Шилдэг ном шилдэг кино болсон тохиолдлууд

 


Кино зохиол гэдэг киноны хамгийн чухал элемент юм. Кино зохиол сайн бол тухайн кино сайн болох жамтай гэвэл нээх худлаа хэлсэн болохгүй болов уу. Кино зохиол бичих, эсхүл бэлэн ном зохиолыг кино руу дасан зохицуулах буюу хөрвүүлэх ялгаатай ба кино зохиолоо өөрөө бичдэг, аль эсхүл ном зохиолыг өөрийнхөөрөө засч янзлаад кино болгодог янз бүрийн арга барилтай найруулагчид байдаг агаад энэ нь тухайн уран бүтээлчийн ур чадвар, авъяас мэдрэмжийн асуудал байдаг. Шилдэг ном зохиол амжилттай кино болох амаргүй, эсрэгээрээ хэний ч мэдэхгүй роман кино болсныхоо дараа алдарших явдал бий. Энэ бол цэвэр тухайн найруулагчаас хамаарах зүйл ба сонголт, тохиолдлуудыг энд дурдах илүүц. Туульсын нүсэр романаас дууны бадаг хүртэл сайн киноны зохиол болж байдгийг өнгөрсөн түүх гэрчлэх бөгөөд ерөөсөө ямар ч найруулагчийн сэтгэлийн гүнд классик бүтээлээр амжилттай кино хийх хүсэл байдаг гэдэгт хувьдаа итгэдэг. Энэ нь өөрөө том сорил, мөн нэр хүндийн хэрэг юм. Ингээд алдартай, классик юмуу шилдэг борлуулалттай номоос хөрвүүлэгдэж шилдэг кино болсон буюу алдаршсан, тохиолдлуудыг сонирхоцгооё. Энд тодорхой хэмжээнд нөлөөгөө үзүүлсэн, зарим талаараа домог болсон, бараг хүн бүрийн мэддэг кино хөрвүүлэлтүүдийг сонгохдоо дугаарлаж, эрэмбэлээгүй болно.

 


To Kill a Mockingbird (1962) ~ Harper Lee-ын Пулицерийн шагналт роман 1962 онд кино болсон. Уг кино нь Atticus Finch, Scout, Boo Radley гэсэн романы дүрүүдийг амилуулдаг ба кино нь романы удаан өрнөх бүтцийг дагаснаар номноос олж хараагүй зүйлсийг бидэнд үзүүлдэг.

 


The Godfather (1972, 1974) ~ Mario Puzo-ын роман бол сэтгэл татам, айдас хүргэм бараан триллер юм. Francis Ford Coppola номоос бий болгосон эхний хоёр кино нь зарим хүмүүсийн үздэгээр бүх цаг үеийн хамгийн шилдэг хоёр кино аж. Дээрх хоёр бүтээл Оскараас шилдэг кино, шилдэг кино хөрвүүлэлтийн шагналтай.

 


The Wizard of Oz (1939) ~ Эх сурвалждаа харьцангуй үнэнч 1939 оны уг кино өнөөдөр ч дэлгэцийн шедевр хэвээрээ байгаа шалтгаан нь L. Frank Baum-ын төсөөллийг хэрхэн амьдруулсантай холбоотой. Олон жилийн өмнө киноны гайхалтай өнгөлөг шинж тухайн үеийн үзэгчдийг хэрхэн алмайруулж байсныг тааж ядах юмгүй. Баялаг, сэтгэл татам дүрслэл нь романыхаа гэгээлэг өнгө аястай нийцсэн ажээ.

 


Sense and Sensibility (1995) ~ Emma Thompson кино хэл рүү хөрвүүлж, Ang Lee-ын найруулсан уг бүтээл нь Жэйн Остены романы динамик болон хурцадмал байдлыг хадгалахын сацуу дүрүүдийг нь илүү орчин үеийн нөхцөлд чадварлаг аваачсан. Үр дүнд нь Emma Thompson Оскараас шилдэг кино зохиолын хүртсэн.

 


Forrest Gump (1994) ~ Уг романаар хийгдсэн кино Оскарын шилдэг нь болсон ба энэ бол таныг ухааруулах кино мөн биш гэж хоёр хуваагдагсад өнөөдөр ч хэвээр байна. Юутай ч кино эх сурвалжидаа нэлээд үнэнч байж, дүрслэлийн хувьд бүтээлчээр ажилласан нь харин маргаангүй. Winston Groom-ын ном Tom Hanks-ын дүрсэлснээс илүү бараан, ёс суртахууны хувьд илүү түвэгтэй ажээ.

 


Doctor Zhivago (1965) ~ Борис Пастернакийн хамгийн алдартай зохиолыг алдарт David Lean 1965 онд кино болгохдоо романы үйл явдалд туйлын үнэнч хандсан ба үйл явдлыг биширмээр дүрсэлж чаджээ. Найруулагч гол дүр Живагогийн хайрын түүх болоод мөрөөдөмтгий яруу найрагчийн тал дээр төвлөрч ажилласан. Энэ бол дуугүй үзсэн ч үзэсгэлэнтэй байж чаддаг цөөхөн киноны нэг билээ.

 


The Princess Bride (1987) ~ William Goldman-ын үлэмж хэмжээний романы зөвхөн сайн хэсгүүдээр нь энэ кино бүтсэн гэж хэлж болно. Тэгсэн хэдий ч кино нь өнөөдөр классик гэгдэх болсон. Goldman өөрөө кино зохиолчоор ажилласан учир энэ амжилт ирсэн гэж хэлэхэд буруудахгүй. Романы хөгжилтэй, зугаатай хайрын түүхийг кино огт алдагдуулаагүй.

 


Schindler's List (1993) ~ Thomas Keneally-ын романыг Steven Spielberg кино дэлгэцнээ хөрвүүлсэн нь кино урлагийн хамгийн сэтгэл хөдөлгөм бүтээлийн нэг төрөн гарсан. Уг кино нь хүн төрөлхтний түүхэндэх хамгийн аймшигтай үйл явдлыг тун хурц байдлаар дзрсэлсэн бөгөөд Spielberg номын он цагийн дарааллыг шинэчилж, зарим хэсгийг хассан ч хүмүүнлэг шинж чанар маань бидний хамгийн эрхэм зүйл гэдгийг гайхалтай харуулжээ.

 


Great Expectations (1946) ~ Чарльз Диккенсийг дэлгэцнээ хөрвлүүлэх үргэлж хэцүү сорилт байдаг; түүний номууд урт, олон тооны агуулгатай, ихэвчлэн цуврал маягийн бүтэцтэй байдаг. Тэгвэл David Lean 1946 онд бүтээсэн кино олон жилийн дараа ч өндрөөр үнэлэгдсээр байна. Lean-ын кино зохиол номын түүх болон дүрүүдийн шинжийг алдагдуулалгүйгээр хоёр цаг үргэлжилж чаддаг.

 


The Lord of the Rings (2001-2003) ~  Peter Jackson-ын трилоги нь зохиолч J. R. R. Tolkien-д тун үнэнч ханддаг ба уг туульсын уран зөгнөлт романыг өргөн утгаар авч үзвэл Peter Jackson номыг нэлээд хялбаршуулжээ. Гэхдээ итгэл найдвар, баатарлаг байдал, цөхрөлийг үнэмшилтэй дүрсэлсэн уг кино нь магадгүй хамгийн шилдэг уран зөгнөлт кино байж болох юм.

 


The Shawshank Redemption (1994) ~ Frank Darabonr-ын уг кино хөрвүүлэлт бэлгэдэлтээр баялаг ба орчин үеийн кино урлагийн шедевр болжээ. Зохиолч Стивен Кинг зохиолоо бүрэн хэмжээний кино болж чадна гэдэгт итгэхгүй байсан ч Darabont зохиолын санааг алдагдуулалгүйгээр үйл явдлал болон зарим дүрийг өргөжүүлж чадсан. Эцсийн үр дүнд кино бүтээх хамтын үйл явц заримдаа хэсгүүдийн нийлбэрээс ч илүү болж чадахыг харуулсан.

 

 


Goodfellas (1990) ~ Nicholas Pileggi-ын номын жинхэнэ нэр нь "Wiseguy" байсан бөгөөд Martin Scorsese-тэй кино зохиол болгоход хамтран ажилласан тул кредитийг тэд хамтран эзэмшдэг. Кино нь номонд дүрслэгдсэн үйл явдлуудыг хураангуйлж, бууруулж, тарааснаар сэтгэл хөдөлгөм кино мэдрэмжийг бий болгожээ. Үр дүн нь нэг материалаар өөр ч ижил хэмжээний гайхалтай бүтээл туурвиж болдогийг харуулжээ.

 


Fight Club (1999) ~ David Fincher-ын Chuck Palahniuk-ын романыг кино хэл рүү хөрвүүлэхдээ роман дахь бүх нарийн зүйлсийг илүү ч үгүй, дутуу ч үгүй хадгалсан ч илүү уламжлалт бүтцийг бий болгожээ. Palahniuk-ын роман нь уур хилэн, цөхрөлийн хашгираан бол кино орчин үеийннхний хэрэглээний соёл болон эрэгтэйлэг шинж чанарыг илүүтэй шүүмжилжээ. Мөн Fincher хүүрнэгчийг нэмж өгсөнөөр романы хар дарсан зүүдний мэт өнгө аясыг дэлгэцнээ буулгахад амар болжээ.

 


Don't Look Now (1973) ~ Энэ бол 20-р зууны хамгийн нөлөө бүхий хоррор киноны нэг бөгөөд Daphne Du Maurier-ын богино өгүүллэгт тун үнэнч хандсан ч гэсэн өгүүллэгийг улам өргөжүүлж, өгүүллэг дэх зарим ойлгомжгүй сэдвийг онцолж өгсөн. Эцсийн үр дүнд уй гашуу хүний амьдралыг хэрхэн сүйтгэж буйг хэзээ ч мартахааргүйгээр сэтгэлд хоногшуулсан болно.

 


American Psycho (2000) ~ Bret Easton Ellis-ын харгис хэрцгий, аймшигтай роман бол 1980-аад оны Америкчуудын идэж уухын шунал, зүрх сэтгэлгүй байдлын тухай ёгтлол юм. Кино нь ижил сэдвүүдийг судалдаг боловч бараан хошигнолыг мөн нэмсэн. Кино болон роман хоёулаа үзэгчдийг талцуулсан ч тэдгээрийг хүчийг үгүйсгэх боломжгүй билээ.

 


Breakfast at Tiffany's (1961) ~ Truman Capote-ын бараан, бүдүүлэг романы домогт кино хөрвүүлэлт соёлын тулгуур чулуу хэвээрээ байна. Амьдралынхаа нурангаас дур булаам байдлыг бүтээхийг оролдох хүүхний талаарх Capote-ын түүх сэтгэл хөдөлгөм, эмгэнэлтэй бөгөөд эцсийн эцэст үзэсгэлэнтэй байдаг. Кино нь эмгэнэлт явдал, биеэ үнэлэлтийн өнгө аясыг зөөлрүүлж, романтик байдлаар төгсдөг ч аль аль бүтээл нь мартагдашгүй, ухаалаг юм.

 


The Exorcist (1973) ~ William Peter Blatty өөрийн романыг кино хэл рүү хөрвүүлсэнээр найруулагч William Friedkin-ын классик хоррор кино бүтсэн бөгөөд аймшигтай, муухай ёрын кино нь бий болгож чадсанаар номоо нэг шат ахиулсан гэж үздэг. Энэ хоррор 1973 онд хийгдсэн ч одоо ч хүмүүсийн тав тухыг алдагдуулсаар байна.

 


One Flew Over the Cuckoo''s Nest (1975) ~ Milos Forman-ын кино хөрвүүлэлт тухайн жилийнхээ Оскарын наадмыг шүүрдсэн ч эх зохиолч Ken Kesey-ын романд үнэнч хандаагүй бөгөөд тэгсэн ч кино ч тэр ном ч тэр аугаа бүтээл гэж үнэлэгдэж байна.

 


Psycho (1960) ~ Alfred Hitchcock-ын энэхүү кино хөрвүүлэлт зохиолч Robert Bloch-ын романаас тэс өөр юм. Найруулагч романы жижигхэн дүр Marion Crane-г киноныхоо чухал хэсэг болгон өргөжүүлсэнээс гадна ном дээрх Norman Bates нь архичин, дундаж настай эр байдаг бол кинонд илүү аюултай, айдас хүргэм дүр болгон өөрчилжээ. Bloch-ын ном алдартай ч хүн болгон Hitchcock-ын киног л санаж дурсдаг.

 


Metropolis (1927) ~ Metropolis роман болон Metropolis киноны хооронд онцгой холбоо бий. Романыг Thea von Harbou нөхөр Fritz Lang-ын кинонд зориулж бичсэн буюу киноных нь сурталчилгаа байжээ. Эхнэр, нөхөр хоёрын бүтээл шинжлэх ухааны уран зөгнөлт гэхээсээ илүү шинжлэх ухааны фантааз гэмээр байдаг. Гэхдээ киноны сэтгэл татам дүрслэлийн хэв маяг, дизайн гайхалтай хүчтэй тул өнөөдрийн хүмүүс ч уулга алдан хүлээж авдаг.

Comments