Антон Чехов "6-р тасаг"

 




"6-р тасаг". Оросын их зохиолч Антон Чеховын анх 1892 онд "Русская мысль" сэтгүүлд нийтлэгдэн гарч байсан бэсрэг роман. 1893 онд бүлэг болгон хувааж, бага зэргийн засвартайгаар Санкт-Петербургт "6-р тасаг" нэртэй түүвэрт багтаан хэвлүүлж байжээ. АНАЛИЗ.  Чеховын илүү урт, илүү улс төржсөн энэхүү бүтээлийг түүний шилдэг туурвилын нэг гэж үздэг. Роман бодит байдал ба философи хоорондын зөрчилдөөнийг судалдаг, тухайлбал; хүмүүс өөрсдийн идэвхгүй байдлыг зөвтгөхийн тулд бодит байдлыг хэрхэн оюун ухаандаа авч үздэгийг шинжилнэ. Энэхүү зөрчилдөөнтэй санаа нь галзуу Громов ба хайхрамжгүй эмч Рагин хоёроор дүрслэгддэг. Хатуу чанд реалист Громов Рагины тусгаарлалтыг ердөө "залхуурал, хуурамч үзэл, тэнэглэл" гэж мэдэгддэг бөгөөд энэ ширүүн дориун боловч үнэн шүүлт юм. Ялангуяа, эмч өөрийн сэтгэлийг тайвшруулахын тулд "ухаалгаар тайлбарласан" ая тух руу ухарч буйг бид олж хардаг. Рагин эмнэлэгийг "хотын иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ёс суртахуунгүй байгууллага" гэдгийг мэддэг хэдий ч өвчтөнүүдээ өрөвдөн энэрдэггүй. Тэрээр Громовт хандаж хэлэхдээ, энд эмч байх эсхүл өвчтөн байх нь ялгаагүй "хий дэмий тохиолдлоос өөр зүйлгүй хэрэг" хэмээдэг агаад Рагин бусдын зовлонг хайхардаггүйгээ бүх зүйлс тохиолдлоос шалтгаалдаг гэж зөвтгөдөг. Уг сургааль үнэмшмээргүй, зүрх сэтгэлгүй бөгөөд зохиолч өөрөө Рагины философийг жигшдэг бололтой байна. Өөрийгөө стоик үзэлтэн гэж хүлээн зөвшөөрсөн Рагин өвдөлт болон ганцаардалтай хэрхэн нүүр тулж байгааг бид харж байна. Эцэст нь, Громовын түлхээсээр эмч зовлонгийн утгагүй бодит шинжийг буруушааж, өмнөх философиосоо татгалзаж байна. Романы хамгийн егөөтэй зүйл бол сайхь өөрчлөлт нь тохиолдлоор хангагдсан бол зөвшөөрөх боломжтой гэсэн галзуугийн эмнэлэгийн байранд болдог. 

Гэвч уг роман нь Рагины ёс суртахууны өөрчлөлтөөс гадна Оросын нийгмийн бичил ертөнцийн тусгалыг харуулдаг. Ачигч Никита шоронгийн тасгийн дарга шиг өвчтөнүүдөө хянадаг; Моисейка мөнгө цуглуулах сониорхолоороо капиталист сэтгэлгээг илэрхийлдэг; харин Громов шударга бусын эсрэг тэмцэгч нийгмийн идэвхтэй элементийг төлөөлдөг. Энэхүү параной галзуу хүн статус квог буруушаадаг ба Громов бол Дэвид Маргаршакийн томьёолсноор  "муу муухайг эсэргүүцдэггүй"  Рагиныг эсэргүүцэж чадах радикал хүн ажээ. Чеховын Громовын сэтгэлийг ойлгож, Рагиныг буруутгаж байсныг илүү сайн ойлгохын тулд зохиолчийн 1890 онд Сахалины шоронд зочилж байсан тэмдэглэлийг үзвэл зохино. Чехов шоронд хоригдлуудтай танилцаж, шоронгийн аймшигтай амьдралыг өөрийн нүдээр харсан туршлага нь ихээхэн нөлөөлжээ. Тиймд "6-р тасаг" романд гэмт хэрэгтнүүд болон галзуу хүмүүстэй нийт зүгээс хүнлэг бус харьцахыг эсэргүүцэж байгаад гайхах юмгүй билээ. Ингэхдээ төрийн эрх мэдлээр түрий барьж албан тушаалаа урвуулан ашиглах үйлдлүүдийн талаар Чехов эсэргүүцэж байгаа ч өөрийн бүтээлийг уншигчдидаа хувийн юмуу улс төрийн философийн үүднээс тулгахыг оролдоогүйг санууштай. Эцсийн дүндээ бид төрийн хяналт, институтийн ялзралын асуудлыг өөрсдөө шүүх л үлдэж байна. "6-р тасаг" роман бол иргэн ба төр, эрх мэдэлтэн ба эрх мэдлээ хасуулсан хүмүүсийн хоорондын харилцааны асуудлыг хөндсөн бүтээл юм. Үүний нэгэн адилаар уг романд философи, ёс суртахууныг өргөн хүрээнд авч үздэг ч Чехов нарийн ширийн зүйлсэд ач холбогдол өгөх хүслээ орхидуулдаггүй. Рагины галзуугийн цамц хэтэрхий урт, халааднаас нь "утсан загасны үнэр" үнэртэж байгааг бид уншдаг; эдгээр дүрслэл нь тасгийнхны сэтгэл санааны байдлыг сануулж, Рагины мэдрэмжийг илүү өрөвдөм болгодог. Утсан загасны үнэр Рагины үнэртсэн шиг уншигч бидний хамарт үлдэж хоцордог агаад энэ нь эмчийн шинэ амьдралын өрөвдөлтэй бодит байдлыг бэлгэддэг. 

ҮНДСЭН СЭДЭВ. ОРШИХУЙН ХЯМРАЛ: Рагины үнэний гэрэл гэгээ үхэх мөчид нь ирж, ухаалгаар амьдрахад даанч хожимдсон байдаг. Романы туршид, Рагин өөрийнх нь амьдрал үнэ цэнэтэй эсэхийг шийдэх дотоод тэмцлээр дүүрэн байдаг ба эмнэлэгт тэрээр эмч хүний гаргасан шийдвэр бусдын амьдралд ямар ч нөлөө үзүүлэхгүй мэт авирлаж, үхлийг эмчилгээний аливаа нөхцлийн үр дагавар гэж үздэг. Тэр хотын эмч, нэр хүндтэй хүн боловч албан тушаалаа ашиглан эмнэлэг болон тасагт огт өөрчлөлт хийдэггүй. Рагин бол өдөр бүрийг робот шиг давтдаг, амьдралыг хажуугаараа өнгөрүүлж буй мэдлэгтэй хүн юм. Михаилтай хамт амарч байхдаа Рагин буйдан дээр хэвтээд амьдрал, үхлийн тухай эрэгцүүлэн бодож ихэнх цагийг өнгөрүүлдэг. Хэдийгээр хүний амьдрах хугацаа нь хүний мэдрэх хамгийн урт зүйл боловч үхэл нэгэнт ирвэл хүн үгүй болж, орчлонгоос арчигдана гэдгийг тэрээр мэдэрдэг бөгөөд нэгэнт мартагдах юм бол амьдрахын утга учир үгүй юм байна гэж тэр боддог. Тиймээс тэрээр эргэн тойрон нь сүйрч байгаа эсэхийг үл тоомсорлож өдөр бүрийг үргэлжлүүлдэг, учир нь аль хэдийнээ түүний дотоод ертөнц үгүй болчихсон юм. 

НИЙГЭМ: Эрүүл ухаантай нь галзуурсан гэж хоригддог, увайгүй нь хүлээн зөвшөөргдөн төрд ажилладаг газрыг эмнэлэг гэдэг. "6-р тасаг" романы галзуугийн эмнэлэг 5 өвчтөнөөс бүрддэг бөгөөд дараа нь эмч нэмэгдсэнээр 6 болдог. Эдгээр 6 өвчтөний 2 нь эрүүл байсан агаад хүслийнх нь эсрэг хорьдог. Тэдний эрүүл саруул эсэхийг эмч оношилдоггүй, харин нийгэм тэдний үйлдлийг зохисгүй гэж үздэг. Рагин Громовтой ойр ойрхон уулзахад хотынхон түүнийг яагаад галзуу хүнтэй уулзаад байгааг нь асуухын оронд энэ үйлдлийнхэн талаар цуурхал тарааж эхэлдэг бөгөөд энэ нь энэрэнгүй сэтгэлийг харуулахаас илүү хов живэнд л санаа тавьдаг хотынхны алдаатай зохимжгүй үнэ цэнийг харуулж байна. Тус хот Рагины зөвшөөрөлгүйгээр түүний эрүүл саруул эсэхийг шүүн тогтоох мэргэжлийн бус хүмүүсээр зөвлөл байгуулж, Рагинтай мэдэгдэлгүйгээр оношийг нь эцэслэн тогтоодог. Чеховын бүтээсэн хот хямралыг үргэлжлүүлэхийн сацуу тасгийн өвчтөнүүдийн бие махбодод халдахыг нийгэмд хүлээн зөвшөөрдөг билээ. Рагин эмнэлэгийг удирдаж байх хугацаандаа сэтгэцийн өвчтөнүүдэд ирэх хүчирхийллийг таслан зогсоохын төлөө ямар ч хүчин чармайлт гаргадаггүй ба үүнийхээ үр дүнд тэрээр өөрөө өвчтөн болоод мөн хүчирхийллийн эмчилгээ хийлгэдэг. Хулгай их гардаг, шударга ёс байдаггүй эмнэлэгт ч мөн буруу үнэ цэнэ тогтсон нь ажиглагддаг ба хэрэв энэ хот сэтгэцийн өвчтөнүүдийг шийтгэдэг эрч хүчээ хулгайчдад үзүүлэхэд анхаарсан бол тэдний эрүүл мэндийн систем илүү том хотынхтой харьцуулагдах байсан нь дамжиггүй. 

ОГООРОЛ. Эмч хүн хүний өвчин, зовлонг арилгаж чадахгүй байлаа ч гэсэн тууштай ажиллах ёстой. Романы эргэн тойронд өрнөх үйл явдалд эмнэлэг болон тасаг нь эвдэрч нурсан байдалтай байдаг. Ариун цэврийн байгууламжийн засвар байхгүй учраас эмнэлэгийн өвчтөнүүдийн дийлэнх зөвшөөрөгдсөн ч суллагдахгүй байсны гол шалтгаан гэмээр. Эмнэлэг нь хоол хүнс, эм тариа болон байгаа бүхнийг хулгайлдаг дотоодын ажилчин, өвчтөнүүдээр дүүрэн байдаг. Эмнэлэгт тохиолдсон бүхий л бэрхшээлийг эмч Рагин мэдэхгүй мэт царайлдаг нь угаасаа бид үхэхээс хойш эрүүл мэндийн байдлыг сайжруулаад ямар ч хэрэггүй гэдэг огоорсон бодолтой нь холбогдоно. Рагин залуу байхдаа лам болохыг хүсдэг байсан ч өвчтөнүүдтэйгээ санваартан шиг энэрэнгүй харьцдаггүй билээ. 

ЗОВЛОН. Амьдрах нь үхлийг зорьж байгаа тул зовлонг үл тоомсорлохыг төлөвшүүлэх нь амьдралыг мэдрэх явдал юм. Рагин, Громов хоёрын дунд зовлонгийн үр шим ба хайр дурлалын харилцааг судалсан өргөн хэмжээний яриа өрнөдөг. Рагин Громовыг зовлонгоос нь ангижруулж, туслахыг хүсч байсан ч Громовын хэлснээр тэрээр хэзээ ч зовж байгаагүй учраас эмч түүнд тусалж чадахгүй гэж хэлдэг. Бусдын зовлон зүдгүүрийг ойлгохын тулд зовлон зүдгүүрийг хүн өөрийн биеэр мэдрэх ёстой гэж Громов маргадаг. Зовлон бол энэрэх сэтгэлд зайлшгүй шаардлагатай төдийгүй хүний байхад хайр болон амьдралыг үнэлэх боломжийг олгодог ба Рагин тасгийн гишүүн болох хүртлээ үүнийг ойлгодоггүй. Эмч хүний хувьд Рагин Громов шиг тасгийн дотор эсхүл гадна байх нь чухал биш, тэдний хувцастай байна уу, хоол унд идэж байна уу гэдэг нь хамаагүй, учир нь зовлон гэдэг сэтгэл санааных бөгөөд үүнийг хүсэлтээр арилгах боломжтой гэдэг. Громов, Рагин нарын хуваалцсан зовлон тэднийг тасгаас оргох гэсэн үр ашиггүй оролдлогоор нэгдэж байгаа ч эмч, өвчтөн хоёр анх удаа ижил түвшинд ирж байна. Уран зохиолын шүүмжлэгч Уильям Лион Фэлпс: "уг бүтээлийг шөнө оройн цагаар уншиж болохгүй бөгөөд Чехов бидэнд галзуугийн эмнэлэгийн зургийг дүрслэн үзүүлдэг. Хэрвээ дүрсэлсэн нөхцөл байдал бодитой бол Гоголийн түшмэлийн үхэл бүтээлээс хойш Оросын зарим хэсэг нэг ч алхам урагшлаагүйг илтгэнэ. Оросууд шиг оюунлаг ард түмнийг айдаст автуулдаг, тэдний бүхий л уран зохиолыг сүүдэрлэдэг үхлийн айдас нь Толстойн романуудаар дамжин гардаг шиг Чехов үүнийг олон хэлбэрээр шинжилжээ. Чехов эмчийн сонгосон галзуу хүнээр Толстойн өөрийгөө үгүйсгэх үзэлд хүндэтгэл үзүүлсэн" хэмээн бичжээ. Уран зохиолын шүүмжлэгч Эдмунд Вилсон: "Чеховын 80, 90 оны Оросын сэхээтнүүдийн бухимдлыг дүрсэлсэн энэхүү ёгт үлгэр бол түүний шилдэг бүтээлийн нэг" гэжээ. Коммунист улстөрч, улс төрийн онолч Владимир Ленин "6-р тасаг" романыг уншсан нь өөрийг нь хувьсгалч болгосон гэж үздэг бөгөөд мөн романыг уншиж дуусаад өөрөө 6-р тасагт хоригдсон мэт санагдаж, үхтлээ айсан гэдэг.

Comments