Харж болохгүй 10 кино постер

 


Хамгийн анхны киноны зурагт хуудас буюу постер 1895 оны Lumiere-ын ах дүүсийн бүтээсэн L'Arroseur arrose бүтээлийнх байв. Анхнаасаа л тухайн киногоо олонд сурталчлах зорилготой бий болсон постер нь эдүгээ асар хурдацтай хөгжиж бараг урлагийн нэг төрөл шахуу болсон гэвэл хэтрүүлсэн болохгүй болов уу. Киноны постер гэдэг киноныхоо утга санаа, өнгө аяс, хэлбэр жанрыг тодорхой хэмжээгээр агуулаад зогсохгүй тухайн бүтээлд оролцсон уран бүтээлчдийг танилцуулах үүрэгтэй болж ирж, нэг үгээр постер гэдэг өнөөдөр киноны чухал хэсэг, таних тэмдэг болох болжээ. Кино постерыг нь хараад үзэх эсэхээ шийддэг цаг үе байсан бол кино постер цуглуулдаг хоббитой хүмүүс ч бий болжээ. Хөгжлийн явцад сайн муу, сайхан муухай постертой кино гэж ялгах үзэгдэл бий болж, кино постерыг цензурдах, хориглох явдал ч үүсэв. Ингээд "хоол болтол шийр зугаа" гэдэгчлэн сонирхолтой бас зугаатай байх болов уу гэсний үүднээс хамгийн их шуугиан тарьж, улмаар хориглогдсон зартай арван кино постертой танилцая.  Жич; энд голдуу холливууд буюу Америкийн кино урлагийн нийгэмлэгээс хориглосон киноны постерууд орсон болно.

 


Teeth (2007) ~ Mitchell Lichtenstein-ын найруулсан комеди-хоррор. Кино Sundance кино наадмаар нээлтээ хийсэн бөгөөд гол дүрд тоглосон Jess Weixler тус наадмын шүүгчдийн нэрэмжит шагнал хүртсэн байдаг. Постероос чухам юу өгүүлэх нь харагдах тул анхнаасаа л таныг эвгүйцүүлсэн бол уг киноноос хол байсан нь дээр буйзаа.

 


The People vs. Larry Flynt (1996) ~ Порно урлаач Larry Flynt-ын уналт, мандалтын тухай өгүүлсэн намтарчилсан драм бүтээл. Алдарт Milos Forman киног найруулсан ба Woody Harrelson, Edward Norton, Courtney Love нар гол дүрүүдэд тоглосон. Woody Harrelson-ын замналыг тод гэрэлтүүлсэн бүтээл.

 


Sin City: A Dame to Kill For (2014) ~ Frank Miller-ын комик номноос сэдэвлэсэн адал явдалт, гэмт хэрэгт кино. Уг кино нь 2005 онд анх гарсан киноны үргэлжлэл бөгөөд Robert Rodriguez, Frank Miller хоёр найруулагчаар ажилласан. Киноны бүхэлдэхүүн оддын чуулга байсан; Mickey Rourke, Jessica Alba, Bruce Willis, Christopher Lloyd, Ray Liotta болон Eva Green нарыг дурдахадах хангалттай. Кино олигтой амжилт олоогүй бол постер дээрх хөхний товч хориглуулахад хангалттай байжээ.

 


Zack and Miri Make a Porno (2008) ~ Kevin Smith-ын найруулж, Seth Rogan, Elizabeth Banks нарын гол дүрд нь тоглосон секс комеди. Kevin Smith бүр 90ээд оны үеэс уг киноныхоо санааг толгойндоо боловсруулсаар явжээ. Америкийн кино урлагийн нийгэмлэгээс эл киног секс дүрслэлтэй хэмээн NC-17 буюу 17 нас болон 17 наснаас доош бол үзэхийг хориглосон ангилалд оруулсан бол постерийг нь нэгдсэн улсад хоригложээ.

 


The Girl with the Dragon Tattoo (2011) ~ Шведийн зохиолч Stieg Larsson-ын романаас сэдэвлэсэн нео-нуар триллер. Кино зохиол дээр Steven Zaillian ажиллаж, David Fincher найруулсан ба романыг анализ хийхэд 3 сар зарцуулж, ерөнхийдөө кино зохиол бэлэн болоход 6 сар болжээ. Гол дүрүүдэд Daniel Craig, Rooney Mara нар тоглож, Mara энэ дүрээрээ Оскарт нэр дэвшиж байлаа.

 


Saw 2 (2005) ~ Хоррор жанрыг өөрчилсөн Saw цувралын хоёрдугаар анги. Darren Lynn Bousman найруулж бас кино зохиол дээрээ гар бие оролцсон. Эхний анги асар амжилттай болонгуут хоёрдугаар ангийг нь хийх зөвшөөрөл ногоон гэрлээр олгогдсон ба зөвхөн киноны DVD л гэхэд 3 сая орчим хувь борлогдсон байдаг аж. Шүүмжлэгчид Jigsaw-ын зэвүүн бөгөөд ухаалаг байдлыг Hannibal Lecter дүртэй адилтгаж байв. Яаж ч харсан муухай постер.

 


Shame (2011) ~ Энэ сэжгийн постер ч киног нь модерн шедевр. Нэгдсэн улсад NC-17 ангилалд орсон уг сэтгэлзүйн драм-д секс-д донтсон оффисын ажилтны тухай өгүүлнэ. Киног Steve McQueen найруулж, гол дүрд Michael Fassbender, Carey Milligan нар тоглосон бөгөөд шүүмжлэгчид Fassbender-ын тоглолт, McQueen-ын найруулгыг магтсанаас гадна кино дээрх секс дүрслэлийг онцолсон байдаг.

 


Thirst (2009) ~ Францын бичгийн их хүн Эмиль Золягийн "Therese Raquin" романыг Солонгосын найруулагч Park Chan-wook кино болгосон нь сонирхолтой. Католик шашны хамба эмнэлгийн туршилтад ороод цус сорогч болох ба тэгээд зогсохгүй сайн найзынхаа эхнэрт дурлачихна. Уг кино Канны наадмаас шүүгчдийн нэрэмжит шагнал хүртсэн. Гол нь энэхүү постерын эхлэл болон төгсгөл нь хаана байгаа нь сонин бөгөөд зэвүүн.

  

 


Ali G Indahouse (2002) ~ Энэ жагсаалтад орсон бүх киноноос хамгийн үзэмжгүй бөгөөд хүүхдийн маягийн постер. Английн комедиан, кино урлаач Sacha Baron Cohen цаашдын замналаа босгосон гэж үзэж болно. Тэглээ ч гэсэн энэ бол таны заавал үзэх ёстой "заваан" киноны нэг болно.

 


The Rules of Attraction (2002) ~ Энэ кинонд оюутан насны бүхий л замбараагүйтлийг дүрсэлдэг. Bret Easton Ellis-ын ижил нэрт романыг Roger Avary кино болгожээ. Кино нээлтээ хийгээд ашиг орлого олоогүй, тэгсгээд мартагдах нь уу гэсэн ч яван явсаар култ классик болсон. Entertainment weekly сэтгүүл уг киног заавал үзэх 50 киноны тоонд оруулсан бол Film4 хамгийн шилдэг кино хөврүүлэлт кино жагсаалтадаа оруулсан байдаг.
 


 

 

 

 

 

 

 

Comments