The Man Who Knew Too Much (1956) . Америк гэр бүл болох - нэр хүндтэй эмч Ben эхнэр Jo болон хүү Hank-ын хамтаар тухайн цаг үед хараахан тусгаар тогтноогүй байсан Морроко улсад амарч, аялж явж байлаа. Тэд Касабланкагаас Марракеш руу явж байгаад Bernard хэмээх үл таних эртэй танилцах буюу франц эр тэднийг нэгэн эвгүй байдлаас гаргаж өгөн тус болно. Шинэ танилууд оройн хоол хамт идэхээр болох бөгөөд олон асуулт байнга асууж бас өөрөө үргэлж хариултаас бултах Bernard-г Jo сэжиглэж, энэ нууцлаг эрхэмээс хол байх ёстойг нөхөртөө сэмхэн хэлсэн ч Ben тоохгүй. Оройн хоолон дээр Bernard гэнэт явах хэрэгтэй боллоо гээд яваад өгснөөр эхнэр, нөхөр хоёр хүүгээ унтуулчихаад ресторанд хооллохоор явна. Ресторанд тэднийг нэгэн хос ажиглаад байгааг анзаарсан Jo нөхөртөө хэлэхэд Ben мөн л хэрэгсэхгүй; гэвч төд удалгүй Jo-ын зөв болж таарах агаад тэдэн дээр Lucy, Edward хэмээх Англи хосууд хүрэлцэн ирээд Jo-г шүтдэн биширдэг, хамт сууж хоол идэх санал тавина. Jo бол "хагас зодог тайлаад" байгаа алдартай дуучин ба Англи хосын тийнхүү шохоорхоод байсан нь энэ ажгуу. Энэ үед хажуудах ширээнд Bernard ирж суугаад, Ben, Jo хоёрыг огт тоохгүй байна, үүнд Америк хосууд эгдүүцэн дургүйцэнэ. Маргааш өдөр нь, Америк болон Англи хосууд хамтдаа Мороккогийн захаар хэсэн зугаалж явтал цагдаа нар хэн нэгнийг хөөж яваа харагдана, яг энэ үеэр Морокко байрын эр Ben руу дөхөж ирээд гар дээр нь уначихна, тэр хүний нуруунд хутга зоолттой байлаа. Ben энэ хүнийг Bernard болохыг тэр дороо танихад үхэж буй Bernard эмчийн чихэнд "Лондонд гадаадын улс төрч алуулна, эрх баригчдад мэдэгд!, Ambrose Chappell!" Хэмээн хэлээд нүд анина. Цагдаа нар ирж, хүмүүс бүжээд бөөн үймээн болно. Ben Lucy-д хүүг нь аваад буудал яваач гэж гуйгаад өөрөө эхнэр болон Edward-ын хамтаар цагдаагийн хэлтэс руу явна. Цагдаагийн хэлтэс очсоноор тэд Bernard-г Францын тагнуулч болохыг олж мэднэ, Ben яг өөрт нь шивнэсэн нууцаа хэлэх гэрэл утас дуугарч хэн нэгэн түүнтэй ярихыг хүснэ. Утасны цаанаас үл таних хүн Ben-д хэрэв Bernard-аас сонссоноосоо ганц л үг цагдаа нарт хэлэх юм бол хүүгээ дахиж харахгүй шүү гэж заналхийлнэ. Ben Edward-г буудал руу явуулаад цагдааг аргалчихаад эхнэрээ дагуулан араас нь буудалд очтол буудлын ажилтан Lucy ирээгүй, Edward саяхан төлбөрөө төлөөд явсан гэж хэлнэ. Lucy, Edward нар буруу гарын хүмүүс буюу утсаар ярьсан хүнтэй хамсаатан агаад хүүг нь хулгайлсан болох нь Ben, Jo нарт тодорхой болно. Гэтэл цагдаад хэлэх эрсдэлтэй. Тэд Англи хосуудыг нутаг буцсан болохыг олж мэдээд араас нь явахаар шийднэ. Ингээд тэд Лондонд ирэх бөгөөд Ambrose Chappell гэдэг зүйлийг олохоор шийднэ. Харин Лондонд тэднийг мөрдөгч Buchanan угтах ба Bernard Моррокод ирээдүйд болох аллагын хуйвалдааныг илрүүлэхээр ажиллаж байсан гээд хэрэв гарвал тусална, хамтран ажиллана гэдгээ илэрхийлнэ. Америк хосууд гайтай Ambrose Chappell-г "шар номноос" хайж байгаад тийм нэртэй чихмэл хийдэг гар үйлдвэрийн газар олно. Ben эхнэрээ буудалд үлдээгээд ганцаараа тийшээ явна. Гэтэл түүний очсон Ambrose Chappell-д ямар ч сэжиг ажиг байсангүй; харин нөгөө талд Jo Ambrose Chappell гэдэг нь сүм болохыг олж илрүүлнэ. Jo нөхөртөө утсаар энэ тухайгаа хэлчихээд өөрөө түрүүлээд тийшээ очно. Сүмд олон шүтлэгтэн байсны дээр ламтан нь өнөөх Edward, туслагчаар нь Lucy байж байх нь тэр.
Аугаа Alfred
Hitchcock-ын найруулж, гол дүрүүдэд нь James Stewart, Doris Day нарын тоглосон
Suspense буюу айдас, түгшүүрт триллер. The Man Who Knew Too Much хэмээх уг
киноны нэрийг Hitchcock хоёрдахиа ашигласан нь энэ буюу 1934 онд мөн уг нэрээр
кино хийж байсан зохиол болоод үйл явдал нь өөр юм. Гэхдээ уг киног 1934 оны
дахин шинэчилсэн хувилбар гэж гэж үзэх тал ч бас байдаг. Hitchcock/Truffaut
хэмээх номонд Hitchcock энэ талаараа "эхний хувилбар нь авьяаслаг
сонирхогчийн бүтээл байсан бол удаах нь мэргэжлийн бүтээл юм" гэж хэлсэн
байдаг. Киноны арын хөгжмийг алдарт Bernard Herrmann бичсэн бол дууг нь Doris
Day өөрөө дуулсан ба Whatever Will Be, Will Be дуу нь тухайн жилийнхээ Оскарын
шилдэг оригнал дуу шагналыг хүртсэн байдаг. Мөн энэхүү дуу нь Америк болон Их
Британид хит болсноос гадна Doris Day-ын нэрийн хуудас болсон дуу болсон байдаг
ба хачирхалтай нь, анх тэрээр энэ дуугаа "хүүхдийнх" гэж үзэн дуулах
дургүй байсан гэдэг, нэмж хэлэхэд Doris Day бол алдартай дуучин байсан билээ. Hitchcock
анх 1941 онд уг киноныхоо Америк хувилбарыг хийхээр бодож байсан ч Paramount
Pictures-тэй хийсэн гэрээнээс болж энэ хүсэл нь 1956 онд л биелэгдэх боломжтой
болжээ. Кино зохиол дээр John Michael Hayes ажилласан ба анхны хувилбарыг нь
үзэхгүй, кино зохиолыг уншихгүй байх нөхцөлтэйгөөр ажилд авчээ. Зураг авалт
эхлэхэд зохиолын эхлэл хэсэг л бэлэн байсан бөгөөд Hayes дуусгасан кино
зохиолоо хуудас хуудсаар нь шуудангаар илгээх ёстой байсан гэдэг. Шүүмжлэгчид
James Stewart болон Doris Day хоёрын тоглолтыг магтаж хүлээж авсан, ялангуяа
Doris Day-ын хүүгээ гэх ээжийн дүр гэнэтийн бэлэг байлаа гэсэн байдаг. Харих
киног бүхэлдээ эерэгээр дүгнэсэн ч 1934 оны хувилбартаа хүрэхгүй гэж үзэгсэд
чамгүй олон байсан (одоо ч бий). Гэхдээ энэ бол эхнээсээ төгсгөл хүртэл
үзэгчдийг өөртөө уяж чаддаг сэтгэл хөдөлгөм, зугаатай түгшүүрт триллер юм.
Мэдээж зарим нь уг бүтээлийг өмнөхөөсөө илүү том бас тод гэж үзсэн байдаг ба
маргаангүй түгшүүрийн мастерийн шилдэг ажлын нэг болно. Америкийн кино хүрээлэн
киноны Whatever Will Be, Will Be дууг хамгийн шилдэг зуун киноны дуу
жагсаалтынхаа 48-р байрт эрэмбэлсэн байдаг.
Comments
Post a Comment