюпери түүх гэдэг зөвхөн текст байх ёстой гэсэн ойлголтыг үгүйсгэж, зургийг үг шиг ашиглан бүтээлээ баяжуулдаг. Зураг нь мөн хүүрнэгчийг бага насныхаа алдагдсан мэдрэмж руу буцах боломжийг олгодог. 

Зургаан настайдаа томчууд түүний зурсан зургуудыг хүлээж авахгүйг олж мэдээд зураг зурахаа больсон тул зураг зурах нь түүнд тун хүнд болохыг хүүрнэгч түүхийн турш хэдэнтээ дурддаг. Тиймээс түүний түүхийг зургаар харуулахаар шийдсэн бол хүүхэд насныхаа алдагдсан гэнэн цайлган сэтгэлдээ эргэн хандаж буйг илтгэнэ. Туужид "ноцтой хэрэг" гэсэн концептийг хэдэнтээ хөндөж, тухай болгондоо насанд хүрэгчид болон хүүхдүүдийн голлох ялгааг онцолж өгдөг. Насанд хүрэгчдийн хувьд ноцтой асуудал нь бизнес, амьдралын хамгийн хэрэгцээтэй холбоотой асуудал; жишээлбэл, бүх оддыг эзэшдэг бизнесмен өөрийгөө "ноцтой хүн" гэж хэлж байгаа нь түүний өмч хөрөнгөд ямар ч ашиг, тусгүй тул энэ нь үнэндээ инээдтэй хөгийн мэдэгдэл юм. Хүүрнэгч мөн адил хөдөлгүүрээ засах нь хунтайжийн түүхийг сонсохоос илүү ноцтой асуудал юм гэж мэдэгддэг. Гэсэн хэдий ч хөдөлгүүрийн асуудал бяцхан хунтайжийн нулимстай харьцуулшгүй болохыг хүүрнэгч удахгүй хүлээн зөвшөөрдөг. Сент-Экзюпери бяцхан хунтайжийг төлөөлөл болсон хүүхдүүдийн талд байгаа буюу ноцтой асуудал бол төсөөллийн асуудал гэж үздэг.

 СИМБОЛ. Нисгэгчийн хувьд хүүрнэгч оддыг жолоодоход нь хавсарга болдог тул одод ач холбогдол өгдөг. Хүүрнэгч бяцхан хунтайжтай уулзсаны дараа одод түүний хувьд шинэ утгатай болж буйг олж мэддэг, учир нь тэр хунтайж оддын дунд амьдардаг болохыг мэддэг. "Бяцхан Хунтайж" туужийн одод нь тэнгэрийн алс холын нууц, орчлон ертөнцийн хязгааргүйг, эцэст нь хүүрнэгчийн амьдралын ганцаардлыг бэлгэддэг. Хүүрнэгчийн ганцаардлын гашуудлыг дагалдсан эцсийн зураг бол хунтайжийн унасан цөлийн ландшафт дээр эргэлдэж буй ганц одны дүрслэл юм. Энэ зураг дээрх од байгаа нь хунтайж байхгүйг онцолж, түүний удаан үргэлжилсэн оршихуйг илтгэнэ. Мөн энэ од нь хунтайжийн айлчилж байснаа дурссан орчлон ертөнцийг сануулна. Туужийн төгсгөлд ус уух нь сүнслэг биелэлтийн тод симбол болж гарч ирдэг. Хүүрнэгч анх элсэн цөлд унасны дараа ус дуусчих бий гэж сэтгэл зовниж байгаа нь хөгширсөндөө гомдож байгаагийн тусгал ба дараа нь хунтайжийн хамтаар нууцлаг худгийн олж, хүүрнэгч ууж буй ус нь түүнд зул сарын баярыг санагдуулна. Зул сарын баярын ёслолын талаарх түүний бодол нь түүний бие биш харин сүнс нь цангадаг болохыг харуулж байна.

Comments