Аварга: Жеймс Дин

 


Тоглосон 3 киногоороо кино урлагийн домог, бүхэл бүтэн соёлын шүтээн, урлагт үлэмжийн нөлөөгөө үлдээсэн хүн манай дэлхийд бараг байхгүй буйзаа. Дөнгөж 24 насандаа ид оргил үедээ ч очоогүй байсан Америкийн жүжигчин James Dean авто ослоор үүрд нойрссон байдаг ба хэрвээ тэр амьд сэрүүн байгаад замналаа үргэлжлүүлсэн бол Marlon Brando, Al Pacino, Robert De Niro нар шиг А зэрэглэлийн жүжигчин гэгдэж түүхэнд яригдах байсан гэдэгт би хувьдаа итгэдэг. Тэрээр өсвөр насныхны урам хугаралт, нийгмээс хөндийрөх тухай сэдэвтэй Rebel Without a Cause (1955) киноны Jim Stark-ын дүрээрээ алдаршсан бол East of Eden (1955), Giant (1956) кинонуудаараа одын статусаа тодорхойлсон байдаг. Dean 1955 онд зуурдаар өнгөрснийхөө дараа East of Eden кинонд тоглосон дүрээр Оскарын кино наадмын шилдэг эрэгтэй дүрийн шагналд нэр дэвшсэн, энэ нь нас барсныхаа дараа тус шагналд нэр дэвшсэн анхны хүн болсон ба дараа жил нь мөн Giant бүтээлээрээ Оскарт хоёрдахь удаагаа нэр дэвшсэнээр тэрээр нас барсныхаа дараа Оскарт нэр дэвшсэн цорын ганц хүн болж одоо ч энэ тохиолдол хөндөгдөөгүй хэвээр байна. 1999 онд Америкийн кино хүрээлэн Dean-г Алтан үеийн холливуудын шилдэг эрэгтэй жүжигчин жагсаалтын 18-р байрт жагсаажээ. Dean-ын замнал ахицтай байв. Тэрээр хэд хэдэн телевизийн шоунд амжилттай тоглосон. CBS телевизийн Omnibus цувралын Glory in the Flower ангид бүтээсэн дүр нь хожмын гутарсан өсвөр насныхны хөргийн урьтаж байсан гэж судлаачид үздэг. 1954 онд Andre Gide-ын Immoralist номоос сэдэвлэсэн жүжигт Африкийн ижил хүйстэн хөвгүүний дүрийг бүтээснээр холливуудын анхаарлыг татлаа. Жүжгийн үеэр Dean  жүжигчин Geraldine Page-тай янаг амрагийн харилцаатай байсан ба Geraldine Page-ын охин, мөн жүжигчин Angelica Page-ын хэлснээр "Ээжийн минь хэлснээр тэдний харилцаа 3 сар хагас л үргэлжилсан. Ээж маань Dean-г ерөөсөө ойлгоогүй гэдэг. Би ээжийнхээ хувцас солих өрөөнд бараг л ордоггүй байлаа, нэг өдөр яваад орсон ээж толиныхоо өмнө түүний зургийг хадсан байж билээ, бүр олон жилийн өмнө салчихаад шүүдээ. Ээж минь түүнийг хэзээ ч мартаагүй ээ". Geraldine Page Dean-г үхэх хүртэл найз нь байж, Dean-ын зурсан зургуудыг хадгалж иржээ. 1953 онд нэрт найруулагч Elia Kazan зохиолч John Steinbeck-ын 1952 онд хэвлэгдсэн East of Eden романаар кино хийхийг хүссэн бөгөөд год дүр. Cal Trask-ын түвэгтэй сэтгэл хөдлөлийг чадварлагаар гаргаж чадах жүжигчин хайж байв. Романд 19-р зууны дунд үед амьдрах Trask болон Hamilton нарын гэр бүлийн гурван үеийн түүхийг өгүүлдэг. Номоос ялгаатай нь, кино зохиол Cal дүрийг голлон түүхийн сүүлчийн хэсэгт төвлөрдөг. 

Энэ киноны үйл явдлыг дурдахаас зайлсхийх шалтгаанаа энэ киноны тухай бичвөр оруулна гэсэн найдвараар хаацайлж байна. Cal-ын дүрд анх Marlon Brando-г тоглуулахыг хүсч байсан ч продюсерүүд түүнд хэний ч мэдэхгүй Dean-г санал болгосон. Steinbeck Dean-тэй биечлэн уулзаад Dean-г ааш муутай, эсэргүү дүрд тоглоно гэхэд дургүй байсан ч дотроо төгс тохирно гэж бодсон гэдэг. Ингээд, 1954 оны 4-р сард Dean сонгогдож, зураг авалтыг Лос Анжелес хотноо эхлүүдсэн. Кино дахь Dean-ын ихэнх тоглолт зохиолд байгаагүй багөөд жишээлбэл, тэрээр зохиолын дагуу ааваасаа зугтахын оронд буцаад аав руугаа гүйж, аавыгаа тэврээд уйлдаг. Энэ хэсэг импровиац ба найруулагч энэ л сэтгэл хөдлөм, бас гайхшралыг кинондоо хадгалж үлдэхийг хүсчээ. Dean-ын уг кинонд бүтээсэн дүр дараагийн Rebel Without a Cause киноных нь Jim Stark дүрийн урьтал болсон ба хоёр дүр хоёулаа бухимдалтай, үл ойлгогдом бас эцэгтээ хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө цөхрөгчид юм. East of Eden киногоороо Dean алдаршиж, дээр хэлсэнчлэн Оскарт нэр дэвшсэнээс гадна энэ бол түүний амьд ахуйд нь олонд хүрсэн цор ганц кино юм. Dean уг киноныхоо дараа шууд л Rebel Without a Cause (1955) киноны гол дүрд тоглосон, хожим Nicholas Ray-ын уг бүтээлийг өсвөр насныхны сэтгэл, ухааныг хамгийн оновчтой дүрсэлсэн кино гэж үзэх болсон билээ. Dean 1956 онд найруулагч George Stevens-ын Giant Вестерн драмад тоглов. Өсвөр насныхны зовнил, бослогын талаарх ижилхэн сэдэвтэй хоёр ч кинонд тоглосон Dean энэ удаа өөрийгөө өөр талаас, шинээр харуулахыг хүссэн. Giant кино баяжиж байгаа фермерчиний тухай ба уг кинонд Elizabeth Taylor, Rock Hudson гэсэн аваргууд тоглосон. Киноны үйл явдалд зориулж Dean үсээ будаж, тайруулж ч байжээ. Giant бол түүний эцсийн кино байв. Киноны төгсгөлд тэрээр үдэшлэг дээр согтуугаар үг хэлэх ёстой байв; энэ түүний гэнэтийн үхлийн өмнөх сүүлчийн кино сцэн болсон тул хожим "сүүлчийн зоог" гэж нэрлэх болжээ. Dean зураг авалтын үеэр согтсон байдлаа илүү бодитой болгохын тулд маш их бувтнаж ярьж байсан ба киноны эвлүүлэг Dean-г нас барсны дараа хийгдсэн учир найруулагч George Stevens түүний сайхь хэсэгт засвар хийхдээ өөр жүжигчинээр ам бариулсан байдаг. Дээр хэлсэнчлэн Giant киногоороо Dean хоёрдахь удаагаа нэр дэвшсэн, ингэснээр нас барсан хүн тус шагналд хоёр удаа нэр дэвшсэн анхны тохиолдол болсон. 

Giant дууссаны дараа тэрээр нэрт боксчин Rocky Graziano-ын тухай өгүүлэх кинонд тоглохоор болоод байв. Мөн Nicholas Ray-тай дахин хамтрахаар яригдаж байжээ. Хэдий Dean Rocky Graziano тухай гарах Somebody Up There Likes Me  кинонд тоглож чадаагүй ч уг кино маш амжилттай болж түүний оронд Paul Newman тогложээ. Кино зохиолч William Bast Dean-ын дотно найз нь байсан агаад гэр бүлийнхэн нь ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Тэд UCLA-д өрөөний хамтрагчид, дараа нь Нью Иорк хотод ч хамт амьдарч байжээ. Bast -ын хэлснээр Dean охидуудтай зэрэг үерхдэг, ер нь ганц охинтой уулздаггүй байсан гэдэг. Bast бол Dean-ын намтарыг бичсэн анхны хүн бөгөөд бүр хожим Dean-тэй бэлгийн харилцаатай байснаа зарласан байдаг. 1996 онд жүжигчин Liz Sheridan Dean-тэй Нью Иоркт байхад нь үерхдэг байсан гэдгээ зарлаж, тухайн цаг үеэ "зүгээр л ид шидийн мэт байсан" гэж тодорхойлсон байдаг. Liz Sheridan 2000 онд мөн Dean-ын талаар ном бичсэн. Dean Нью Йорк хотод байхдаа жүжигчин Barbara Glenn-тэй танилцаж, хоёр ч жил болзсон гэдэг бөгөөд гэхдээ тэдний харилцаа тогтворгүй байсан гэдэг. 2011 онд тэдний бичилцэж байсан хайрын захидлууд дуудлага худалдаагаар орж үнэтэй зарагдаж байжээ. Хожим Dean-ын агент байсан Dick Clayton гэгч Dean-г олон залуухан эмэгтэй жүжигчидтэй харилцаатай байсныг дэлгэсэн: тухайн үед Rock Hudson, Tab Hunter болон Dean гэсэн залуухан царайлагч жүжигчид ёстой л улаан хөлтнийг урдуураа гаргадаггүй байсан гэдэг. Dean-ын хамгийн их дурсагддаг харилцаа бол Италийн жүжигчин Pier Angeli-тай үүсгэсэн харилцаа байсан бөгөөд тэд нэгэн зураг авалтын үеэр танилцаж, хайрын симбол болгож үнэт эдлэл солилцож байжээ. Angeli олон жилийн дараа харилцааныхаа талаар "Бид хамтдаа далайн эрэгт очиж, олны нүднээс хол, эргийн байшинд нууцаар байдаг байлаа. Бид яг л хүүхдүүд шиг тоглож нааддаг байсан бөгөөд амьдралын талаар, үхлийн талаар, кино, жүжиглэх урлаг гээд бүх зүйлсийг ярилцдаг байсан. Бид бие биенээ бүрэн ойлгодог байсан, бид хоёр яг л Ромео Жульетта хоёр шиг салшгүй хамт байдаг байлаа" гэж хэлсэн байдаг. Харин Dean Angeli-ын тухай "Angeli-ын бүх зүйл үзэсгэлэнтэй, ялангуяа түүний сэтгэл үнэхээр гайхалтай. Тэр байгаагаараа л гайхалтай. Түүн шиг сэтгэлтэй хүн ховор" гэж байжээ. 

Тэднийг салгасан олон хүчин зүйлс дотроос бүсгүйн ээжийн дургүйцэл голлосон гэж үзэгсэд байдаг. Dean-ын хувцаслалт, оройн цагаар болздог, хурдны машин сонирхдог зэрэг олон зүйлд нь Angeli-ын ээж дургүй байсан ч хамгийн их хүлээн зөвшөөрөхгүй байсан зүйл бол Dean-г католик шашинтан биш гэдэг байв. Мөн Dean-ын гэрээтэй байсан Warner Bros компани тэдний гэрлэлтийг болиулахад нөлөө үзүүлсэн ч гэдэг. Жүжигчин Richard Davalos-ын хэлж буйгаар Dean Angeli-тэй гэрлэхийг хүсч байсан бөгөөд хүүхдүүдээ католик шашнаар хүмүүжүүлэхэд бэлэн байсан аж. Dean нас барсны дараа түүний эд зүйлс дотроос Angeli-ын нэрийг бичсэн гэрлэлтийн баталгааны захриамж олдсон гэсэн яриа байдаг. Гэхдээ Bast зэрэг зарим хүмүүс тэдний харилцааг олны анхаарлыг татах гэсэн сурталчилгаанаас өөр юу ч биш гэж тайлбарласан байх нь бий. Найруулагч Elia Kazan өөрийн намтартаа; Dean Angeli хоёрыг янаглаж байхыг хувцас солих өрөөнөөс сонсож байснаа дурдсан байдгаас гадна ер нь Dean эмэгтэй хүнтэй удаан харилцаатай байх чадваргүй хүн гэж тэмдэглэсэн байдаг. East of Eden киноны зураг авалт дууссаны дараа буюу 1954 онд Нью Иорк руу богино аялал хийсэн бөгөөд түүний явсны даруу Angeli Итали-Америкийн дуучин Vic Damone гэгчтэй сүй тавьснаа зарлав. Dean уур буихмдлаа хэвлэлээр шулуухан илэрхийлсэн ба зарим нэг шар хэвлэлээр Dean Angeli-ын хуримыг холоос харж байсан гэж бичиж байв. Dean-ын намтар судлаач Joe Hyams-ын бичсэнээр; хуримын дараа Dean Angeli хоёр уулзаж, Dean бүсгүйн тэвэрт цурхиран уйлж байсан ажээ. Angeli олон жилийн дараа дуучин нөхрөөсөө салж өөр хүнтэй гэрлэсэн бөгөөд эм хэтрүүлэн хэрэглэж 39 настайдаа үхэх хүртлээ Dean-г насан туршийнхаа цор ганц хайр гэж хэлсээр байжээ. 1954 онд Dean мотоспортын хоббигоо улам хөгжүүлэх болов. 

East of Eden киноны дараа тэрээр Porsche зэрэг уралдааны машин худалдаж авсан. Тэрээр мэргэжлийн болон сонирхогчдын уралдаанд оролцох болж, сонирхогчдын тэмцээнд түрүүлж шинэ авъяас чадвараа ч харуулав. Түүний сүүлчийн уралдаан 1955 оны хавар Santa Barbara хотод болсон ба шахуу кино зураг авалтын улмаас зарим тэмцээнд орж чадахгүй үе ч байсан. Warner Bros түүнийг Giant киноны зураг авалт дуустал уралдаанд оролцохыг хориглосоноор Dean пост-продакшин эхлэнгүүт дахин уралдахаар зэхээд байлаа. Хуучин машинаа шинэ илүү хурдтай хүлгээр сольсон Dean 1955 онд нэгэн уралдаанд оролцчихоод гэрэл зурагчин Sanford Roth, махеникч Rolf Wutherich, каскадер Bill Hickman нарын хамтаар буцаж явахдаа Калифорни мужийн Чоламегийн ойролцоох хурдны замд осолдож нар барсан. Dean цаг тухайд нь машинаа зогсоож чадаагүй нь улмаас өөр нэгэн машинтай мөргөлдөж, түүний машин замын хашлага даван унасан агаад Wuthering машинаас шидэгдэж, Dean машиндаа гацсан бөгөөд хүзүү нь хугарах зэрэг олон хүнд шарх авчээ. Түүнтэй мөргөлдсөн машины жолооч бараг шархдаагүй үлдсэн байдаг. Ослын хажуугаар явсан хүмүүс чадах чинээгээрээ Dean -д тусалсан боловч үхэл агшин зуурынх байж, эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа амьсгад хураасан. Тухайн үед Америкийн зүүн нутгаар мэдээлэл хүрэхэд уддаг байсан ч Dean-ын үхлийн талаарх мэдээ радио, телевизээр маш хурдтай тархасан. Dean-ын оршуулга 1955 оны 10-р сарын 8нд Индиана иужид болсон. Түүний үхлийн шарх харахын эцэсгүй байсан тул оршуулгын үеэр авсных нь таг хаалттай байв. Гашуудлын үйл ажиллагаад 600 гаруй хүн оролцсон бол 2400 гаруй фенүүд нь гадаа нь цугларсан байлаа. 1950-аад оны дунд үеийн Америкийн өсвөр насныхан Dean, мөн түүний Jik Stark-ын дүрээс өөрсдийгөө харж, тодорхойлж байв. Humping Bogart Dean-г насны барсны дараа түүний үлдээсэн өвийн талаар "Dean яг зөв цагтаа нас барсан. Тэр домог үлдээсэн. Хэрэв тэр амьд байсан бол хэзээ тийм их алдартай болж чадахгүй байсан" гэжээ. Joe Hyams " Dean бол эрэгтэй, эмэгтэй ямар ч хүмүүст тачаангуй харагддагаараа Rock Hudson, Montgomery Clift шиг ховор хүн байсан" гэжээ. Martin Sheen, Nicolas Cage, Leonardo DiCaprio, Johnny Depp, Robert De Niro зэрэг жүжигчид Dean-г шүтэж, даган дуурайж, жүжигчин болоход тун их нөлөөлсөн хүн гэж хэлцгээсэн байдаг.

Comments