"Цахлай". Оросын их зохиолч Антон Чеховын 1895 онд бичиж, 1896 онд анх хэвлэн нийтлүүлсэн жүжгийн зохиол. "Цахлай" нь Чеховын дөрвөн том жүжгийн анхных нь бөгөөд жүжигт алдартай дунд зиндааны зохиолч Тригорин, гэнэн цайлган Нина, бүдгэрэн буй жүжигчин Аркадина болон түүний хүү симболист жүжгийн зохиолч Треплев гэсэн дөрвөн дүрээр хайр сэтгэлийн болоод уран бүтээлчийн зовлон шаналлыг үзүүлдэг. Чеховын бусад бүрэн хэмжээний жүжгүүдийн адилаар "Цахлай" нь төрөл бүрийн, бүрэн боловсрон дүрүүд дээр тулгуурласан цогц бүрэлдэхүүнтэй жүжиг юм. 19-р зууны театрын үндсэн чиглэл мелодрамаас эрс ялгаатай нь уг жүжгийн хурц үйл явдлууд (Треплевийн амиа хорлох оролдлого гэх мэт) тайзан дээр гардаггүй. Дүрүүд асуудлыг шууд шийдвэрлэхээс илүүтэйгээр тойруу маягаар авч хэлэлцэх хандлагатай байдаг, өөрөөр хэлбэл; дүрүүдийн мөрүүд нь драматик практикийн дэд текстээр дүүрэн байдаг. Тригорины дүр бол Чеховын хамгийн шилдэг эрэгтэй дүрийн нэг юм.
ҮНДСЭН СЭДЭВ. Чехов уран бүтээлч болон хайр сэтгэлийн тухай зүгээр бичдэггүй, тэрээр хайр ба урлагийн биелэлтийг тайзан дээр бүтээдэг. Чехов дүрүүдийнхээ онцлог шинж чанараар дамжуулан уран бүтээлч байхын, нэн ялангуяа дурласан уран бүтээлчийн янз бүрийн зан авирыг дүрсэлсэн. Гол дүрийн дөрвөн баатар бүгд дурласан уран бүтээлчид юм. Аркадина, Тригорин, Треплев болон Нина нар урлагт, мөн сэтгэлтэй хүнтэйгээ харилцан адилгүй харилцаатай байдаг ба Аркадина, Нина хоёр жүжиглэхийг романтикаар авч үзээд үүнийгээ өдөр тутмын амьдралаас илүү өндөрт тавьж үздэг. Аркадина өөрийнхөө бардам занг зөвтгөхийн тулд жүжигчиний мэргэжлээ ашиглан өөрийгөө өргөмжилдөг бол Нина жүжигчин байхыг мөн адил өргөмжилдөг ч Аркадинагаас ялгаатай нь жүжиглэх урлагийг эрхэмсэг, золиослогдсон, хүндлэгдсэн бэлэг гэж үздэг. Треплев төгс төгөлдөр зохиолч болохын тулд өөрийгөө хүчлэн байж саажилттай бол Тригорин өөрийн амьдрал, эргэн тойрныхноосоо амьдралын нарийн ширийн зүйлсийг уран бүтээлдээ цуглуулдаг боловч ажил нь амьдралд нь нөлөөлөхийг зөвшөөрдөггүй билээ. Чехов уран бүтээлч юмуу уран бүтээлчийн амьдрал, дурлал дахь гүйцэтгэх үүргийн талаар ямар ч санааг илэрхийлдэггүй. Аль ч дүр бүхэлдээ сайн юмуу муу байдаггүй агаад дүрүүдийн үйлдэл, үгт эргэлзэж, тэдний сэтгэлийг ойлгохуйцаар Чехов дүрсэлсэн байдаг. Чехов хайр болон уран бүтээлчийн тухай хэд хэдэн дүр төрхийг толилуулж, үзэгчдэд өөрийнхөө юмуу эсхүл хайртай хүнийхээ амьдралыг тусгаж харах эсхүл тусгахгүй ч байж болох жишээнүүдийг олгодог. Дөрвөн гол дүр бүгдээрээ урлагт их бага хэмжээгээр тэмүүлдэг бөгөөд тэд өөрсдийн бүтээлээ хүндлүүлж, бишрүүлэх замаар эго-гоо тэжээж байдаг. Нэн ялангуяа Треплев өөрийгөө болоод авьяасаа адилхан бишрүүлэхийг хүсдэг, түүний эго нь ээждээ бас Нина-д шархадсан.
Анхандаа алдар нэртэй болох, театрыг биширч байсан Нина алдартай, баян болчихвол өөрийгөө хайрлаж, аз жаргалыг олж чадна гэдэгт итгэдэг. Хожим буюу дөрөвдүгээр бүлэгт тэрээр эргэж ирэхдээ үзэгчидтэй анх уулзаж байх үеийнхээсээ итгэл найдвараа алдсан байдаг ч алдах онохтой биш тэвчээртэй л байвал сайхан амьдрах болно гэсэн мэдлэгээр гэгээрсэн байдаг. Дөтлөн ирж буй үхэх буюу амьдралын эцсийн үр дүнгийн талаарх экзистенциал бодол нь "Цахлай" жүжгийн цөөн хэдэн дүрийг тааварт оруулдаг. Жүжгийн нэгдүгээр үзэгдлийн эхэнд Маша "Би амьдралдаа гашуудаж байна" гэж хэлснээр экзистенциализм сэдвийг анхлан бидний анхааралд авчирч байна. Тэрээр үхлийн үр дүнгийн гашуудлаа амьдралын төлөөх болгон шилжүүлдэг ба уг харах өнцөг нь жүжгийн өнгө аясыг тодорхойлдог. Маша амьдралынхаа уйтгартай, сэтгэл ханамжгүй байдагт гуниглаж, Треплевийн хайраар энэ бүхнийг өөрчилнө гэж нууцхан найддаг. Хэрэв Треплев түүнийг хайрласан бол түүний амьдрал тэр дороо л утгатай, зорилготой болох байлаа. Хайрласан хүн нь түүнийг эргүүлж хайрлахгүй л бол Машагийн хувьд энэ нь үхэл шиг, утга учиргүй, заавал биелүүлэх ёстой шийтгэл юм. Жүжгийн төгсгөлд Маша бодлоо өөрчилж, Медведенкотой хайр сэтгэлээр биш уйтгарлахгүй гэж гэрлэдэг. Гэсэн хэдий ч тэрээр амьдралдаа бухимдсан хэвээр байдаг бөгөөд Треплевийг мөрөөдсөн хэвээр байна. Гэхдээ эхнэр, ээж байх нь түүнд шинэ зүйлс хийж, үхэх хүртлээ юмуу эсхүл Треплевийн сэтгэл өөрчлөгдөх хүртэл цагийг өнгөрөөх боломжийг олгодог. Сорин мөн яагаад амьдарсаар байгаа даа гайхдаг.
Дорн тэр хоёр өөрсдийнхөө амьдралын чанарын талаар мэтгэлцдэг. Сорин Треплевийг зохиолч байх, амраг байх зорилгынхоо араас хөөцөлдөж байгааг ажиглаад өөрөө нэгэн цагт мөн тийнхүү зорилготой байсан учир Треплевийг ойлгодог. Сорин амьдралынхаа утга учрыг олж чадахгүй байгаа агаад ихэнх цагаа оффист ажиллаж өнгөрүүлсэнээ ойлгодоггүй; "зүгээр л ийм юм болчихсон" гэж тэрээр хэлдэг. Соринд хэзээ ч авахыг зорьж байсан зүйл байгаагүй бөгөөд Сорины хувьд зорилгоо биелүүлээгүй амьдрал гэдэг хоосон, утга учиргүй амьдрал юм. Треплев, Нина хоёр ч мөн адил амьдралынхаа утга учрыг эрэлхийлдэг бөгөөд тэд уран бүтээлээрээ дамжуулан мөн чанараа олж авна гэдэгт итгэдэг. Нина жүжигчин болох хүсэлтэй бол Треплев зохиолч болохыг хүсдэг. Зорилгодоо хүрэх нь амьдралыг нь илүү боломжтой, утгатай болгоно гэдэгт итгэдэг тэд итгэдэг ба хоёулаа утга учиртай амьдралыг бусдыг бишрэн шүтэхтэй холбож үздэг. Жүжгийн дөрөвдүгээр үзэгдэл дээр Нина энэ бодлоо өөрчилдөг буюу дундаж замналтай жүжигчин болсныхоо дараа тэрээр тэсвэр тэвчээртэй байх нь амжилтаас илүү эрхэм юм гэсэн шинэ итгэл үнэмшилтэй болдог.
МОТИФ. Егөөтэй нь, "Цахлай" жүжгийн ихэнх дүрүүдийг холбож өгдөг бүтцийн "цавуу" бол хариу нэхээгүй хайр юм. Медведенко Маша-д хайртай, харин Маша Треплев-д хайртай, Треплев Машаг буцааж хайрладаггүй, тэр Нина-д сэтгэлтэй бол Нина түүнд ахархан хугацаанд дурладаг ч Тригоринд ухаан жолоогүй хайртай болдог билээ. Аркадина Тригоринд хайртай ч Нина-д сэтгэл татагддаг, Полина Шамраевтай гэрлэсэн боловч Дорн-д хайртай юм. Дорн заримдаа Полинагийн хайрыг хуваалцдаг ч түүний үл тоомсорлолт жүжиг эхлэхээс өмнө эхэлсэн бололтой байдаг ба жүжиг үргэлжлэх хугацаанд бүдгэрсээр байдаг. Жүжигт хосууд болон хариу нэхээгүй хайрлагсад бие биенээ эрэгцүүлэн тунгааж, мөн бие биенийхээ параллель толь болж өгдөг бөгөөд тэд хайр болоод амьдралын янз бүрийн үе шатуудыг төлөөлдөг. Хамгийн тод параллель нь Маша, Полина хоёртой холбоотой агаад Маша Треплевийг хариу нэхэлгүй хайрлаад Медведенкотой гэрлэхээр шийддэг нь ээжийнх нь Шамраевтай хайр сэтгэлгүй гэрлэсэн ч Дорныг хариу нэхэлгүй хайрлаж байсны тусгал юм. "Цахлай" жүжигт Маша, Сорин, Треплев болон Тригорин нар экзистенциал хямралтай байдаг. Маша амьдралаа үзэн яддаг бөгөөд яагаад уйтгартай, аз жаргалгүй амьдарч байгаагаа мэддэггүй. Тэрээр урам хугаралт, шаналлаа нуухын тулд архи маш их уудаг. Сорин дундаж насны болоод экзистенциал хямралтай тулгарч байгаа ч тэрээр амьдралынхаа талаас илүүг туулчихсан байдаг. Сорин амьдралдаа юу хийсэн бэ гэдэгт эргэлзэж, залуу насандаа зорилгынхоо араас яваагүй дээ харамсдаг. Треплевийн амьдралд чиг баримжаа дутагдаж байна; тэрээр өөрийгөө авъяаслаг, бүтээлч, их зүйлд хүрэх боломжтой гэж боддог ч тодорхой зорилго, хийсэн зүйлгүй байдаг ба тэрээр амбицаараа ур чадвараа дардаг.
Нинагийн хайр сэтгэлийг алдаж, ээжийгээ гайхшруулж чадаагүй тэрээр Тригорины амжилтын сүүдэрт амьдрах хүслээ, оюун санаагаа алддаг. Тригорин залуухан Нинатай янаг амрагийн холбоотой болох хүсэлдээ догдолж, улмаар экзистенциал хямралд ордог. Жүжгийн эхэнд Тригорин сонгосон амьдралдаа идэвхтэйгээр эргэлздэггүй, мөн сэтгэл хангалуун байсан бололтой байдаг; харин Нина түүний бүтээлийг сонирхож, түүнтэй харилцах хүсэл нь түүнийг амьдралдаа, одоогийн байгаагаа бодоход хүргэж байна. Нина бол Тригорины хувьд залуу байхын хоёрдахь боломж юм. Тэрээр залуу охидтой зугаацаж биш нухацтай бичиж өнгөрөөсөн залуу насаа дахин сэргээхийн тулд Нинатай хамт байлгаач хэмээн Аркиданагаас гуйдаг. Тригорин бичиж өнгөрүүлсэн залуу насандаа юуг алдаж өнгөрүүлснээ мэдэхийг хүсдэг. Нинагийн хайраар Тригорин өмнө нь мэдэрч байгаагүй өөрийнхөө тухай шинэ ойлголтыг мэдэрч, нүд нь нээгддэг ба өнгөрсөнд алдаж байснаа хүлээн зөвшөөрсөний дараа Тригорин шинэ мэдрэмжийн эрсдэлгүй ирээдүй байна гэдэгт итгэдэггүй бөгөөд түүний өнгөрсөн амьдрал утга учиргүй болж, Нинатай янаг амрагийн харилцаа тогтоох гэсэн оролдлого нь ирээдүйг нь утга учиртай болгож байна. Чехов жүжгийн туршид амьдрал дахь энгийн зүйлсийг дахин дахин онцолж өгдөг. Энэхүү энгийн хэвшлийн хэв маяг нь бидний амьдралын байнгын туршлага, эгэл жирийн мэдрэмжийн дунд тохиолддог зүйлс амьдралыг өөрчилдөг болохыг онцолдог. Хоол идэх, хөзөр тоглох, уух зэрэг өдөр тутмын байнгын заншил нь хүн байхыг онцлох буюу ер бусын мөчүүд биш эгэл жирийн мөчүүд бидний амьдралыг өөрчилдөг болохыг онцолжээ.
СИМБОЛ. Уг жүжгийн нэрээ Цахлай гэж нэрлэсэн нь
Чехов"Интоорын цэцэрлэг" жүжгээ бичихээсээ өмнө ашигласан анхны
симбол гарчиг нэр юм. Жүжгийн явцад Цахлайн дүрс утгаа өөрчилдөг. Юуны өмнө,
нэгдүгээр үзэгдэл дээр Нина хүүхэд насныхаа гэрийн нуур болоод Сорины эдлэн дэх
хөршүүд руугаа хэрхэн татагдаж байгаагаа Цахлайг ашиглан дүрсэлдэг. Энэ тохиолдолд
Цахлай эрх чөлөө, аюулгүй байдлыг илэрхийлдэг. Хоёрдугаар үзэгдэл дээр Треплев
Цахлай буудаад Нина-д өгдөг. Треплев түүнд хэзээ нэгэн цагт нэр төрийнх нь
төлөө Цахлай шиг үхэж чадна гэж хэлдэг. Хожим, Тригорин Нинаг Цахлай шиг симбол
болгодог буюу Треплев Цахлайг хөнөөдөг шиг Нинаг үгүй хийдэг. Жүжгийн
Дөрөвдүгээр үзэгдэл дээр Нина эдлэн газарт эргэн ирээд өөрийгөө Цахлай гэж
нэрлээд дараа нь өөрийгөө жүжигчин гэж тодорхойлдог. Цахлай нь эрх чөлөө болон
аюулгүй байдлыг үл тоох байдлаас хайртай хүнийхээ гарт сүйрэх хүртэл
өөрчлөгддөг ба энэ нь юуны өмнө эрх чөлөө, тэгээд хараат байдлыг симболчилдог.
Мөн Цахлай нь урьдач байдлын хэрэгсэл болдог. Тригорины зөгнөлийг биелүүлж Нина
Цахлай шиг үгүй болдог бол Нина өөрт нь хайргүй байсан ч Треплев түүний төлөө
амиа егүүтгэдэг.
Comments
Post a Comment