Кино ба Үнсэлт

 


Багадаа ээж, аавтайгаа кино үзэхэд дэлгэцнээ үнсэлт юмуу ямар нэгэн халуухан сцэн гарахад тун их ичингүйрэн байж нүд гараараа таглаж, тухайн сцэн дуусахыг зовон байж хүлээдэг байж билээ. Кино урлагт үнсэлт чухал элемент, зарим үед том утга агуулдаг зүйрлэл болжээ. Асар муу кино болсон байсан ч тэнд үнсэлтийн сцэн нь бодитой, хүсэл тэмүүлэлтэй, халуухан байж чадвал киногоо "аврах" юмуу ядаж л тухайн үнсэлтийн сцэнээрээ үүрд ярианы сэдэв болж үлдэх нь байдаг. Кино урлагийн түүхэнд хамгийн анхны үнсэлттэй сцэн 1896 онд Thomas Edison-ын студид авагдсан ба уг богино хэмжээний киноны нэрийг May Irwin Kiss гэдэг аж.  Ингээд Валентины баярыг тохиолдуулан кино урлаг дахь хамгийн мартагдашгүй бөгөөд халуухан үнсэлттэй кино сцэнүүдийг (эрэмбэлээгүй болно) оруулж байна.

 


Lady and The Tramp (1955) ~ Диснейгийн энэхүү шедевр бүтээл дээрх хөөрхөн нохойнуудын үнсэлцдэг сцэн тухайн үедээ олны анхаарлыг тэгтлээ татсангүй, харин хүн болгон шпагетти иддэгийг нь л ярьж байсан байдаг. Тэгвэл өнөөдөр тухайн үнсэлцдэг хэсгийг дэлгэцийн классикт тооцож байна.

 


Casablanca (1942) ~ Холливуудын энэхүү классик кино дээрх Humphrey Bogart, Ingrid Bergman хоёрын үнсэлцдэг сцэнийг маргаан байхгүй хамгийн шилдэгт тооцдог. Кино дээр тэд дахин учирсанаар хайрын унтарсан гал нь дахин асаж буй экс амрагуудын дүрүүдийг бүтээдэг ба "намайг үнсээч" гэдэг Ingrid Bergman-ын сээмэгнүүр хүсэлт одоо ч таны нүдэнд харагдаж байгаа болов уу.

 


Brokeback Mountain (2005) - Оскарын шагналт уг бүтээлийг бид "Чамаас яаж салахаа мэддэг ч болоосой" хэмээх диалогийн дараагаар үнсэлт гардагаар нь бид сайн мэддэг билээ. Уг кинонд ковбой ижил хүйстэн хоёр залуугийн нууц хайрын түүхийг өгүүлдэг.

 


Ghost (1990) ~ Хүн болгон нас барсан хайртай хүмүүстэйгээ хамт байхыг хүсдэг. Уг киноны утга агуулга чухам яг дээрх үгийг илтгэнэ. Molly (Demi Moore) саяхан алуулсан хайртай залуу Sam-тэйгээ (Patrick Swayze) дахин уулзах боломжийг олж авна.

 


Romeo + Juliet (1996) ~ Шекспирийн классик жүжгийн зохиолоос сэдэвлэн Baz Luhrmann-ын энэхүү дэлгэцийн хувилбар бүхэлдээ шинэлэгээс гадна илүү шинэ үеийнхний сонирхол татахуйц юм. Leonardo DiCaprio, Claire Danes хоёр Ромео, Жулиаттын дүрд тоглосон ба тэдний үнсэлт ч илүү орчин үеийн, эрч хүчтэй байдаг.

 


When Harry Met Sally (1989) ~ Коллежид онцгой харилцаатай байсан найзууд арван жилийн дараа дахин учирна. Гэхдээ тэд найзууд хэвээрээ үлдэхээр тохиролцох боловч мэдээж энэ нь удаан үргэлжилдэггүй нь киноны хамгийн сайхан мөчүүдийн нэгэнд хүргэдэг. Гол дүрүүдэд: Meg Ryan, Billy Crystal хоёр тоглосон.

 


Pretty Woman (1990) ~ Орчин үеийн үнсгэлжингийн түүх Julia Roberts-г дэлхий дахинд танилцуулаад зогсохгүй, биеэ үнэлэгч (Julia Roberts) болон баян бизнесмэн (Richard Gere) хоёрын сэтгэл татам үнсэлтийг үзэгчдэд бэлэглэсэн билээ.

 


The Princess Bride (1987) ~ Үлгэрийн, Комеди жанрын уг бүтээл сайхан төгсгөлтэй буюу Хар хувцастай хүн (Gary Elwes) болон Гүнж (Robin Wright хоёрын үнсэлтээр төгсдөг. Энэ мөчийг киноны хүүрнэгч "Үнсэлт бий болсноос хойших хамгийн гал халуун гэж үнэлэгдсэн 5 үнсэлт байсан, энэ үнсэлт бүгдийг нь ардаа орхисон" гэж тунхагладаг.

 


Gone With the Wind (1939) ~ Америкийн иргэний дайны тухай туульсын драм. Киноны үйл явдал Өмнөд нутгийн Scarlette O'Hara-ын (Vivien Leigh) амьдралыг голлон өгүүлэх ба түүний нөхөр Rhett Butler-ын (Clark Gable) "Чамайг байнга үнсэж байх ёстой" хэмээх үг уг киноны романтик байдлыг илэрхийлнэ.

 


Fifty Shades of Grey (2015) ~ Хуял тачаалын шуугиан эхлээд Бестселлер номоос эхтэй ба дараа нь кино дэлгэцнээ хөрвөсөн бөгөөд Anastasia Steele (Dakota Johnson) гэх бүсгүй тэрбумтан Christian Grey-тэй (Jamie Dornan) үүсгэсэн эротик түүхийг энэ кинонд өгүүлнэ. Grey хүүхнийг хана руу шахаж байгаад үнссэнээр галзуутай эротик түүх эхэлнэ.

 


Never Been Kissed (1999) ~ Чикагогийн сурвалжлагч  (Drew Barrymore) өсвөр үеийнхний амьдралыг судлахаар зүсээ хувиргаад ахлах сургуульд орно. Гэтэл тэрээр царайлаг Англи хэлний багш залууд (Sam Coulson) дурлачихна. Асуудал юу вэ гэвэл Drew Barrymore-ын дүр сайхан үнсэлт огт үзээгүй яваа нэгэн ба эцэст нь мөрөөдлийнх нь үнсэлт олны өмнө бейсболын талбайд болно.

 


Spider-Man (2002) ~ Миний хувьд хамгийн зэвүүн бас гоё үнсэлцдэг сцэнтэй супер баатартай кино. Mary Jane (Kirsten Dunst) болон Хүн аалз (Toby Maguire) хоёрын уруу харсан энэхүү үнсэлт энэхүү ядмаг жагсаалтад маань заавал байх ёстойн дээр хараагүй, үзээгүй хүн байхгүй бизээ.

 


Titanic (1997) ~ "Бидний хайр сэтгэл үүрд үргэлжлэх болно". Тиймээ таны хүлээж байсанчлан уг киноны үнсэлцдэг хэсэг мөн л энд маргаангүй байх ёстой билээ. Rose (Kate Winslet) болон Jack (Leonardo DiCaprio) хоёрын нууцхан бөгөөд зөөлөн үнсэлт Титаник хөлгийн хошуун дээр болдог.

 


The Notebook (2004) ~ Nicholas Sparks-ын алдартай романы дэлгэцийн хувилбарт гол дүрүүдэд Ryan Gosling, Rachel McAdams нар тоглосон ба хосуудын хайр сэтгэлийг эцэг эх нь зөвшөөрдөггүй. Үнсэлтийн амт, хүсэл, ид шидийг аадар бороонд дүрсэлсэн нь онцгой шийдэл юм.

 


Ivan's Childhood (1962) ~ Миний хувьд бүх цаг үеийн хамгийн гоё, сэтгэл хөдөлгөм бас уран сайханлаг кино дээрх үнсэлцдэг сцэн. Домогт Andrei Tarkovsky-ын анхны бүрэн хэмжээний кино ба Нацистуудын халдлагад эцэг эхээ алдсан Иван хүүгийн түүхийг өгүүлнэ.

 

 

 

Comments

Post a Comment