Юу ч бичээстэй байдаггүй

 




Lawrence of Arabia (1962) . Английн кино найруулагч David Lean-ын найруулж, Sam Spiegel-ын продюсерлэсэн туульсын, түүхэн драм. Гурван цаг гаруй үргэлжлэх энэхүү аварга туульсын шедеврийг өнөөдрийн холливууд ч хийж чадахааргүй тийм нарийн, тийм амбицтай хийгдсэн. Кино арабын бослогод чухал үүрэгтэй оролцож явсанаараа алдаршсан Их Британий археологич, дипломатч, зохиолч, армийн офицер, хурандаа Thomas Edward Lawrence-ын амьдралаас сэдэвлэсэн. 
Уг кинонд дэлхийн нэгдүгээр дайны үед Османы эзэнт гүрний Хижаз болон Их Сирийн нутгуудаар аялсан туршлага, тухайлбал Акаба, Дамаск руу хийсэн дайралт, мөн араб үндэстнүүдийн зөвлөлд оролцож явсан Lawrence-ын тухай өгүүлдэг. Киноны сэдэв бол дайнаас үүдэлтэй Lawrence-ын хувийн сэтгэл хөдлөлийн тэмцэл хийгээд төрөлх Британи арми ба арабын цөлд танилцаж дотноссон нөхдийнхөө дунд хуваагдсан үнэнч байдлын зөрчил юм. Киноны зохиолыг Robert Bolt, Michael Wilson нар Lawrence-ын 1926 онд бичсэн "Seven Pillars of Wisdom" намтарчилсан номыг нь ашиглан бичсэн. Гайхшруулам зураглалыг зураглаач Freddie Young авсан бол нүсэр, аугаа уур амьсгалыг Maurice Jarre-ын хөгжим улам тод болгожээ. Киноны гол дүрүүдэд Peter O'Toole,  Alec Guinness, Anthony Quinn  зэрэг Англи, Америкийн шилдэг жүжигчид тоглосон. Тухайн үед арабын орнуудад араб хүмүүсийг зохисгүй байдлаар үзүүлсэн гэж хориглогдож байсан энэхүү туульсын кинонуудын туульс гэгддэг киног товчхон танилцуулъя. Өнөөдөр уг бүтээлийг хамгийн нөлөө бүхий, кино урлагийн сор бүтээлийн нэг гэж үздэг. Америкийн кино хүрээлэн хамгийн шилдэг 100 кино жагсаалтынхаа 7-р байрт эрэмбэлээд туульсын жанрын жагсаалтдаа 1-р байрт жагсаасан. Харин Их Британий кино хүрээлэнгээс Их Британий хамгийн шилдэг кино жагсаалтын 3-р байрт жагсаасан байхад The Sunday Telegraph сониноос явуулсан нэлээд өргөн хүрээнд явуулсан санал асуулгаар хамгийн шилдэг Британи киногоор шалгарсан.

 Гол дүрийн жүжигчид шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсны дотор Peter O'Toole-ын тоглолтыг кино урлагт тохиосон аугаа үзүүлбэрийн нэг гэж үнэлсэн бөгөөд Америкийн кино хүрээлэн түүний тоглолтыг кино урлаг дахь шилдэг арван баатрын нэгээр тодруулжээ. Sam Spiegel, John Huston нарын үүсгэн байгуулсан Horizon Pictures кино компани бүтээж Columbia Pictures кино компани түгээгч нь болжээ. Элсэн цөлтэй хэсгүүдийг Иордан, Марокко болон Испаний хотуудад авчээ. Lawrence-ын дүрд Peter O'Toole тоглосон. Lean-ын анхны сонголт тухайн үедээ төдийлөн нэрд гараагүй байсан Albert Finney байсан ба Finney сонгон шалгаруулалтад тэнцэж, зураг авалтыг эхлүүлсэн боловч тодорхойгүй шалтгаанаар хоёр өдрийн дараа төслийг орхижээ. Ингээд гол дүрд Marlon Brando, Anthony Perkins, Montgomery Clift нарын нэр яригдаж байлаа. Alec Guinness өмнө нь Lawrence-ын тухай өгүүлэх "Ross" гэдэг жүжигт Lawrence-ын дүрд тоглож байсан бөгөөд түүнд гол дүрийг өгөхөөр хэсэг яриа гарсан ч Lean, Spiegel хоёр түүнийг хэтэрхий хөгшдөнө гэж үзээд больжээ. Lean O'Toole-г нэгэн киноноос олж үзээд "энэ чинь л Lawrence байна шүү дээ!" Гэж уулга алдсан гэдэг. 

Хунтайж Faisal-ын дүрд Alec Guinness тоглосон. Faisal-ын дүрд анх жүжгийн Lawrence Olivier тоглохоор болоод байсан ч Olivier төслөөс гарснаар Guinness дүрийг авчээ. Guinness бодит Faisal-тай адилхан харагдахын тулд маш их хөдөлмөсөн гэдэг. Түүний тэмдэглэлийн дэвтэрт бичсэнээр зураг авалт Иордан-д болж байх үеэр Faisal-г таньдаг хүмүүстэй уулзахад тэд түүнийг талийгаач Faisal гэж андуурч байсныг онцолжээ. Guinness араб аялгаа хэрхэн сайжруулсанаа уг кинонд хамт тоглосон Omar Sharif-тай ярилцдаг байсан, түүнээс их юм сурсан гэж тайлбарлажээ. Auda abu Tayi-ын дүрд Anthony Quinn тоглосон. Quinn дүрдээ тун сайн орсон; тэрээр жинхэнэ Auda-тай адилхан харагдахын тулд олон цагийг нүүр будалтад зарцуулдаг байж. Нэгэн домог шиг яриагаар Quinn нутгийн ардын хувцсыг өмсөөд зураг авалтад ирэхэд найруулагч Lean түүнийг танихгүй, туслахдаа Quinn руу залгаад чиний оронд өөр хүн олсон гэж хэл гэж мэдэгдэж байжээ. Киноны ихэнх дүрүүд нь янз бүрийн хэмжээгээр бодит хүмүүсээс сэдэвлэжээ. Акаба руу хийсэн дайралт гэх мэт зарим сцэнүүдийг нэлээд хэмжээгээр зохиож бичсэн бөгөөд 1920 онд Франц Faisal-г огцруулах хүртэл зөвлөл Сири-д эрх мэдэлтэй хэвээр байсан тул арабын зөвлөлтэй тохиролцож байгаа хүмүүс нь оновчгүй бус юм. 

Бүс нутгийн түүх, дэлхийн нэгдүгээр дайн болон арабын бослогын талаар бага мэдээлэл өгсөн зохиолч Bolt Lawrence-д илүү их анхаарал хандуулж байсантай холбоотой гэж үздэг бол Wilson-ын ноорог бичвэрт үйл явдлыг илүү өргөн хүрээнд, мөн илүү улс төржсөн хувилбар байсан ажээ. Мөн киноны үйл явдлын цагалбар, арабын бослого, дэлхийн нэгдүгээр дайн, түүнчлэн Хижазын газарзүйн байршил зэрэг зүйлс байнгын эргэлзээ дагуулдаг ажээ. Жишээлбэл, Bentley Faisal хоёрын уулзалт 1917 оны сүүлээр Акаба унасны дараа болсон ба Америк хараахан дайнд ороогүй байгаа гэж дурддаг боловч Америк 4-р сараас хойш дайнд оролцжээ. Мөн Gasim-г аврах, цаазладаг бол хоёр тусдаа үйл явдлаас сэдэвлэсэн зориуд драматик байдлыг бий болглсон хэсэг юм. Кинонд Lawrence Хижаз дахь холбоотнуудыг бараг ганцаараа төлөөлж буйгаар гардаг. Үнэндээ бол олон Британи офицерууд байсан ба тэд бүгд Lawrence арабт алба хаахаас өмнө ирсэн байв. Нэмж хэлэхэд, Хижаз-д Францын цэрэг армийнхан байсан ч кинонд огт дурддаггүй. Кинонд Lawrence-г Хижазын төмөр замд хийсэн дайралтын цорын ганц санаачлагч гэж харуулдаг нь бас өрөөсгөл ажээ. Киноны зөв оновчтой байдлын талаарх олон маргааны ихэнх нь бодит Lawrence-ын дүр төрхтэй холбоотой байдаг. Дүрслэлтэй холбоотой асуудал нь түүний гадаад байдлаас эхэлдэг; O'Toole 1.88м өндөртэй байсан бол Lawrence 1.65м өндөртэй байсан, гэсэн хэдий ч түүний зан авирын талаарх маргаан тун их. 

Кино зохиолчид Lawrence-г хувиа хичээгч гэж дүрсэлдэг. Lawrence хэр зэрэг анхаарлын төвд байхыг хүсэгч юмуу эс хүсэгч байсан нь тодорхойгүй юм. Дайны үед Lowell Thomas "With Lawrence in Arabia" номондоо Lawrence-ын зургийг авах маш хэцүү байсан ч хожим Lawrence Thomas-ын шоунд зориулж зураг авхуулахыг зөвшөөрсөн гэж бичжээ. Бодит Lawrence олны анхаарлын төвд орох авьяастай байсан гэдэг бөгөөд олны анхаарлын төвд орох дургүй мэт жүжиглэдэг ч үнэндээ тун ч алдар нэр хөөцөлдөгч байсан гэж үзэгсэд бий. Lawrence-ын бэлгийн чиг баримжаа түүхчдийн дунд маргаантай сэдэв хэвээр байна. Bolt-ын гол эх сурвалж "Seven Pillars" байсан ч Richard Aldington-ын номоос мэдээлэл авсан шинжтэй байдаг ба уг номонд "шууд" утгаараа түүнийг ижил хүйстэн гэж тодорхойлдог. Энэ дүрслэл харин "Ross" жүжгийн дүрслэлээс эрс ялгаатай байдаг аж. Кино нээлтээ хийсний дараа асар их ашиг олж, шүүмжлэгчид болон үзэгчдийн халуун талархлыг хүлээсэн. Киноны дүрслэл, хөгжим, кино зохиол болон жүжигчдийн тоглолтыг магтсан ба уг кино нь Stanley Kubrick, Martin Scorsese, George Lucas, Ridley Scott зэрэг найруулагчдад нөлөөлснөөс Steven Spielberg уг бүтээлийг "гайхамшиг" гэж нэрлэжээ. Энэхүү гайхшруулам туульсын кино найруулагч Lean-г кино урлагийн аваргуудын эгнээнд албан ёсоор оруулсан. Steven Spielberg чухам энэ киноноос болж кино найруулагч болсон гэхэд хилсдэхгүй бол Kathryn Bigelow "The Hurt Locker" киногоо бүтээхэд нь ихээхэн урам зориг өгчээ. Энэ жагсаалтыг цааш нь хөөвөл; Frank Herbert-ын "Dune" франчейс, George Lucas-ын "Star Wars" франчейс, George Miller-ын "Mad Max; Fury Road" болон Ridley Scott-ын "Prometheus" гэх мэтээр үргэлжилнэ.

Comments